-
2015 оны 7 сарын 28
Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд Яармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа автозамыг сайжруулах, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн автозамтай холбох 8,3 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг тус жуулчны баазтай холбох 5,8 км хатуу хучилттай автозамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.
-
2015 оны 7 сарын 28
Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай 4 тэрбум орчим төгрөгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг тус банкны ТУЗ-д зөвшөөрлөө.
-
2015 оны 7 сарын 28
Алт олборлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд 7,1 тн алт олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас жилийн эцэст 11,4 тн-ыг олборлож, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 920 гаруй кг байжээ.
-
2015 оны 7 сарын 28
Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна.
-
2015 оны 7 сарын 28
БНХАУ-ын Юннань болон Хэйлонжиань мужуудад уурхайн гүнд гацсан уурхайчдыг аварсан талаар тус улсын төв телевиз мэдээлсэн байна. Тус улсын аврах албаныхан хоёр өөр уурхайн гүнд гацаад байсан нийт 17 уурхайн ажилчныг эсэн мэнд аварсан байна.
-
2015 оны 7 сарын 28
МХБХ анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгуулж өчигдөр аваргаа тодрууллаа.
-
2015 оны 7 сарын 28
БНХАУ-д хуурамч iPhone-ийн томоохон үйлдвэр илрүүлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 28
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд осолдсон дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ.
-
2015 оны 7 сарын 28
Монголын үндэсний кино урлагийн академиас санаачлан зохион байгуулдаг ”Академийн Дээд Шагнал” гардуулах ёслолоос “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн номинацид нэр дэвшин “Хүдэн” кинонд бүтээсэн дүрээрээ ахмад жүжигчин А.Цэгмэд академийн шагнал хүртсэн.
-
2015 оны 7 сарын 28
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Ажлын дэд хэсэг өнөөдөр /2015.07.28/ Төрийн ордонд хуралдаж байна. Ажлын дэд хэсгийн хуралдаан 19.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 7 сарын 28
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр багийн малчин Р.Цолмонгийнх төөрсөн илийг /Бугын төл/ дасгаж, өсгөж байгаа талаарх мэдээлэл “Жаргалант Байдраг гол бидний нутаг” фэйсбүүк хуудаснаа нийтлэгджээ. Сар гаруйн өмнө тэд илийг олж, тэжээж эхэлсэн байна.
-
2015 оны 7 сарын 28
Зуслангийн замыг засах ажил 40 орчим хувьтай явж байгаа аж. Цаг агаарын байдлаас шалтгаалж, бага зэргийн өөрчлөлт гарч байгаа ч зам засварын ажлыг ирэх аравдугаар сарын 30-нд бүрэн дуусгахаар болжээ. Харин Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөр бетон гүүр хүртэлх чиглэлийн замыг ирэх сарын 6-нд түр нээх аж.
-
2015 оны 7 сарын 28
Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм. Улиастай - Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор намйдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 28
АНУ-ын Лос-Анжелес хотод Тусгай олимпийн зуны тоглолт нээлтээ хийлээ.
-
2015 оны 7 сарын 28
Дүүгээ аврахаар дүрэлзэн асч буй гал руу ороод өөрөө 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирчээ. Хүү БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн байна.
-
2015 оны 7 сарын 28
Өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Дэлхийн хепатитын өдөр тохиож байна.
-
2015 оны 7 сарын 28
Монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулж, цэнгэлийн жаргал эдлүүлдэг эрийн гурван наадам сүүлийн жилүүдэд утга учраа алдаж эхлэв.
-
2015 оны 7 сарын 28
Бичлэг: 16-р байрны хажуугийн барилга баригдаж эхэлжээ
-
2015 оны 7 сарын 28
БНЧУ-ын Пардубице хотноо 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 26 дахь удаагийн ”Czech Open 2015” олон улсын шатрын болон хөлөгт тоглоомын фестиваль “Tipsport Arena” цогцолборт зохион байгуулагдаж байна.
-
2015 оны 7 сарын 28
Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Элэгний төв” гепатитын В,С вирусийн шинжилгээ оношлогоог өнөөдөр үнэ төлбөргүй хийх гэж байна.