Дуучин Уитни Хьюстон өөрийн өмч
хөрөнгөө ганц охин Бобби Кристина
даа гэрээслэн үлдээсэн билээ. Харин чухам хэдэн доллар охинд нь үлдэж байгаа
тухай хэвлэлүүд сонирхож эхэлжээ.
Дуучин Уитни Хьюстон өөрийн өмч
хөрөнгөө ганц охин Бобби Кристина
даа гэрээслэн үлдээсэн билээ. Харин чухам хэдэн доллар охинд нь үлдэж байгаа
тухай хэвлэлүүд сонирхож эхэлжээ. Тэрбээр дансандаа 29 мянган доллартай хэрнээ 4
сая долларын өртэй байсан аж. Гэсэн ч дэлхий даяар 170 сая ширхэг цомог
борлуулсан Уитни өөрийн амь насаа 300,000 доллараар даатгуулсан байжээ. Мөн Нью
Жерси дэх 6.5 сая ам.долларын
болон
Атланта дахь 1.244 сая ам.долларын
өртөгтэй байшин, үнэт эдлэл,
уран зургийн цуглуулга нь багагүй үнэ хүрэхээр байгаа гэнэ. Гэхдээ
Уитни Хьюстоны үлдээсэн хөрөнгө
мөнгийг
тусгай санд шилжүүлэх бөгөө
д охин нь 21 нас хүр
ээд хөрөнгийг нь хэсэгчлэн захиран
зарцуулах эрхтэй болох
гэнэ.
Бобби Кристина
30 нас хүрмэгцээ ээжийнхээ эд хөрөнгийг бүрэн захиран зарцуулах эрхтэй болно.
Гэрээнд зааснаар бол Уитни Хьюстоны итгэмжлэгдсэн төлөөлөгчид охинд нь янз
бүрийн зорилгоор хөрөнгө мөнгө гаргаж өгөх эрхтэй аж. Охины боловсролын төлбөр,
хувийн бизнес эрхлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах авах зэрэгт гэрээслэлийн мөнгө
зарцуулагдах юм.