-
2015 оны 6 сарын 20
Сүхбаатар дүүргийнхний өдөрлөг болж байна
-
2015 оны 6 сарын 20
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын Нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг “Ди Вай Кей Би” ХХК гүйцэтгэж байгаа юм.
-
2015 оны 6 сарын 20
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд олноор байгуулагдсан билээ. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэхэд зорилгын дор зохиогдож буй “Улаанбаатур” үзэсгэлэн үүдээ нээлээ.
-
2015 оны 6 сарын 20
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтний хүч сайжирна.
-
2015 оны 6 сарын 20
Улаанбаатарт 28-30 хэм дулаан
-
2015 оны 6 сарын 19
Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Иргэдийн өдөрлөг” маргааш буюу 6 сарын 20-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.
-
2015 оны 6 сарын 19
Төсвийн төвлөрлийг сааруулах сэдэвт хэлэлцүүлэг боллоо
-
2015 оны 6 сарын 19
Чех улсад суугаа монголчууд нэгдэн хандивийн аян өрнүүлж монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ бэлэг барихыг зорижээ.
-
2015 оны 6 сарын 19
Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” корпорацийн олон нийттэй харилцах хэлтсийн шинэ дарга, Америкийн иргэн Жүли Хэмпийг баривчилсан тухай “Japan today” мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 19
Ерөнхийлөгч “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрт арга хэмжээнд оролцоно
-
2015 оны 6 сарын 19
Даргын зөвлөл
Дотоод хяналт
Гадаад харилцаа
Утасны жагсаалт
Холбоо барих
Facebook
YouTube
zuvluguu medeelel bulan
1800-1286
yos zui bichigtei
yos zui kod
2015 surgaltiin tuluwluguu
sanal asuulga
Цаг үе үйл явдал
Хүнсний нэмэлтийн чиглэлээр сургалт хийлээ
Нийтлэгдсэн y-m-d
Үүсгэсэн огноо %19 %377 %2015
Share this post
FaceBook Twitter
Пляжный отдых
лучшие аудио книги
batchimeg surgalt
2015.06.19
Хиам, нөөшилсөн махны үйлдвэрлэлд ашиглаж байгаа хүнсний нэмэлтийн хэрэглээ, түүнд хяналт тавихад анхаарах асуудлын талаархи Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015.06.18-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, цехийн удирдлага, технологич, эрүүл ахуйч 38 хүн хамрагдсан байна.
Энэ онд хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүний хяналт шалгалтын дүнгээс урьдчилсан байдлаар танилцуулж, Е тэмдэглэгээ бүхий хүнсний нэмэлтийн талаарх мэдээлэл өглөө. Мөн импортын бэлэн жорыг хэрхэн хадгалах, хэрэглэх, ашиглах, зарцуулалтын тайлангаа яаж гаргах, дотоод хяналтаа хэрхэн хэрэгжүүлэх зэрэг сэдвээр мэдээ, мэдээлэл өгч, тайлбарлан таниуллаа.
МХЕГ-аас энэ сарын 11-ний өдөр мөн энэ чиглэлээр нийслэл, дүүрэг, 19 аймгийн хүнсний чанар, стандартын болон эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлага, холбогдох ажилтнуудын дунд цахим сургалт зохион байгуулсан юм.
-
2015 оны 6 сарын 19
БНСУ-д зорчих хүмүүсийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна
-
2015 оны 6 сарын 19
Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллуулсан.
-
2015 оны 6 сарын 19
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.
Хуулийн хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав. Үүний дараагаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Одоогийн дахин төлөвлөлт иргэдийн эрх ашгийг нэлээд зөрчих хандлагатай байгаа. Дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдтэй уулзсан уу. Энэ хууль нийслэлийн хүрээнд яригдаж байна уу. Дархан, Эрдэнэт болон аймгийн төвийг хамарч байна уу. Үйлчлэх хүрээ нь хаагуур гэж үзэж байна вэ. Хууль батлагдсанаар Үндсэн хууль болон холбогдох хуулиудтай хэр уялдсан гэсэн үг вэ” гэсэн асуултыг тавьсан. Тус хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Одоогийн дахин төлөвлөлттэй ажлын хэсгийнхэн танилцсан. Юунаас болоод асуудал хүндрээд байгаа, гарах арга зам нь юу байж болохыг судалсан. Одоо бол дүрэм журмаар асуудлыг зохицуулж байгаа. Тиймээс энэ асуудлыг хуульчилж байгаа юм. Үндсэн хууль, Газрын тухай хуультай зөрчилдөхгүй. Хуулийн төсөл анх нийслэлийн хэмжээний асуудлыг зохицуулахаар орж ирсэн. Дараагаар хот суурингийн асуудлыг шийддэг байхаар өөрчлөгдсөн” гэлээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд хуулийн төслийг хэзээ өргөн барьсан, Хотыг дахин хөгжүүлэх тухай гэсэн хуулийн нэршилд дахин гэдэг үг байх нь зөв үү гэдэг дээр тайлбар хүссэн. УИХ-ын гишүүн Г.Батхүү, ”2013 онд Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьсан. Хоёр дахь ажлын хэсэг нь байгуулагдаад, ажлын хэсгийг би ахалж ажиллаж байна. Хуулийн нэршил дээр анх хотыг хөгжүүлнэ гэж оруулсан ч дараагаар хот сууринг гэж нэмж өөрчилсөн” гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дахин хөгжүүлэх гэдэг нэршил нь харин ч оновчтой сонголт гэсэн байр суурь илэрхийлэв. Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг цаг сунгаж хуралдахаа мэдэгдсэн бөгөөд ингэснээр чуулган 19 цагт өндөрлөхөөр болж байна. Чуулган үргэлжилж байна.
-
2015 оны 6 сарын 19
Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд төрийн албаны үйлчилгээг цахимжуулах, газрын цахим бирж байгуулах зэрэг үйл ажиллагаа явагдаж байна. Нийслэлд 52 байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Түүнээс гадна дахин 68 байршилд дахин шинээр газар өмчлүүлэх шийдвэр гаргасан.
-
2015 оны 6 сарын 19
Тайландын Иргэний Эрүүл Мэндийн Сайд Ражата Ражатанавин тус улсад Ойрхи Дорнодын Амьсгалын Замын Хам Шинж буюу МERS-ийн анхны тохиолдол илэрсэн талаар мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 19
Нийтийн тээврийн автобусуудыг хянах төвтэй боллоо
-
2015 оны 6 сарын 19
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
-
2015 оны 6 сарын 19
Өнгөрсөн онд барилга дээр гарсан ослын 88 хувь нь өргөх механизмын аюулгүй ажиллагаанаас үүдэлтэй байжээ.
-
2015 оны 6 сарын 19
Азийн сангаас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нисгэгчгүй агаарын төхөөрөмжөөр авсан өндөр нарийвчлалтай Улаанбаатар хотын гэр хорооллын газрын зургийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.