Батлан хамгаалах яамны сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэхийг хаалттай хэлэлцэх санал гаргасан.

Батлан хамгаалах яамны сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэхийг хаалттай хэлэлцэх санал гаргасан. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед улсын нууцтай холбоотой асуудал хөндөгдөөгүй. Тэгээд ч сайд Ж.Энхбаяр өөрөө улсын нууцтай холбогдох асуудлыг бүлгийн хуралдаан дээр гишүүддээ тараасан байсан. Тэр нь өдөр тутмын сонинд хэвлэгдсэн. Нууцлаад байх асуудал байхгүй. Хэрвээ асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэх юм бол Ардчилсан намын бүлгийн хувьд чуулганд оролцох боломжгүй болно” гэснээр хурлыг нээлттэй хэлэлцэж эхэллээ.
Мөн чуулганы танхимд Ерөнхий сайд С.Батболд, Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга болон бусад сайд нарыг байлцуулах боллоо.
Б.Чимэг