Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн хоногт архи хэтрүүлэн хэрэглэж, ухаан санаа нь балартсан үедээ бусдын биед гэмт учруулсан зургаан хэрэг гарчээ. Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард ил зогсоолд 51 настай, эрэгтэй Ц гэгч архи уусан үедээ 19 настай, эрэгтэй Г-гийн толгойг чулуугаар цохиж танхайрсан байна. Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Remih” бааранд зодоон болоод байна гэсэн дуудлагыг шалгахад, тус дүүргийн есдүгээр хороонд оршин суух 28 настай эмэгтэй Х, тус дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух 26 настай эмэгтэй С нарыг үл таних 24 настай эмэгтэй Т архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн зодож танхайрсан байна.
Б.Чимэг