-
2015 оны 7 сарын 24
Ямар сайндаа л БНМАУ-ын баатар Түвдэнгийн Борыг Ээж хадан дээрээс түлхсэн гээд зогсч байх вэ дээ. Ингэхэд одоогийн залуус энэ бүхнийг мэдэх албагүй гэх бий. Ер нь өнгөрсөн социалист нийгмийн юм бүхнийг үгүйсгэгчид зөндөө байдаг. Хамаг бүхэн нь муу муухай байсан юм шиг ярьдаг. Бичдэг. Тэр ч бүү хэл сурталчилдаг. Гэтэл дэлхийн түүх бол ерөөсөө л дайн байлдааны түүх байдаг юм. Өөр юу ч биш. Мөн тэр дайн тулаануудаа зөв, буруу байсан гэж шүүж харагддаггүй юм. Яагаад гэхээр болоод өнгөрсөн үйл явдлыг тухайн үеийнхээ нийгмийн байдалтай ихэнх түүхчид уялдуулж үзсэн байдаг. Тиймээс нэг их шүүмжлээд байгаа харагдаггүй юм. Яагаад гэхээр энэ түүхээс нэгд нь эх оронч сэтгэлгээ гэдэг юм бий болон үлдэж, нөгөөх нь айхтар сургамж аваад хоцордог жамтай. Гэвч түүхийн шоглоом гэж бас нэг юм бий...
-
2015 оны 7 сарын 24
Баянхонгор аймгийн цагдаагийн урьдчилан сэргийлэх шалгалтаар Өлзийт сумын 3-р багийн нутаг Агуйтын уужим салаа хэмээх газарт хамгаалалтын 1-р бүсийн ойгоос хууль бусаар залуу шинэсэн модыг бэлтгэж, малын хашаа барьсан зөрчлийг илрүүлжээ. Тус зөрчлийг аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
-
2015 оны 7 сарын 24
Япон улсын нийслэл Токио хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн урт настай, хамгийн том цэцэг ургадаг байна.
-
2015 оны 7 сарын 24
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баярын хүрээнд аймгийн бөхийн өргөөний гадна Монголын бөхийн хөшөөт цогцолборын нээлт боллоо. Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.
-
2015 оны 7 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ыг баталсан.
-
2015 оны 7 сарын 24
АНУ-ын Эли Лилли Энд Ко хэмээх эмийн үйлдвэрийн зүгээс өчигдөр мэдэгдэл хийсэн байна.
-
2015 оны 7 сарын 24
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлсэн кино хийхээр болсон. Тэгвэл саяхан кино зураг авалт эхэлсэн талаар барууны хэвлэлүүд мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 24
Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадамд Баянзүрхчүүд амжилттай оролцож, дэд байрын шагналын эзэд боллоо.
-
2015 оны 7 сарын 24
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т 118 байгууллага хамрагдана.
-
2015 оны 7 сарын 24
Долоодугаар сар гарснаас хойш улсын хэмжээнд 31 томоохон осол гарч, 45 хүн зам тээврийн ослоор амиа алдсан байна. Тодруулбал, нийслэлд долоон ослын улмаас долоон хүн, орон нутгийн замд 24 ослоор 38 хүн харамсалтайгаар хорвоог орхижээ.
-
2015 оны 7 сарын 24
Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, Хөвсгөл аймаг дахь хууль сахиулах байгууллагуудтай хамтран “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, эрдэмтдийн уулзалтыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт байрлах “Харуул занги” жуулчны баазад амжилттай зохиогдлоо.
-
2015 оны 7 сарын 24
Хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдэх “Коран” судрын хамгийн эртний гар бичмэл Их Британий Бирмингхэмийн Их Сургуулийн номын сангаас олдсон талаар тус сургуулийн албаныхан өчигдөр мэдэгдлээ.
-
2015 оны 7 сарын 24
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлын нээлт өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Ингэснээр өнөөдрөөс эхлэн автобусанд суухдаа иргэд картаа цахим машинд уншуулж орно.
-
2015 оны 7 сарын 24
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар энэ сарын 08-нд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан.
-
2015 оны 7 сарын 24
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт зургадугаар сард өмнөх сарынхаасаа (1.88 сая тонн) 170 хувиар өсөж 5.08 сая тоннд хүрсэн тухай мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 24
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын Яам, Швейцари дахь Монголчуудын “GM-STAR” спорт клуб, Швейцарь-Монголын нийгэмлэг хамтран “EURO 2015” анхдугаар тэмцээнийг наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Швейцарийн Нион хотноо зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 7 сарын 24
Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд болов.
-
2015 оны 7 сарын 24
Монголын дугуйн холбооноос зохион байгуулах холын зайн дугуйн уралдааны нээлт маргааш 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр болно. Тэмцээн 11.00 цагаас эхлэх юм.
-
2015 оны 7 сарын 24
Өнөөдрийн (VII.24) байдлаар Орхон голын дунд хэсэг буюу Орхон баг /Сэлэнгэ/ орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см орчим давсан байна.
Өөрөөр хэлбэл сүүлийн 3-4 өдрийн турш усны түвшин хоногт 15-30 см буюу нийт 85 см нэмэгдсэн байна. Иймд Орхон голын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 7 сарын 24
Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг “Бүрэн эрхт байдлын өдөр” болгон тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон.