-
2017 оны 2 сарын 07
2017.2.7, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.7, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.12-18.02
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2017 оны 2 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 06
2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 28 хувьцаат компанийн 50,033 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 21,360,975.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 9 хувьцаат компанийн хувьцаа өсч, 12 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга” компани хамгийн өндөр буюу 2.86-иар өссөн бол “Ремикон” 1.96%, “Сүү” 1.49%-иар тус тус өслөө.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 834.69 нэгж болж 0.41%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,432,557,103,946.00 төгрөг боллоо.
-
2017 оны 2 сарын 06
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизовыг 2017.02.03-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд П.Сэргэлэн эртний найрсаг, найрамдалт харилцаатай, стратегийн гол түнш ОХУ-тай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлээд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд ОХУ-ын Засгийн газар, Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлэв.
Талууд цаашид Монголын мал сүргийг эрүүлжүүлэх, Монголын цаг уурт дасан зохицсон үр тарианы сортыг гаргаж авахад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо. Тэрээр Монгол Улсын мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2-р үе шатны хэрэгжилтийн хүрээнд шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд энэ хүрээнд хоёр орны мэргэжилтнүүдийг уулзуулж зөвлөх уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа оросын талаас илэрхийлэн цаашид хамтарч ажиллахаар тохиролцов.
Талууд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэн өргөжүүлэн ажиллахаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
-
2017 оны 2 сарын 06
Дэлхийн оюутны Универсиад наадам Казахстан улсын Алмата хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр тэмцээний тэшүүрийн 500 метрийн төрөл явагдлаа. Энэ төрөлд манай тамирчин А.Зул өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 29-р байрт шалгарлаа. Тэрбээр тус зайг 85 секундэд туулснаар Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Энэ зайн дээд амжилтыг Б.Сумъяа эзэмшиж байсан билээ.
-
2017 оны 2 сарын 06
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар нэг өдрийн дотор объектын долоон түймэр гарчээ. Үүнээс нийслэлд тав, хөдөө орон нутагт хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ”Зүүн наран”-гийн 3 дугаар гудамжийн 48 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 13.03 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирж, Гал түймэр унтраах, аврах X ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, “Согоот”-ын 33 дугаар гудамжийн 416 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу өнгөрөгч шөнө Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн долоон албан хаагч, хоёр автомашинтайгаар тус тус унтраасан юм.
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн “Эрдэнэзуу”-гийн 78 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Д-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийнхан амжилттай ажилласан байна.
-
2017 оны 2 сарын 06
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтыг өнөөдөр (2017.02.06) Төрийн ордонд зохион байгуулав.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав болон Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцов.
2016 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдөр тус байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийг гаргасан юм.
Энэ удаагийн уулзалтаар дээрх зөвлөмжийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явц, үр дүнтэй танилцав. Уг зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан байна.
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “УИХ-ын БОХХААБХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр манай яамнаас дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төрийн буй байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг авлаа. Үүний үр дүнд нэгдсэн ойлголтод хүрч, бодлогоо нарийн тодорхойлж чадсан. Одоо аль ч салбарт ажил эхлүүлэхэд ойлголтын зөрүү гарахгүй болсон. Олон удаагийн мэргэжлийн техникийн уулзалт, хэлэлцүүлгээс лаг болон бохир усны боловсруулалтын асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон гэж болно. Уг шийдлээ шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгуулсан” хэмээн уулзалтын эхэнд танилцуулав.
Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан “Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан байсан. Энэ дагуу өмнөх Засгийн газрын үед уралдаант шалгаруулалтыг зарлаж, эхний шатанд 5 аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд зөвхөн хоёр нь л материал ирүүлсэн. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс шинээр тендер зарлалгүй, өмнөх тендерийг нь үргэлжлүүлж байна. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан болон гүйцэтгэлийн ажил хийх компаниудтай ойр ойрхон уулзаж, холбогдох засвар, нэмэлтүүдийг тусгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсон байгаа” гэв.
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Японы Иокохама хотын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан талаар хэлээд технологийн зөв шийдлийг олон нь хамгийн чухал болохыг онцлов. Мөн лхагва гарагийн (2017.02.08) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл болон нэвтрүүлэх технолгийн талаар танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 06
Энэ сарын 03-нд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны .... байрны орцонд 2 залуу мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт саатуулагджээ.
Тэрбээр хэргийг шалгахад Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд оршин суух Ө /эр.23н/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух А /эр.21н/ нар нь “Зэрлэг өвс” хэрэглэж байжээ.
Цагдаа нар хэргийн газраас эд мөрийн баримтаар хуванцар бортого болон 20 зэрлэг өвс гэх ургамлыг хураан авсан байна. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
-
2017 оны 2 сарын 06
Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит их хурал өнгөрсөн онд болсон. Уг хуралд 300 орчим төлөөлөгч сагсан бөмбөгийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд оролцохдоо энэхүү спортоос төрсөн анхны гавьяат гэгдэх дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Улмаар Монголд гудамжны сагсан бөмбөгийг анх дэлгэрүүлсэн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэгвэл иргэн Б.Оргилын хүсэлтийн дагуу өнгөрсөн сарын 18-нд Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны улсын бүртгэлийг албан ёсоор хүчингүй болгожээ.
Энэ талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмэд хэлэхдээ “Хэсэг хүн манай холбооны бүртгэлийг зориудаар бүртгэлгүй болголоо. Эрх мэдэлд шунасан, нэр хүнд хөөсөн тэр хүн Э.Анар. Түүнийг спортын хүрээнийхэн сагсан бөмбөгийн тамирчин байсан, МАН-ын дарга М.Энхболдын хүү гэдгээр нь андахгүй. Монголын сагсан бөмбөгийн холбоо дөрвөн жил шүүхээр явсны эцэст холбооны ерөнхийлөгчөө сонгож, холбоогоо сэргээсэн. Гэтэл эрх мэдлээ ашиглан хэсэг хүн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт нөлөөлж бидний хийсэн ажлыг уландаа гишгэлээ. Үнэхээр Монголын сагсан бөмбөгийн холбоог шинэчилж, спортоо аврах хүсэлтэй байгаа бол хамтарч ажиллах санал тавьсан ч бидэнд татгалзсан хариу өгсөн. Тэгсэн атлаа зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн холбоотой болохын тулд өмнөх холбооны эрхийг хууль бусаар, хүч түрэмгийлэн цуцалсанд харамсч байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран үйл ажиллагаа явуулсанаар тамирчдын амжилт нэмэгдсэн. Өнгөрсөн онд л гэхэд олон улсын найман тэмцээнд оролцохдоо долоон медаль авлаа. Энэ бол яах аргагүй амжилт. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Манай холбооны бүртгэлийг хүчингүй болгосон учир холбогдох дараагийн байгууллагуудад хандана” гэв.
МҮСБХ, МСБХ-ны хоорондын хэрүүл ийнхүү таван жилийг ардаа үдэв. Хоёр холбооны хэрүүлээс болж Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан 2017 онд болох олон улсын тэмцээнд уралдаанд оролцож чадахгүй байдалд хүрч болзошгүй байдал үүсээд байна.
-
2017 оны 2 сарын 06
Сэлэнгэ аймаг дахь Замын цагдаагийн тасаг, Автотээврийн төвтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу улс, хот хоорондын болон орон нутгийн ачаа, зорчигч тээвэрлэлтэнд хяналт тавих, гэрээгүй болон хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор улсын чанартай автозамын пост, 4-н замын уулзвар, Баянгол сумын ЗЦ-ийн постуудад хамтарсан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн явуулж байна.
Орон нутаг руу зорчиж буй жолооч, зорчигч та замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд ач холбогдол өгөх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг зөвлөж байна.
-
2017 оны 2 сарын 06
1 дүгээр сарын 27-ны өдөр болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаар нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг батласан билээ.
Хавсралтаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцана уу.
-
2017 оны 2 сарын 06
Энэ сарын 01-03-нд 461 мянга 865 иргэнд 33.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн талаар өнөөдөр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг мэдээлэв.
Тэрбээр, “www.ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ бүрэн баталгаажуулаагүй 137 мянга 822 иргэн байна. Эдгээр хүмүүс энэ сарын 15-ны дотор овог нэр, банк, дансны дугаар болон регистрийн дугаараа оруулснаар нийт нэг тэрбум төгрөг буцаан авах юм. Түүнчлэн өнгөрсөн оны 01 сараас хойш 19 удаа сугалаа зохион байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийн азтан тодорсон. Энэхүү мөнгийг бүрэн шилжлүүлсэн” гэв:
Мөн ”Өнгөрсөн оны 01-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд www.ebarimt.mn цахим хуудсанд 620 мянга 409 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 482 мянга 587 нь овог нэр, данс, банкны мэдээлэл, регистрийн дугаараа бүрэн оруулж, 34.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрх үүссэн байна. Өнгөрсөн баасан гарагт 33.8 тэрбум төгрөгийн буцаан олгосон бол өнөөдөр 20 мянга 722 иргэний дансанд 700 сая төгрөг шилжүүлэх аж. Ингэснээр мэдээллээ баталгаажуулсан иргэдийн буцаан олголт дуусна” гэлээ.
-
2017 оны 2 сарын 06
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцсэнээ танилцууллаа.
-
2017 оны 2 сарын 06
Шатахууны үнээ бодитой нэмсэн эсэхийг шалгаж эхэллээ
-
2017 оны 2 сарын 06
Монголын тамирчдын дундаас төрсөн анхны Ази тивийн аварга, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит сонирхогчдын боксын залуучуудын УАШТ маргааш эхэлнэ.
“Алдар” спорт хорооны зааланд болох тус тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөөн өрнөх бөгөөд түрүүлсэн тамирчдад Тайланд улсад долдугаар сарын 1-7-нд болох Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх олгох юм.
Тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
-
2017 оны 2 сарын 06
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 579 дуудлага ирснээс зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр найм, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг, явган зорчигч мөргөж гэмтээсэн таван хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн явган зорчигч хоёр, сургуулийн насны нэг хүүхэд байжээ.
Тодруулбал, БГД-ийн нутаг Зүүн нарангийн замд амины T.Avensis маркийн автомашины жолооч Ч нь явган зорчигч, ЕБС-ийн сурагч 13 настай, М-г мөргөж гэмтээсэн. БЗД-ийн нутаг Амгалангийн замд амины T.Mark-2 маркийн автомашины жолооч Б нь амины T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э-г гэмтээсэн хэрэг гарчээ.
Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-
2017 оны 2 сарын 06
-ын буцаан олголтын талаарх хөгжилтэй постууд
-
2017 оны 2 сарын 06
Нийслэлийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгаж ирсэн. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвөлт хийж,төрийн хүнд суртал, хяналт шалгалтын давхардал , дарамтгүйгээр ашиглах боломжоор хангагдаж буй алхам юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож буй процесийг нээлттэй, ил тод авилгаас ангид байх “ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа иргэд, ААН байгууллагууд газрын гэрчилгээгээ 3-5 жилээр сунгуулдаг байсан. Үүнийг өнөөдрөөс эхлэн 15 жил болгон сунгаж байна. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед амины орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй ААН-үүдийг дэмжих зүй ёсны шаардлага бий болсон. Цаашдаа Улаанбаатар хот Газрын биржтэй болно. Ингэснээрээ газрыг нээлттэйгээр, илүү зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох , эзэмшүүлэх боломжтой болно гэж үзэж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Үүнээс хойш газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагтай иргэд аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өргөдөлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр шууд 15 жилээр сунгах аж. Хамгийн гол шалгуур нь газрын төлбөрөө тогтмол төлдөг, тухайн газартаа үйл ажиллагаа явуулдаг байх юм. Харин газар эзэмших эрх авчихаад төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуй нэгж, иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Газрын төлбөрөө төлөөд, эзэмшсэн газраа бүтээн байгуулалт, үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэд , байгууллагад бол сунгалтыг шууд хийх юм байна.
Олон жилийн турш нийслэлийн иргэдийн хардлага, шүүмжлэлийг дагуулсаар ирсэн Газрын албаны хүнд суртал, авилгын нэг хэлбэрийг таслан зогсоосон шийдвэр болж чадсанд иргэд, аж ахуйн нэгжүүд талархан хүлээн авна гэдэгт нийслэлийн удирдлагууд итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж буй энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын менежментийг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь томоохон алхам юм. Эхний шийдвэр нь “Улаанбаатар хотын хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусад буюу орон сууц, конторын /оффис/ барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх” захирамж байсан юм. Цаашлаад орон сууцны цонхыг таглан нарны гэрэл хааж барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан нь жил бүр хүүхдийн тоглоомын талбайгаа хамгаалсан иргэд, тус газар барилгын ажлаа эхлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүдийн хоорондох тэмцэлийг зогсоож чадсан зоригтой үйлдэл байсан нь нийслэлчүүдийн сайшаалыг хүлээгээд байна. Зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгахаас гадна Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгодог зарим гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ч гэсэн эргэн харж, жил бүр сунгуулж, иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн дарамтыг байхгүй болгоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 06
Фото: Леди Гагагийн тоглолтын хэсгээс...
-
2017 оны 2 сарын 06
Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөгдөнө.
Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авах юм. Үүний тулд та шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулна. Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм. Бүрдүүлсэн материалаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй өгч болно.