зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй

2016-3-31
0
ЖИРГЭХ

        Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд өчигдөр эхэлсэн.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн форумын нээлтийн үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

Хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж л энэ байдлаас гарна

 

 

Баримт 1. Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо.

 

Баримт 2. Анхны том сорилго “Азийн хямрал” нэртэйгээр 1998 онд ирсэн. Энэ бол биднээс биш Ази тивээс хамаарсан хямрал байлаа. Аз болоход тэр үед монголын эдийн засаг дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жаахан бүтэцтэй байсны хүчинд ард нь бид амархан гарсан.

 

Баримт 3. Удаах хямрал 2008 онд ирсэн. Энэ нь хорвоо дэлхийг нөмөрсөн хямралын сүүдэр байлаа. Валютын нөөц шавхагдаж, банкууд эхнээсээ дампууран үүдээ барьж эхэлсэн. Энэ их хямрал, инфляцийн дундуур хоёр жил цалин, тэтгэвэр нэмээгүй зүтгэсэн. Валютын сангийн хөтөлбөрийн хатуу нөхцөлүүдийг ч хангалттай биелүүлж чадсан.

 

Баримт 4. Эдийн засаг ч хямрахаа больсон, бид ч хүнээ байсан. Өмнөх хямралаасаа суралцахын оронд  хэрэглээгээ тэлэн тансаглах замд шилжсэн.

 

Баримт 5. Олоод л, хуваагаад л, идээд л, нэмж нэхээд л, арай илүү амлаад л явсан. Монголын төр, иргэдийн хооронд “ Хэдийг өгөх юм бэ”, “Хэн нь ялбал илүүг өгөх юм бэ” гэдэг л харилцаа бий боллоо.  Монгол хүн болсны шагнал, гэрлэсний шагнал, хүүхэд гаргасны шагнал гээд юм бүхэн шагналтай, урамшуулалтай болж 4 тэрбум  монгол төгрөг биш, ам долларыг хувааж авлаа.

 

Баримт 6. Монголыг байтугай дэлхийг тэжээх, хосгүй үнэт баялаг зөвхөн манайд л байна гэж бултаараа үнэмшсэн. Хүн төрөлхтөн цаашдаа биднийг л царайчилж оршин тогтнох юм байна гэж итгэсэн. Тэгээд хосгүй их  хоолоо  хэнтэй ч хуваахгүй хэрэглэнэ, мөнгө тасралтгүй орж ирнэ, монголчууд ганцаараа хөгжиж чадна гэсээр гадны хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан

 

Баримт 7. Харамсалтай нь хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан. Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа.

 

Баримт 8. Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюу толгойн 2 дахь шатыг явуулж байсан бол  одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа.

 

Баримт 9. Өнөөдөр уул уурхай, байгалийн баялагийн экспорт дээр суурилсан манайтай адил бүх эдийн засгууд хүчтэй хямарч байна.

 

Баримт 10. Намаараа, улсаараа,  нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна. 

 

Баримт 11. Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск - халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.  

 

Баримт 12. Үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж л энэ байдлаас гарна.

 

Баримт 13. 2008 оны хямралаас бид хамтарч чадсан учраас төсвийн хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан, өрийн удирдлага, хязгаараа хуульчилж чадсан. Улс төрийн эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгийг урьтал болгож хямралаас гарч болдгийг тухайн үед сөрөг хүчний бүлгийн дарга байсан хүний хувьд сургамж болгон хэлэх эрхтэй гэж бодож байна.

 

Баримт 14. Монголчууд бид 1921-2012 оны хооронд 2 зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа. Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Нэг хэсэг нь Мянганы зам гэж зөндөө ярьсныг, нөгөөдөх нь Мянганы замыг жинхэнээсээ байгуулсныг зөвхөн эндээс харж болно.  

 

Баримт 15. Дөчин жил 1 МВт-аар ч нэмээгүй эрчим хүчний чадлаа сүүлийн 4 жилд 323 МВт-аар анх удаа нэмлээ. Залж байна гэхгүй бизээ. 3,4-р ЦС-н өргөтгөлүүд, Амгалангийн дулааны станцын араас энэ жил Эгийн голын УЦС, Багануур, Бөөрөлжүүтийн станц, Эрдэнэтийн өргөтгөл залгана.

 

Баримт 16. Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна. Хямралтай байтугай хямралгүй үедээ манайхан ингэж босгож байл уу. Хуримтлалын эдийн засгийн суурийг тавьсан ипотекийн зээлээр 76 мянган өрх орон сууцанд нүүж орлоо.

 

 

УИХ-ын гишүүдийн өрийг жирийн иргэд төлөх ёсгүй 

 

 

Баримт 17. МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ. Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4,9 тэрбум долларын зээл  байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай.

 

Баримт 18. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн “Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын “Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн “НИК”, “Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. 

 

Баримт 19. Өрийн тухай яриагаар  өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.

 

Баримт 20. Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа.

 

 

Чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна

 

 

Баримт 21. Харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна. Өнөөдөр та нар биднийг  нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн  энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.

 

Баримт 22. Нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ. Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал.

 

Баримт 23. Бид харин хийх ажлуудаа тодорхой харж байгаа. Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана. Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.

 

Баримт 24. Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтууд татах ажлаа идэвхийлэн үргэлжлүүлнэ. Эдийн засгаа солонгоруулах чиглэлээр төлөвлөсөн тодорхой ажлуудаа хэрэгжүүлнэ.

 

24tsag.mn 

image

...Өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн “Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын “Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн “НИК”, “Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • саса (59.153.113.122)
    Зөв бүхэл бүтэн улсын судалгаагаар гараад ирсэн тоог МАН буруу худлаа гэж ярих юмдаа үнэндээ энэ 4 жил бүтээн байгуулалт хийсэн АН харагдах юм хийсэн МАН Идэж уугаад архичдыг дэмжээд өөрсдөө зээлээд авсан энэ бодит үнэн шүү дээ
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • МУУ ФОРУМ (183.81.171.135)
    МАШ МУУ АЖИЛ БОЛЛОО. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ, ГАДААД УЛС РУУ ХАНДСАН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ САНАЛ ХЭРЭГТЭЙ. ЭД НАР МОНГОЛЫН НҮҮРИЙГ ГАДНЫХАНД ГУТААЛАА.ДАЙСАГНАСАН ЦЭРЭГ Ч ДУУДАЖ МАГАДГҮЙ ЮМ ХЭЛЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ МОНГОЛЫН ТӨРД ЖИНХЭНЭ ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БНА. ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТҮҮД ЗӨВЛӨХҮҮД ҮАБЗӨВЛӨЛ ХЭМЭЭХ БАЙГУУЛЛЛАГА ХАА ЯВНАА ҮНЭХЭЭР САНАА ЗОВЖ БАЙНА
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    Хөөрхий дөө энэ муу Сайханбалагыг тэнэг мулгуугаар нь дуудух юм ямар би мулгуу төрнө гээд төрчихсөн биш. Өөрөө бол би монгол улсыг ёстой мундаг удирдаж байна гээд л бодоод баясч суудаг байх даа эвий минь
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (119.40.100.66)
    Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгийн илтгэл нь тэгээд энэ үү хөөрхий, хөөрхий, хөөрхий
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.33.241)
    ЗА ХӨӨРХИЙ 21 ТЭРБУМ ДОЛЛАРААР ЯМАР Ч ГЭСЭН НЭГ ШЭЭДЭГ ГҮҮРТЭЙ БОЛСОН. БАТҮҮЛИЙН ХҮҮ ГЭЖ НЭГ ГЭНЭТ БАЯЖСАН ТЭРБУМТАНТАЙ БОЛСОН. ДЭНЗЭНТЭЙ БОЛСОН. ХЭДЭН КМ ЭВДЭРХИЙ ХЭВРЭГ ЗАМТАЙ БОЛСОН. ГАРАМГАЙБААТАР ХУЛГАЙЧТАЙ БОЛСОН. ГАЙГҮЙ ХУДАЛЧ ХАЦАР ГОО МҮҮНЧИНТЭЙ БОЛСОН. АРД ТҮМЭН ХООСОН ХОШГИРСОН. ГАРАА АЛДЛААД ДЭЭШЭЭ ХАРЖ ОРИЛДОГ БОЛСОН.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (205.201.255.5)
    saihanbelegiig eronhii said geheer l mongoliin tur hugiin sanagdaad baihiimaa.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Солонгот Балдан (59.153.87.220)
    Коммунистуудаа та нар ардчилалынханыг гүтгээд доромжлоод ,хэлстүүлээд ч бидний замнал гэгэээн. ,Харин та нарын өнгөрсөн ба өнөөгийн явж байгаа замчинь гэгээрэхгүй. Учир нь та нар ард түмнээ яргалан хядсан цусан замтай,дараа нь элдэв нэр хоч өгч ажил амьдаралаас нь салгаж ах дүүс, төрөл ургаар нь цөлж хэмэгдүүсэн, 1990 оноос хойш ардчилал ялсны дараа тушаалаараа далимдуулж ард түмний өмчийг малынх нь хамт хуу хамаж хувьдаа авцгаасан.Үүний дараа газар нутгийн баялаг татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшцагааж төрөөс төрсөн тэрбумтнууд болж ард түмнийг санаатайгаар ядууруулсан хар мөртэй блэглэл. Энэ бузар үйлдлүүдийг чинь ардач шудрага эрдэмтэд, эдийн засагчид,, сэтгүүлчид, зохиолчид, өөдрөг үзэлтэй сэхээтнүүд,улс төрчид сайн мэднэ
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Солонгот Балдан (59.153.87.220)
    Коммунистуудаа та нар ардчилалынханыг гүтгээд доромжлоод ,хэлстүүлээд ч бидний замнал гэгэээн. ,Харин та нарын өнгөрсөн ба өнөөгийн явж байгаа замчинь гэгээрэхгүй. Учир нь та нар ард түмнээ яргалан хядсан цусан замтай,дараа нь элдэв нэр хоч өгч ажил амьдаралаас нь салгаж ах дүүс, төрөл ургаар нь цөлж хэмэгдүүсэн, 1990 оноос хойш ардчилал ялсны дараа тушаалаараа далимдуулж ард түмний өмчийг малынх нь хамт хуу хамаж хувьдаа авцгаасан.Үүний дараа газар нутгийн баялаг татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшцагааж төрөөс төрсөн тэрбумтнууд болж ард түмнийг санаатайгаар ядууруулсан хар мөртэй блэглэл. Энэ бузар үйлдлүүдийг чинь ардач шудрага эрдэмтэд, эдийн засагчид,, сэтгүүлчид, зохиолчид, өөдрөг үзэлтэй сэхээтнүүд,улс төрчид сайн мэднэ
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Солонгот Балдан (59.153.87.220)
    Коммунистуудаа та нар ардчилалынханыг гүтгээд доромжлоод ,хэлстүүлээд ч бидний замнал гэгэээн. ,Харин та нарын өнгөрсөн ба өнөөгийн явж байгаа замчинь гэгээрэхгүй. Учир нь та нар ард түмнээ яргалан хядсан цусан замтай,дараа нь элдэв нэр хоч өгч ажил амьдаралаас нь салгаж ах дүүс, төрөл ургаар нь цөлж хэмэгдүүсэн, 1990 оноос хойш ардчилал ялсны дараа тушаалаараа далимдуулж ард түмний өмчийг малынх нь хамт хуу хамаж хувьдаа авцгаасан.Үүний дараа газар нутгийн баялаг татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшцагааж төрөөс төрсөн тэрбумтнууд болж ард түмнийг санаатайгаар ядууруулсан хар мөртэй блэглэл. Энэ бузар үйлдлүүдийг чинь ардач шудрага эрдэмтэд, эдийн засагчид,, сэтгүүлчид, зохиолчид, өөдрөг үзэлтэй сэхээтнүүд,улс төрчид сайн мэднэ
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.38.104)
    дахиж ардчилал гэх үгийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. бузар бузар шунал шунал хошгируул хошгируул
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • тэнэг сайханаа (202.72.245.252)
    Ийм арчаагүй ерөнхий сайдыг огцоруулцгаая.Сайханбилгээ огцордоо огцор.Чамаас илүү мэдлэгтэй аавын хүү зөндөө байна монголд. Тулга тойрсон хэрүүл хийгээд онигоо болох юмаа,ЕС чинь төр улсын асууудар яридаг болхоос чам шиг ах дуу хамаатан саднаа загиндаггүй байхгүй юудаа мал минь
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.86)
    Iim ES delhiid bhgui ee. Gantshan mongold goe yum aa. Bid ch aztai uls yumaa
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.142.46)
    ОДОО ТА НАРЫН ҮГЭНД ХЭН Ч ИТГЭХГҮЙ ДЭЭ
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.86)
    Тэр бондын монгийг 3 хан компани аваа юу????? Яасан хэцуу юм бэ дээ... Бусад нь юу с аваагуй юу ч идээгуй?????
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.86)
    Urid hiigdej bsan ajluud. Ene haashaa yum uuruu hiigee yu.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.86)
    Ene ES gej estoi durak hulgaich
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    ҮҮНЭЭС ИЛҮҮ ТОДОРХОЙ ХЭЛНЭ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ??? АЖИЛ ХИЙХ ГЭХЭЭР Л БОЙКОТ ХИЙНЭ...ЭНЭ МАН-МАХН. ТА НАР ЭСВЭЛ ТАР. ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭЖ ЭНЭ ДЭЭ...
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.123.20)
    Ebee Saikhnaa Bayartsogt nariig daanch ajil hiilgehgui baina shdee Daraagiin hoyor songuuliar dakhiad songochikhvol ch uls oron maani doroo l hugjinu shdee Ene Jemco, Uyanga,Enkhbayar Ganbaatar ed nar baikhgui bolchuul
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Зөвөө зөв ерөнхий сайдаа наад маанагууддаа ухаартал нь муу муухай идэж уусныг нь сануул. Наад коммунист өгөр толгойтнууд чинь дуусаж байж л монгол улс шиг хөгжих байхдаа. Тэдэнд улс удирдах ухаан дутна үгүйгүй хоосон партизан тул юм олдбол гэдэснийхээ хэмжээ мэдэхгүй хусна хулгайлна. Тэдэнд ёс суртахуун гэгч юу ч байдаггүй тэдэнд ичих нүүрээ халхалсан коммунист баг л бий
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • морь (202.179.4.50)
    Морь унасан толгойгүй хүн юм гэхдээ, шуналтай, тэнэг хөтлөгч минь төр телевиз 2 өөр ш дээ мангар бацаанаа ээ бүү узэгд ,,,,,,,,,,,, хөх тэнгэр минь
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Дуугай байж байгаад дахиж бүү гарч ирээрэй.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Танай хоёр нам идэхдээ нэгдчихдэг гэдгийгг ард түмэн мэддэг учраас хуурах гэж бүү тэнэгт. Энэ хэрүүлд чинь та нарт бүүр зэвүү хүрчих юм. Толгойгүй хүн минь.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    Монголын түүхэнд боловсролтой боловсролгүй архичи тамхичин хүүхэмсэг шалиг гээд янз бүрийн л ерөнхий сайдууд байсан ч энэ гооомооо шиг өөрийн толгойгүй нөхөр байгаагүй байх шүү. дээр нь Монгол төрийн ерөнхий сайд хүний намба төрхгүй даль даль гээд л ЛГБТ ЦАРААЛЧАЙД сайдын индэр дээрээсээ болсон болоогүй юмнуудтай хэрэлдээд байдаг. Ерөнхий сайд байтугай жирийн төрийн албан хаагч ч хэр барагтай бол хүний 5 үгийг өнгөрөөж үг дааж чаддагсан. сайханбилэг чамайг нохой долоог.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (103.23.51.1)
    24 тэйгээ ТОНИЛОООООО.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Солиороод байгаарай өмхий ОРКУУДАА. Манай дарга сайн байна. Тэнэг коммунистууд сөнөтүгэй. АН мандтугай.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (202.9.40.174)
    Yamar teneg tulga toirson um yaridag bna aa. Hurungu oruulagch nar tegeed iim medee sonsood irehuuu,,,, Unen solioootoi gar ve......
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.38.235)
    Ардчилсан Нам ард түмнийг шоронгоор айлгах тактик барьж байна. жагсвал хорино үг хэлбэл хорино сонгуульд дэвшвэл хорино эх орноо гэвэл хорино хөхүүл хүүхдийг хорино. Харин жастин Каплаг эрхлүүлнэ.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.123.50)
    Та бол Монгол улсын Ерөнхий сайд ,том хүн Ийм нэр хүндтэй арга хэмжээн дээр улс төрийн намтай зодолдож доошоо орох хэрэггүй л байсан юм даа
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (150.129.140.56)
    Inder anduursan um bish biz. Ediin zasgiin forum deer uls turiin toglolt hiigeed yg Zi shig
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (150.129.140.56)
    Yg Zi shig yrij b daa
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.25.46)
    гарцаагүй үнэн шүү идлээ уулаа гэж худал хардахаа болиод хөрсөн дээрээ бууж бодит байдлаа харцгаая
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    MAN-iin Otgonbilegiin Sodbileg gegch nuhur chanar muutai bariulsan Plazzo gedeg bairan dahi uuriin umchluliin kompaniudiihaa Ajigana kompani us dulaanii tulburiig tuldugguigees bolj tend orshin suugchdiin us dulaaniig taslaad 4 honog ungurch orshin suugchdiin erh hotsto zurchigduj baigaag holbogdoh erh buhii baiguullaga anhaaraldaa avna uu! Sadar saidiin dor ajilladag Shudarga ursulduun herglegvhiin tuluu gazar! Sodbilegee hereglesen us, tahilgaan, dulaaniihaa tulburiig dariu tuluuchee! orshin suugchid ni hetsuudlee!
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.142.142)
    omchtei komunizm baidag yum uu
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Eronhiilegch ingej helsen AN malnuu daa (202.131.225.251)
    Хоёрт улс төрийн хариуцлага алга. Хариуцлагыг сайжруулахад бид гаднаас мөнгө зээлэх шаардлагагүй. Хууль батлахын тулд бид ломбарднаас мөнгө авахгүй. Монголын зовлон гаднаас биш дотроос. Эдийн засгийн хямрал бол эдийн засагт биш улс төрд байна. Тэгэхээр эдийн засгийн чуулган бол эдийн засаг биш улс төрийг ярьж таарах нь. УИХ-ын чуулган цөмийн хаягдлыг булшлах талаар хуралдах гээд гурав хоног хуралдсангүй. Нэг нь хэлэлцэнэ, нөгөө нь хэлэлцэхгүй гээд. Үүнийхээ оронд хариуцлагын хуулийг батла л даа. Хариуцлага улс төрчдийн шалгалт байх ёстой.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.40.52)
    Тэр их монгоор ийм зэргийн юм хийхгуй яах юм бээ. Баахан идчихээд гонгиноод юундаа худлаа гонгинож байдаг...
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (103.26.193.105)
    Eronhii said zov l yarisan bna,.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.37.181)
    АН-хан чавганц шиг хэоүүлч юмаа. үнэн үг сонсож чаддаггүй. алтанхуяг гэж аймшигийн бас нэг чавганц элбэгдорж гэж аймшгийн атаархуу хонзогногч
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (104.131.66.8)
    Энэ одоо парламентад сөрөг хүчинд хандаж үг хэлээд байгаа юм уу? Наад чуулгандаа зориулсан үг хэлээч, тэнэг ээ.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (183.81.171.98)
    гоё гоё ярих юм. нийгэм хөгжиж байгаа болохоор их бага, хурдан удаанаар хөгжиж байгаа. аль ч үед тэр хөгжил байгаа. тэр хөгжлийг нэг нам хийсэн юм шиг, өөрөө хийсэн юм шиг гоё яриад байх юм. ард түмэн, бизнес эрхэлэгчид, баялаг бүтээгчид гэж байдаг юм. битгий март, чи тэднээс санал гуйгаад зогсож байгаагаа битгий март.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • hf (203.194.114.182)
    Saihanbileg lalaraa ta nar mongolin ard tumniig hultsenguigeer ni ih doromjilj deerelhej baigaadaa bid udahgui bosoh bolno
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
    • ganaa
      Tenegee.ergeed.har.ard-n.MAN.bugdiig.n.hiisen.AN-nam.or.tavch.buteen.baiguulsan.MAN.ortavj.hulgai.hiisen.
      2016 оны 03 сарын 31
  • Зочин (103.57.95.173)
    Хамар дор ангархай гэж хамаагүй худал ярьж болдогүй юм шүү Сайхан балагаа үүрэн телефоны тендерее авилгалдсан мөнгөний барьцаанд байгаа хүн ингэж ярихаас яахав олон улсын конивец илүү хүчтэй юу мрнголыг хууль илүү хүчтэй юу гэдгээ мэдэхгүй мал уу энэ чинь
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.37.32)
    ардын нам доллар 2050 хүрсэн гэж худлаа ярьж айлгаад байгаа тээ? доллар 1300 л байгаашд тээ?
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.10.22.10)
    ЯРИХ САЙХАН ХЭН Ч ЯРЬЖ ЧАДНА ТЭР ТУСМАА СЭТГҮҮЛЧ ЕРӨНХИЙЛӨГЧ НЭВТРҮҮЛЭГЧ ЕРӨНХИЙ САЙД САЙН ЯРИЛГҮЙ Ч ЯАХАВ ДЭЭ
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.25.206)
    АН-хан арай л жудаггүй ухаангүй хүмүүс гэдэг нь энэ чуулганд үг хэлсэн ЕС-р бүрэн олон нийтэд танигдлаа.Ийм зүйл ярьж байгаа ЕС-д огцруулье Монголчуудаа.Хариуцлага тооцож ард иргэд төрөөс уучилалт гуйлгах ёстой.Ийм хариуцлагагүй үг хэлэх эрх Сайханбилэгт байх ёсгүй.Ийм хүн төрийг удирдах эрэх байх ёсгүй.Тэмцэх хэрэгтэй болжээ.Сонгуулийг эртхэн явуулах хэрэгтэй.ЗИ Сайханбилэгийг огцруулж зохих газар явуулж цээрлэл хүлээлгэх ёстой.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (202.131.225.251)
    Ene harin jinhene communist nohor bna daa eronhii said hun orsoldogchoo muulaad bidnaas boloogui ee geed suuj baihc h gej dee uneheer tolgoi muutai amtan bna zugeer nevtruulegchee hiimeer uym bna yadag baihad setguulchiin dainiich setgej chadhgui bna daa
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • jir irgen (202.21.106.148)
    26 jil chadaagui bj odoo chadah u??? 26 jiliin dotor hairan saihan uls geriig maany ta nar suid hiichihlee. Odoo mun itgeh bh da ta nart!!!!!
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.169.48.131)
    ihenh hiisen ged bga ajiluud n altanhuyagt hamtai gehdeee nuguu nuhur n 2 terbum usd-ger togolchhson, tiim hemjeenii mungu baisan bol hen ch heden km zam tavichhh l baih baisan bh, mani hun yuyy hiiveeee?ashiggui undur gonzgoi yuyy hiiveee? dubaid ochhj erhelj hevtehees uur yuyy hiivee? ene l sonin bn, noeon uuliiig zarahas uur yuyy hiivee?
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.123.223)
    Улаан луйварчид, худалч, хулгайч АН-хан ичих нүүргүй улс төрийн хүчин гэдгээ олонтой харуулж байна даа. Энэ юу ч мэдэхгүй Сайханбилиг бол Монголчуудын том алдаа шүү.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.194.114.24)
    Ардчилсан намынхан ихэнхи мөнгийг нь өөрсдөө идчихээд ард иргэдээ дампууруулчихаад яасан ч ичдэггүй худлаа ярьдаг амьтад вэ дээ
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.86)
    Тэр их монгоор ийм зэргийн юм хийхгуй яах юм бээ. Баахан идчихээд гонгиноод юундаа худлаа гонгинож байдаг...
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.70.34.98)
    бодит байдлаа тов тодорхой дүгнэсэн байна. Нөхцөл байдал ийм л байгаа шүү дээ.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.86)
    Ene neg demii gonzgoi bnaaa.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      ene debel gonzgoid songoh subag baihgui ee
      2016 оны 03 сарын 31
    • Зочин
      ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА ТА НАРЫН ХЭНЭНЧ ХЭРЭГГҮЙ АРД ТҮМЭН ДАРАНГУЙЛАЛЫН ТӨРЫГ ҮЗЭН ЯДАЖ БНА ХУЛГАЙЧНУУДАА ТАМРУУГАА ТОНИЛЦГОО
      2016 оны 03 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
    16 цаг 15 мин
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
    16 цаг 44 мин
  • А.Ариунзаяа: Төсвөө эргүүлэн тат, үгүй бол төсвийн үе шатыг нэг шатаар ухраа
    17 цаг 3 мин
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
    17 цаг 14 мин
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
    17 цаг 40 мин
  • Манай улс жүдо бөхийн ахмадын ДАШТ-аас найман медаль хүртээд байна
    17 цаг 49 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
    18 цаг 3 мин
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
    18 цаг 58 мин
  • Tesla-ийн нисдэг машины хувилбарыг гаргана
    19 цаг 15 мин
  • Хасын Хүлэгүүд баг "EASL"-д нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна
    19 цаг 26 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
    19 цаг 52 мин
  • Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
    19 цаг 53 мин
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
    20 цаг 9 мин
  • Өнөөдөр 54 вагон АИ-92 шатахуун бууна
    20 цаг 24 мин
  • "The MongolZ" багийн шинэ гишүүн contorlez өөрийгөө батлан харуулсаар байна
    20 цаг 44 мин
  • Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ
    21 цаг 12 мин
  • Яармаг орчмын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана
    21 цаг 33 мин
  • Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ
    21 цаг 39 мин
  • “Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
    22 цаг 8 мин
  • Дэлхийн улсууд эмчдээ хэр хэмжээний цалин өгдөг вэ?
    22 цаг 17 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК