-
2016 оны 11 сарын 30
ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Г.К.Жуковын хөшөөнд маргааш цэцэг өргөх ёслол болно.
-
2016 оны 11 сарын 30
“Монголын медиа корпораци” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аян өрнүүлж иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн хамарсан олон ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх байсан хэдий ч хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч ирээгүй учир хойшилсон.
Гэр бүлийн хүчирхийлэл өдөр бүр гурван хүнээр хүрээгээ тэлж байна. Гэтэл тэднийг хамгаалах хууль эрх зүйн явц удааширч байгаа нь харамсалтай.Тиймээс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” аяны дараагийн арга хэмжээ болох “Хаалганы цаана”-д хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүдийг оролцуулахаар урьж байгаа юм.
-
2016 оны 11 сарын 30
Увс аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
-
2016 оны 11 сарын 30
Ирэх оноос 50 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргах гэж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад байгаа.
-
2016 оны 11 сарын 30
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
-
2016 оны 11 сарын 30
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн компаниудийн “Топ 10 өртөн”-ийг зарласан. Энэ жагсаалтыг Хөгжлийн банк 6.3 их наяд, Хадгаламж банк 1.3 их наяд төгрөгөөр тэргүүлсэн бол Эрдэнэт үйлдвэр 633.9 тэрбум төгрөгийн өртэйгөөр гуравдугаарт бичигдэж байна. Албан ёсны дүн ингэж гарч байгаа ч шалгалтаас “бултсан” өрийн хэмжээ 200 тэрбумыг даваад байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ингэхээр Эрдэнэт үйлдвэрийн нийт өр 800 гаруй тэрбум төгрөгт хүрч байгаа аж.
Энэ өрийн 51 хувийг төр, 49 хувийг Монголын зэс корпораци хариуцна. Засгийн газар хөрөнгийн эх үүсвэргүй болонгуутаа Эрдэнэтээс мөнгө татдаг байсан тухай яриа бий. Тэгэхээр энэ өрийн тодорхой хувийг төр хүртсэн байх нь. Харин Монголын зэс корпораци Эрдэнэтээс нэг ч төгрөг аваагүй. Оросын талаас 400 орчим сая ам.доллараар 49 хувийг худалдаж аваад, Засгийн газрын аяыг харж, уридлагаар хангахыг нь хүлээж суухдаа ийм мэдээлэл сонсоно гэж санасан болов уу. Эрдэнэтийн 800 тэрбумын өрийн 49 хувь нь яах аргагүй Монголын зэс копорацийн хариуцах асуудал. Төр хувийн хэвшлийн хамтарсан анхны том үйлдвэр энэ бугшсан асуудлаа хэрхэн цэгцэлж, цаашид үйл ажиллагаагаа хэр явуулахаас хамааран, нийгэмд ийм статустай аж ахуйн нэгжийг хүлээж авах жишиг тогтох юм.
С.Рагчаа
-
2016 оны 11 сарын 30
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэх аж.
-
2016 оны 11 сарын 30
”Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь зодож, танхайрсан хэрэг гарчээ.
-
2016 оны 11 сарын 30
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийхээр тов зарлаад буй. Уг хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт ”Монгол бөхийн өргөө”-нд болно.
-
2016 оны 11 сарын 30
Ж.Батзандан: МАН эрх баригч нам шиг нам байж чадахгүй байна
-
2016 оны 11 сарын 30
”ДОЗ плас” энтертайнментын ”Элэг нэгтэн” кино ээлжит кино наадамд оролцоод иржээ. Тус киноны хувьд олон улсын хэд хэдэн кино наадамд оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ.
-
2016 оны 11 сарын 30
Налайхын уурхайд 26 настай залуу осолдож, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Тодруулбал, энэ сарын 29-нд “Нүүрсний уурхайгаас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвтлээ” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн аж.
-
2016 оны 11 сарын 30
Энэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад “2 машинтай хүмүүс мөнгөн ус зарах гээд байна” гэх мэдээлэл иржээ.
-
2016 оны 11 сарын 30
Монголын эсгий урлалыг Гиннесийн амжилтад бүртгүүлэх бүтээлийг хийхээр болжээ.Энэ хүрээнд “Учиг шингээж, урам хайрлах, утас зүү эрхшээх, эсгийгээ зочлуулах” ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 02-ны өдөр Спортын ордонд 10:00 цагт зохион явуулахаар болсон байна.
Өмнө нь Хэнтий аймгийн урчууд Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г урлаж Гиннесийн номонд бүртгүүлэхээр болсон юм.
-
2016 оны 11 сарын 30
Хонг Конг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн азийн бүсийн тэмцээнээс манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медальтайгаар эх орондоо иржээ.
-
2016 оны 11 сарын 30
Цэцэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бүртгэгдсэн.
-
2016 оны 11 сарын 30
Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагынхан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын нэр хүндэд халдах явдал газар авч, өдгөө энгийн үзэгдэл боллоо. Хамгийн сүүлд л гэхэд АТГ-ын шалгаж буй хэрэг болох Н.Алтанхуягийн ойр дотныхоныг цагдан хорьж, шалгаж буй хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл өгөв.
-
2016 оны 11 сарын 30
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Тодруулбал, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлнэ. Хуралдаанаар сайд нар найман асуудал хэлэлцэж, зургаан танилцуулгыг сонсох аж.
-
2016 оны 11 сарын 30
09:00 цагт: ”Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан Одон орон, геофизикийн хүрээлэнд болно. НОБГ-ын удирдлага, нийслэлийн Засаг даргын орлогч оролцоно.
10:00 цагт: Хонконгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат тэмцээнд Зүүн Азийн бүсийн БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин оролцсоноос манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн билээ. Эдгээр хүүхдүүдийг Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд хүлээн авч уулзана. Уулзалтад УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал оролцоно.
10:30 цагт: Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан 243-р цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авна.
12:00 цагт: Монголбанкнаас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурлаар банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна. Мөн орон сууцны үнийн индекс зарлана
14:30 цагт: АШУҮИС нь Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөртөө Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, магадлан итгэмжлүүлснээр олон улсын түвшинд хүрсэн сургалт явуулдаг болохоо баталгаажуулаад байна.
Энэхүү Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр АШУҮИС-ийн соёлын төвд болно.
-
2016 оны 11 сарын 30
ХОНЬ - (3/21-4/19)
Хамт ажиллагсдын нэг нь гүтгэлэг, хов жив тарааж магадгуй. Түүнтэй зууралдах хэрэггүй, аливааг мартаж уучилж сур. Өнгөрснийг сөхөх нь танд дарамт болохоос цаашгуй. Ажил гэрийн хооронд шаргуу зүтгэж, эрч хүчийг тань барах шинжтэй. Ажлын цагаа багасгах юмуу, нөхцлөө сайжруул. Өөрийн гэсэн бизнесээ эхлэх талаар бодож үз.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
ҮХЭР - (4/20-5/20)
Илүү чармайлт гаргаж үүрэгт ажлаа дуусгавал үр дүнтэй байна. Хэрвээ хэлэлцээр амжилтгүй болвол ахиад шинээр зохион байгуул. Өнөөдөр таны хувьд тааламжтай үйл явдлууд ар араасаа цуврах болно. Урам зоригтой байх нь ирээдүйн амжилтанд хэрэгтэй. Тиймээс хаана ч гэсэн өөрийн санаанд орсон саналуудаа тэмдэглээрэй. Шинэ чадварт суралцах, сонирхолтой сэдвийг судлах эсвэл олон нийтийн талаар багахан зүйл бичихэд тохиромжтой цаг ирсэн байна. Үл ойлголцлоос зайлсхий.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
ИХЭР - (5/21-6/21)
Гараг эрхэсийн хөдөлгөөн маш сайн нөлөө үзүүлэхээр байна. Бизнес яриа хэлэлцээ амжилттай болно. Хэрвээ танд чухал мэдээлэл байгаа бол ажил олгогч болон ажлын хамтрагчтайгаа илэн далангүй ярилц. Гэхдээ бүгдийг ярих хэрэггүй яг ажил хэрэг болгох үед л хамгийн чухал мэдээлэл өг. Хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх болно. Хэт яарах хэрэггүй, бага багаар танихыг хичээ. Тиймээс яаран ямар нэг үнэтэй тасалбар худалдан авч зарлага гаргах хэрэггүй.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Мэлхийнүүдээс дур булаам байдал гэрэлтэж, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байх болно. Гадаад төрхөндөө анхаарал тавихад хамгийн тохиромжтой үе. Хувцасны шүүгээгээ шинэ хувцасаар дүүргэх, эрүүл мэндийн болон гоо сайхны бараа худалдан авна. Арвич хямгач, хянамгай Мэлхий боломжийг алдалгүй, хүссэн өөрчлөлтөө хийж чадах болно. Хэрэв та гаднаасаа сайхан харагдах юм бол дотоод сэтгэл чинь ч гэсэн дагаад сайхан байх болно. Хүмүүс таны төлөв томоотой чанар, өөртөө итгэх итгэл хоёрт татагдах болно. Өнөө орой гэртээ байхаар шийдвэл лаа асааж, хөнгөн хөгжим сонсон тайвшир.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
АРСЛАН - (7/23-8/22)
Ямар ч саадгүигээр хийж буй ажлаа дуусгаж чадна. Ачаалал бага байх тусмаа өгөөж нь их байдаг. Өөрийгөө хэт их ажил руу бүү түлх. Нэгэнт л удаан хугацааны турш хүлээсэн юм чинь яагаад дахиад хоёр гуравхан хоног хүлээж болохгүй гэж. Гэхдээ тархиа байнга цэнэглэж байж л ажил урагштай байна. Зөвхөн өөртөө зориулж цаг гаргаад үз. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Алжаалаа тайл. Гэр бүлээрээ хамт зураг авахуулж жаргалтай мөчүүдээ үлдээх хүсэл төрнө.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
ОХИН - (8/23-9/22)
Таны эрч хүч, аз жаргалтай байдал эргэн тойрны хүмүүст тань эергээр нөлөөлөх болно. Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо эрч хүч урам зориг хайрла. Хайр дурлалын харилцаа таатай байна. Таны эрч хүч, дур булаам байдал хүмүүсийн анхаарлыг маш их татах бөгеөд та хүссэн бүхнээ олж авах болно. Гаргасан санаачлагаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Өнөөдөр маш олон үдэшлэг, уулзалт цуглаан болох бөгөөд та маш завгүй байх болно.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өөрийнхөө талаар эргэцүүл. Гаргаж буй шийдвэрээ гэр бүл найз нөхөдтэйгээ ярилцсан уу? Ямар нэгэн зүйл болохгүй байна гээд өөрийгөө буруутгах хэрэгтүй. Үргэлж гарах гарц байдаг юм. Гэр бүлийнхэнтэйгээ ярилц, дахин дахин бодож үз. Энэ шийдвэр тань таныг тодорхой хугацаанд гэр бүлээс тань холдуулж магадгүй. Таны гаргаж байгаа шийдвэрт бусад тань хэрхэн хандаж байгаа нь чухал шүү.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бас нэг сайхан, эерэг өдөр. Та зорилго, хүсэл тэмүүллийнхээ төлөө хүчээ дайчил. Сонирхсон газар луугаа аял, хөтөчтэй өөрийн бодол санаагаа хуваалц. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзаж дурсамжаа хуваалцан суухад таатай байна. Томоохон худалдан авалтуудаа хойшлуулж чухал бичиг баримтуудаа дахин нэг нягтлаж үзээрэй. Та өмнө нь хийж бүтээсэн ажлынхаа үр шимийг хүртэх шинжтэй, ирээдүйнхээ төлөө ашигтай зүйл хийж, аз жаргалаар бялхаж амьдар.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
НУМ - (11/22-12/21)
Гэнэтийн эргэлт, илэн далангүй байх өдөр. Холын аянд гарах, үл таних хүмүүстэй харилцахаас зайлсхий. Эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах эсвэл хүнд хүчир ажил хийх нь сэтгэл санаа хямрах, уур бухимдал төрөх эсвэл өвчлөх шалтгаан болно. Өнөөдөр санхүүгийн томоохон хохирол амсах магадпал өндөр байна. Хуучин танилтайгаа уулзах нь таны хувь заяанд гэнэтийн өөрчлөлт авч ирж магадгүй.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
МАТАР - (12/22-1/19)
Урт хугацаанд бизнесээрээ түншлэж байгаа матрынхан хамтын зорилгоо бэхжүүлэх шинэчлэл өөрчлөлтийг хийнэ. Удаан хугацааны турш дотно харилцаандаа санаа зовж байсан бол таны ажил руу баглаа цэцэг илгээж, онцгой бэлэг явуулж буй залуугийн романтик занг нь та одоо олж харах болно. Асуудал байгаа бол одоо л нээлттэй бөгөөд шудрагаар илэрхийл. Энэхүү байдлыг аврах ганц зам бол харилцан буулт хийх явдал юм.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
БУМБА - (1/20-2/18)
Амьдралдаа эрүүл дадал зуршлыг бий болго. Зан аашаа өөрчлөх, шинэ дадал зуршлыг бий болгоход их цаг зарцуулах тул бүү сэтгэлээр уна. Дархлаа сайжирч илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байна. Нарийн зохион байгуулалттай байж, жижиг зүйлст анхаарлаа хандуул. Хувиараа ажил эрхэлдэг Хумхууд орчин үеийн шинэ технологийг ашиглаж сур. Өөрийнхөө ажлыг 50 хувь хөнгөвчлөх компьютерийн программ олох ч юм билүү.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 30
ЗАГАС - (2/19-3/20)
Хайр дурлалын чиг хандлага Загаснуудын ойр хавьд дулаахан сайхан хайрыг цацна. Хүүхдүүдийн санаачилсан зүйл эцэг, эх загаснуудад баяр хөөр авчирна. Танд онцгой зорилгоо амжилттай биелүүлэх хангалттай их эрч хүч, урам зориг байна. Баярын улирал ирж байгаа тул гэрээ чимэглэж эхэл. Ойр байдаг болон хайртай хүмүүстэйгээ хамт хийвэл илүү их аз жаргал, баяр хөөртэй байх болно.