Хуримын анхны шөнө хvн болгон мэргэжлээсээ хамааран янз бvрийн асуулт тавьдаг гэнэ.
Гуталчин: “Тулаагvй биз”
Эмч: “Өвдөөгvй биз”
Цаг засварчин: “Өөрөө ухаж төнхсөн юмуу эсвэл өөр хvн амьтнаар янзлуулсан юм уу”
Сармагчин+1 сая жил=хvн
хvн+АРХИ+1 цаг=сармагчин
Хүн ахтай
Сайхансамбуу захтай
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй
Эмээ дурлаад нөхөрт гарахгүй
Идээ эзнээ танихгүй
Их хурлын гишүүд сонгогчдоо танихгүй
ХҮНИЙ ХҮНИЙГ ХАЙРЛАЖ БАЙЖ ХҮНИЙ ХҮНЭЭР ХАЙРЛУУЛНА гэж одоо яаг юу гэсэн үг вэ???
Хуримын анхны шөнө хvн болгон мэргэжлээсээ хамааран янз бvрийн асуулт тавьдаг гэнэ.
Гуталчин: “Тулаагvй биз”
Эмч: “Өвдөөгvй биз”
Цаг засварчин: “Өөрөө ухаж төнхсөн юмуу эсвэл өөр хvн амьтнаар янзлуулсан юм уу”
Шөнө дунд юу яасан аав 5настай хүүгийнхээ өрөөнд ортол эмээ дэээрээ гарчихсан байдгаараа хөдөлж байна гэнэ.
Аав:
-чи юу хийж байгаан бэ !
Хүү:
-чи миний ээжтэй ингэж байгаа юм чинь би таны ээжтэй яагаад болохгүй гэж???
АХА нэг асуулт
Хамгийн урт шөнө хэзээ болдог бэ?
хариулт- анхны шөнө
TOP 5 худал хэллэг: 1. Би очиж явна. 2. Би уурлаагүй байна. 3. Турнаа 4. Дахиж хэнийг ч ингэж хайрлахгүй 5. Дахиж ёстой алкохол хэрэглэхгүй...
- Танай аав ээж хоёр хүүхэлдэйн киноноос айдаг уу?
- Үгүй ээ.
- Сонин юм аа. Манай аав ээж хоёр аймаар айдаг ш дээ.
- Яаж байна?
- Хүүхэлдэйн кино эхлэхээр л хөнжилдөө ороод чичрээд байдаг юм
Залуухан хосууд гэрлэлтээ батлуулхаар хуримын ордон руу явна. Бүсгүй гэнэт ухаан орсон юм шиг нэг зүйл тайлбарлаж гарав:
-Хайрт минь би чамаас өмнө нэг найз залуутай байсан гэдгээ хэлэх хэрэгтэй болоод байна.
-Тэр чинь надад хамаагүй ээ...
-Миний яриаг битгий таслаад бай л даа. Тэгээд би тухайн үедээ сэтгэл уяраад тэр залуугын хөргийг баруун хөхөн дээрээ шивүүлчихсэн юм.
Хэсэг хугацааны дараа ахиад л...
-Хайрт минь надад өөр бас нэг залуу байсан юм. Би сэтгэл уяраад тэрний хөргийг зүүн хөхөн дээрээ шивүүлчихсэн юм аа.
Гэтэл хуримын ордон руу ордгийн даваан дээр залуу нь гэнэт тас тас хийтэл чанга инээж эхлэв.
-Хүүе чи чинь яагаад байгаа юм бэ? Солиороо юу?
-Хаанаас даа. Зүгээр л тэр хоёр залуугын чинь царай хорин жилийн дараа ямар аймаар сунах бол гэж төсөөлсөн чинь элэг хөших нь ээ.
Нэг эр найзуудтайгаа пиво уугаад шөнийн 12 цагаас өмнө ирнэ гэж эхнэртээ амлаад гарч явна. Гэтэл шөнийн 3 болох гэж байхад шал согтуу амьтан ирээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод унтлагын өрөө лүүгээ явтал хөхөөтэй цаг нь 3 удаа донгодно.
Мань эр нэмж 9 удаа донгодож 12 цаг болж байгаа юм шиг дүр эсгээд унтаад өгнө. Эхнэр нь өглөө чи хэдэн цагт ирэв гэхэд нь 12 гэсэнд эхнэр нь цагныхаа хөхөөг солихгүй бол болохгүй нь гэхэд мань эр гайхаад учрыг асуувал :
- Чамайг орж ирэхэд би сэрсэн чинь цагны хөхөө эхлээд 3 удаа донгодоод, тэгээд баахан хараал тавьснаа 4 удаа донгодож, дараа нь чанга гэгч нь зогисуулаад дахин 3 удаа донгодоод, эвшээж эвшээснээ дахин 2 удаа донгодсон болоод хүчтэй гэгч нь унгасан шүү дээ гэжээ.