
Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл оролцов.
Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багт Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 130 гаруй цэргийн алба хаагч ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангаж үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангасан бөгөөд удахгүй Афганисатн улсыг зорих юм.
Цэргийн багийн бүрэлдэхүүнээс “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, Сьерра Леон Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээн дэх артиллерийн сургалтын хөдөлгөөнт багт , Косово Улс дахь “KFOR” ажиллагаа, Чад дахь НҮБ-ын ЭСА зэрэгт тус 70 хувь нь НҮБ-ын энхийн болон олон улсын бусад ажиллагаанд өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан ажиллагааны туршлагатай.
Б.Чимэг