-
2015 оны 7 сарын 09
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай захирамжийг гаргажээ. Захирамжид дурьдсанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 хүртэл болголоо.
-
2015 оны 7 сарын 09
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
-
2015 оны 7 сарын 09
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нар өнөөдөр /2015.07.09/ “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2015 оны 7 сарын 09
Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун хойд зүгт 39 км-т өнөөдөр өглөөний 05:04 цагт 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2015 оны 7 сарын 09
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд нэгэн иргэн боом өвчнөөр өвчилсөн талаар бид мэдээлж байсан.
-
2015 оны 7 сарын 09
Эхлэл Нийгэм 35 минутын өмнө 0 share 0 tweet 1 сэтгэгдэл TIME OFFICAL FAN Өчигдөр гурван гал түймэр гарчээ Нийслэлд өчигдөр гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
-
2015 оны 7 сарын 09
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна.
-
2015 оны 7 сарын 09
Нийтийн тээврийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна.
-
2015 оны 7 сарын 09
Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар олон улсын зарим байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталлаа.
-
2015 оны 7 сарын 09
Сүүлийн үед хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудал иргэдийн сэтгэлийг зовоож байгаа асуудал. Монгол Улс ойн баялаг багатай орны тоонд ордог. Түүнчлэн сүүлийн үед гарч байгаа экологийн гэмт хэргийн 80 гаруй хувь хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудал эзэлж байгаа.
-
2015 оны 7 сарын 09
Иракын шүүх алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн 24 дайчинд цаазаар авах ял оноожээ.
-
2015 оны 7 сарын 09
Өмнөд Солонгост дэгдээд буй “MERS” буюу титэм вирусын халдвар авсан тохиолдол ойрын өдрүүдэд нэмж бүртгэгдээгүй байна.
-
2015 оны 7 сарын 09
Ус цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хот орчмоор 07 дугаар сарын 07, 08,12, 13-ны өдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, бусад дүүргээр 13-18 градус дулаан, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй, 7 дугаар сарын дунд үе болон 3-р арав хоногийн дунд үеэр зарим нутгаар бороо орох төлөвтэй. Сарын 2-р арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр, 3-р арав хоногийн эхэн ба сарын эцсээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Иймд наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг иргэд тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байж, гэр, орон байрныхаа аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
2015 оны 7 сарын 09
Нийслэлийн Онцгой байдлын газар Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
-
2015 оны 7 сарын 09
Мексикийн улсын Оаксака мужийн Сан Педро Хуамелула гэх тосгоны захирагч матартай гэрлэсэн байна.
-
2015 оны 7 сарын 09
Энэ жилийн үндэсний их баяр наадам энэ сарын 7-ны өдрөөс Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ.
-
2015 оны 7 сарын 09
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл өчигдөр хуралдаж, нэгэн иргэний гомдлыг хэлэлцлээ. Тэрээр 14 хоног тутмын нэгэн сонины 2015 оны №05 дугаарт нийтлэгдсэн “Монголын трансжендерүүд өөрсдийгөө гадаадын гаж донтнуудад хямдхан борлуулж эхэллээ” гарчигтай нийтлэл нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 3.2 дох заалт болох “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй”, 4 дэх заалт болох “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана”гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзээд Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан юм.
-
2015 оны 7 сарын 09
Хүүхэд хүчирхийлсэн этгээдийг шүүж байна
-
2015 оны 7 сарын 09
Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-
2015 оны 7 сарын 09
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 дугаар сургуулийн баруун урд, Циркийн баруун тал, Зориг сангийн баруун тал, Төв шуудангийн баруун тал,Мэдээлэл технологийн үндэсний парк, Талбайн зүүн урд цэцэрлэг, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 16 байршилд 3D зургууд зурах юм. Урлаг дизайны академийн уран бүтээлчид эдгээр зургийг зурж, олны хүртээл болгож байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.