Өчигдөр “Олон улсын эрхийг хамгаалах өдөр” байсан. Уг өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг бүртгэгджээ.

Өчигдөр “Олон улсын эрхийг хамгаалах өдөр” байсан. Уг өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 33 хэргийн эзэн холбогдогчийг нь олж тогтоосон байна. Мөн бусдын биед гэмтэл учруулсан зургаа, хулгайн хэрэг долоо, танхайн найман хэрэг гарчээ. Зам тээврийн 31 осол гарч, зургаан хүн гэмтэн, хоёр хүн нас барсан байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан нийслэлд 183, орон нутагт 75 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг