АЖ, Х.Уртнасанд зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно

Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасанд зориулсан сонгодог үдэш өнөөдөр болох гэж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Д.Туяа, Ө.Уянга, Ш.Наранцэцэг, Н.Туяа болон М.Дариймаа, Ц.Ариунаа нар багшдаа зориулж ийнхүү түүний тоглож байгаа юм. Тоглолт энэ сарын 9-нд УДБЭТ-ын тайзнаа болно. Тоглолтод Х.Уртнасан гуайн дуулж байсан дэлхийн болон үндэсний дууриудын ари, романсыг шавь нар нь тайзнаа эгшиглүүлэх юм.