Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4931 4932 4933 4934 4935 4936 4937
  • Шуурхай: С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
    2016 оны 12 сарын 22
    Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл шүүх хурал дөнгөж саяхан шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын мэдүүлгээр эхэллээ.
  • Шүүгдэгч нарын ар гэрийнхэн Ц.Амгаланбаатарын талаар юу өгүүлэв
    2016 оны 12 сарын 22
    С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж байна. Өнгөрсөн долоо хоногт болохоор товлогдсон тус шүүх хурал шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Улмаар шүүх хурал өнөөдөр 11 цагийн орчимд эхэлж, одоог хүртэл үргэлжилж байна. Шүүх хуралдаанд талуудын өмгөөлөгч, шинжээч, улсын яллагч, иргэний төлөөлөл, мөн гэрчүүд оролцож байгаа төдийгүй Б.Содномдаржаагийн төрсөн ээж мөн шүүхийн танхимд хүрэлцэн ирээд байгаа юм. Түүний хувьд хуралдаанд гэрчээр оролцож байгаа гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байна. Түүнээс гадна Д гэх иргэн гэрчээр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл шүүх хуралдаан болж буй Цагдан хорих 461-р ангийн гадна шүүгдэгчдийн ар гэрийнхэн ирээд байна. Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг уг хэрэгт холбогдуулсан гэх Ц.Амгаланбаатарын талаар мэдээлэл өгсөн юм.
  • Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны шалгалтын асуудлыг нээлттэй хэлэлцүүлгийг шаардаж байна
    2016 оны 12 сарын 22
    Б.Пүрэвдорж: АН-ын бүлэг Хөгжлийн банкны шалгалтын асуудлыг нээлттэй хэлэлцүүлгийг шаардаж байна
  • Бага ангийн сурагчид энэ сарын 29-өөс амарна
    2016 оны 12 сарын 22
    Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний баталж, танилцуулсан билээ. Ингэснээр хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт цаашид тогтвортой мөрдөгдөхөөр болсон юм.

  • Спортын шилдгүүд маргааш тодорно
    2016 оны 12 сарын 22
    Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 23-нд болно.

    Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн байна. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг билээ.

    Мөн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
  • Өргөн барьсан үеэсээ олны анхаарлыг татсан Хилийн хуулийн талаар хэн юу хэлэв
    2016 оны 12 сарын 22
    УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад болдогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Анх өргөн барьсан үеэсээ олны анхаарлыг татаад байсан эл асуудлын талаар хэн юу хэлснийг хүргэж байна.
  • Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалах арга
    2016 оны 12 сарын 22
    Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

    1.Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах
    Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.
    Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

    2.Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших
    Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны ххаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.

    3. Биеийн дархлааг дэмжих, цэвэр агаарт салхилах
    -Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
    -Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.
    -Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалвал уушги цэвэрлэгдэх сайн талтай.

    4. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих
    -Сайжруулсан зуух
    -Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)
    -Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах
    -Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх
    -Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох

    5.Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
    Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
    -Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.
    -Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
    -Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах
    -Гэртээ тамхи татахгүй байх
    -Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.

    6. Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх
    Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 12 сарын 22
    10:00 цагт: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “ХИЛ ДАМНАСАН НҮҮДЭЛ, СУУДАЛ: ШАЛТГААН, ҮР ДАГАВАР (1930, 1940-ӨӨД ОН)” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Гандагтэгчинлин хийдэд зохион байгуулна.

    10:00 цагт: “Дээд Боловсролын Шинэчлэл–2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд нээлтээ хийнэ.

    11:00 цагт: ШУА-ийн эрдэмтдийн гаргасан “Монголын археологийн сонгомол өв” цуврал 2 боть бүтээлийн нээлт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт 604 тоотод болно.

    11:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв хамтран хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээвэрлэлттэй тэмцэх бодлого чиглэл, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар яамны 301 тоотод мэдээлэл хийнэ.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:30 цагт: МЗЭ-д хандсан “Яруу найргийн үнэлэмж дээшлэх боломж бий” төслийн үйл ажиллагаанаас нийгэм, улс төр, хүний амьдралд шинэ хандлага бий болно гэж яруу найрагч Нүржавын Ганболд үзэж байна. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

    11:40 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН 1284 ТӨВ”-ийн нээлт болно.

    Төрийн ордны их танхимд Н.Учрал гишүүний тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооны ”Оюуны элч-2016” оны шилдэг багш шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 12 сарын 22
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Өрнийн зурхай: Гариг эрхэс таны нууцлагдмал, оньсого мэт байдлыг илэрхийлнэ
    2016 оны 12 сарын 22
    ХОНЬ (3/21-4/19)

    Нам гүм өдөр. Хайр дурлалын гараг таны эрхэст шилжиж таны нууцлагдмал, оньсого мэт байдлыг илэрхийлж байна. Та аминч авирлах, эсвэл өөрийгөө золиослох уу гээд эргэлзэж байгаа бололтой. Аль талд нь орохоо сайн бодоорой. Хувийн харилцааны хувьд хэн нэгнийг хайрлаж халамжлах нь хайрын илэрхийлэл гэхээсээ илүүтэй сохроор дурласны шинж юм. Хайртай хүмүүстээ туслах нэрээр нуруун дээрээ хэт их ачаа үүрсний хэрэггүй. Таны хичээл зүтгэл талаар өнгөрөх вий. Мөн элдэв асуудалд ч орж болзошгүй юм. Харин та аялалд явж, эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг зав гаргаарай.
    ҮХЭР (4/20-5/20)

    Эрч хүчтэй өдөр. Од эрхэс таны албан ажил болоод эрүүл мэндийг тодорхойлж байгаа учраас та хичээнгүйлэн ажиллах болно. Харин танаас нилээн ширүүн зан төрхийг шаардаж магадгүй юм. Эс бөгөөс та бусдын тав тухыг алдагдуулахгүй гээд олон хүн удаа оруулж мэдэхээр байна. Өөрийн чин хүслээр бодсон зүйлээ босгож чадах хүмүүс бол энэ ордныхон билээ. Нөхөн төлбөр авах байсан ч хууль зүйн асуудлаас биеэ татахыг зөвлөж байна. Танаас багагүй хүч шаардах болно.
    ХАМТАТГАХ (5/21-6/21)

    Азтай өдөр. Бизнесийн нөхөрлөл энэ өдөр тусгагдана. Энэ өдөр сэтгэл ханамж амжилтад хүргэх хүнтэй нөхөрлө. Та дайснаа ч уруу татаж чадна. Аливаа саад хязгаарлалтыг энэ өдөр давна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь үнэлэхийн аргагүй ашигтай байж болно. Нийгмийн үйл ажиллагаа танд шинэ хүнтэй уулзан харилцаа холбоогоо тэлж, үзэл бодлоо дэлгэхэд тусална. Хэт баярлаж зугаацах нь аваар осолд хүргэж болзошгүй. Тиймээс та гэртээ тайван цагийг өнгөрөө.
    МЭЛХИЙ (6/22-7/22)

    Сургамжтай өдөр. Хүмүүст анхаарал тавин тэднийг харж асрахаас илүү өөртөө анхаарал хандуул. Та хүчээ гаргахад саад болоод байгаа хэт их стрөсс болон дарамтад автсан үедээ сэтгэлд сайхан үлдсэн үеийнхээ дурсамжаа сана. Гэр болон ажил дээрээ эхлүүлсэн ажлаа цэгцтэй болго. Хэрвээ та нэг л удаа эргэн тойрондоо байгаа бүх зүйлийг товч тодорхой болгосон бол таны бүтээлч чанар урамтай өснө.
    АРСЛАН (7/23-8/22)

    Урам зоригтой өдөр. Эр эм шинж чанар давхацсан байгаа тул та маш эрч хүчээр дүүрэн байх болно. Хариуцлагыг гартаа авч, бусдын төлөө санаа тавь. Ингэснээр таны амьдрал ямар хурдан өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжийг авахаас татгалзах хэрэггүй. Бусдад туслан, мөн тэдний тусламжийг авангаа өөрийгөө сэргээж бага зэргийн эмчилгээ хийхэд гэмгүй.
    ОХИН (8/23-9/22)

    Тайван өдөр. Бизнес болон хамтарсан хөрөнгө энэ өдөр өснө. Чухал асуудлыг хамтдаа шийд. Учир нь та асуудлыг олон талаас нь харж чадна. Багаар ажиллах нь танд давуу талыг авчирна. Хэрэв та тушаал дэвшихээр хүсэлт гаргаж байгаа бол энэ талаар туршлагатай нэгнээс асуу. Та үнэтэй зөвлөгөөг авна. Санаанд таалагдахгүй ажлаа бүү сонгоорой. Хэрэв та хоолны дэглэм барьдаг бол хангалттай илчлэг зүйл хэрэглэж байгаа эсэхдээ анхаарал тавь.
    ЖИНЛҮҮР (9/23-10/22)

    Ажигч, гярхай өдөр. Ихэнх хүмүүс зөн совингоороо амьдралд юу хэрэгтэй, түүнийг хэрхэн авах вэ гэдгээ мэддэг. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олсноосоо илүү ихийг үрж байна. Магадгүй маяглах гэж хэт хичээж байгаа учраас тэр байх. Орлогоо гайгүй хэвэнд ортол ямар нэгэн зүйл худалдаж авахгүй хойшлуулах нь ухаалаг хэрэг. Хэн нэгэнтэй шинээр болзож байгаа бол энэ хүн тань өмнөх хүнээс тань илүү сайн хүн байх болно.
    ХИЛЭНЦ (10/23-11/21)

    Аливааг эргэцүүлэн бодох өдөр. Эрүүл мэнддээ анхаарч, бие махбодь тань танаас юу хүсч байгааг мэдэр. Харшил хөдөлж, нойрны хэм алдагдсанаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт орно. Хэрвээ уламжлалт эмчилгээ хийлгэвэл өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно. Энгийн нян шимэгчийн гаралтай өвчнүүдийг эмийн бус аргаар эмчлэх эсвэл хоолны дэглэмээ өөрчлөх замаар амархан эдгээж болно. Махан хоолноос татгалзаж цагаан хоолтон болох нь танд сонирхолтой санагдах бөгөөд гэр бүлээрээ эрүүл хооллодог болоход тусална. Мөн дасгал хөдөлгөөн маш чухал.
    НУМ (11/22-12/21)

    Хувирамтгай өдөр. Гэр бүлийн гишүүдээ баярлуулах юм уу өөрийн хүсэл эрмэлзэлдээ хүрэхийг хүсч байгаа бол танд тэсвэр тэвчээр гэдэг зүйл хэрэгтэй. Хашгирахын оронд гүнзгий амьсгаа ав. Хүүхдээ сонсож чадвал 2 талаас харилцан буулт хийж чадна. Мэдээж загнах, шийтгэх гэдэг хааяа байх ёстой ч хүүхэдтэйгээ эвээр харьцвал танд л эерэгээр нөлөөлнө. Сэтгэлийн хөөрөл хэрэгцээгүй үедээ хамгийн том саад болж хувирдаг. Гэхдээ өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлийн хувьд бол заавал байх ёстой чанар юм. Та өөрийн гэсэн шинэ орон гэртэй болох юм байна.
    МАТАР (12/22-1/19)

    Амин чухал өдөр. Өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх завшаан тохиосноор та хүсэл эрмэлзлэлээ тодорхой болгоно. Харин хувийн эрх ашигтаа хэт их хавчигдсаны хэрэггүй. Хамгийн дуртай дуугаа тавиад хүссэн зүйлээ хий. Цэцэрлэгээ зүлэгжүүлэх, тавилгынхаа байрыг солих, шувууны жиргээ сонсох төдийд л та эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэнэ. Таны хүүхэд зан гарч ирэх байх. Та гэнэт маш их авьяаслаг нэгэн болж хувирна. Хайртай хүндээ хайрын захиа бичээд үнсэлтээрээ дугтуйгаа наа. Хайр дурлалд урлаг талаас хандаарай.
    ХУМХ (1/20-2/18)

    Тогтворгүй өдөр. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ хойшлуулж өөр өдөр товло. Хамтран ажиллах нь бараг боломжгүй зүйл юм. Хамтрагчтайгаа өрсөлдөх нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Та өрсөлдөөнд шилдэг нь байх болно. Хуулийн асуудал шүүхэд шилжих бөгөөд энэ нь таны хэр их мөнгө төлөхөөс шалтгаална. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан болоогүй байна.
    ЗАГАС (2/19-3/20)

    Сэргэг өдөр. Байгалиас заяасан сэтгэл татам байдал тань бүхий л харилцаандаа өгөх авахын тэнцвэрийг хангаж чаддаг байх чадварыг өгөх болно. Найз нөхөд хамаатнуудын тань удаан сонсох шаардлагатай дуудлага хийх бөгөөд энэ нь таныг тэдний хувьд зөвлөгчийн үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулна. Тантай илүү ойр байдаг хэн нэгэн танд таны хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа үнэнийг итгүүлэхийг хичээх болно. Ямар нэгэн уур хүргэсэн шийдвэр хэний ч бодлыг өөрчилж чадахгүй. Эдгээр ятгах гэсэн аливаа оролдлогод болгоомжтой бай.
  • Зурхай: Өвлийн туйл эхлэх өдөр
    2016 оны 12 сарын 22
    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 24. Бархасвадь гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр.

    Барилдлага: Хотол чуулган
    Шүтэн барилдлага: Нэр өнгө
    Суудал: Төмөр

    Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

    Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

    Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл 19 цаг 36 миутад эхэлнэ. Ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
    2016 оны 12 сарын 22
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

    2016 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

    2016 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    23, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоов
    2016 оны 12 сарын 21
    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоов

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо.

    Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөгөөр тогтоов.
  • Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина
    2016 оны 12 сарын 21
    “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх хэдий ч тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой гэж үзжээ. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
  • “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлнэ
    2016 оны 12 сарын 21
    Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллого явуулж дууслаа

    Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг хэлэлцээд цаашид авах арга хэмжээний тухай тогтоол гаргахаар болов.

    ОХУ-ын Москва хот дахь Элчин сайдын яамны II байр, Улаан-Үд хот дахь Консулын газрын барилгад хөрөнгө оруулсан маргаантай асуудал, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамыг нүүлгэн шилжүүлэх зэргийг судлан, тулгамдсан асуудал, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг УИХ-д танилцуулахаар боллоо.

    Тооллогод төрийн 1128, орон нутгийн өмчийн 4958 нэгж, хуулийн этгээд хамрагдсан байна. Танилцуулгаас үзвэл үзлэг, тооллогод 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тасалбар болгосон 30 их наяд 74 тэрбум 900 сая төгрөгийн хөрөнгө хамрагдсанаас 17 их наяд 150 тэрбум, 900 сая төгрөгийн төрийн болон орон нутгийн өмчийн өөрийн хөрөнгө байна.

    Үзлэг, тооллоготой холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийх, концессын гэрээгээр барьсан барилга, зам, гүүр, тоног төхөөрөмж зэргийг төрийн өмчийн бүртгэлд тусгах зэргийг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.
  • Гэр бүлийн боловсрол олгох замаар хүчирхийллийг бууруулна
    2016 оны 12 сарын 21
    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, үзэл баримтлалыг баталж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

    Хуулийн төсөлд:

    - Гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хуулийн нэг зорилго болгож, төрөөс гэр бүлийг дэмжих

    - Гэр бүл тогтвортой байх, хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, гэр бүлийн хүчирхийлэл буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болох гэр бүлийн боловсрол олгох

    - Хүүхдийн төлөө эцэг, эх, асран хамгаалагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцэг, эх салсны дараа хүлээх үүрэг, хариуцлагыг хэвээр байлгах

    - Хүүхдийн өмчлөх эрхийг хуульчлах

    - Хүүхдийн тэтгэлэг заавал төлөгддөг нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлгийн сан байгуулж, үл маргах журмаар тэтгэлэг гаргуулах

    - Гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудал журмаар зохицуулагдаж байгааг өөрчилж хуульчлах, үрчилсний дараах хяналтыг бий болгохоор төлөвлөжээ.

    Хууль батлагдсанаар гэр бүлийг дэмжих төрийн бодлого, гэр бүлийн боловсрол олгох тогтолцоо бий болж, гэр бүл бат бэх байж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай банк хадгаламж татахгүй
    2016 оны 12 сарын 21
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

    Төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгажээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгажээ.
  • 50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна
    2016 оны 12 сарын 21
    Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болов. 50 ор бүхий тасгийн байр, орчин нөхцөлтэй Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж, шаардлага хангаж байна гэж үзжээ. Тасгийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх юм.
  • ”Хятад-Монголын найрсаг солилцооны төв” үүдээ нээлээ
    2016 оны 12 сарын 21
    ”Хятад-Монголын найрсаг солилцооны төв”-ийн нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсад суугаа БНХАУ-ын элчин сайд Шин Хай Мин, Найрамдал сургуулийн захирал Жянь Шянь Мэй нарын албаны бусад хүмүүс оролцов.
  • Дүүргийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө
    2016 оны 12 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийслэл хот болон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар дүүргийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэгдлээ. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг товчлон дурьдвал,

    -2016 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулж ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,

    -Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг сурталчлах, иргэдээс санал авах асуудалд онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах,
    -Энэ сарын сүүлээр хүйтэрч, цас орох төлөвтэй байгаа тул дүүргүүд нутаг дэвсгэр дэх явган хүний зам, гарц дээрх цасыг тухай бүрт нь арилгахдаа аж ахуй нэгж, байгууллагуудаа татан оролцуулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахад анхаарах,

    -Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг бүхий талаар дэмжих, бага насны хүүхдүүдэд аль болох өрхөөр нь явж эмнэлгийн тусламж үзүүлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүртээмжийг нэмэгдүүлэн хангах,

    -Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалах зорилгоор хэт их бохирдолтой бүсэд байгаа гэр хорооллын 51 сургуулийн бага ангийн сурагчдад амны хаалт тараах, 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурьлуулахаар болсон. Энэхүү ажлыг зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллах,

    -Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, зөвшөөрөлгүйгээр байршуулсан, шаардлага хангахгүй том, жижиг сурталчилгааны самбаруудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөхөд хяналт тавьж, дахин зөвшөөрөлгүй ТҮЦ, самбар байршуулахгүй байх асуудлыг биечлэн хариуцах,

    -Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Хэв журмын урамшуулалт эргүүл болон сайн дурын оролцоонд тулгуурласан эргүүлийн ажиллагааг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаваруудыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4931 4932 4933 4934 4935 4936 4937
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    13 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    51 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    54 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    16 цаг 23 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    20 цаг 18 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    20 цаг 23 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    20 цаг 26 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 29 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    20 цаг 38 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    23 цаг 46 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК