-
2015 оны 12 сарын 23
Сураггүй болсон таван иргэнийг эрэн хайж байна
Түгээх
2015-12-22 17:32:53 - Орон нутаг
govialtaiЗавхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд Т /39 настай, эрэгтэй/, иргэн Д /39 настай, эмэгтэй/ нялх хүүхдийн хамт, иргэн А /59 настай, эмэгтэй/, 20 орчим насны залуу, нэр нь тодорхой бус нийт 5 хүн 2015.12.20-ны өдрийн 18:00 цагт 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ” маркийн автомашинаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 21:38 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.21-ний өдрийн 23:25 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
-
2015 оны 12 сарын 23
Өнөөдөр УИХ дахь таван байнгын хороо хуралдаж, холбогдох асуудлуудаа хэлэлцэнэ.
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл;
Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай;
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Төрийн өмчийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээлэл.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал.
“Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан “Г” танхимд 10.00 цагаас:
Хэлэлцэх асуудал:
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд 11.00 цагаас:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн/;
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны үйл ажиллагааны тайлан, даргыг сонгох тухай асуудал;
“Монгол Улсын гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Нууц асуудал;
Бусад асуудлыг хэлэлцэнэ.
-
2015 оны 12 сарын 23
Өнөөдөр хуваарийн дагуу ажлын хэсгүүд хуралдана. Сонгуулийн болон гэр бүлийн хууль зэрэг нийгэмд хүлээлттэй байгаа хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчин боловсронгуй болгох нь” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас “Б” танхимд;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
Гэр бүлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдана.
-
2015 оны 12 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/983 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Чулуут рашаан” ХХК-д 120 метр квадрат газрыг, “Батнам” ХХК-д 280 метр квадрат газрыг, “Сорогзон” ХХК-д 5235 метр квадрат газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгов.
Газар эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 23
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй асуудлаар хэн, ямар байр, суурь илэрхийлснийг 24 tsag.mn хүргэж байна.
-
2015 оны 12 сарын 23
О.Баасанхүү: Н.Номтойбаяр, Г.Нямдорж хоёрын аль нэг нь шоронд орох ёстой
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй он солигдох гэж байна. Таны хувьд Өргөдлийн байнгын хорооныхоо энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн дүгнэж байна?
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороог арванхоёрдугаар сарын сүүлээр авах ёстой байсан. Харамсалтай нь тухайн үед УИХ-ын байнгын хороон дээр тохиролцоонд хүрэхгүй намайг гурван удаа унагаасан. Ингэж гурван удаа унагааж, дахин сонгууль явсаар байгаад 2 сар гартал сонгогдоогүй учир миний хувьд байнгын хорооны хугацаа бол арай дуусаагүй.
Сүүлийн 6 сарын байдлаар 27 мянган км зам туулсан байна. Өмнөх зургаан сартай харьцуулахад 50 орчим мянган км замыг бусдын өргөдлийг шийдвэрлэхийн тулд туулжээ.
Хоёр хилээр гарч, Халх гол Дорнод руу гурван удаа явлаа. Өмнөговь, Баруун аймгууд руу ч хэд хэдэн удаа явлаа. Өөрөөр хэлбэл, маш завгүй ажиллаа. Ноцтой асуудал мөн, бишээс шалтгаалж нэг хүний өргөдлийн мөрөөр ч явах үүрэгтэй.
Төсвөө бол бага зэргээр хэтрүүлсэн. Харин үр дүнгийн хувьд Засгийн газраас хамаарсан асуудал болоод байна.
Тухайлбал, Ноён уулын асуудлаар ӨБХ, УИХ шийдвэрээ гаргачихсан. Энэ асуудлыг хамгаалах тухай л ярих ёстой гэсэн байр суурийг илтгэсэн. Харамсалтай нь мөнгөтэй лоббичид гурван удаа оруулж ирж байна. Энэ долоо хоногт дахиад л оруулж ирнэ.
Мөн Тосон бумбын газрын асуудлыг он дуусах гэж байхад шийдээгүй л байна. Зургаан УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нь хүртэл лоббинд орчихсон сууж байгаа.
-ЗГХЭГ-ын сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн бариад Ерөнхий сайдаас банга хүртэх шиг боллоо. Түүний шийдвэрт ямар байр суурьтай байна?
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Байнгын хорооны тогтоолыг би биелүүлэхгүй. Ийм тогтоол гаргадаг чинь буруу гэх бичиг өгсөн. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрөө ийм бичиг өгч байгаа тохиолдолд яаж өнөөдөр ӨБХ үр дүнтэй байна гэж хэлэх юм бэ. УИХ-ын гишүүн сайдыг огцруулж болохгүй гэдэг шийдвэр гаргачисан. Тэгэхээр хэн огцруулах юм. Ерөнхий сайд УИХ-д би огцруулмаар байна гэж хэлэх үү.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэж “хараагдсан” Засгийн газар байна. Энэ нөхөд байгаа цагт бид хэзээ ч өөдлөхгүй.
Сайдуудаас сайн хэлүүлж байгаа хэл амгүй сайд ч гэж алга. Зам тээврийн сайд “Төмөр замынх нь Пүрэвбаатар хачин мэдэгдэл хийгээд явчихлаа гээд Гадаад хэргийн сайд нь бөөн юм боллоо”, Шадар сайд нь өргөдөл өгчихлөө, Сангийн сайд нь виксель гээд янз бүрийн юм ярилаа. Эрүүлмэндийн сайд нь хэл аманд орчихлоо. Уул уурхайн сайд нь огцор гээд яриулж байна. Байгаль орчны сайд нь Тосон бумбаа оруулж чадахгүй. Боловсролын сайд нь бүр хүнээр туршилт хийчихсэн гээд ам сайтай ч юм алга.
Бүх сайд нь огцрох виз ээ авчихсан хүмүүс. Зарим хүмүүс хэлэх л байх л даа. Зургаан сар тэсье гээд. Монголчууд номхон хүлцэнгүй байдлаараа хүлээж байгаа. Гэхдээ хор уршиг их байна.
-Өргөдлийн байнгын хороонд хандсан иргэдээс зохих ёсны хариугаа авч, асуудлаа зөв тийш нь зохицуулсан хүн бишгүй л биз?
-Нээлттэй сонсгол хийсний ачаар дураараа хоморголон халдаг асуудал зогсож, шүүхийн шийдвэрээ авч зарим нь ажилдаа орсон байсан. Мөн хууль тогтоомжуудаа өөрчлөх асуудал үр дүнгээ өгч байна.
Зарим том толгой, том чихтэй төрийн албан хаагчид хариуцлагаа үүрээд, хууль хяналтын байгууллага руу явуулсан зүйл цаг тухайд нь хяналт шалгалт хийгээд явж байгаа. Буруутай нь буруугаа хүлээж, зөв зүйтэй нь эрхээ сэргээлгэж байна. Тэгэхээр байнгын хороо бол байх ёстой. Хамгийн гол нь Засгийн газар байнгын хорооны шийдвэрийг биелүүлэхэд санаачлагатай ажиллах шаардлагатай.
-Оюунтолгойг далд уурхайн санхүүжилт батлагдлаа. Ард түмэн их л ам сайтай байх шиг байна. Таны хувьд?
- Оюутолгойн гэрээ явах ёстой, сайн гэж боддог. Гэвч миний зүгээс бол Оюутолгойн гэрээний зарим зүйлийг шүүмжилж байгаа. Бүр тодруулбал, 3.2 тэрбум долларын зөрчлийг хүчингүй болгосныг сайшаахгүй байгаа. Оюутолгой банкнаас зээл авах гэсэн. Гэвч санхүүгийн зөрчил байсан. Харин үүнийг хүчингүй болгосон. Энэ бол Монголын ард түмний эсрэг үйлдэж байгаа зүйл.
-Өргөдлийн байнгын хороонд ямар өргөдөл түлхий ирж байна?
-Нийтийн болон хувийн шинжтэй өргөдлүүд ирнэ. Хувийн шинжтэй өргөдөл л гэхэд хууль хяналтын байгууллагын “но”-той асуудал, Эрүүл мэндийн төлбөр, эмнэлгийн зардлын асуудлаар, шагнал урамшуулал хийгээд ахуйн асуудлаар түлхүү ирдэг.
Би нэг зүйлийг боддог юм. 2000 мянган гэр айлуудад өгөх юмсан гэж. Тухайлбал, тавуулаа амьдарч байгаад нэг нь тусдаа гарахаар орон гэргүй болчихдог зүйл их байна. Тэгэхээр хүн болгон байшин, байранд амьдарч чадахгүй энэ үед ядаж монгол гэртэй болгочихвол учир бий байх.
-Найман хувийн зээлийн хувь заяа хаашаа эргэх нь ч тодорхойгүй, нэг л биш болоод явчихлаа. Эргэлзээтэй олон асуудал ч байна. Энэ тал дээр?
-Найман хувь, ипотекийн зээл гээд том дарамт хүмүүст ирэх гэж байна. Үндсэн хуулийн цэц найман хувийн ипотек аваад байраа авчихсан бол та мөнгөө төлөхийн тулд байраа түрээслээд ашиг олохыг зөвшөөрлаа гэж яриад байгаа. Гэтэл хамгийн утгагүй нь банкнаас хамааралгүй өмчөө захиран зарцуулах болчихож байгаа нь сөрөг үр дагавартай. Учир нь банк нэг ёсондоо тэр хүнээс мөнгө авахын тулд барьцаанд нь байр байлгах ёстой байтал тэгж чадахгүй болж таарч байна. Өрөөр хэлбэл, барьцааны байраа банк хяналтандаа авч чадахгүй болчихоор зээл өгч чадахгүй болчихож байгаа юм.
Харин иргэд газраа банкинд барьцаалаад зээл авдаг байсан бол барьцааг байхгүй болгосноор зээл авч чадахгүй болчихож байна. Үндсэн хуулийн цэц ийм л балаа зүйл хийсэн.
-Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр тэгэхээр уялдаа холбоогүй, иргэд хийгээд банкинд ч төвөг учруулахуйц болжээ?
-Түрээсийн гэрээг чөлөөлж өгсөн гэж яриад байгаа ч банкны барьцааг байхгүй болгосон. Банк хөрөнгө барьцаалах эрхтэй гэх эрхийг нь байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэн газраа барьцаалж зээл авч болно гэх эрхийг байхгүй болгосон. Бид зарим зүйлийг ярьж л байдаг, хамаагүй гээд орчихдог. Гэтэл үр дагавар, зовлонгийг нь бид өөрсдөө үүрээд байна. Тэгэхээр энд байгаа хугацаандаа энэ бүхэнтэй тэмцэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол улс төржсөн байгууллага. Би анх өмгөөлөгч байхдаа л энэ байгууллагыг улс төржсөн гэж бодож байсан.
-Үндсэн хуулийн цэцийг улс төржсөн л гэх юм. Яг тоочны хэлчих баримт, фактуус бас байдаггүй юм шиг?
-Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 5 нь МАН-ынх. Үлдсэн 4 нь АН-ын хүмүүс шүү дээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүн шүүхээр ял аваагүй байсан. Гэтэл СЕХ-ноос АТГ шалгаж байгаа учраас сонгуульд өрсөлдөж болохгүй гэдэг сонин заалтаар хориг тавьсан. Н.Энхбаяр даргын зүгээс “Би ямар ч байсан ял аваагүй байна шүү дээ. Би гэм буруугүй тул сонгуульд ороё” гээд цэцэд хандсан. Гэтэл боловсролын хувьд боломжгүй гээд дүгнэлт тавьчихсан улс чин Үндсэн хуулийн цэцийнхэн шүү дээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүнийг Боловсролын чадамжгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хараад манай намынхан бүгд гайхсан. Гэсэн ч улс төр юм байгаа биз гээд тоогоогүй.
Тэгсэн дараа нь Засгийн газрын нөөц хөрөнгөтэй холбоотойгоор С.Баярцогт гэдэг хүний асуудал яригдахад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 саяаар баяраа тэмдэглэ, 220 саяд машин ав гэх шийдвэрийг гаргасан. Тэгэхэд нь бүгд шоконд орсон. Яг үүнд УИХ-ын ажлын хэсэг гарч авлигатай холбоотой гэсэн дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр гаргаад танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгсэн хэрнээ хэн ч хуулийн байгууллагаар энэ нөхдийг явуулаагүй.
-Г.Нямдорж гэдэг хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эрүүгийн хэрэгт холбоотой хэмээн олон нийтийн өмнө удаа дараа зарлаж байна. Гэтэл өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь ч тодорхойгүй байсаар байгаа. Танай ӨБХ-нд энэ талаар ямар нэг өргөдөл, гомдол ирсэн тохиолдол бий юу?
-Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой өргөдөл ирээгүй. Би хэвлэл мэдээллээс л сонсож байгаа. ӨБХ-нд хэрэв ийм өргөдөл ирсэн бол хуулийн дагуу л шийдүүлэх байх.
Хэвлэл дээр гарч байгаа зүйлийг харахад аль нэг нь шоронд орох ёстой. Н.Номтойбаяр эсвэл “Мунзуй” гэх Нямдорж. Учир нь бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Би бол нэг их хуралд байгаа учир Н.Номтойбаярыг тийм юм хийсэн гэж итгэхгүй байна. Гэхдээ “Мунзуй” Г.Нямдоржийг санаатайгаар бусдыг гүтгэх шаардлага байгаа гэж харахгүй байна. Монгол Улсад өнөөдөр хууль гэж байдаг бол МУ-ын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэж хүн ажлаа хийж байгаа бол үүнийг шийдэх ёстой. Мэдээлэл гаргасан хүн мэдээллээ нотлох ёстой. Эсвэл мэдээллийн дагуу буруутай этгээдийг олж тогтоож шийтгэх хэрэгтэй. Ийм л энгийн дүрэм байгаа шүү дээ.
-
2015 оны 12 сарын 23
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй. Эл өдөр бурхныг тахих, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
-
2015 оны 12 сарын 23
2015 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв болон тэдгээрийн харьяа байгууллагын 2015 онд шинээр томилогдсон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 51 эрх бүхий албан тушаалтанд “ЭБАТ-тай ярилцах цаг” ээлжит сургалтыг зохион байгуулав.
Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан шинээр томилогдсон ЭБАТ-уудад арга зүйн зөвлөгөө өгч, “ЭБАТ-ы эрх, үүрэг, хариуцлага”, “Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон Ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдэгдэл, тайлбар гаргуулах тухай арга зүй”, “2016 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудал”, “Албан тушаалтнаас ХАСХОМ гаргуулах тухай”, “ХАСХОМ-ийн мэдээллийн систем”-ийг ашиглах тухай”, ”Албан тушаалтны ХАСХОМ-ийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журмын талаар” зэрэг сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.
-
2015 оны 12 сарын 22
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
-
2015 оны 12 сарын 22
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/I1KDQpqaalU” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 12 сарын 22
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
-
2015 оны 12 сарын 22
iPhone 7 шинэ хувилбарын зургууд гарчээ
-
2015 оны 12 сарын 22
Хууль зүйн байнгын хороо 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2015 оны 12 сарын 22
Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барилаа
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа.
Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн тул холбогдох албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичгийг хүргүүлэв.
Түүнчлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтан өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 1, 2 дугаар зэрэглэлийн бүсчлэлд хамаарах газруудад 0.07-5 га хүртэл талбай бүхий 3-14 тооны газар эзэмшиж, өмчилсөн, цаашилбал бусдад худалдан борлуулж байгаа нь албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон гэр бүлийн гишүүд, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байх тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар тус газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичиг хүргүүлж анхаарууллаа.
-
2015 оны 12 сарын 22
Тэтгэлэг олгодог байгууллагуудад талархал илэрхийлэв
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн ИТХ, түүний ажлын албаны хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд Хурлын төлөөлөгчид, бусад албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан дүнгийн талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад Зөвлөмж хүргүүлэв.
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Хурлын тэргүүлэгчид 2014 онд 231 тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 190 тогтоол гаргасан байхад тэдгээрт оролцсон Тэргүүлэгчдээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн” тухай мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргуулж аваагүй байв. ИТХ-ын даргын 2015 оны 46 захирамж, ажлын албаны даргын 2015 оны 104 тушаалтай танилцахад үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажилласан, дээрх хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргавал зохих 50 албан тушаалтнаас 10-аас бусад нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй зэрэг зөрчил илэрчээ.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 01/01 дугаар тогтоолоор Цэндийн Сандаг-Очирыг Нийслэлийн хурлын төлөөлөгчөөр, Багануур дүүргийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн жагсаалтаар дүүргийн Хурлын төлөөлөгчөөр тус тус баталж, бүрэн эрхийг зөвшөөрсөн нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянан нягтлах шаардлагатай байгааг Зөвлөмжид дурджээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас хүсэв.
-
2015 оны 12 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ноён Ж.Лантри Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд болж буйд нь талархал илэрхийллээ.
Австралийн Холбооны Улс ийнхүү Монгол Улсад Элчин сайдын яамаа нээж буй нь тус улс Монгол Улстай хийж байгаа харилцаа, хамтын ажилагаандаа өндөр ач холбогдол өгдгийн илрэл хэмээн үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байв.
Элчин сайд Ж.Лантри хоёр тал эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхай зэрэг салбарт амжилттай хамтран ажиллаж байгааг дурдаад харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ тэмдэглэн хэлэв.
Ирэх 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад Австралийн талаас өндөр дээд хэмжээний төлөөлөгч ирнэ хэмээн найдаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн энэ үеэр илэрхийлж, Элчин сайдын ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад хэргийн яам тусалж дэмжин ажиллах болно хэмээлээ. Австралид 2016 оны 11 дүгээр сард парламентын сонгууль болох бол Монголд 7 дугаар сард УИХ-ын сонгууль болно. Хоёр улсын аль алинд ирэх жил улс төрийн үйл явдал өрнүүн байх болно гэдгийг талууд хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
-
2015 оны 12 сарын 22
Дэлхийд анх удаа толгой шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ