
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Монголд амьдардаг оросууд хэрхэн
оролцсон талаарх дүн гарчээ. Нийт 1534 орос иргэн санал хураах байранд
ирж сонгуульд оролцсон нь 93.7 хувийн ирцтэй байсан гэнэ. Санал өгсөн
хүмүүсээс 19 саналын хуудсыг хүчингүйд тооцсон бол бусад сонгогчдоос
68.25 хувь нь В.Путиныг сонгожээ. Түүний араас М.Прохоров 13.04 хувь,

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Монголд амьдардаг оросууд хэрхэн оролцсон талаарх дүн гарчээ. Нийт 1534 орос иргэн санал хураах байранд ирж сонгуульд оролцсон нь 93.7 хувийн ирцтэй байсан гэнэ. Санал өгсөн хүмүүсээс 19 саналын хуудсыг хүчингүйд тооцсон бол бусад сонгогчдоос 68.25 хувь нь В.Путиныг сонгожээ. Түүний араас М.Прохоров 13.04 хувь, Г.Зюганов 10.04 хувийн саналтай байгаа бол С.Мироновыг 4.11 хувь, В.Жириновскийг 3.32 хувь нь сонгосон байна. Ийм дүр зураг АНУ дахь оросууд болон Европ дахь сонгогчдынх нь дунд ч ижил байжээ. Гэтэл ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон сонгуулийн дүнгээр В.Путин нэгдүгээрт, Г.Зюганов хоёрдугаарт орсон байна.
Манай улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах дөрвөн газар байршин ажиллажээ. Улаанбаатар хотод ЭСЯ-ны байр, Дархан болон Эрдэнэт хот дахь Ерөнхий консулын газар ажилласан бол “МонРосЦветмет” нэгдэлд ажиллаж буй инженерүүдийг хамруулахаар Хэнтийн Бор-Өндөр сумд мөн санал хураажээ.