ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарын шүүх хурал ирэх лхагва гаригт болно.

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарын шүүх хурал ирэх лхагва гаригт болно. Уг хуралд 2008 онд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг оролцуулахаар шүүхийн зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Харин энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх даваа гаригт МҮОНТ-ийн мэдээллийн танхимд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тэрээр ирэх лхагва гаригт болох цагдаагийн экс дарга нарын шүүх хурлыг ил тод нээлттэй явуулах хүсэлтээ УИХ-ын дарга болон бусад нэр бүхий гишүүдэд гарган явуулсан юм.
Б.Чимэг