Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4891 4892 4893 4894 4895 4896 4897
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна
    2017 оны 1 сарын 16
    Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 15-ны дотор гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс анхаарууллаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаа нь оны эхэн буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх аж. Уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан нь мэдүүлгээ цахимаар (www.meduuleg.iaac.mn) мэдүүлж, байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулах шаардлагатай юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монголд Үйлдвэрлэв Цагаан сар 2017 үзэсгэлэн худалдаа Соёолж төвд болно
    2017 оны 1 сарын 16
    Сар шинийн баяраар Улс орон даяар монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байгааг ажил хэрэг болгож Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе уриан дор Үндэсний томоохон үйлдвэрүүд, Гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчидийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь худалдаалах Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаа нарны зам дагуух Соёолж төвд 2017 оны 2 сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна. Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын тул Соёолж төв өөрийн үзэсгэлэн талбайг шинэчлэн засч 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гадны 150 машины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн байна. Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах юм. Нийслэлчүүдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяныг бодитоор ажил хэрэг болгож байгаа үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидад талархал илэрхийлье. Үндэсний үйлдвэрлэлээ үйлдвэрийн үнээр нь худалдан авцгаая. Монголд үйлдвэрлэв 2017 үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидтай 99007003, 96202016 утсаар холбоо барих боломжтой юм байна.
  • Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    2017 оны 1 сарын 16
    Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ жил ”Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвийн хүрээнд болох юм.



    Энэ жилийн форумд 46 улсын төрийн тэргүүн оролцох бөгөөд тэр дундаа БНХАУ-ын дарга Си Зиньпин анх удаа уг форумд оролцоно хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээд буй.
  • Гар аргаар алт олборлож байсан хоёр хүн амиа алджээ
    2017 оны 1 сарын 16
    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алджээ. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна.

  • АН-ын бүлгийн хуралдаан цуцлагдлаа
    2017 оны 1 сарын 16
    Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал, дүгнэлтээ нэгтгэдэг уламжлалтай.
  • Сурагчдын амралтыг сунгах эсэхийг одоог хүртэл шийдэж чадаагүй байна
    2017 оны 1 сарын 16
    Сурагчдын хичээл энэ пүрэв гарагт орох хуваарьтай байгаа. Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан ч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
  • Туркийг хаанчлах хүсэл
    2017 оны 1 сарын 16
    ТУРКИЙГ ХААНЧЛАХ ХҮСЭЛ
    Туркийн гадаад бодлого Тайип Режеп Эрдоганыг Ерөн­­хийлөгч болсноос хойш буюу 2014 оноос эрс идэвх­жиж “Исламын улс” болон курдуудын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлсэн. Сүү­лийн жилүүдэд дэлхийн хэв­лэл мэдээллийн гол сэдвийн нэг нь Турк болон Ерөн­хий­­лөгч Эрдоган болов. Дэлхийн хэвлэлүүд “Исламын улс”-ын эсрэг Туркийн довтолгоо­ны тухай биш, харин курдуу­дыг хэрхэн бөмбөгдөж, Ерөнхий­лөгч Эрдоганы Турк Улсыг ганцаар хаанчлах гэсэн хүслийн тухай илүүтэй бичиж байна.
    “Исламын улс”-ыг бус Курдыг дарах гэсэн оролдлого
    Туркийн эрх баригчид өөрсдөө Курдистаны ажилчны намын (КАН) эсрэг байлдаж байгаа хэмээн тайлбарлаж байна. Харин курдууд Эрдо­ганыг 2012 онд байгуулсан энхийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулахаас өмнө Турк, КАН хоёрын хооронд олон жилийн дайн өрнөж 40 орчим мянган хүн амиа алдсан юм. Курдуудын хөдөлгөөн нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд зөвхөн КАН-аас бүрддэггүй.
    АНУ Иракт дайн эхлүүлснийхээ дараа курдуудыг дэмжих болсон. Тиймээс Эрдоган курдуудыг гэнэтхэн довтолж эхэлсэн нь Вашингтоныг эвгүй байдалд оруулав.
    Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл америкчууд Турк, КАН хоёрын аль нэгийг сонгон холбоотноо болгох хэрэгтэй болно. Вашингтон Сириг бөмбөгдөхөөс татгалзсанаас хойш Турк, АНУ-ын харилцаа муудсан. Гэхдээ геополитикийн хувьд туркууд АНУ-д илүү хэрэг болно. Ийм байдлаар Ойрхи Дорнодын болон Туркийн нөхцөл байдал дарьтай торх шиг болж байна. Ажиглагчид Турк нь “Исламын улс”-тай тэмцэх нэрийдлээр курдуудыг дарахыг оролдож байна гэж үзэж байна. Хэдийгээр Туркийн эдийн засаг, армийн хүчин чадал муугүй ч 30 жил болоход курдуудыг дарж чадаагүй. Харин одоо Анкарагийн хувьд нөхцөл байдал улам хүндрэв. Хэрэв бүх хүчээ курдуудын эсрэг чиглүүлбэл хэтэрхий эрсдэлтэй алхам болно. Эрдоганы цаад санаа нь “Исламын улс”-ыг биш, КАН-ыг дарж авах явдал гэсэн санааг дэлхийн хэвлэлүүд тодотгож байна.
    Замдаа таарсан бүхнийг зайлуулагч
    Ататурк шашныг улс төрөөс тусгаарлаж, орчин үеийн Турк Улсыг байгуулсан. Харин Эрдоган шашны үйл ажиллагаанд маш идэвхтэй нэгэн. Түүний байгуулсан Шударга ёс, Хөгжлийн нам Засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж, цэргийн эрхтэнүүд түүнийг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Шударга ёс, Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнд бүх насаар нь хорих ял оноосноор Эрдоган саад болж байсан цэргийн эрхтэнүүдээс ангижирсан юм. 2011 онд Туркийн 200 гаруй цэргийн, тэнгисийн цэргийн болон нисэх хүчний албан хаагч, сэтгүүлч шашингүй үзэлтэн, улстөрчдийг шорон руу илгээсэн явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байсан. Энэ үед Ерөнхий сайд байсан Тайип Режеп Эрдоганыг сөрөг хүчний улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд шүүх тогтолцоог ашигласан хэмээн буруутгаж байсан ч газар авалгүй намжсан юм. 2013 оны зургадугаар сард Эрдоган Станбул хотод гарсан эсэргүүцлийн томоохон жагсаалыг хүчээр тараасан. Шударга ёс, Хөгжлийн намыг исламын хэт туйлширсан суурьтай гэж буруутгадаг тэрс үзэлтнүүд эсэргүүцлийн хөдөлгөөнийг бусад хотод дэвэргэж байв. 2013 оны арванхоёрдугаар сард Туркийн Засгийн газар авлигын хэрэгт орооцолдсон тухай шуугиан дэгдэж, олон хүн баривчлагдсаны дотор кабинетын гишүүд болон хүүхдүүд нь байсан билээ. Тус улсад өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа Эрдоган хэдэн зуун мянган хүнийг ажлаас нь халж, хорьж, гадуурхаж байгаа юм. Түүнээс гадна хэд хэдэн хэвлэл мэдээллийг террорист бүлгэмүүдийн ухуулга сурталчилгаа хийсэн гэж буруутган хаасан төдийгүй парламентын курд гишүүдийг энэ шалтгаанаар баривчилжээ. Энэхүү өөрийнхөө эсрэг буй хүмүүсийг цэвэрлэх ажиллагааг Европын холбоо шүүмжилж, гэрээ хэлэлцээрээ царцаахыг анхааруулаад байгаа. Гэвч Эрдоган үүнийг үл тоон, “Босогчид одоо ч манай цэрэг, цагдаа, шүүхэд орогносоор байна. Бид тэдэнд улс үндэстнээ өгөхгүй. Тиймээс хэрэгтэй бүхнийг хийнэ” гэдгээ мэдэгдээд байгаа юм. Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойших хугацаанд л гэхэд аюулаас хамгаалах хүчний 9997 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Албан ёсны мэдээнд дурдсанаар, төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор онц байдлын дэглэм зарлах тухай хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангаж, нийгэмд хэв журам сахиулах үүднээс хамгийн багадаа 550 ТББ, 19 хувийн эмнэлэг болон есөн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаажээ. Мөн Дотоодыг хамгаалах яам, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн, Эрчим хүчний, Хуульзүйн яам болон бусад төрийн байгууллага, төрийн мэдлийн телевиз, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 55 мянган албан хаагчийг ажлаас нь халсан байна.
    Туркийг бүх насаараа хаанчлах гэсэн хүсэл
    Режеп Таийп Эрдоган Турк Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай орон болгохоор зүтгэж байгаа. Парламент дахь үндсэрхэг үзэлтнүүд түүний саналыг хүлээн авч, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүнийг 2029 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжихээ илэрхийлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үйл явц дахин нэг алхмаар урагшиллаа гэж хэлж болно. Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган болон түүнийг хүрээлэгчид өнгөрснөөс сургамж авч, Засгийн газрын хэврэг бүтэц, хагарлаас хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчдийн зүгээс засаглалын шинэ хэлбэрт шилжсэнээр авторитар дэглэмийг бий болгоно гэж шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентын анхан шатны санал хураалтаар 338 хүний дэмжлэг авчээ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болж байна. Санал асуулгыг ирэх хавар зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Туркийн Үндэсний ассамблей 550 хүний суудалтай бөгөөд хуулийн төслийг дэмжин батлахад 330 санал шаардлагатай байсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы гарт хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрч, тэр Засгийн газрын сайд нарыг томилох, огцруулах, эрх баригч намыг тэргүүлэх эрхтэй болохоос гадна 2029 он хүртэл Туркийн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлнэ.
    “Maarif” сан
    Ахмет Давутоглу Туркийн Ерөнхий сайдаар ажиллах үедээ Боловсролын яамны харьяа сан байгуулах саналыг парламентад оруулж байсан. Үүний дагуу Ерөнхийлөгч Эрдоганы зарлигаар нэг сая турк лирийн хөрөнгөтэй “Maarif” хэмээх сан байгуулагдсан юм. Энэхүү сан нь гаднын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжин оюутан, багш нарын дотуур байр, соёлын төв, номын сан, лаборатори, урлаг, спортын танхим зэргээр хангах үйлчилгээг үзүүлэх юм. “Maarif” сангийн комисст Боловсролын яамны хоёр, Гадаад хэргийн яамны нэг, Сангийн яам болон Дээд боловсролын байгууллагын тус бүр нэг, Засгийн газрын гурван гишүүн багтдаг. Тэгвэл тус сан нь Саудын Арабын Засгийн газраас санхүүждэг тухай “TR724” сайт мэдээлжээ. “Maarif” сан нь Туркийн Засгийн газраас санхүүждэг атлаа өөр улсаас санхүүгийн дэмжлэг авч буй нь олон хүний гайхашралыг төрүүлж байгаа ажээ. Түүнчлэн тус сан байгуулагдсанаасаа хойш гадаад улс орнууд дахь турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжих дорвитой юу ч хийгээгүй бөгөөд гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх мэдэлтнүүдийн мөнгө завших гэсэн нэг хэлбэр хэмээн бичиж байна.
    Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
  • Намрын чуулганы хугацааг сунгаж магадгүй
    2017 оны 1 сарын 16
    УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр завсарлана. Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар намрыг чуулганыг сунгаж хуралдуулж магадгүй болоод байна.

  • ОБЕГ-аас зөвлөж байна
    2017 оны 1 сарын 16
    Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд:
  • “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардуулна
    2017 оны 1 сарын 16
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог.
  • Шатаж байсан гурван машины галыг унтраажээ
    2017 оны 1 сарын 16
    Автомашины зогсоол дээр машин шатсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр өглөөний 07:52 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа гарсан байна.

  • Ерөнхийлөгч Г.Уянгын шаардлагаар бус утааны асуудлаар суудлаасаа унах уу
    2017 оны 1 сарын 16
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа хагас жил орчмын дараа дуусна. Харин түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай юу гэх асуулт өнөөдөр улс төрийн болоод олон нийтийн дунд хөвөрч байна. Ямартай ч Ерөнхийлөгчийг огцруулах галт тэрэг хэдийнэ хөдөлсөн бололтой. Харин асуудал хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах буй за.

  • ​“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2017 оны 1 сарын 16
    “Төрийн мэдээлэл” хууль тогтоожмийн эмхэтгэлийн 2017 оны 02 дахь дугаарт Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

    Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, соёрхон батлах, батлах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, тайлбар хийх, гэрээг биелүүлэх, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, нийтлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

    Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг нийтэлсэн байна.

    Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

    Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах, Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1.0 их наяд хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж, нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт энэхүү тогтоолоор даалгасан байна.

    Энэ тогтоолын 1-ийн 1 дэх дэд заалтад заасан өр, авлагын тооцоонд аудит хийхийг Үндэсний аудитын газар, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус үүрэг болгожээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Номин гүнж”, “Начин заан финанс” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олгов
    2017 оны 1 сарын 16
    Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны анхны ээлжит хуралдаанаа хийж, 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дотор, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан “Номин гүнж”, “Начин заан финанс” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгов. Мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн хадгаламж, зээлийн хоршоодод тусгай зөвшөөрөл олгож, заримынх нь зөвшөөрлийн хугацааг сунгалаа.

    Хууль, холбогдох журмын шаардлага хангасан мэргэжлийн оролцогчдод даатгалын зуучлагчийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосны дээр “Мандал женерал даатгал” ХХК-ийн оноосон нэрийг компаний харилцагчид, даатгуулагчдад хүндрэл учруулах, төөрөгдүүлэх болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн, “Мандал даатгал” ХХК болгон өөрчлөв.

    Түүнчлэн, “Бат капитал менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажиллахыг зөвшөөрч, бизнес төлөвлөгөөний дагуу гадаадаас хөрөнгө оруулалт татах болон Хөрөнгө оруулалтын сангаа байгуулах талаар идэвхтэй ажиллахыг зөвлөв. Мөн Хөдөө аж ахуйн биржид арилжааны зуучлал эрхлэх зөвшөөрөл авсан компаниудын үйл ажиллагаа ихээхэн доголдолтой явж ирснийг цаашид сайжруулах үүднээс хууль тогтоомж, холбогдох журмаар олгогдсон эрхийн хүрээнд арга хэмжээ авахаар боллоо.
  • Багц 24: Тэд үнэний төлөө дуугарч байна уу эсвэл үрээ, ханиа гэсэн сэтгэлээр тэмцэж байна уу
    2017 оны 1 сарын 16
    Олны анхаарлын төвд, хүлээлт үүсгээд байсан С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай үргэлжилсэн шүүх хуралдааны дараа шүүх бүрэлдэхүүн Орхон аймгийн харьяат гурван иргэнийг гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээг оноосон юм.
  • Жүдо бөхийн УАШТ өнөөдөр эхэлнэ
    2017 оны 1 сарын 16
    Жүдо бөхийн энэ оны УАШТ өнөөдөр Спортын төв ордоны ”А” танхимд эхлэх бөгөөд энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь, багийн 5 дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.



    Тус тэмцээнийг IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар шүүх юм байна.



    Дашрамд дурдахад, Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулах юм байна.
  • Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт болно
    2017 оны 1 сарын 16
    Монгол Улсаас БНХАУ-ад суугаа ЭСЯ-наас ирүүлсэн мэдээллийн дагуу Бээжин хотноо “Торгоны зам ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн форумын ээлжит хурал 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

    Түүнчлэн 1 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-ыг Монгол Улсаас БНХАУ-ад суугаа элчин сайдын яамны байранд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн айлчлалыг зохион байгуулах гэж байна.
  • Боксын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо
    2017 оны 1 сарын 16
    Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ амжилттай явагдаж эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн эзэд тодорлоо. УАШТ-д Дорнод аймаг БТС -газрын дэргэдэх ”Талын Бүргэд” клубын эмэгтэй 4 тамирчин оролцсоноос 1 алт 3 мөнгөн медаль хүртэж багаараа 1 байрт оржээ.
  • Их дээд сургуулийн хот
    2017 оны 1 сарын 16
    Утаа ба машины түгжрэлээс салах нэг арга бол УБ-д байрлах их дээд сургуулиудыг нүүлгэн Багануур орчимд Их Сургуулиудын хот байгуулах арга байж болно. Хотын төвд байрлах МУИС, МУБИС, ШУТИС, АШУИС, ХААИС зэрэг суглуулиудыг нэг нэгээр нь Багануурт шилжүүлэн байрлуулж болох мэт санагддаг.
    Хэдэн жилийн өмнө Монгол улсын ЗГ-аас их дээд сургуулиудыг
    Багануурт нүүлгэн шилжүүлэх талаар судалгаа хийгдэж байсан байх учиртай.
    Одоо тэгээд тэр бодлогоо үргэлжлүүлэхэд л болно. Төр засгийн бодлого гэдэг тууштай цэгцтэй үргэлжлэж байх ёстой.

    Хичээлийн байр сав, Багш, Оюутаны амьдрах байр сав, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн Цэцэрлэг, Спортын иж бүрэн стадион гэх мэтээр Багануурт барьж болох байх.
    Дээр дурьдсан Их дээд сургуулиудын хотын төвд байх байшингууд хуучирсан тул эрт оройгүй Нурааж шинээр барина.
    Тиймээс тэр барилга барих зардлууд Төр засгаас уван цувсан байдалтай угаасаа гардагаараа гарна.
    Барихдаа л Багануурт барина гэж ойлгох хэрэгтэй.
    Дээрх Их дээд сургуулиудын одоогийн хотын төвд байрлах төрийн өмчийн Газрыг нь өндөр үнээр дуудлага худалдаагаар зараад цугласан мөнгөөр нь Багануурт эрүүл газарт бүтээн байгуулалт хийж болох буй заа.
    Хөдөөнөөс УБ-д орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь Хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бодож орж ирдэг аж.
    Харин хотод орж ирсэн хөдөөний хүүхдүүд маань 4-5 жил сураад нутаг буцдаггүй юм билээ.
    Тиймээс Сургуулиар нь дамжуулаад Шинэ хот үүсгэж болохоор санагдсан.
    Дэлхий дээр ийм сургууль бараадаж үүссэн хотууд их олон байдаг гэнэ лээ.
    Мөн АНУ, ОХУ, Герман мэтийн улсын Их дээд сургуулийн салбаруудыг ч төрийн бодлогоор Багануурт байгуулан суурьшуулж болох байх.
    Зун Их дээд сургууль амарсны дараа УБ хот маш сэлүүхэн болдог доо. Автобус ч хоосон шахуу яваад л, Баар саванд ч үйлчлүүлэгчид цөөрдөг, мөн ЦЕГ-ын мэдээнээс харахад гэмт хэргийн тоо ч цөөрдөг гэнэ лээ.
    Харин Намраас эсрэгээрээ согтуу хөлчүү, хулгай дээрэм, танхай, зодооны хэрэг эрс нэмэгддэг гэдэг судалгаа байдаг юм.
  • Өнөөдөр: Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ
    2017 оны 1 сарын 16
    09:00 цагт: Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам” ЭШБХ МУБИС-ийн 2-р байр эхэлнэ. Эрдэм шинжилгээний хуралд гадны эрдэмтэд оролцож санал бодлоо хуваалцана.

    11:00 цагт: НЗДТГ-ын Б танхимд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Филоделфиа оркестр”-ын дэд ерөнхийлөгчтэй уулзана.

    12:00 цагт: Гадаадын иргэн, харьяатын газарт хэвлэлийн бага хуралтай. Сэтгүүлчдэд үйлчлэх унаа УДЭТ-ын үүднээс 11:10 минутад хөдөлнө.

    14:30 цагт: “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн дөрөв дэх бие даасан цомог “Миний найз бүсгүйчүүд” бие цомгийн баярын талаар мэдээлнэ.

    15:00 цагт: “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд С.Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц. Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ

    15:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн ”Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төслийн нээлтийн арга хэмжээ болно.
4891 4892 4893 4894 4895 4896 4897
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    13 цаг 33 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    13 цаг 57 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    15 цаг 29 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    15 цаг 37 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    15 цаг 56 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    16 цаг 48 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    18 цаг 11 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    18 цаг 50 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    19 цаг 28 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    19 цаг 31 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК