“Америкийн дуу хоолой”-н 70 жилийн төрсөн өдрийн баярт Далай лам оролцож үг хэлсэн байна.

“Америкийн дуу хоолой”-н 70 жилийн төрсөн өдрийн баярт Далай лам оролцож үг хэлсэн байна.
Тэрбээр: ““Америкийн дуу хоолой”-н 70 жилийн ой болж байна. Энэ ойгоо тэмдэглэж буйд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Би өнөөдөр 1959 оны гуравдугаар сарын 17-ны өдрийг дурсмаар байна. Бид тэр өдөр Наса Норбиликагаас цөлөгдсөн юм. Түүнээс хойш миний хамгаалалтын албаныхан өдөр бүр Түдвийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Америкийн дуу хоолой радиогоос хүлээн авч байсан юм. 70 жилийн ойн баяраараа Америкт бидэнтэй хамт байхгүй байгаа, албан үүргээ гүйцэтгээд өөр оронд яваа “Америкийн дуу хоолой”-н ажилтан бүрт сайн сайхан бүгдийг хүсэн залбиръя. Үргэлж бодит мэдээллийг хүргэж байдаг “Америкийн дуу хоолой” улам хөгжиж, нөлөөлөл нь улам ихсэхийг хүсэн ерөөе” гэжээ.
Далай лам ярианыхаа төгсгөлд нэгэн зүйлийг андуурсан бололтой.
“Танай байгууллагын Түвдийн талаарх мэдээлэл нь түвдэд амьдарч буй ард иргэд, Гималайн нутгийн бүхий л ард түмэн, Монголын оршин суугчид, мэдээж цөллөгт байгаа түвд иргэдэд маш чухал юм. Тэдний өмнөөс би талархлаа илэрхийлж байна. Олон улсын мэдээлэлд та нарын оруулж буй хувь нэмэр үнэхээр үнэтэй юм” гэжээ.
Д.Идэр