Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4854 4855 4856 4857 4858 4859 4860
  • “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” сургалтыг зохион байгууллаа
    2017 оны 2 сарын 03
    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай байгуулсан харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Тус төслийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар төрийн байгууллагуудын боловсон хүчинг чадавжуулах , гамшгийн мэдлэг олгох сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа.Тус сургалтанд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүд хамрагдлаа.

    Гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газар , ДЗОУБ хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт гамшиг , ослоос урьдчилан сэргийлэх арга аргачлалд суралцаж бусдад түгээх “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн зорилгыг танилцуулав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Ерөнхийлөгч ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн хоккейчидтой уулзлаа
    2017 оны 2 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж Монголын өвлийн болон багийн спортын түүхэнд бичигдэх амжилт гаргасан хоккейн багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ нь Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль юм.

    Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу, Монголын бөмбөгтэй болон шайбтай хоккейн ахлах дасгалжуулагч ОУХМ Мэргэн, багийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Отгонбаяр, шайбтай болон бөмбөгтэй хоккейн багийн ахлагч ОУХМ Тамир, ДАШТ-ний шилдэг довтлогч, шилдэг цохиурын эзэн ОУХМ Баярсайхан, Энхбаяр, Болдбаяр, ДАШТ-ний хоёр удаагийн шилдэг хаалгач Мөнхболд, шилдэг довтлогч Шинэбаяр нарын зэрэг тамирчид, дасгалжуулагчид оролцлоо.

    Монголын бөмбөгтэй болон шайбтай хоккей дундаа нэг багтай юм байна. Бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед Улсад нэгдүгээр сарын 24-29-нд болсон юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийг 6:5-аар хожиж ийнхүү түүхэн амжилтын эзэд болжээ. Ингэж амжилт гаргахад ОХУ-ын гурван хоккейчноор хүчээ сэлбэсэн нь мөн нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

    Тус тэмцээнд Монголын хоккейчид нийт зургаан тоглолт хийж “А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан бөгөөд Монголын шигшээ багийнхан ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж, Украиныг 9:6, Японыг 10:2, Унгарыг 9:5-аар хожсон байна. Үүний дараа Голландын шигшээгийнхнийг 6:2-оор хожиж хагас шигшээд шалгаран Канадын багтай эн тэнцүү тоглож 6:5-аар хожигдон хүрэл медалийн эзэд болсон байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан зарлигийн анхны үр дүн мөсөн талбай дээр энэхүү медалиар гарсан хэмээн хоккейчид уулзалтын үеэр хэлж байлаа. Зардал мөнгө хэцүү байсан ч бүх бололцоогоо дайчлан тэмцээнд оролцож медаль хүртсэндээ тэд баяртай байсан юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Манай хоккейчид ийм мундаг амжилт гаргасанд баяр хүргэх гэж та бүхэнтэй уулзаж байна. Хамтарч ажиллана. Багийн спорт Монголд хөгжих ёстой, хүн бүхэн дэмжих ёстой, төр, засгийн зүгээс анхаарах шаардлагатай байгаа юм.

    Би хөлбөмбөгт их дуртай, хөлбөмбөг хардаг. Хөлбөмбөг үздэг хүмүүсийн ихэнх нь хоккей үздэг. Энэ чиглэлд цаашдаа ч хамтарч ажиллаж, та бүхэнтэй санал солилцож, боломжтой зүйл дээр дэмжлэг үзүүлж ажиллана.

    Монгол Улсын хувьд, Монголын ард түмний хувьд их сайхан мэдээ байлаа. Ийм сайхан мэдээ сонсох нь улс орны хувьд ч сайхан байсан гэдгийг хэлье. Энэ амжилт маш олон хүмүүс, маш олон залуучууд, эцэг эхчүүдийг багийн спорт руу анхаарал хандуулах, залуучууд, хүүхдүүд энэ спортоор хичээллэдэг болоход уриалан дуудсан дуудлага болно гэж би бодож байгаа.

    Ялангуяа ийм амжилт эргээд тухайн ард түмнийг, улс үндэстнийг, тухайн хүмүүсийг тэр спорт руу ороход хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Багийн спорт тэгж мундаг хөгжсөн улсын тамирчидтай тоглоод медаль аваад ирнэ гэдэг бол үнэхээр том амжилт гэдгийг хэлье.

    Амжилтаа бататгаад, улам цаашаа сахилга, зохион байгуулалтаа сайжруулаад, бэлтгэлээ сайжруулаад ажиллах хэрэгтэй. Та бүхэнд бүгдэд нь баяр хүргэе” гэлээ.

    Уулзалтын төгсгөлд тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчид хоккейн өмсгөл, цохиур бэлэглэж, хамтдаа Есөн хөлт их цагаан тугийн дэргэд дурсгалын зураг татуулцгаав.
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 2 сарын 03
    Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа.



    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

    Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

    Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурдсан байна.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Дараа нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.



    Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 07 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан аж.

    Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэгтгэж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ.

    Тухайлбал:

    -эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх;

    -аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор байсныг цагдаагийн төв байгууллагын дарга батлах гэж өөрчлөх;

    -эрүүлжүүлэх байрны ажилтанд хориглох зүйлд шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх асуудлыг тусгах;

    -эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нар асуулт асуусны дараа байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

    Төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.

    Тэрбээр, Монголчууд 1206 оны Улаан барс жил Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтон олон мянган жилийн турш уламжлалт үндсэн хэв маягаа хадгалж ирсэн

    Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт урлаг, спорт, үндэсний үзэл санаа дэлгэрэн хөгжихөд чухал ач холбогдол бүхий баяр мөн.



    2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон. Үндэсний их баяр наадмын 94 жилийн түүхэнд үндэсний сурын харваанд 6 удаа түрүүлж Дархан мэргэн цол хүртсэн харваач нэг эмэгтэй байна. /эмэгтэй харваач 65 м, эрэгтэй харваач 75 метрээс харвадаг /

    Өнөөдөр монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их болж байгаа нь үндэсний сурын дархан мэргэн төрөх боломжгүй болж байна.

    Үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа нь харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын улмаас уг төслийг өргөн барилаа гэлээ.

    Хууль санаачлагч үндэсний сурын харваачдыг дэмжих, цолны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

    Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар үндэсний спортын төрлүүдийн цолны асуудлыг цогцоор нь авч үзэх, цол олгох эрхийг мэргэжлийн холбоодод өгөх талаар саналаа илэрхийлж байсан бөгөөд хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Дараа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.



    “Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.



    Тэрбээр, дээрх хуулийн төсөл нь төлбөр хариуцагч, хүлээн авагчийн хоорондын төлбөр тооцоог төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэх, системийн оператор, оролцогчийн хооронд үр дүнгийн тооцоолол хийх, түүнчлэн системийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

    Хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгох, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, түүний хэлбэрүүдийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулсан.

    Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж хариулт авсаны дараа үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

    Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.



    Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдан өнөөг хүртэл 10 гаруй удаа өөрчлөлт оруулж мөрдөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж авто замын ашиглалт нэмэгдэж өмнөх жилүүдээс ачаа тээврийн эргэлт 65 орчим хувь, зорчигч тээвэр 98 хувьд хүрч өссөн нь одоогийн мөрдөж байгаа Авто замын тухай хуулиар уг салбарын тулгамдаад байгаа асуудлуудыг зохицуулахад учир дутагдалтай гэж үзэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

    Уг хууль батлагдсанаар авто замын засвар, арчлалтын ажлын чанар, технологи сайжирч, иргэд авто замаар аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, зорчих хугацаа багасч, зам ашиглагчид авто замын салбараас бодит хэмнэлтийг хүртэх боломжтой болох аж. Түүнчлэн авто замын сүлжээ хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасч, тухайн орон нутгийн хүн амд хүрэх нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмж нэмэгдэж, уул уурхай хөгжих нөхцөл бүрдэж байгаль орчин, хөрс бэлчээрийн доройтол, тоосжилт буурах зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн эерэг үр дүнгүүд бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар замын тэмдэг, тэмдэглээнээс эхлээд шинэ стандарт, шинэ технологи нэвтрүүлсэн өндөр чанартай зам барих, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж, түгжрэлийг багасгасан, эдийн засагт үр ашигтай байх зохицуулалтуудыг тусгах, ажлын хэсэг байгуулж, ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.



    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Баделхан, О.Батнасан, С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Сумьяабазар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Л.Элдэв-Очир, Д.Ганболд, Д.Гантулга, Я.Содбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.



    Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав замын чанарыг сайжруулахын тулд ямар стандартыг баримтлах вэ. Цаг агаарын нөхцөлд тохирсон замын шинэ стандартыг турших судалгааны ажил хийгдэж байгаа юу хэмээн лавласан.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын чанарыг сайжруулахын тулд онцгой анхаарч стандартыг шинэчлэх ажлууд хийгдэж байна гэлээ. Тэрбээр замын чанар сайжирснаар зам арчилгааны урсгал зардлууд хэмнэгдэнэ. Замын орчин үеийн дэвшилтэт стандартыг нутагшуулах талаар дэс дараатай ажлууд хийгдэж байна. Ер нь цемент бетон хучилттай зам тавьснаар замын эдэлгээ уртсах учир, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг шинэчлэхдээ бетон хучилттай тавихаар судалгаа, туршилтын ажил хийгдэж байна. Өмнө нь хэд хэдэн газарт ийм стандартаар зам барьсан туршлага бий хэмээн хариулсан.

    Гишүүд замын тэмдэг тэмдэглэгээ, замын барилгын ажил гүйцэтгэдэг гэх компаниудын үйл ажиллагаа, нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудын талаар тодруулж байлаа.

    Салбарын сайдын хариулснаар, олон улсын тэмдэг тэмдэглэгээг тавих асуудал учир дутагдалтай байгаа аж. Тиймээс олон улсын стандартын дагуу замын тэмдэг тэмдэглэгээг хийхээр үүрэг даалгавар өгч ажил эхлээд байгаа юм байна. Эхний ээлжинд замын тэмдэглээгүй газруудад хийж, цаашдаа бүх замуудын тэмдэглэгээг шинэчилэхээр төлөвлөжээ.

    Түүнчлэн тэрбээр зам, тээврийн барилгын ажлын зардал хэт өссөн тухай асуудлыг шалгах үед ноцтой асуудлууд илэрснийг дурдаад цаашдаа авто зам барьдаг компаниудыг журамлах хэрэгтэй байгааг онцолсон. Авто зам барих тусгай зөвшөөрөлтэй 550 гаруй компани бий ч техник хэрэгсэл, хүн хүчтэй нь цөөхөн, дийлэнх нь зөвхөн тамга тэмдэгтэй аж. Тэдгээр компаниуд зам барих тендерт орж хямд үнэ санал болгож тендерт ялчихаад дараа нь үнээ өсгөх асуудал гаргадаг талаар ч өгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй байгаа бөгөөд 500 гаруй км авто зам барихад дээрх аймгууд холбогдох аж. Энэ ажлыг 2021 он гэхэд дуусгана гэж сайд Д.Ганбат хэлсэн.

    Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ.

    Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

    Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

    Тэрбээр, Усан замын тээврийн үйлчилгээг аялал, жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, түүнд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усанд хүний амь осолдох эрсдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой бөгөөд цаашид усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлт хийх, түүний дотор усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа үйлчилгээ боловсронгуй болохоос гадна тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.

    Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гаднаас оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэлээ.

    Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ОБЕГ-ийн ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна
    2017 оны 2 сарын 03
    Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан зүүн аймгуудад ажиллаж байна.

    Ажлын хэсгийнхэн энэ сарын 01, 02-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, аймаг, сумын Онцгой комиссыг хуралдуулан үүрэг, чиглэл өглөө.

    Өнөөдрийн байдлаар тус аймгийн Эрдэнэцагаан сумын гурван голомт, Асгат сумын гурван голомтод малын гоц халдварт шүлхий өвчнөөр 133 толгой мал өвчилснөөс 113 толгой малыг зориудын аргаар устгаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ. Аймгийн хэмжээнд хорио цээр, халдваргүйтгэл, устгалын ажилд нийт 123 албан хаагч, 31 автомашин ажиллаж байгаагаас ОБГ-аас 35 албан хаагч, 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа аж. Аймаг, сумын хэмжээнд суурин 9 пост, хөдөлгөөнт 12 пост ажиллаж хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

    Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дорнод аймгийн Матад суманд ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ
    2017 оны 2 сарын 03
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

    Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

    Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурдсан байна.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй байна.
  • Украйны асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг уриаллаа
    2017 оны 2 сарын 03
    2-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И: Украйны мөргөлдөгч талууд гал зогсоох механизмыг чанд сахиж, улс төрийн аргаар зохицуулах чухал талыг баримтлахыг Хятадын тал уриалж байна гэжээ.

    Мөн өдөр Аюулгүйн зөвлөл Украйны асуудлаар нээлттэй хурал хийжээ. Лю Же-И: Украйны зүүн бүс нутгийн байдлыг Хятадын тал анхааралдаа авсаар ирсэн. Сүүлийн үед тус бүс нутагт буудалцаан байнга гарч, эгэл ардыг шархдуулан хөнөөж байгаад сэтгэл түгшиж байна гэжээ.

    Тэрээр: Мөргөлдөгч талууд Украйны асуудлыг үндсээр нь, урт хугацаагаар зохицуулахыг Хятадын тал уриалж байна. Ингэхдээ Украйны дотоодын олон газар, олон үндэстний зүй ёсны эрх ашиг, шаардлагыг бүрэн харгалзан үзэх хэрэгтэй бөгөөд холбогдох талуудын зүй ёсны анхаарал тавьж байгаа асуудлыг харгалзан үзэж, талуудын эрх ашиг тэнцвэртэй байхыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

    Холбогдох талууд Аюулгүйн зөвлөлийн 2202 дугаар тоот тогтоолыг хэрэгжүүлж, гал зогсоож, хүчирхийллийн ажиллагааг таслан, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, яриа хэлцлээр зөвшилцөхийг баримталж, Украйны асуудлыг тал бүрээр, өнө удаан, тэнцвэртэй зохицуулах төсөл олж, Украйны энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулж, Украйны олон үндэстний эв зохицонгуй байдал, Украйн болон уг бүс нутгийн орнуудын энх тайвнаар зэргэцэн оршиход тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ. \Гэрэлт орчуулав\
  • Д.Чойжамц хамба бусдыг хордуулж байгаа үйлдлээ цэгнэн үзэхийг сануулав
    2017 оны 2 сарын 03
    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдэд өнөөдөр батламж гардууллаа.

    Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц,
    МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан,
    “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат,
    “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр,
    Гэр бүл судлаач Л.Нарантуяа,
    Жүжигчин Ж.Баясгалан,
    Хийлч Х.Дэлгэрцэцэг,
    Эдийн засагч Д.Жаргалсайхан,
    Жүжигчин Б.Баттөмөр,
    ОУХМ, МУГТ Б.Гангаамаа гэсэн 10 алдартан агаарын бохирдлыг бууруулахад ард иргэдийг уриалан ажиллахаар ийнхүү элч төлөөлөгчид боллоо.

    Элчүүд батламжаа авах үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой санал солилцож, агаарын бохирдлыг бууруулж, арилгаж, цэвэр, эрүүл орчинд амьдрахын төлөө ард иргэдийг уриалж, санал бодлоо илэрхийлсэн.


    Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолж, “Дээр үед бид гэрээ бөмбийтөл дулаалаад өвөлждөг байв. Одоо ч манайхан энэ тал дээр дутмаг байна даа” гэсэн юм. Тэргүүн хамба нүүрс түлж өөрийгөө болон бусдыгаа хордуулж байгаа үйлдлээ цэгнэн үзэж, утааг бууруулах боломжуудыг эрэлхийлж, хүн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалав.


    “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр “Хөөрхөн охид үснээсээ, хувцаснаасаа утаа үнэртүүлээд явахыг хүсэхгүй. Залуу үеийг идэвхжүүлж,хүмүүсийн сэтгэлгээ,хандлага, дадлыг өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.


    ОУХМ, МУГТ Б.Гангаамаагийн хувьд олон орноор зочилж, үзэсгэлэнт байгалийг харахдаа Монгол яагаад эдгээр орнууд шиг онгон дагшин байгальтай, эрүүл, саруул ирээдүйтэй, цэвэр цэмцгэр байж болдоггүй юм бол гэх асуултыг өөртөө тавьдаг гэнэ. Тэрбээр агаарын бохирдлын эсрэг олон хүн дуу хоолойгоо нэгтгэхийн хэрээр үр дүнд хүрнэ гэж үзэж буй ажээ.


    Гэр бүл судлаач Л.Нарантуяа гэр хорооллын ард иргэд нүүрс түлэхээ болихгүй бол өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироосоор байна гэсэн юм. Тиймээс нүүрснээс татгалзаж, цахилгаан халаагуураар халаалтын асуудлаа шийдэх хэрэгтэй гэв.


    МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан агаарын бохирдлыг бууруулах элчүүд монголчуудын сэтгэлгээг өөрчлөх ажлыг хийх хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ. Монголчууд хэтэрхий залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Эхлээд оюун санаанд нь эерэг мэдээлэл хүргэж, бид нэгдэж хийх ёстой гэсэн сэтгэлгээтэй болгох ёстой гэлээ.


    Жүжигчин Ж.Баясгалан, агаарын бохирдол бидний үр хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг боогдуулж байгаад иргэн хүний хувьд санаа зовж байгаа учраас хөтөлбөрт нэгджээ.

    “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүд 2017 оны турш ард иргэдэд мэдээлэл түгээн, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзан, цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг ард иргэдэд уриалах юм.

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол агаарын бохирдлыг бууруулах ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх БОАЖЯ-ны бодлогыг дэмжиж, олон нийтийг уриалах, хамтран ажиллахад сайн дураараа оролцон, элч төлөөлөгчид болж байгаа алдартнуудад талархал илэрхийлэв.

    Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ-аас хамтран агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Уг үзэсгэлэнг үргэлжлүүлэн нийслэлийн гурван бүсэд зохион байгуулахаар ажиллаж байна.

    Мөн цахилгаан халаагуурыг зээлээр авах нөхцөлийг бүрдүүлж, Монголын банкуудын холбоотой хамтран ногоон зээл олгох болсноо БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
  • Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов
    2017 оны 2 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.02.03/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирснээ дуулгасан юм.

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Женифер Зимдалыг хүрэлцэн ирж уулзаж буйд талархаад Монгол, АНУ-ын найрамдалт харилцааны хүрээнд Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж буйг тэмдэглэн цаашид УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг тус улсад туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлэв.

    Элчин сайд Женифер Зимдал хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн талууд бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Авто замын сүлжээг хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасна
    2017 оны 2 сарын 03
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

    Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.
  • “Торгоны хээ”тоглолт болно
    2017 оны 2 сарын 03
    Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт 2017 оны 02-р сарын 17-нд 19:00цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна.

    Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.
    Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012,70148012, 99196623, 88010854-с лавлана уу.
    Торгоны хээ шиг гайхамшигт ардын дуугаа аялгуулан хөгжимдөх ариун өргөөнд саатан морилно уу.
  • Нийтийн тээврүүдийг жирэмсэн ээжүүдэд зориулсан суудалтай болгоно
    2017 оны 2 сарын 03
    Монголын Энтрепренёр Ээжүүдийн Холбоо ТББ-ынхан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Ягаан суудал” нөлөөллийн аянг эхлүүлжээ. Залуу ээжүүдийн санаачилсан энэ төслийн хүрээнд автобусаар үйлчлүүлж буй жирэмсэн ээжүүд зориулсан “Ягаан суудал” дээр суун зорчих аж.



    Тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1000 автобусны хоёр суудал бүрийг ээжүүдэд зориулан ягаан суудлын бүрээсээр өнгөлөх юм байна.

  • “Элэг нэгтэн” кино олон улсын наадмаас дахин шагнал хүртжээ
    2017 оны 2 сарын 03
    ”ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн Энэтхэгийн ”Mumbai international film festival”-аас гадаадын шилдэг найруулагч шагнал гардсан байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр ”Хуваалцмаар байна. Заримдаа Дооёо бид хоёрт амьдралд бууж өгөх үе байсан.Тэр дундаа ”Элэг нэгтэн” киноны үед хэхэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт уйгагүй хөдөлмөр, үнэнч зүтгэлийн үр дүн гардаг юм байна. Бидний хийсэн ”Элэг нэгтэн” (The Third eye of god) 2016 онд Монголын кино академиас ганзага хоосон буцаж байсан бол өнөөдөр олон улсын наадмаас ( шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг жүжигчин ) гэх мэт дөрөв дэх шагналаа аваад байна. Магадгүй энэ шагнал зарим нэгэн хүмүүст жижиг санагдаж болох ч, харин ”Navi Mumbai international film festival”-д 500 гаруй киноноос долоод үлдэж шилдэг гадаадын найруулагч шагналыг Ш.Доржсүрэн минь авлаа. Харамсалтай нь нөхөр маань ар гэр шалтгааны улмаас явж чадаагүй ч өчигдөр шагналтай ирэхэд маш их баярлалаа. Тиймээс энэ кинонд хамтран ажилласан, дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний гар бие, сэтгэл оролцcон энэ кино дэлхийн хаана ч үзүүлэхэд үнэхээр нүүр улайхааргүй, Mонголынхоо нэрийг гаргаж, мэргэжлийн түвшинд болжээ гэдгийг дахин нэг гүнзгий мэдрүүллээ. Алдаатай оноотой явсан зам маань өөрөө шагнал байсан байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.
  • Ж.Ганбаатар: Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө
    2017 оны 2 сарын 03
    Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн (2017.02.02) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан билээ.

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр (2017.02.03) дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм.



    Тэрбээр “Энэ хууль 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн зорилго нь жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зарим асуудлыг зохицуулсан байгаа. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-нээс өмнө жижиг дунд бизнес эрхлэгчид гаалийн татвараа төлөөд хууль хэрэгжиж эхэлсний дараа төлсөн татвараа буцаан авах боломжтой болж байгаа” хэмээгээд уг хууль нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг цохон тэмдэглэв.

    Харин нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт болон гаалийн татварын чөлөөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Иймд дээрх асуудалтай холбоотой өөрийн санал, хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлснээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Галзуу өвчнөөс сэрэмжлэхийг анхаарууллаа
    2017 оны 2 сарын 03
    Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохой ихсэх болсон нь ард иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг улам нэмэгдүүлж байгаа юм.

    2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тэжээвэр гурван нохой 200 гаруй тооны малд халдсан бөгөөд иргэд тухайн үхсэн малын арьсыг өвчиж эрсдэлд өртсөн байна.

    Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, гадуур авч гарах бол амны хамгаалалт хийх, мөн иргэд гудамж, талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс сэрэмжлүүлж байна.

    Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтантай тааралдсан тохиолдолд:

    Онцгой байдлын газар - 105

    Нийслэлийн Мал эмнэлгийн газар – 70141401, 70141403, 70141407, 7014140

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 70282853

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв – 70210316

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар – 11-320981 утсанд яаралтай мэдэгдэнэ үү гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Монголын эмгэнэл гэж юуг хэлэх вэ
    2017 оны 2 сарын 03
    Төрийнхөө өмнө, хуулийнхаа өмнө жирийн иргэн хүн, улс төрийн олон ургалч үзэл, өөр бодолтой хүн мөхөсдөж байгааг хараад яаж ч чадахгүй уурсан, харамсч, цөхөрч, гараа хумхин, хумсаа алгандаа шигтгэн суухыг МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэмээр байна.
    Үндсэн хуулийн заалтын 6 дугаар зүйлийн нэгдэх заалтанд ”….газар,ой,ус, газрын хэвлийн баялаг төрийн мэдэлд”байж, үндэсний баялаг болох талаар заасан нь бий.
    Тэхлээр эцэг өвгөдөөс уламжлан ирсэн энэхүү баялаг монголчуудын нийтийн дундын өмч мөн.
    Нийтийн өмчийг төлөөллийн зарчмаар сонгогдсон УИХ, ЗГ, төрийн бусад байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шудрагаар хуваарилах үүрэгтэй.
    За энэ томоохон баялгийн нэг эзэмшлийн газрыг хэн хэрхэн хуваарьлав гэдгээ нэг сэргээн санацгаая.
    Хамгийн үнэ цэнэтэй газар бол хотын 1,2 дугаар бүсийн газрууд. УБ хотын иргэдийн дундын нийтийн өмч болох энэ газруудыг, УБ хот орчмын улсын тусгай хамгаалттай газруудыг эзэмших зөвшөөрлийг, ямар хуулийн хүрээнд хэн хэрхэн хуваарьллаа.
    Үүнийг мартагнах учиргүй. УБ хотод насаараа амьдарсан бидний нүдэн дээр харсаар байтал АВИЛГАЛЫН журмаар тухайн үеийн хотын дарга байсан Баасанжавын үеээс эхлэн Цэлмэг,Хэрлэн,Тулга зэрэг хэдэн архитектор,инженеруудтай хамсан айн айн,ичин ичин хумслан хулгайлж эхэлсэн. Арай даруухан байсан.Энэ үед хамгийн том газар олголт Нарантуулын газрыг Баасанжав захиргаандаа ажилладаг байсан Сайхансамбууд өгснөөр сайхан үлгэр эхэлсэн.
    Үүний дараанаас эхлэн БУМ болсон.
    Энэ үе АВИЛГАЛЫН цэцэглэн мандлын дээд үе Н.Энхбаярын үетэй таарсан. МАХН энэ үед 72 суудалтай зориг цөс бар чацга алдуулам,сөрөг хүчин тэр чигтээ гудманд байсан.
    Энэ үед монголын нутагт хамгийн үнэт зүйл алт биш хотын газар байлаа. Үүнийг мэдэрсэн хотын мэр,түүний менежер, БОЯ гурав газрын АВИЛГАЛЫН загалмайлсан эцэг,эх болж, ичингүйрч байснаа, улаан цагаандаа гарч, сүүлдээ дээрэм ,тонуул болсон.
    Энэхүү газрын мангасууд бол 1 дүгээр сургууль нэг ангид төгсөөд хотын газраас болж дайсан болсон, өмнөд хөршийн цустай ангийн анд М.Энхболд,У.Барсболд, Бадамжунай нар байлаа. Тэр үеээс л Бат-Үүл бид хоёрын хүү тоглож,уйлж дуулж өссөн УИХ дэлгүүрийн арын 40 мянгатын байрны хүүхэд тоглох талбай, биеийн тамирын талбай, ногоон байгууламж бүгд ”капут” болж, төмөр бетон жунглид эзлэгдсэн.
    Үүнийг Жунай,Мэ хоёр Авзагын Мэндбаярт орц бүрээс 1,2 байраар өгсөн гэдгийг өнөөгийн манай байрныхан бүгд ярьдаг.
    Тэр байрыг нь хэлсэн хүн дугаарыг нь би заагаад өгсөн чадна. Лав манай орцны 6 давхарт хоёр бий.
    Дараагийн газрын авилгын гайхамшигт ПИРАМИДЫГ Н.Энхбаяр, Ховдын Ц.Элбэгдорж нарын засаглалын үед БОЯ-ны сайд байсан ховдын У.Барсболд хэмээх нангиад цусны эр ангийн найз математикч Баясгалангаар дамжуулан Зайсан, тэрэлж,Хөвсгөлийн тусгай хамгаалттай газрын соруудыг авилгалаар өгсөн. Үүнийг системээрээ дуу алдан байж гэрчилнэ. Энэ бүхнээс УБ сан, УБ банкны анхны эх үүсвэр бүрдэж, түүнийг хотын захиргаанд ажиллаж байсан найдвартай хүмүүсээрээ босгож, улмаар газар даахааргүй баяжин, ХХБ-ыг авсан байх гэдгийг энгийн логикоор ойлгож болно. Мөнгөтэй улс төрч төрд хадагддагийг хэдэн хүн ойлгосон. Түүний хамгийн том нь М.Энхболд. Тэр бол Н.Энхбаяраас сүүлд ургасан эвэр. Дараагийн угалзын эвэр бол Элбэгээ гэж боддог. АН уг нь Элбэгээг ерөнхийлөгчид дэмжихдээ МАН-ын ”НИСДЭГ БОР МОРИЙГ НЬ” байхгүй болго гэж явуулсан, өөрөө ч тийм эрмэлзэлтэй байсан байх гэтэл тэр ШУДРАГА ЁС ХЭМЭЭХ НИСДЭГ БОР МОРЬ авахын оронд СААЛИЙН ҮНЭЭ болгосон гэж олон түмэн яриад байгаа нь сүүлийн үеийн үйл явдал харуулах шиг боллоо.
    Улсын баатар хүн хүн гүжирддэггүй л юм бол, хүүхдийнхээ тоглоомын газар авилгалаар алдсан надтай үнэнийг л хэлэх ёстой.
    Тэр нэгэнтээ ”Хэрэв СХД нэг муу газрыг дуудлагаар худалдсан үнээр тооцож үзвэл УБ хотын нийтийн эзэмшлийн газраас 67 тэрбум ам.долларын газар авилгалаар өгсөн” гэж хэлсэн.
    Тэхлээр авилгал сүүлдээ аймшиг биш УЛСЫН СТАНДАРТ болтлоо хөгжиж, түүний хишгээс хүртэх хувь манай Ээбийд байгаагүй бол шалгаж илрүүлэн энэ наймааг зогсоож, эздийг нь хариуцлага хүлээлгэх байсан.
    Үнэнийг хэлээтэхсэн дотор нь ажиллаж байсан Болормааг зүйл дуусгаад энэ бүх процесс ”благородный дело” мэт өнгөрснийг санаж байна.
    Хэрэв МОНГОЛ ТҮМНИЙ дундын баялаг, нийтийн өмч, нөгөө хуулинд заасан газрын хэвлийн баялаг лиценз маягаар үүнээс долоон дор тоногдож, хэдхэн гэр бүл уул уулаар, овоо овоогоор нь авсны ярьвал роман болно.
    Энэ бүхнийг Норвеги шиг,Чили шиг,Канад шиг зохицуулаад аль гэснээс өөрсөөд хувааж ав гэж монгол түмэн эднийг сонгоогүй тул өнөөдөр олон түмний хорсол дургуйцэл нь ийм ихээр зангирч байгаам.
    Гэтэл монголын хууль хүчний байгууллагууд АТГ, Прокурор, ШҮҮХ,Цагдаа нэг нь зүрхлэхгүй томилгооны даалгавар гүйцэтгэж ямарч нэр хүндгүй боллоо. Та нар М.Энхболд, Ц.Элбэгдорж үхвэл цуг үхэж, шоронд орвол цуг орно гэж тангараг өргөөгүй байх.
    Цалингийн халтар мөнгөнөөс ариун нэр төр, өсгөж өндийлгөсөн монгол зоны эрх ашиг, хөх толбо чинь юм бодуулдаггүй юм уу.
    Эд нар сибирийн үүл шиг баруун урагш нүүгээд өнгөрнө. Та бүхэн байран дээрээ БУУНЫ НОХОЙ нэр аваад дараагийн эрх баригчид адлуулна.Энэ бол аксиом.
    Энэ бүхнийг нуршхын учир яагаад ийм том авилгачид байхад толгойных нь үснээс нэг ч хялгас унагаахгүй, хамгаалтанд авч ”шанага” Ганболдыг томилж, толгойг нь илж, үнээ болгочихоод улс төрийн шалтгаанаар тухайлсан баривчилгаа, зорилтот гүйцэтгэх ажиллагаа явуулах, прокурорт даалгавар өгч хууль завхруулаад байна.
    Энэ чинь олны нүдэн дээр үнэн гэнэн,үнэн илэрхий ялгаварласан, шудрага бус, бабаа харагдаад байна.
    Улс төрийн жандармаризм монголд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө.
    Энэ бүхнийг монголчууд зүүдлээчгүй, хүсээчгүй.
    Бид үнэхээр дүр үзүүлсэн АРДЧИЛАЛЫН ТУХАЙ гоё үгээр хулхин дээрээ цэцэг ургуулж, муухай хууртаж, араараа тавиулсан хүн хорсохдоо ”яадаг” шиг боллоо.
    Надтай ПДС-д соц нийгэмд хамт ажиллаж байсан миний маш сайн мэдэх ганц пиджактай, ганц байртай, хүнд өвчтэй ганц авгайтай, хэдэн шар охинтой барилгын инженер Л.Гансүхийг хөгийн хэргээр хилсдүүлчээд энэ хулгайч нартай жишдэггүймээ гэхэд цаазалвал зохих эрдэнэт хүний алтан амь бүрэлгэсэн, нас балчир охин хүчиндсэн эрүүгийн элементээс дор үзэн эрхэм прокурорууд яагаад хойшлуулна вэ.
    Танар ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН МАНААНД ЗОГСДОГ эхний бөгөөд эцсийн ганцхан цөхрлийг хагалах НАЙДВАР биздээ.
    ҮҮНИЙГ Л МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэхгүй бол юуг хэлэхий.
    Өчүүхэн ”...Надад айх зүйлгүй,үсрээд орцонд отож гутхална л биз. Би хангалттай насалсан..”гэж Баабарын хэлснийг энд мань давтая.
  • Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийллээ
    2017 оны 2 сарын 03
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр манай улсад айлчилж буй Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Засгийн газар болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд энэ талын судалгааны хамтарсан баг ажиллуулахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

    Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна, Ерөнхий сайдын саналыг дэмжиж, гишүүн орнууд хамтын шийдвэрээ гаргаж, та бүхэнд удахгүй хариу өгнө гэдгээ хэллээ. Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй, 2010 оны төвшиндөө л байна, иймд Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын болон Монгол Улсын бизнес эрхлэгчид оролцсон форум хийх хэрэгтэй байгааг хатагтай Валовая Татьяна Дмитриевна онцоллоо.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бизнес форум зохион байгуулахыг дэмжиж байна, талууд ярилцаад хугацаагаа товолъё. Манай монголчууд бол Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын, ялангуяа ОХУ-ын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж ойлгодог уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн. Тийм учраас таны холбооны гишүүн орнуудын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахад нээлттэй, зах зээлтэй, бас бэлэн хэрэглэгчидтэй. Манай Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа онцгойлон авч үзэж байгаа, бүтээгдэхүүн нь цэвэр экологийн гаралтай. Эдгээр бүтээгдэхүүнээ Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад нийлүүлье гэхээр, танай стандарт өөр. Энэ бүгдээ зохицуулж зах зээлээ харилцан нээх, эдийн засаг, худалдааны салбарт элдэв хүндрэл бэрхшээлгүйгээр харилцахад Чөлөөт худалдааны хэлэлцээр ч, Бизнес форум ч чухал ач холбогдолтой” гэлээ гэж Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • НӨАТ-ийн бүртгэлийн мэдээлэл алдаатай хүмүүсийн анхааралд
    2017 оны 2 сарын 03
    2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137’822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

  • Төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор НДШ төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлнэ
    2017 оны 2 сарын 03
    УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2017.02.03/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар эцэслэн баталсан юм.



    УИХ-ын гишүүн С.Чинзориг:

    “-Энэ хоёр хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан зарим асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож болно.

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах гэсэн багц асуудлыг зохицуулахаар тусгасан.

    Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болсон.

    Нэгдүгээрт, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахаар зохицуулалт хийсэн. Олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно. Хэрэв зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр есөн жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ээжүүд тэтгэвэрт гарахдаа цөөн жил ажилласан байдаг, бас эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс хамаараад нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээ маш бага гардаг. Тийм учраас дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмэгдэж, улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил өндөр тогтоогдож, цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь өндөр тооцогдох юм. Ингэснээр ээжийн авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

    Хоёрдугаарт, ээжүүд дийлэнхдээ хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарч, хамгаалж, өсгөж, хүмүүжүүлдэг учраас энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, төлөгддөггүй. Олон хүүхэд төрүүлж, өсгөх тусмаа тухайн ээжийн улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл тасалдаж, бага тэтгэвэр авах нөхцөл болдог. Тийм учраас гурван нас хүртэл нь хүүхдээ өөрийн биеэр асарч хамгаалж, бойжуулж байгаа ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн хугацаа тасалддаггүй байх зохицуулалт хийсэн.

    Албан журмын даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд даатгуулсан ээж хүүхэд төрүүлээд, хүүхдээ гурван нас хүртэл асарч бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлдөг байя гэж буй юм.

    Улсын хэмжээгээр 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг судалгаа, тооцоо бий. 90 орчим мянган ээжийн 30 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тийм учраас ямар нэг ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан төлдөг байя, 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн зохицуулалт хийсэн байгаа.

    Мөн, манай ээжүүдийн нэг хэсэг албан журмын даатгалд, нөгөө хэсэг нь сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгагдсан хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг. Харин бидний санаачилсан хуулийн зохицуулалтаар даатгуулсан л бол даатгагдсан хэлбэрээсээ үл хамаараад 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авдаг байхаар тусгасан.

    Гуравдугаарт, хуучин хуулиар ээж хүүхдээ төрүүлээд, асарч хамгаалж байх хугацаандаа дахин жирэмсэлж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бол тэтгэмжийг өгнө. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг байсан. Тийм учраас бид үүнийг өөрчилж байгаа. Төрөлт болгонд амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг авч байх зохицуулалт хийсэн.

    Энэ хуулинд орсон малчидтай холбоотой зохицуулалтын талаар мэдээлэл өгье.

    Улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Нийт ажиллагсдын 30 орчим хувийг малчид эзэлдэг. Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурийн газрын бид өдөрт найман цаг, нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг бол малчин хүний өдөрт үргэлжлэх ажлын цаг найман цагаар хязгаарлагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий тасартал ажил нь үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж, нар салхинд хамгийн ихээр гандаж явдаг энэ хүмүүсийн дундаж наслалт төв суурийн газрын хүмүүсээс доогуур байдаг. Энэ нөхцлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулж байгаа юм. Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гарч байгаа. Харин бидний санаачлан батлуулсан энэ хуулиар эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ.



    Бидний санаачлан боловсруулж, батлагдсан хоёр дахь хуулийн төсөл нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль юм.

    Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд юм. Тэгсэн мөртлөө малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна. Нийт ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ийм бага хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь эдгээр хүмүүс нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Тиймээс нийт ажиллагдсын 47 хувь атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлт асар бага энэ бүлэгт нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж бид үзсэн. Энэ утгаараа бид малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх энэ хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан.

    Малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа юм. Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийсэн.

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эхчүүд, малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна” хэмээн мэдээлэл өгөв.

    Дараа нь хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн барьсан гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Согтуу жолооч явган зорчигчийг мөргөөд зугтжээ
    2017 оны 2 сарын 03
    Өчигдөр Замын цагдаагийн албаны шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол долоо бүртгэгдэж мөн долоон хүн гэмтсэн байна.



    Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Нарангийн голын эцсийн буудлын замд амины H.Verna маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхисон хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн албаны зохицуулагч Энх-Амгалан олж илрүүлжээ.

  • Усан замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
    2017 оны 2 сарын 03
    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэх асуудлуудыг танилцуулан дөрвөн асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо. Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийсэн юм.



    “Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон юм. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн бодлого, төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй, үр ашигтай байх зарчим, төлбөрийн системд оролцогчдод тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлон, хяналт тавих чиглэл, үндэслэл, хэрэглэгч, төв банк болон системийн оролцогчдын эрх хэмжээг зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн төлбөр тооцоог бэлэн болон бэлэн бус төлбөрийн хэрэгслээр хийх зохицуулалтыг өргөтгөн, бэлэн мөнгөний хэрэглээг багасгах, зардлыг хэмнэх, улмаар бэлэн бус төлбөр тооцоог дэмжих зорилгоор цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлох төлбөр тооцооны хэрэгслээр гүйцэтгэх нөхцөл, журмыг тусгажээ. Цаашид зах зээлд нэвтрүүлэх шинэ үйлчилгээ, хэрэгслийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг нь хангах зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна. Ингэснээр төлбөр тооцоо гүйцэтгэхэд үүсч болзошгүй эрсдэл буурч, хэрэглэгчийн итгэл нэмэгдэн, найдвартай, аюулгүй байдал хангагдана хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Нөгөөтэйгүүр үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаанд Төв банк хяналт тавихаар хуулийн төсөлд тусгасан болохыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдсан юм.



    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар ажлын хэсгээс асуулт асуусан юм. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Монголын банкуудын холбооноос санал авч, хамтран ажилласан бөгөөд ойлголтын зөрүүтэй саналууд гараагүй гэдгийг хэллээ. Хоёр удаагийн хэлэлцүүлгийн дараа цөөн тооны саналыг ажлын хэсэгт ирүүлсэн, үүнийг хэлэлцүүлгийн шатанд шийдэх боломж бий хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өгөв. Мөн бэлэн бус төлбөр тооцооны нэг хувийн шимтгэлийн талаарх Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулахдаа нэг хувийн шимтгэл нь карт гаргасан банк, гүйлгээг дамжуулах үйлчилгээ үзүүлсэн банк, картын төлбөр тооцооны төв зэрэг бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад хуваагддаг болохыг тайлбарласан. Ийнхүү асуулт, хариулт явагдаж дууссны дараа төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхтэй холбоотойгоор санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв

    Дараа нь 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.



    Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ. Уг зээлийн хүү жилийн 0.15 хувь, хугацаа 28 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийг 100 хувь уг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Польшийн талд хүргүүлэх аж. Зээлээр хэрэгжүүлэх төслийг Польш Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани гүйцэтгэх бөгөөд тухайн экспортлогчийн Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 60 хувь нь тус улсын гарал үүсэлтэй байх үндсэн шаардлагатай аж.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 83.2 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцууллаа.

    Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдсанаас хойш нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь бусад хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор хийгдсэн байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр авто замын сүлжээг өргөтгөх шаардлага тулгамдаж байгаа гэв. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт болон хэтийн чиг хандлагад нийцүүлэх шаардлагын үүднээс Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.



    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, авто замын сүлжээг өргөтгөх шаардлага байгаа ч цаашид уг бүтээн байгуулалтын өртгийг бууруулахад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, үнэ өртгийн талаар шийдвэр гаргах шаардлага байгааг хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар хувийн хэвшлийн байгууллагууд авто замын сүлжээг өргөтгөхөд оролцох сонирхолтой байдгийг тэмдэглэж байв. Нэгэнт эрх зүйн орчныг шинэчилж байгаа бол дэвшилттэй, үзэл баримтлалын хувьд эрс өөрчлөлт болох, шинэ боломж, гарцуудыг нээх хэмжээнд төслийг боловсруулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, авто замын бүтээн байгуулалт нь зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа эсэхэд анхаарал хандуулж, шинээр баригдсан авто замын баталгаат хугацаа нэг жил байдгийг өөрчлөн, уртасгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс гаргаж буй саналуудыг ажлын хэсэг анхаарч, тусгах нь чухал болохыг Байнгын хорооны дарга хэлж байв. Ийнхүү санал хураалт явуулахад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Мөн уг хуулийн төслийг чуулганы хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Үүний дараа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

    Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, зорчигчдын амь насны даатгал, усан замын тээвэрлэлтийн чиглэл тогтоох, батлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг тусгасан байна. Түүнчлэн усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж буй үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах, засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг шатах тослох материалаар хангах цэг байгуулах асуудлыг тусгажээ. Мөн иргэдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн, усан замын тээврийн хэрэгслийн тоо олширсон, усан замын тээвэрлэлт өргөжсөнтэй уялдан аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл болон хяналт тавих тогтолцоо, байгаль орчныг бохирдуулахгүй байх зохицуулалт, усан замын тээврийн мэргэжпийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг усан замын тзэврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад хуулиар шилжүүлэх, усан замын тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн, усан замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээд болон бусад этгээд усан замын тээврийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн, усан замын тээврийн хэрэгслийн осол, зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох аж.



    Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэр-Очир, Ч.Хүрэлбаатар, Л.Болд нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, манай улсад аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээвэрийн зохицуулалтууд яригддаг гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн дурдаад энэ хуулийн төсөлд иргэдэд хамааралтай ямар зохицуулалт байгааг тодрууллаа. Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хариулахдаа, усан замын тээврийн хэрэгслийг урт, хөдөлгүүрийн хүчин чадлыг үндэслэн ахуйн болон арилжааны зориулалтынх хэмээн ангилсан байна. Арилжааны зориулалтаар ашиглах усан замын тээврийн хэрэгсэл нь 8 кВт-ээс дээш хүчин чадалтай хөдөлгүүртэй байх бөгөөд үүнийг улсын бүртгэлд бүртгэж, хүн тээвэрлэх тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг тусгасан байна. Харин тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэд тасалбар худалдан авахдаа даатгалын болон бусад үйлчилгээний хөлсийг төлж байгаа учир нэмэлтээр ямар нэг үйлчилгээний хөлс, төлбөр төлөхгүй гэлээ. Мөн усан тээврийн хэрэгслийн жолооч бүр хариуцлагын даатгалд хамрагдсан байхаар хуулийн төсөлд тусгасан байна.



    Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд өмч хөрөнгө, байгаль экологийн асуудал, хамгийн чухал нь хүний амь настай шууд хамааралтай гэдэг утгаар нь Монгол Улсын усан тээврийн аюулгүй байдлыг анхаарах шаардлага тулгараад байгааг тэмдэглэн хэлсэн юм. Гэхдээ экологийн асуудлыг тооцож, судалгаа хийн, монгол орны унаган төрх, онгон байгалийн төрхийг хамгаалах, хадгалахад онцгойлон анхаарч, энэ төрлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. Монгол Улсад усан тээврийн хэрэгсэл жолооддог мэргэжилтнүүдэд жил бүр сургалт явуулж, шалгалт авч, мэргэшүүлэх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоог холбогдох газрууд жил бүр хийж байгаа талаар ажлын хэсгээс хариулт өгөв. Мөн удаан хугацаанд ашиглаж, бохирдсон усан замын тээврийн хэрэгслийг өөр гол, нууранд шилжүүлэн явуулснаас үүдэн гол, нуур бохирдож, дахин цэвэршихээргүй болж сүйрдэг жишээ бусад улс орнуудад олон бий. Далайд буюу давстай усанд явж байсан усан онгоц, завинд замаг ургаж, олон төрлийн нян хуримтлуулсан байдаг ба ийм төрлийн тээврийн хэрэгслийг импортлон, ашиглах явцад тухайн нуур, голыг бохирдуулж, эко системийг нь сүйрүүлэх эрсдэл бий. Одоогоор манай улсад ашиглаж байсан усан тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хэллээ. Уг хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, энэ талаарх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Асуулт, хариултын төсгөлд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, далайн тээвэрт Монгол Улсын далбааг ашиглуулж байгаатай холбоотой нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын талаар тодруулсан.

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуухэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4854 4855 4856 4857 4858 4859 4860
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 38 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    7 цаг 59 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    8 цаг 4 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    8 цаг 13 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    8 цаг 30 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    8 цаг 32 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    9 цаг 6 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    9 цаг 57 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    11 цаг 16 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    12 цаг 0 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    12 цаг 48 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    12 цаг 56 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 0 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    13 цаг 1 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    13 цаг 5 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    13 цаг 8 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    13 цаг 10 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    13 цаг 39 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    13 цаг 41 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    14 цаг 0 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК