Онц байдлын үед зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байх ёстой гэж
хэлснээр суудлаасаа огцрох дээрээ тулаад буй Батлан хамгаалахын сайд
Ж.Энхбаярын асуудлыг УИХ-ын чуулган үдээс хойшхи хуралдаанаараа санал
хураахаар боллоо.

Онц байдлын үед зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байх ёстой гэж хэлснээр суудлаасаа огцрох дээрээ тулаад буй Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын асуудлыг УИХ-ын чуулган үдээс хойшхи хуралдаанаараа санал хураахаар боллоо. Чуулган 15.30 цагаас эхлэх тул өнөөдөр хэлэлцэж, батлахаар төлөвлөсөн Орон нутгийн сонгуулийн тухай хууль ч мөн хугацааны хувьд нэлээд орой хэлэлцэгдэж эхлэх бололтой. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаахаар төлөвлөсөн тул Орон нутгин сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж амжих нь тодорхойгүй болоод байна.