Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан иргэний нийгмийг бэхжүүлэх,
иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжих зорилготой
Үндэсний чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан иргэний нийгмийг бэхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжих зорилготой Үндэсний чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ чуулга уулзалтанд хот, хөдөөгийн нийт 500 гаруй иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байгаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа төр болон иргэний нийгмийн төлөөллүүд уулзаж “Иргэний нийгмийн хөгжлийн талаархи төрийн үзэл баримтлал”-ын төслийг хэлэлцэж байгаагаараа чухал юм.
Ерөнхий сайд уулзалтын үеэр “Монгол улсад төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд хүний эрх, ардчиллын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, эв нэгдлийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжих болно. Энэ зорилгоор “Ардчиллыг дэмжих Монголын итгэмжлэгдсэн сан”-г байгуулах санаачилгыг дэвшүүлж байна” гэлээ. Чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө.