-
2021 оны 3 сарын 19
Шинээр 160 тохиолдол бүртгэгдсэний 141 нь ойрын хавьтал байна. Харин 19 хүний халдварын эх уурхайг судалж байна гэлээ.
-
2021 оны 3 сарын 19
Тэгвэл Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллагаас EMA (European Medicines Agency) Астразенека вакциныг аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэснээр Европын 13 улс уг вакцинаар ард иргэдээ үргэлжлүүлэн вакцинжуулж эхэлжээ. Эн тэргүүнд Герман, Франц, Итали, Испани улс тус вакциныг үргэлжлүүлэн ашиглахаа зарлаад байна.
-
2021 оны 3 сарын 19
Тавдугаар сарын 1-ээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.
-
2021 оны 3 сарын 19
Жо Байден телевизийн нэвтрүүлгийн үеэр өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэжээ. Улмаар АНУ-ын Засгийн газар ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч байгаагаа зарлажээ.
-
2021 оны 3 сарын 19
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүйг Ерөнхий сайд онцлов.
-
2021 оны 3 сарын 19
Уг хэргийг Ази гаралтнуудын үзэн ядах сэдлээр үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь амиа алдагчдыг буруутгах явдал их гарч байгаа юм байна.
-
2021 оны 3 сарын 19
Үндсэн хуулийн Цэцийн сул байгаа хоёр орон тоонд 18 хүн нэрээ дэвшүүлснээс нэг нэр дэвшигч нэрээ татаж, 17 хүн тунаж үлджээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан гуравдугаар сарын 22-ны өдөр болж, Цэцийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулах юм.
-
2021 оны 3 сарын 19
ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадаг билээ.
Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ.
Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхантай ярилцлаа.
-
2021 оны 3 сарын 19
Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.
-
2021 оны 3 сарын 19
Гэвч өдөрт 200 болон түүнээс дээш тохиолдол батлагдвал улаан түвшин рүү орж, энэ үед хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэллээ.
-
2021 оны 3 сарын 19
Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар "ЭМЯ-ны ёс зүйн хорооны гуравдугаар сарын 18-ны хурлаар манай багийнхны бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхэлнэ” гэлээ.
-
2021 оны 3 сарын 19
Хамгийн гол нь, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх оршин суугчид гэрээсээ дүрвэнэ хэмээн болгоомжлон мэдээллийг орой хүргэсэн гэдгээ хүлээчихсэн. Харин Шадар сайд С.Амарсайхан ийм бүдүүлэг харгис хэрцгий шийдвэр гаргаж болохгүй хэмээн ихээхэн ундууцсан юм.
-
2021 оны 3 сарын 19
“Энхсаран” сувиллын захирал О.Түмэнбаяр тухайн үед нэг тэрбум 300 сая төгрөгийг “халаасалсан” ч үүргээ умартсан нэгэн. Байр нь хүйтэн бохир, хоол нь муу гэх гомдол тухайн үед иргэдээс гарч байсан ч тоосон хүн ховор. Тусгаарлалтад байсан иргэд өрөө өрөө хэсч, мөрийтэй тоглож, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөөгүйгээс тус сувиллаас дотоодын анхны халдвар илэрч, тусгаарлалтад байсан 40 хүн коронавирусний халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлсэн билээ.
-
2021 оны 3 сарын 19
Энэ долоо хоногт 50-64 насны иргэд болон үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарынхныг вакцинжуулж байна.
-
2021 оны 3 сарын 19
Энэ тэмцээний зүүн бүст 12 орны баг тамирчид өрсөлдөхөд Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрхийг эх орондоо авчирлаа.
-
2021 оны 3 сарын 18
Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын өгсөн мэдээлэлтэй танилц
-
2021 оны 3 сарын 18
Энэ хэрэгт холбогдуулж ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шалгаж байгаа бөгөөд ТЕГ-аас хоёр удаа дуудахад ирээгүй тул дараагийн удаа прокурорын зөвшөөрлийн дагуу арга хэмжээ авна гэв.
-
2021 оны 3 сарын 18
“ЕВРО-5” стандартыг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
-
2021 оны 3 сарын 18
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхэд зөвлөхөөр болжээ
-
2021 оны 3 сарын 18
Ардчилсан намын нэрийг барьж анхан дунд шатны намын даргын сонгуулийг зарлан, цахим санал хураалт явуулсан гэх үйлдлийн эзэд болох С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарыг тагнуулын байгууллагаар шалгуулахаар Ардчилсан намын зүгээс гомдол гаргаад байна.