-
2015 оны 9 сарын 04
Энэтхэгийн далайн Реюнион арлаас олдсон металл объект Малайзын MH370 дугаарын нислэгийн онгоцны хэсэг мөн болохыг Францын шинжээчид тогтоожээ.
-
2015 оны 9 сарын 04
“Мөнхийн реп” хөмтлаг өнөөдөр “Crocus Event Hall”-д “Hit songs” тоглолтоороо фэнүүдээ дурсамжиндаа буцахыг урьж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхэд бэлэн боллоо
Тэд анх 2001 оны есдүгээр сарын 11-нд ”Нууцхан хайр” тоглолтоо хийж байжээ. Үүний дараа жилийн зургаадугаар сарын 10-нд ”Бурхан чөтгөр шидтэн” тоглолт, ”Хавар боллоо хайртдаа оч”, ”Чи хайрыг мэдэх үү”, ”Мичид рекордс-н 5 жилийн ой” , ”Мөнхийн реп таван жил”, ”Мөнхийн реп ABC цомог” зэрэг тоглолтуудаа жил болгон хийсээр ирсэн.
Тус тоглолтын тасалбарын үнэ: 30.000 VIP Tax: 100.000 “Hi-Fi” CD Shop-ын салбаруудаас авах бөгөөд www.easyticket.mn сайтаар захиалах боломжтой. Мөн 1900-1188 -аас захиалан үнэгүй хүргүүлээрэй.
-
2015 оны 9 сарын 04
Хичээл эхлэхтэй зэрэгцэн боловсролын салбарын эргэн тойрон дахь өргөн сэдвээр БСШУ-ны сайд Л.Гантөмөр өөрийн санаа бодлыг илэрхийлжээ. Энэ салбарт анхаарах шаардлагатай ямар асуудлууд байгаа болон чухам юуг хийж байж хөгжилд хүрэх талаар түүний юу гэж ярьсаныг 24 баримт онцолж байна. Ингээд БСШУ-ны сайдын хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэе.
-
2015 оны 9 сарын 04
Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл хотноо болох гэж байна.
-
2015 оны 9 сарын 04
Увс аймгийн Сагил суманд газар хөдлөлт мэдрэгджээ.
-
2015 оны 9 сарын 04
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд энэ сарын 1-нд мэндэлсэн хүүд Ган-эрдэм хэмээх нэр хайрлаж 18 нас хүртлээ үнэ төлбөргүй зорчих эрх олгох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний гэр бүлийнхэнд эрхийн бичиг гардуулах ёслол өнөөдөр 11.00 цагт Монгол-Оросын хамтарсан ”УБТЗ” ХНН-ийн төв байранд болно. УБТЗ-ын 66 жилийн түүхэнд нийт 70 хүүхэд галт тэргэнд хүүхэд мэндэлж байсан аж. - See more at: http://www.uls.mn/10001522#sthash.yDUTcFZe.dpuf
-
2015 оны 9 сарын 04
Нийслэлийн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/695 дугаар захиамжийн дагуу Улаанбаатар хотод зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Ингэснээр нийслэл хотын албан татвар суутгагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажлын хэсгийг дүүрэг, хороодын хэмжээнд байгуулан ажиллах юм байна гэж Нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.
-
2015 оны 9 сарын 04
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 86 хувьтай байгаа аж.
-
2015 оны 9 сарын 04
Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа талаар учир мэдэх хүмүүс онцолсоор байгаа. Энэ удаад уг асуудалд хуульч хүний байр суурьнаас хандаж, холбогдох байгууллагуудад хүртэл хандаад байгаа өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.
-
2015 оны 9 сарын 04
Улсын Драмын эрдмийн театрын хамт олон Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлүүлсэн билээ.
-
2015 оны 9 сарын 04
Зөвшөөрөлгүйгээр загас барьсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, Мөрдөн Байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
-
2015 оны 9 сарын 04
Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болно. Энэ өдөр хүрэл медалийн болзол хангасан манай боксчид болох Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ.
49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаанаа хийх гэж байна.
-
2015 оны 9 сарын 04
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/G6CPa1cqMss” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 9 сарын 04
ХБНГУ-ын өдөр тутмын голлох сонинуудын нэг, 1946 оноос хэвлэгдэж эхэлсэн ”Die welt” сонинд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилцлага өгчээ.
Тэрбээр сонины сэтгүүлчийн асуултад хариулж, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан баталснаар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгд ижил нөхцөлтэй болсон гэлээ.
Мөн эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Уул уурхай монголын эдийн засгийн солонгын нэг өнгө байх болно. Манайд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зэрэг хөрөнгө оруулах олон салбар байна. Монгол Улс ХБНГУ-тай нүүрс шингэрүүлэх төсөл, Ази Европыг холбосон дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 04
Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторт малын бруцеллёзын лавлагаа лаборатортой болжээ.
-
2015 оны 9 сарын 04
Монгол улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий.
-
2015 оны 9 сарын 04
Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нараас “дуртайгаа” Шадар сайд болго гэжээ
УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн наймдугаар сарын 6-ны хуралдаанаар МАН-аас томилогдон ажиллаж байсан зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т “...Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно...” гэж заасан. Хуулийн энэхүү заалтын хугацаа ирэх ням гарагт дуусгавар болох тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр сайдад нэр дэвших зургаан хүний нэрийг УИХ-д өргөн барих ёстой. УИХ-ын дарга З.Энхболд ч гэсэн Ерөнхий сайдад албан тоот хүргүүлэхдээ энэ сарын 6-ны дотор УИХ сайд нарыг нөхөн томилох ёстойг сануулсан. Хэрэв өнөөдөр өргөн барихгүй бол Засгийн газрын хуулийг зөрчих юм.
Тэгвэл өчигдөр МАХН хуралдаж гурван сайдынхаа нэрсийг өргөн барих асуудлаараа хэлэлцэх байсан ч хуралд сайдад нэр дэвшсэн хоёр хүнээс бусад нь ирээгүй аж. Тиймээс ирц хүрээгүй МАХН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж байгаа сурагтай.
Тэд өнөөдөр сайдад нэр дэвшсэн гишүүдийнхээ нэрсийг баталгаажуулж Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлэхээр болжээ.
Өнгөрсөн удаад МАХН-аас З.Баянсэлэнгэ, Х.Батцэрэг, Ц.Оюунбаатар нарын нэр хүчтэй яригдаж байсан. Харин өнөөдөр эдгээр хүмүүсийн асуудлаар дахин хуралдаж баталгаажуулснаар нэрсийг нь хүргүүлэх юм.
Хамгийн сонирхолтой нь МАХН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нарын аль нэгийг нь өөрөө сонгон Шадад сайдад томил гэж хэлсэн талаарх шум явж байна. Тэгэхээр шадар сайд болоогүй нэг нь Барилга хот байгуулалтын сайд дээр тунаж байгаа юм.
Харин Х.Батцэрэгийн хувьд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад сонгогджээ.
-
2015 оны 9 сарын 04
12:30 цагт “Цэцэн үйлс” ТББ-аас Халх голын 500 га газрын асуудлаар мэдээлэл хийнэ.
-
2015 оны 9 сарын 04
Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүх өвчний улмаас таалал төгссөн байна. Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ”Шинэ үе” продакшины жүжигчин Аси буюу Алтансүх өнгөрсөн онд цус харваж БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Гэвч биеийн байдал нь дээрдэхгүй байсаар ийн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Түүний гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
-
2015 оны 9 сарын 04
МАХН-ын дарга Н.Энхбаяр Өршөөлийн хуулийг барьцаалаад хаашаа ч хөдөлгөхгүй байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр би өршөөгдвөл бусад нь ч бас өршөөгдөнө. Би өршөөгдөхгүй бол мөн адил өршөөгдөхгүй гэж аашилж яваа сурагтай. Цаашилбал Өршөөлийн хуульд хориг тавьбал би өршөөгдөхөө болино. Намайг өршөөгдөхгүй болчихвол бусад нь ч мөн адил өршөөгдөхгүй гэж үзэж байгаа бололтой. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг заалт тус бүрээр нь биш бүхэлд нь авч хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байгаа аж.