-
2015 оны 8 сарын 27
Ерөнхий сайд “Чингис хаан” олон улсын буудалд хийсэн “Шийдлийн цаг”-ийн мөрөөр ажиллав
6 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцсан. Энэ үеэр хилийн ногоон гарцыг ажиллуулах, онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагын дүрэмт хувцастай хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч байгааг халж, нэг ажилтанд хариуцуулан, гүйцэтгүүлэхийг даалгасан юм.
Ерөнхий сайд өнөөдөр эдгээр байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцлаа. Онгоцны хүзүүвчинд төрийн байгууллагын олон ажилтан угтдаг байсныг болиулж, нисэх буудлын оператор болон гаалийн ажилтан гэсэн хоёр хүн зорчигчдыг тосч байгаа. АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй комисс томилогдон, дөрвөн ажлын хэсэг ажиллаж байна. Онгоцны 9 зогсоол нэмж барих ажлын гүйцэтгэл 42 хувьтай үргэлжилж байгаа. Мөн дотоод нөөц бололцоогоороо жижиг онгоцны 5 зогсоол барихаар төлөвлөсөн. Ингэснээр онгоцны 40 гаруй зогсоолтой болж, уулзалтын бэлтгэл ажил хангагдана гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажав хэллээ.
Ногоон гарцын хувьд гар тээш шалгах зориулалтын төхөөрөмж байхгүй учраас овор ихтэй ачаа тээшинд зориулсан төхөөрөмжөөр шалгаж байгаа гэж Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал танилцуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өмнө өгсөн үүрэг даалгавар одоо болтол биелэгдээгүй байна. Монголыг зорих зорчигчдын гар тээш нэгэнт гадаад орнуудын нисэх буудлаар шалгагдан онгоцонд орсон байхад Монголын гааль дээр дахин шалгаж, зорчигчдод төвөг чирэгдэл учруулан очер дараалал үүсгэж байгааг хэзээ зогсоох вэ? Зорчигчдыг хүндрэл, саадгүйгээр хилээр нэвтрүүлэх боломжоор хангаж ажиллаж чадахгүй бол ажлаа өгч болно” гэдгийг сануулахад Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал “Ногоон гарцыг өнөөдрөөс эхлэн ажиллуулна” гэлээ.
Мөн энэ үеэр тус нисэх буудалд гарч буй бас нэгэн зөрчлийн талаар зорчигчдоос гомдол ирснийг Ерөнхий сайд тодруулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан нь зорчигчдын гайхлыг төрүүлсэн үйл явдал болсныг Ерөнхий сайд онцоллоо. Сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://www.zasag.mn/news/view/10719#sthash.l57gMsyy.dpuf
-
2015 оны 8 сарын 27
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог ”Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаас эхлээд их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн талаар хэрхэн мэдээлэл өгснийг доорхоос уншина уу.
-
2015 оны 8 сарын 27
25 сургууль 47 цэцэрлэг ашиглалтад орно
-
2015 оны 8 сарын 27
Стандарчилал хэмжил зүйн газар төрийн байгууллагуудаас анх удаа дэлхийн ISO 9001 стандартыг нэвтрүүлжээ.
-
2015 оны 8 сарын 27
“Исламын улс” бүлэглэлийн дайчдад агаараас цохилт өгөх олон улсын эвслийн ажиллагаанд Турк улс ойрын үед нэгдэн орох гэж байгаа бөгөөд энэ талаар техникийн чанартай нарийн ширийн зүйлээ Вашингтон, Анкара хоёр тохиролцжээ.
-
2015 оны 8 сарын 27
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр/VIII.26/ 389 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэрэг ес бүртгэгдэж 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
-
2015 оны 8 сарын 27
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргоос Тасганы овооны замд “Honda Civic” загварын суудлын автомашин гэрлийн төмөр шон мөргөсөн осол гарчээ.
-
2015 оны 8 сарын 27
Хяналт нь хувийн хөрөнгө оруулагчдад очиж буй Оросын нисэх онгоцны “Шереметьево” буудал дахь төрийн өмчийн оролцоо 30 хувиас хэтрэхгүй аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм шийдвэр гаргасан байна.
-
2015 оны 8 сарын 27
Монголбанк 23.6 сая ам.доллар худалдав
-
2015 оны 8 сарын 27
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа.
-
2015 оны 8 сарын 27
Иргэдийн хурлын даргадаа цэцэрлэгээ булаалгасан иргэд тэмцэх эхлэхээ мэдэгдэв
-
2015 оны 8 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ.
-
2015 оны 8 сарын 27
Орхон аймгийн онцгой байдлын газарт аврах гал унтраах үндсэн зориулалтын, байгалийн онцгой, хүнд нөхцөлд ажиллах хүчин чадалтай шинэ загварын Урал 4320 маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.
-
2015 оны 8 сарын 27
Хөгжлийн бодлогын хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд Украинд 500 сая ам.долларын зээл олгохыг Дэлхийн банкны захирлуудын зөвлөл дэмжлээ.
-
2015 оны 8 сарын 27
Яармагийн дэнж дээр барихаар төлөвлөсөн 300 ортой амаржих газар мөнгөгүй гэсэн шалтгаанаас ажил нь зогсоод байсан.
-
2015 оны 8 сарын 27
АНУ. Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм.
Прокуроруудын үзэж байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. Шестак нь 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд Вьетнамын Хо Ши Мин хот дахь АНУ-ын Консулын Цагаачлалын бус визийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд виз мэдүүлэгчдээс хээл хахуульд 15000-70000 ам.доллар авч байсан нь тогтоогдсон байна.
-
2015 оны 8 сарын 27
Японы Засгийн газраас ирэх 2016 онд Монгол, АНЭУ, Йорданд цэргийн атташе томилон ажиллуулах болсноо зарлалаа.
-
2015 оны 8 сарын 27
Сошиал ертөнцийн хамгийн идэвхтэй хэсэг нь жиргээчид. Ажил дээрээ ч, амарч зугаалахдаа ч, явсан ч, суусан ч ер нь сэрүүн байх хугацаандаа өөрийн бодол, өрөөлий
-
2015 оны 8 сарын 27
Индонез. Индонезийн тусгаар тогтнолын өдрөөр шоронд ял эдэлж буй авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээр болсноо Хууль, хүний эрхийн яамнаас мэдэгдлээ. Ялаа хөнгөрүүлж буй гэмт хэрэгтнүүдийн дунд зард гарсан татварын ажилтан асан Гаус Тамбунан, Ардчилсан намын Санхүүгийн асуудал хариуцсан дарга асан М.Назаруддин зэрэг олон тооны хүн багтаж байгаа аж.
Засгийн газраас 2786 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээс болсны 1938 нь авлигын гэмт хэрэгтэн байгаа хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч Акбар Хади мэдэгдэв. Үүнээс гадна нэмэлт байдлаар үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан авлигын 848 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлээгүй байгаа гэж мөн мэдэгджээ. Ялаа хөнгөрүүлээгүй байгаа 848 гэмт хэрэгтний тоонд Ардчилсан намын гишүүн асан Анжелина Сондах, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Акил Мочтар, Вантен мужийн захирагч Рату Атут Чосияах нар багтаж байгаа юм.
Засгийн газрын тогтоолд зааснаар ял эдэлж буй гэмт хэрэгтэн торгуулиа бүрэн төлсөн, хохирлыг бүрэн барагдуулсан, шүүх хуралдаанд дэмжлэг үзүүлсэн бол ялыг хөнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж заасан байдаг. Тус яам нь бүх насаараа хоригдох, эсхүл цаазаар авах ял шийтгүүлсэн, шоронгоос оргосон гэмт хэрэгтнүүдээс бусад гэмт хэрэгтнүүдийн ялыг 10 жилд нэг удаа хөнгөрүүлэх шийдвэр гаргах боломжтой байдаг. Харин Авлигыг устгах хорооны комиссар Жон Будигийн үзэж байгаагаар авлига зэрэг тусгай, онцлог шинж чанар бүхий гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг улам бүр чанга болгох ёстой аж. Хэрвээ авлигын гэмт хэрэгтнүүдийн ял хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг бусад гэмт хэрэгтнүүдийнхтэй адил хэмжээнд авч үзвэл авлигыг устгах үйл ажиллагаанд ашиглаж буй таслан зогсоох арга амжилтгүй болоход хүрнэ хэмээн “The Jakarta Post” сонинд ярилцлага өгөхдөө Жон Буди дурджээ.
-
2015 оны 8 сарын 27
МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Хурлаар сургалтын болон оюутны дотуур байрны төлбөрийн нэмэгдлийн талаар хэлэлцсэн байна.