-
2015 оны 8 сарын 22
Прокурорын байгууллагын 85 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-т зориулсан хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд боллоо.
-
2015 оны 8 сарын 22
“Хөршийн өдөр” арга хэмжээг угтан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн 11 хорооны Засаг дарга, 88 СӨХ-ийн захирал, 11 хорооны 65 хэсгийн ахлагч нартай уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
-
2015 оны 8 сарын 22
Өчигдөр ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, ЗХ-ний 120 дугаар ангийн урд замд Х.Сонота маркийн авто машин онхолдож жолооч 26 настай эрэгтэй Д нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2015 оны 8 сарын 22
Өчигдөр 161 жолооч журамлагджээ
-
2015 оны 8 сарын 22
Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Ингэхдээ сурах бичиг зарах байнгын нэгдсэн цэг ажиллуулж, нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй борлуулах юм байна. Уг цэгүүд ирэх сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл Номын цагаан өргөө, Багшийн хөгжлийн ордны гадаа талбайд ажиллах аж. Сурах бичгүүд 1900-3900 төгрөгийн үнэтэй байх гэнэ.
-
2015 оны 8 сарын 22
Өнөөдөр дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 22
Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 70 настай эмэгтэйг угаалгын өрөөнд нь хөнөөсөн гэмт этгээдийг саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст гэмт этгээдийг уржигдар баривчлан байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.
-
2015 оны 8 сарын 22
Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх, зорилгоор жил бүрийн наймдугаар сарын 22-ны өдөр “Хөршийн өдөр” арга хэмжээг зохион явуулахаар боллоо.
Нийслэл хотод орон нутгаас шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, хэт төвлөрөл бий болж хөрш зэргэлдээ айл өрх, иргэд бие биенээ таньж мэдэхгүйгээс найрсаг дулаан харилцаа холбоо алдагдсан, гудамж талбай, гэр, орон сууц, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх шаардлага гарсан тул Цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг боловсруулан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлуулж, 2020 он хүртэл нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр:
Ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурна.
Аюулгүй амьдрах нөхцөл боломж бүрдэнэ.
Нийслэлийн иргэд, оршин суугчдын нийгмийн хариуцлага нэмэгдэнэ.
Айл хөршийн нэгдлийг бий болгож тэдэнд өөрсдөөрөө бахархах сэтгэл төрүүлнэ.
Холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэнэ.
Иргэд, оршин суугчдаас ирүүлэх гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэл нэмэгдэнэ.
Цагдаагийн байгууллагад идэвхтэй дэмжлэг үзүүлэх ухамсар төлөвшинө.
Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, оршин суугчдын оролцоо дэмжлэгийг үнэлж, дүгнэдэг, урамшуулах нөхцөл бүрдэх зэрэг үр дүн хүрнэ гэж үзэж байна.
-
2015 оны 8 сарын 22
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийнн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 8 сарын 22
2015 оны 08 дугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 8 сарын 21
Манай орны ихэнх нутгаар энэ зун гандуу байсан тул малчид гол горхины эрэг хавиар ургасан жаахан өвсөө булаацалдахад тулаад байна. Зарим сумын ЗДТГ-аас өвсний гарц арай ахиутай газруудыг малчдад хувааж өгч байна. Хэн хаана хэр том талбайн өвс хадаж авах вэ гэдэг нь малынх нь тооноос хамаарах аж. Өөр аймгийн нутгаас хаддан бэлтгэж буй газар ч бий. Төв аймаг гэхэд Дорнодын Матад, Хөлөнбуйр, Цагаан- Овоо, Булган, Баянтүмэн сумын 200 мянган га талбайгаас өвс хадаж эхэлжээ. Хоёр аймгийн Засаг даргын байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ийм зохицуулалт хийсэн юм байна.
-
2015 оны 8 сарын 21
“Эрчимжүүлэлт” нэгдсэн арга хэмжээ боллоо
-
2015 оны 8 сарын 21
Монгол Улсын нэр бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө нэр хүндээ алдаж, хохирсон гэх БНТУ-ын хоёр компанийн өмгөөлөгч Б.Оюунбилэг сэтгүүлчдэд хандсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ”Түмэн амгалан” төсөл хэрэгжүүлэгч, Монгол, Туркийн хамтарсан “Гранддайн” ХХК-ийн хууль бус үйлдэл, “Бишрэлт” грүппэд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлээд, төлбөрөө бүрэн барагдуулж чадаагүй “Сарэм макина” ХХК-ийн асуудлаас болж БНТУ-ын тал гомдолтой байгаа аж.
-
2015 оны 8 сарын 21
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 31-нд А/643 дугаар захирамж гаргаж, дотор, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мария” эмнэлэг, бариа засал, сэргээн засахын үйлчилгээ үзүүлдэг “Сэтгэшгүй” сувиллын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.
-
2015 оны 8 сарын 21
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг.
Эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг сургалтын байгууллагаас лавлаж тодруулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна.
Тусгай зөвшөөрөл авсан байгууллага нь таны хүүхдийг тав тухтай эрүүл, аюулгүй орчинд асарч хамгаалан, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах чиглэлээр ажиллахаас гадна болзошгүй осол, гэмтэл, хоолны хордлого зэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
Төрийн өмчийн бус цэцэрлэг ажиллуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон гэрчилгээ гаргаж өгөх нэрээр бусдаас их хэмжээний мөнгө залилан авах хэрэгт автахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Гэрчилгээг бусдаас худалдаж болон бэлгэнд авсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог хуулийн заалттайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.
-
2015 оны 8 сарын 21
Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 8 сарын 21
Английн Челси клуб Барселонагийн довтлогч Педрог 19 сая фунтээр худалдан авч 4 жилийн гэрээ байгуулжээ.
-
2015 оны 8 сарын 21
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу КАРЕК нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр 1996 оноос эхлэн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн билээ.
-
2015 оны 8 сарын 21
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын, Ерөнхий төлөвлөгөөний, Өмчийн харилцааны газар хамтран үйлдвэрлэлийн осол, гэмтлийг багасгах зорилгоор өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Он гарсаар үйлдвэрлэлийн 82 осол гарчээ. Үүний улмаас 78 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 23 хүн нас баржээ. Ослын дийлэнх буюу 22 нь уналт, нуралтаас үүдэлтэй аж НМХГ-ын улсын байцаагч нар энэ онд 21 барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоож, 14 объектын үйл ажиллагааг сэргээсэн таван компани, нэг иргэнийг нийт долоон сая гаруй төгрөгөөр торгожээ.
-
2015 оны 8 сарын 21
“Хогbucket challenge”-д С.Одонтуяа гишүүнийг дууджээ