сонгуулиас өмнө хэрэгжиж эхлэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан авилгыг бууруулах, төрийн албаны хүнд суртлыг арилгах зорилготой “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг 7-р сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ гэж баталсан. Үүнд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж хугацааг нь наашлуулж тавдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг санал болгосон юм. Үүний дагуу УИХ-ын гишүүд дахин хэлэлцээд ерөнхийлөгчийн хоригийг зөвшөөрч баталлаа. Тиймээс төрийн албанд сонирхлын зөрчилтэй хүмүүс ажиллуулахгүй байх гэсэн заалт УИХ-ын сонгуулиас өмнө хэрэгжиж эхлэхээр боллоо.