
Төрийн албан хаагчдын цалинг нэмэх болсонтой холбогдуулан ерөнхий сайд
С.Батболд МҮЭХ болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны
төлөөлөгчидтэй уулзлаа.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх болсонтой холбогдуулан ерөнхий сайд С.Батболд МҮЭХ болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Ерөнхий сайд энэ үеэр “Асуудлыг тавихдаа хууль батлагдсан цагаас хойш эсвэл хуулийн гадуур биш харин хугацаанд нь, бодит үндэслэлтэйгээр ярилцах ёстой. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч болдоггүй шиг хууль боловсруулах шатанд нь саналаа оруулах хэрэгтэй” гэв. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Өнөөдөр 1998 оноос хойш 13 жил хэрэгжээгүй гурван талт хэлэлцээрийг ажил болгож чадсанд баяртай байна. Цаашид тохиролцсон ёсоороо гуравдугаар сарын дунд үеэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хяналтаас гараад байгаа инфляцийг хөөж бууруулах тал дээр ажиллана” гэсэн юм.