
Гуравдугаар сарын 6-нд болсон “Никитон” хамтлагийн тоглолт
Улаанбаатар паласыг дүүргэж байлаа. Тэдний дунд аз нь шовойсон 10 хүн
үнэ төлбөргүйгээр 40 000, 60 000, 100 000-ын тасалбараар тоглолт үзсэн
байна. Азтанууд бүгд Скайтелийн хэрэглэгч бөгөөд дийлэнх нь 2000, цөөн
хэд нь 5000 төгрөгний нэгжээр дансаа цэнэглээд азтан болжээ.

Гуравдугаар сарын 6-нд болсон “Никитон” хамтлагийн тоглолт Улаанбаатар паласыг дүүргэж байлаа. Тэдний дунд аз нь шовойсон 10 хүн үнэ төлбөргүйгээр 40 000, 60 000, 100 000-ын тасалбараар тоглолт үзсэн байна. Азтанууд бүгд Скайтелийн хэрэглэгч бөгөөд дийлэнх нь 2000, цөөн хэд нь 5000 төгрөгний нэгжээр дансаа цэнэглээд азтан болжээ. Үнэхээр сайхан, гэнэтийн хэрнээ үнэтэй бэлэг боллоо гэж азтанууд баярласан сэтгэлээ хуваалцаж байсан гэнэ. Скайтел компани дараагийн азтай хэрэглэгчдээ шалгаруулж, “Цэцэрлэгт учирсан хоёр” хэмээх драмын сонгодог бүтээлийг үзүүлэхээр болжээ. Уг тоглолтыг тус компани ивээн тэтгэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдээ үзэгч болгох боломжийг дэлгэсэн байна. “Никитон” үзсэн 10 азтан шиг дараагийн азтан нь та болохын тулд яах вэ? Ердөө 2000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр дансаа цэнэглээд, www.bonus.skytel.mn вэб хаягаар орж “бо-бо-бонусаа” бүртгүүлэх хэрэгтэй гэнэ. Хэрэглэгч та бүхнийг “бонусын тэнгэр” ивээж, скайтелийн бэлэгнүүд тэтгэг.
Ухаалаг хэрэглээг хүн бүрт.