

22. Зэвсэгт хүчний стратегийн удирдамж, бэлэн байдлын төлөвлөгөө, тэдгээрийн биелэлтийн мэдээ, тооцоо, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, ашиглах, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдаанд бэлтгэх, шилжүүлэн байрлуулах төлөвлөгөө, зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах арга ажиллагааны тактик, тэдгээрт холбогдох мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа.
Төрийн нууцын зэрэглэл: Маш нууц.
23. Байлдааны бэлэн байдлын мэдээ, байлдааны тушаал, захирамж, байлдааны ажиллагааны газар, орныг төхөөрөмжлөхтэй холбогдсон мэдээ, баримт бичиг, энэ хуулийн 20-31дүгээр зүйлд заагдсан баримтыг тусгасан байр зүйн зураг.
Төрийн нууцын зэрэглэл: Нууцалсан зэрэглэлээр тогтооно.
24. Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар, нөөц, нөхөн хангах тооцоо, байлдааны техник зэвсэглэл, материал, галт хэрэгслийн хангалт, захиалга, нөөцийн тооцоо, мэдээ, Энэ заалтад Зэвсэгт хүчинд хадгалагдаж байгаа газрын минийн тоо хэмжээ, нөөц, чанар, тэдгээртэй холбогдох мэдээ, тайлан хамаарахгүй. Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон.
Төрийн нууцын зэрэглэл: Маш нууц.
25. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, бэлтгэл үүрэгтэн, цэрэгт татах болон цэргээс халагдах хүмүүсийн нэгдсэн мэдээ, цэргийн мэргэжлийн ангилал, оногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн дүн, тооцоо.
Төрийн нууцын зэрэглэл: Улсын хэмжээнд: Маш нууц.