-
2016 оны 6 сарын 29
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа улс орон даяар үргэлжилж байна.
-
2016 оны 6 сарын 29
аааа
-
2016 оны 6 сарын 29
Шуурхай: Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлэл хойшиллоо
-
2016 оны 6 сарын 29
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Ататюрк олон улсын нисэх буудалд өчигдөр орон нутгийн цагаар 20:00 цагийн үед террорист халдлага болж 36 хүн нас барж 147 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
-
2016 оны 6 сарын 29
“Сонгууль минь болж байна. Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажилласан. Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.
-
2016 оны 6 сарын 29
сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар дунд сургууль дээр 11.40 цагт саналаа өгөх аж.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульд заасан.
-
2016 оны 6 сарын 29
Зарим байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
-
2016 оны 6 сарын 29
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэв.
-
2016 оны 6 сарын 29
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг сурвалжлахаар гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид манай улсад иржээ.
-
2016 оны 6 сарын 29
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/499 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 29
Ирэх сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АСЕМ-11” буюу Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэх бүртгэл үргэлжилж байна.
-
2016 оны 6 сарын 29
Сүхбаатар дүүргийн 45 дугаар бүрэн дунд сургуульд байрлах 7-р хэсгийн хороонд саналаа өгөх юм. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүрэгт байрлах Түшээ дээд сургуулийн байранд, 10-р хэсгийн хороонд 12.00 цагаас саналаа өгөх аж.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 22.00 цагт өгөхөөр болсон.
-
2016 оны 6 сарын 29
Та саналын хуудсаа хэрхэн бөглөх вэ
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн санал хураалт улс орон даяар маргааш 07.00 цагаас эхэлж, 22.00 цагт дуусгавар болно.
-
2016 оны 6 сарын 29
Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа
-
2016 оны 6 сарын 29
Өнөөдөр сонгуулиа өгөх өдөр. Сонгогч та харьяа “Санал авах байр”-нд 07:00-22:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж, саналаа өгөхдөө дараах зүйлийг анхаарай.
-
2016 оны 6 сарын 29
Улсын Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагаас орон даяар зэрэг эхэллээ.