-
2016 оны 3 сарын 31
Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр орой Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтод гэнэтийн шалгалт хийжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, гаалийн боомтын байранд AT厂-ын 20 гаруй ажилтан энгийн хувцастай гэнэт орж ирсэн байна. Улмаар цүнхнээсээ AT厂 гэсэн бичигтэй хантааз гаргаж өмсөөд ”Эндээс нэг ч хүн гарч болохгүй шүүи гэжээ. АТГ-ынхныг орж ирэхэд оройн 20.00 цаг болж байжээ. Тэд боомтын хөдөлгөөнийг хаалгасан байна. AT厂-ынхны гэнэтийн нэгжлэг үүрийн 05.00 цаг хүртэл үргэлжилжээ. Шалгалт одоо ч дуусаагүй, АТТ-ынхан яваагүй байгаа талаар мэдээлэл ирж байна.
Гаалийн байцаагч нар 15 хоногоор ээлж сольдог. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ээлжийнхэн өнөөдөр ээлж хүлээлцэнэ. Иймээс А1Т-ынхан нэг бол урьдаас мэдээлэл авсан, эсвэл гэнэтийн шалгалт хийх дотоод төлөвлөгөөтэй байсан бололтой.
Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтод жижиг машин, том машин нэвтрүүлэх, рентгэний гэсэн гурван хэсэг бий. А1Т-ынхан хаалга бариулсны дараагаар рентгэний болон бүрдүүлэлтийн хэсгүүдийг бүрэн нэгжсэн байна. Энэ үеэр зарим байцаагчаас хэдэн зуун мянган төгрөг гарсан дуулдана.
-
2016 оны 3 сарын 31
Энэ оны хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс,1.1 тн алт, 199.2 мянган тонн газрын тосыг олборложээ.
-
2016 оны 3 сарын 31
2016 он гарсаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй нийт 13007 тохиолдол бүртгэгджээ.
-
2016 оны 3 сарын 31
Йемений зөрчил мөргөлдөөний хор уршгийн талаарх ЮНИСЕФ-ийн тайлан гарлаа
-
2016 оны 3 сарын 31
”Жудагт Монгол” хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаал дээр очих үедээ ”Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийн дахин сонгож болохгүй. Тэр дундаа та нар тогтоож аваарай МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү” гэж хэлсэн юм.
-
2016 оны 3 сарын 31
ЗАГАСАГНАВАЛТ0РГ0Н0
-
2016 оны 3 сарын 31
Монголын эдийн засгийн форум үргэлжилж байна. Форум салбар хуралдаануудаар үргэлжилж буй. “Цомхон чадварлаг төр” салбар хуралдаан MDG группын Ерөнхийлөгч Б.Одсүрэнгийн “Төрийн албан хаагчийн чадвар, ёс зүйг өндөржүүлэх замаар төрийн арчаагүй сул дорой байдлыг засварлах нь” илтгэлээр эхэлсэн юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2016 оны 3 сарын 31
цахилгаан
-
2016 оны 3 сарын 31
Өнөөдөр
-
2016 оны 3 сарын 31
Бүртгэлгүй эм, тариаг худалдаалсан, хэрэглэсэн зөрчлийг таслан зогсоов
58 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
2016.03.30
Иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал, “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Спектиномицин тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрсэн.
Уламжлалт эмчилгээ оношлогооны “Найрамдал” эмнэлгийн эмч Э хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй, мөн Хятад хэлээр бичсэн шошго бүхий эмүүдийг тус тус худалдан борлуулж байсан.
Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунууд нүдний дусал, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байсныг илрүүлэн саатуулаад байна.
Эдгээр нүдний дуслууд нь хондройтин сульфат, хлорфенирамин малеат болон судас нарийсгах үйлчилгээ бүхий эмийн бодис агуулсан тул ихэвчлэн нүдний харшил, загатнаа, улайлтад зориулагдсан байдаг. Нүдний дусаалгыг дусаах хоорондын зайг ойртуулснаар нүдний торлог бүрхүүл гэмтээх, болор цайрах эрсдэлтэй, мөн эдгээр эмийн дасал, сөрөг урвал ч үүсч болзошгүй тул эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлагатай юм.
Нүд нь эмзэг эрхтэн тул нүдний дусаалгыг баталгаатай зөвшөөрөлтэй газраас эмч, эм зүйчээс асууж, лавлаж байж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/12775#sthash.x1nClNCR.dpuf
-
2016 оны 3 сарын 31
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт товлогдсон байна. Нээлтийн дараа УИХ-ын зарим байнгын хороод хуралдаж чуулганаар хэлэлцэх гэж асуудлуудыг хэлэлцэнэ. Харин үүний дараа дахин чуулганыг хуралдуулж хэлэлцэхээр товлоод бус асуудлуудаа хэлэлцэхээр болжээ. Одоогоор чуулганы хуралдаан эхлээгүй байна
-
2016 оны 3 сарын 31
зурхай
-
2016 оны 3 сарын 31
Өчигдөр уг асуудлаар УИХ дахь хоёр том хүчин болон АН, МАН-ын бүлгийн дарга нар өөрсдийн байр, суурийг хүргэсэн. Ингээд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нарын биенээ үгүйсгэсэн, эсрэг тэсрэг байр, суурийг 24VS24 буландаа онцолж байна.
-
2016 оны 3 сарын 31
2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
-
2016 оны 3 сарын 31
...Өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн “Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын “Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн “НИК”, “Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм...
-
2016 оны 3 сарын 31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно
-
2016 оны 3 сарын 31
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 5-10 градус, бусад хэсгээр 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
-
2016 оны 3 сарын 30
үүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа талаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр энэхүү өсөлтийг сүүлийн хоёр жилд гарсан тоон баримтаас харж болохоор байна. Тодруулбал, Монгол улсын Эрүүгийн хууль заасан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 2014 онд 61 хэрэг 213 үйлдэлд 153 хүн, 2015 онд 79 хэрэг 201 үйлдэлд 169 хүн, 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэрэг 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгагдаж байгаа аж.
25 хэргийн зургаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг хэрэгт холбогдсон 46 хүний найм нь эмэгтэй хүн байна. Мөн хэрэгт холбогдсон хүмүүсийн 40-50 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-35 насныхан байгаа юм байна.
2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12-оор буюу 92.3 хувиар өссөн байна. 2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт үйлдлийг урьд оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн бөгөөд холбогдогч нь 12 оор буюу 35.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-
2016 оны 3 сарын 30
Статистик мэдээллийн нэгдсэн санг ашиглах арга зүйн сургалт боллоо
-
2016 оны 3 сарын 30
УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв