-
2017 оны 2 сарын 04
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6,7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.
Хоёрдугаар сарын 04-ний 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ.Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх,Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 04
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад махны үнэ өөрчлөлтгүй байв. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5775 төгрөг, үхрийн /ястай/ мах 6975 төгрөг, үхрийн цул мах 8355 төгрөг, адууны /ястай/ мах 4625 төгрөг, ямааны /ястай/ мах 4300 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хүрэн манжингийн үнэ 7.4 хувь, луувангийн үнэ 2.1 хувиар өсч, төмсний үнэ 0.2 хувь, байцааны үнэ 10.7 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад байцааны үнэ 9.4 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байв.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.8 хувь, задгай сүүний үнэ 1.5 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.4 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад 5.5 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байв.
-
2017 оны 2 сарын 04
Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
-
2017 оны 2 сарын 04
Жолооч нарт өгөх дөрвөн зөвлөгөө
-Өвел хүйтэнд машин халдаггүй учир нь тосол, антифриз дундарч сэлэлт муудаадсалон руухалуун үлээлт багасдаг. Хүйтэнд мотор халсан нь мэдэгдэхгүй байх нь нийтлэг - үзэгдэл байдаг.Таны машин ’ бүрэн гүйцэт халахгүй байгаа бол хамгийн түрүүнд тосолоо шалгаарай. Автомашины тосол антифризаа сард хоёр удаа шалгаж байх нь танд тустай.
-Өндөр өвстэй газраар шатахууны банк орчимд хуурай өвс хуримтлагдаж байгаад яндан халж уугиад шатдаг бас оч үсэрч түймэр дэгдээх аюултай. Иймд та бүхэн хөдеө явж байхдаа галын хортой явахаас гадна байнга зогсож банк орчимдоо хуримтлагдсан өвсийг авч байх хэрэггэй юм шүү.
-Таны машины дотор салоныг угДах явцад хэтэрхий уураар болон усаар норгох нь сөрөг нөлөетэйг санаарай. Сүүлийн үеийн автомашинууд электрон, цахилгаан эд анги маш ихтэй болсон. Чийг авсан эд анги нь тог дамжуулах ажиллагаа нь муудаж цаашлаад бусад тоног төхөөрөмжийг гэмтэхэд хүргэнэ.
-Автомашины шатахуун зарцуулалт евлийн улиралд нэмэгддэг. Тэгвэл шатахууны зарцуулалтыг бага ч атугай бууруулах хэд хэдэн арга бий. Моторын тос, агаар шүүгч зэргийг солих хугацаанд нь солих. Моторын тос нь муудсан харласан бол их л бензин иднэ.
Автомашинаа дулаан зогсоолд тавьж байх. Хэрвээ гадаа тавьдаг бол дулаан хучлага хэрэглэж байх машиныхаа янданд бөглеос хийж байгаарай. Гэхдээ оглоодөе яндангийн беглеөгөо авахаа бүү мартаарай.
-
2017 оны 2 сарын 04
Сүхбаатар аймгийн Засаг дарга өчигдөр/02.03/ ”Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг үүрэг болгосон байна.
Иймд Сүхбаатар аймгийн хэмжээнд өчигдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хориглолоо.
-
2017 оны 2 сарын 04
сурагчдыг АНУ-д
-
2017 оны 2 сарын 04
Урнаа намрын сэрүүн татсан сайхан агаараар цээж дүүрэн амьсгалаад “Дэнжийн” хэмээх тодотголтой гэр хороолол руу алхаж явна. Хориод жилийн өмнө энэ замаар цаашаа наашаа мөн ч их явсандаа. Дэнжийн айлууд элсний нүүдлээс дайжиж нүүцгээгээд хамгийн урд шахуу байсан гудамж арынх нь болжээ. Айлууд нь энэ тэндээс өм цөм нүүцгээж нэг гудамжинд ганц хоёр айл үлдсэн харагдана. Урнаа хэзээний танил хашааныхаа дэргэд очоод явган хаалган дээгүүр нь өнгийн жижиг цагаан байшинг харлаа. Хаалга нь цоожтой. Тэрээр гараа явуулан сурмаг гэгч нь түгжээг мулталлаа. Бүх юм бүгд л хуучин янзаараа. . Хориод жилийн өмнө Урнаагийн тарьсан мод өндөр ургажээ. Энэ модныхоо сүүдэрт суугаад гэр бүлээрээ цайлна гэж тэрээр хичнээн их мөрөөдддөг байлаа. Одоо модод өндөр саглагар болон ургажээ . Модны навчис салхинд сэрчигнэн хийсэж ганц хоёр навч тэртэй тэргүй цаг болсон гэсэн мэт эргэлдэн унана . Урнаад зориулж Алтаншагайгийн хийж өгсөн сүүдрэвч байсан газартаа. Өнгөө нэг их алдаагүйг бодоход саяхан будаж янзалсан бололтой. Урнаа сүүдрэвчин дор очиж суулаа. Нэг л сайхан дотно мэдрэмж төрнө.
Европын гял цал болсон том том хотуудад амьдарч байхдаа ертөнцийн хязгаар гэмээр энэ жижиг буйдхан суурин , жижиг ёотон шиг цагаан байшин, навч нь сэрчигнэсэн модод, энэ л жижигхэн сүүдрэвчийг зүүдлээгүй гэж үү
Тиймээ Урнаа хориод жилийн өмнө гэв гэнэтхэн том шийдвэрийг хэнтэй ч зөвлөлгүй гаргаад , хэнд ч хэлэлгүй алсыг зорьж билээ. Хэн ч үл мэдэх монголын захын жижиг суурингааас ирсэн тэрээр Европын өндөр соёлтой олон орнуудад сурч, ажиллаж. амьдарч байхдаа өөрийн эрхгүй өөрөөрөө бахархаж байгаагүй гэж үү . Зөв шийдвэр гаргасан эсэхдээ эхэндээ эргэлзэж л байсан харин сүүлдээ өөрийнхөө зөв гөдөгт улам бүр бат итгэх болсон.
Энэ эрээлж будсан сүүдрэвчинд Шагайтайгаа, хүүтэйгээ гурвуулаа халуун өдрүүдээр цайлж суудагсан. Шагай дагавар хүүхэдтэй хэн болох нь үл мэдэгдэх хүүхний юунд нь болж итгэсэн юм. Тэр гурав хирээрээ жаргалтай сайхан амьдарч байждээ.
Угийн бие муутай хүү нь байнга өвдөж зовооно. Урнаа хүүгээ аймгийн төв дээр алдчихаад дахиж тэр сууринд эргэж очоогүй билээ. Гэнэтхэн л яваад өгсөн.
Одоо бодоход цалингаас цалингийн хооронд амьдарч , содоор хөөлгөсөн тосгүй гамбираа борцтой шөлөндөө дүрж идээд, энэ л жаахан сэрүүвчиндээ гурвуулаа суун хооллож, юунд ч санаа зоволгүй амьдарч байсан үе нь хамгийн жаргалтай үе ч юм шиг санагдана.
Хэрэв ээ би алс хол яваагүй бол Шагайтай адилхан хөлс гоожсон шар хүүхдүүдээ тойруулж суулгаад нөгөө гамбираа хийгээд л сууж байх байсан даа гэж бодоод өөрийн эрхгүй санаа алдлаа. Тэнгэр хов хоосон ядаж үүл ч алга. Сэрүүн сайхан салхи сэнгэнэн модны навчсыг сэрчигнүүлэхээсн өөр чимээ алга. Урнаа өөрийн нэрийн хуудсыг сэрүүвчны ширээн дээр томоохон чулуугаар даран орхилоо.
Тэгээд хашааны явган хаалгаа түгжээд суурингийн клуб руу яаран алхалаа. Хэдхэн минутын дараа тэнд сумын сургуульд компьтер бэлэглэх ажиллагаа эхлэнэ. Урнаа энэ ажиллагааг дуусаж суурингаас гаран гартал утсаа гараасаа салгасангүй. Харамсалтай нь хэн ч утасдсангүй. Бодвол Шагай хөдөө тариа бригад руугаа явсан биздээ гэж бодсон ч сэтгэл нь тайвширсангүй. Тэднийг суурингийн өмнөх толгой дээр гарахад нар шингэж байлаа. Толгой дээрээс харахад урт гэгчийн зам түүний өмнө зурайна. Тэдний сууж явсан машин хөдөлж толгой руу уруудлаа. Урнаа гэнэтхэн чангаар цурхиран уйллаа.
Цагаан шувуу
-
2017 оны 2 сарын 04
30-н жилийн ойн тоглолтоороо фэнүүдийнхээ цангааг тайлсан поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй амраг”-аараа ахин уулзахаар зэхэж байна. Хамгийн гол нь 20-н жилийн өмнө Монголын рок попт тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна Поп хатагтайн “Хайрын бурхан”, “ Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан.
Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа.
Хамгийн сонирхолтой нь “Аргагүй амраг” тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин С.Тэнгэр урилгаар оролцож, “Зөвхөн Сараатай л дуулна” гэж “Монгол тулгатны зуун эрхэм”-д ам гарснаараа “Зүүдний говь” дууг хамтран дуулахаар ирж байгаа юм байна. Товчхондоо ар, өвөр Монголын алдартай хоёр дуучинг хамтад нь сонсох алтан боломж цор ганцхан удаа тохиох нь.
-
2017 оны 2 сарын 04
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн баг тамирчид өнгөрсөн пүрэв гарагт эх орондоо ирсэн. Тус тэмцээний “В” ангилалд 10 орон өрсөлдсөнөес Канад түрүүлж, Унгар, Монголын баг мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.
Тэгвэл Монголын хоккейн шигшээ багийг энэ сарын 19-26-ны өдөр Японы Саппоро хотноо болох Азийн өвлийн VII наадамд оролцохоор болжээ.
-
2017 оны 2 сарын 04
”Парисын дарь эхийн сүм” дахин тайзнаа амилна
Францын зохиолч Виктор Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа гэгээн хайрын өдрийг тохиолдуулан топпох гтж байна. Амьдральш утга учир, үнэт баялаг нь хайр сэтгэлтэй салшгүй холбоотойг харуулдаг энэхүү бүтэзл 2009 онд Драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт, ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзны бүтээл болсон билээ. Тэгвэл энэ сарын 12-14-нд “Парисын дарь зхийн сүм” бүтээл УДЭТ-ын тайзнаа дахин амилах гзж байна. Эсмеральдагийн дүрд Н.Баярмаа, Квазимодод соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Лист Ц.Баясгалан, Фроло хамбад Г.Эрдэнэбилэг, Гуцут Б.Нармандах, Фебзд М.Түвшинхүү, Гренгуарын дүрд гавьяаг жүжигчин ЛДэмидбаатар, Клопенд Б.Жаргалсайхан нар тоглож байна. Төрийн соёрхолт Н.Наранбаатар 2009 овд тус жүжгийг тайзнаа тавихдаа “Хүн усгүйгээр гурван өдөр амьдарч чаддаггүй гздэг. Яг үүн шиг хайргүйгээр амьдарна гэдэг утгагүй. Хүн төрөлхтөн нэгнийхээ төлөө амьдардаг гэсэн санаа эго жүжгийн гол угга учир нь. Өнөөдөр ч тэр, манай нийгэм хоёр зуйлтай болжээ. Баян, ядуу гэсэн хоёр тадд хуваащсан аж. Хувьсгалын тохироо бүрдэю гэдэг шиг “Парисын дарь эхийн сүм” энэ цагг тавищах жүжиг мөнөөсөө мөн” гэсэн юм.
-
2017 оны 2 сарын 04
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 06-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 06-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 06-ны Даваа гарагт:
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хог хаягдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.
02 дугаар сарын 07-ны Мягмар гарагт:
Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд 11.00 цагт Иргэдийн өргөдлийн дагуу “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд” Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудийн хэрэгжилт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
02 дугаар сарын 07-ны Мягмар гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
“Чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдлын талаархи Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох.
4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэх;
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн тайлан хэлэлцэх;
Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенци, нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсох;
Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох.
3.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох;
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр дүнгийн талаархи Эрчим хүчний сайдын мэдээлэл сонсох.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Батлан хамгаалах яамны 2016 оны үйл ажиллагааны тайлан сонсох.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт;
“Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох;
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хаалт.
-
2017 оны 2 сарын 04
“Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ
-
2017 оны 2 сарын 04
2 саяын степенттэйгээр суралцдаг оюутан болсон Монгол охины захиа
-
2017 оны 2 сарын 04
“Номоо солилцъё” өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно
-
2017 оны 2 сарын 04
Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн олон улсын их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан ”Business Simulation” тэмцээн өнгөрсөн 12 сард болсон билээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод явагдсан энэхүү тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн наймдугаар бүсэд харьяалагддаг нийт арван сургууль өрсөлдсөн бөгөөд Монголоос МУИС, Отгонтэнгэр Их сургууль, Мандах бүртгэл дээд сургуулийн гурван баг өрсөлдсөн юм.
Адил гараанаас эхэлж сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд Отгонтэнгэр Их сургуулийн баг дэд байр, МУИС-ийн баг гуравдугаар байр, Мандах бүртгэл дээд сургуулийн баг тусгай байр эзэлсэн.
Арабын нэгдсэн Эмират, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц зэрэг улсуудын их сургуулиудын арван баг тэмцээний найман үеийн турш гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөнд нийцүүлсэн шийдлүүдээр шийдвэр гарган өрсөлдсөн юм.
Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудтай өрсөлдсөн манай оюутнууд боловсролын салбарт ийнхүү Монголынхоо нэрийг гаргаж чадлаа. Тэр дундаа хувийн их дээд сургуулиуд дэлхийд өрсөлдөхүйц Монгол мэдлэгийг түгээж байгааг их хайрханаар овоглосон чадварлаг залуус дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцон, олон орны оюунлаг залуустай англи хэл дээр, тэр тусмаа мэргэжлийн түвшинд өрсөлдөж эх орон, сургуулийнхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан байна.
Отгонтэнгэр их сургуулийн багийн бүрэлдэхүүнд Санхүү 4б ангийн Э.Ундраа, Э.Ганбаяр, Санхүү 3-р ангийн Э.Энхзаяа, Олон улсын худалдааны менежментийн 4-р ангийн Н.Намуунтөгс, Нягтлан бодох бүртгэлийн 4б ангийн Э.Уянга нар багтсан байна. Тэднийг ОТИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч судлаач Э.Ганбат удирдан энэхүү дэлхийн нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцуулсан юм.
Тэмцэнд амжилттай оролцсон ОТИС-ийн баг болон бусад сургуулиудын багуудад өнөөдөр БСШУЯ-ны сайд Ж.Батсуурь ACBSP байгууллагын сертификат, цомыг албан ёсоор гардуулан өглөө.
-
2017 оны 2 сарын 04
... Гэхдээ иддэг уудагаараа цоллуулж, эх орноо худалдсан дээрэмчид хэмээн цоллуулдаг түшээд ард түмнээ баярлуулахаа мартаагүй нь яамай. Ямар ч байсан хандив өргөсөн иргэд үр ач, хойч үеийнхэндээ үлдээх талархалын дурсамжтай болох нь...
-
2017 оны 2 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хатуухан үгтэй ярилцлагыг өгчээ. Түүний ярьсан яриаг “24 баримт” онцолж байна.
-
2017 оны 2 сарын 04
2017.2.4, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.4, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.16-17.57
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2017 оны 2 сарын 04
2017 оны 02 дугаар сарын 03-ны 20 цагаас 02 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 03
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Эрчим хүчний зохицуулах хорооны ”Тариф батлах тухай” 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.
Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээллийнхээ эхэнд уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллын талаар танилцуулав. Хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнэ 2011 онд бодит өртгөөсөө 30 гаруй хувиар доогуур тогтоогдсон байсан ба санхүүгийн алдагдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний салбарт улсын төсвөөс татаас олгож, уг татаасаар ахуйн хэрэглэгчдийн цахилгааны тарифаас үүсэх алдагдлыг нөхөж байжээ. Харин үйлдвэр аж ахуйн нэгжид борлуулах цахилгааны тарифаас алдагдалтай ажилласан хэвээр байсныг нийт үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг хамарсан үнийн өсөлт гаргахгүй байх бодлогын хүрээнд судалгаа хийж, 2011 оноос уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллыг гарган тооцож эхэлсэн байна.
Энэхүү ангилалд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг уул уурхайн 240 гаруй хэрэглэгчдийн цахилгааны тарифыг бодит өртөгт нь хүргэж тогтоохоор шийдвэрлэж, “Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тариф”-ын ангиллыг мөрдөж эхэлсэн байна. Харин уг тарифыг хэрэгжүүлэхдээ уул уурхайн олборлох үйл ажиллагаа эрхэлдэггүй нэр бүхий барилгын материалын 7 үйлдвэрүүдэд мөрдсөн зөрчил “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д гарсныг залруулж, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын ангилалд хамааруулж тооцох шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 онд гаргаж хангагч байгууллагуудад хүргүүлсэн байна.
Үргэлжлүүлэн П.Ганхүү сайд цахилгаан эрчим хүчний чадлын тарифын талаар мэдээлэв. Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна. ОХУ-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кВт чадлыг 26050 /одоо бол 33548 төгрөг болж нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авдаг байна. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын холбогдох заалтыг үндэслэл болгон хэрэглэгчдийн худалдан авах 1 кВт чадлын төлбөрийг 9000 төгрөг байхаар тогтоосон аж.
Шинээр нэвтрүүлсэн чадлын тарифын тогтолцоо нь хэрэглэгчийн оройн их ачаалалд оролцох оролцоог багасгах, чадлын хэрэглээг өдөр ба шөнийн бага ачаалалд шилжүүлэх, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг дэмжих зорилготой ба хэрэглэгчийн системийн оргил ачаалалд оролцож байгаа бодит чадалд төлбөр ногдуулах зарчмаар хэрэгждэг.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний системд “Салхит” салхин цахилгаан станц, “Дөргөн” усан цахилгаан станц, “Тайшир” усан цахилгаан станц гэсэн 3 сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажиллаж, жилд дунджаар 210 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж сүлжээнд нийлүүлдэг ба эдгээр эх үүсвэрийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 4-5 хувийг эзэлж байгаа аж.
Ахуйн хэрэглэгчийн цахилгааны “суурь тариф”-ыг 2008 онд анх нэвтрүүлж өрхийн цахилгааны суурь тариф сард 1000 төгрөг байхаар тогтоосон ба уг тарифыг долоон жилийн турш өөрчлөлт оруулахгүй тогтвортой мөрдсөн. Харин нүүрсний үнийн өсөлт, хэрэглээний үнийн индекс, гадаад валютын ханшийн өөрчлөлттэй хамааралтайгаар 2015 онд 2000 төгрөг болгож шинэчлэн тогтоосон байна. Цахилгаан, дулааны эрчим хүчний зардлын өрхийн орлогод эзлэх хувийн жин 2005 онд 14.2 хувийг байсан бол одоогийн байдлаар 5.1 хувь болж буурсан нь эрчим хүчний тарифын өсөлт өрхийн төсөвт дарамт үүсгээгүйн илрэл хэмээн тооцоолсон байна. Засгийн газар байгуулагдснаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн зардалд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор хязгаарлалтын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувиар хөнгөлөх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан болохыг тэрээр дурдав. Цаашид Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлт, үнэ тарифын бодлогыг хэрэглэгчдэд зөв ойлгуулах, сурталчлах, мэргэжлийн заавар зөвлөлгөө өгөх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, эрчим хүчний үнэ тарифын олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээллээ.
Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар асуулт асууж тодруулав. Мэдээллийн төгсгөлд Эрчим хүчний зохицуулах хорооны ”Тариф батлах тухай” 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний тарифыг нэмэхгүй байх, улмаар бууруулахаар тусгасан байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэх зэрэг олон арга хэмжээг дэмжиж байна. 2015 онд гаргасан тарифтай холбоотой шийдвэр үндэслэл, тооцоогүй байсан хэмээн үздэг учраас энэ шийдвэрийг эргэж салбарын яам дахин нягтлах нь зүйтэй гэв. Уул уурхай, олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг бусад аж ахуйн нэгжээс 20-31.5 хувиар илүү тогтоосон байна. Мэдээлэлд дэлхийн зах зээлд дэх ханшаар түүхий эдээ борлуулдаг 240 аж ахуйн нэгж гэж тодотгож байгаа ч эдгээрийн дотор түгээмэл тархацатай шавар, элс, шохойн чулуу, хайрга зэрэг барилгын материалын зориулалтаар олборлодог аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг нэмэгдүүлэн тооцож авснаар барилгын материалын өртөг өндөр болж, улмаар иргэдийг орон сууцжуулах бодлогод сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах нь зүйтэй гэдэг саналыг Т.Аюурсайхан гишүүн хэлж байв.
Дараа нь “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Сумьяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сумьяабазар, Г.Тэмүүлэн нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Тогтохсүрэн нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр баталлаа.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Дипломат албан тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын эцсийн найруулгыг сонссон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.