Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5186 5187 5188 5189 5190 5191 5192
  • Монгол үндэсний хөгжим олон улсын фестивальд тэргүүлжээ
    2016 оны 8 сарын 19
    Монгол үндэсний хөгжим олон улсын фестивальд тэргүүлжээ
  • Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 8 сарын 19
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

    Мөн Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүн, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг баталжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлалыг тус тус баталсан байна.

    Мөн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай, Шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.
  • Танилц: Сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш
    2016 оны 8 сарын 19
    Сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш
    58 минутын өмнө
    Энэ жил сурагчдын дүрэмт хувцсыг арай эрт худалдаанд гаргажээ. Өнгө, хийц, материалын чанар нь ч сайжирсныг эцэг эхчүүд онцолж байна. Дүрэмт хувцасны худалдаа Цирк, Улсын их дэлгүүрийн урдах задгай талбай, “Алтжин” бөмбөгөр, Баруун дөрвөн зам, “Голомт” хотхоны хойно буюу “Шилмэл загвар”-ын өмнөх талбай, “Нарантуул” зах дээр гараад байна.

    2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 65 мянган (нийслэлд 27.629) хүүхэд элсэх тул зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн эрэлттэй байх нь мэдээж. Энэ хэрээр БСШУСЯ-ныхан дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж буй. Бөөсөрдөггүй, хөвөн даавуун материалтай, дор хаяж хоёр жилийн эдэлгээ даах ёстойгоос гадна үнээ нэмэхгүй байхыг үүрэгдсэн.
    - See more at: http://www.wikimon.mn/content/70148.shtml#sthash.B8QBQ3Rr.dpuf
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2016 оны 8 сарын 19
    Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
  • Евро-Азийг холбох гурван улсын гэрээг үзэглэлээ
    2016 оны 8 сарын 19
    Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Тяньжин боомтод зохион байгуулагдсан олон улсын Автотээврийн хурлын үеэр Тяньжин-Улаанбаатар-Улан-Үд чиглэлд олон улсын ачаа тээврийг тээвэрлэх гэрээнд талууд өнгөрсөн лхагва гаригт гарын үсэг зурлаа.

    Тус хурлаар Монгол Улсын газар нутгаар өнгөрч байгаа транзит ачаа тээврийн замыг засаж сайжруулахад хөрш хоёр орноос туслалцаа үзүүлэх, гурван улсын нутгаар тээвэрлэлт хийхэд ямар бичиг баримтууд шаардлагатай, аль аль цэгүүдэд авто зам ашигласны төлбөр хураах, ачаа тээврийн даатгалыг хэрхэн хийх зэрэг олон чухал асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

    Уулзалт энэ сэдвээр ОХУ-ын Улаан-Үд хотод үргэлжлэх бөгөөд эдийн засгийн коридор байгуулах зорилготой энэхүү гэрээ хэрэгжиж эхэлсэнээр цаг хугацаа, санхүүгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Мөн Орос, Хятадын төлөөлөгчид ”Энэ хэлэлцээрийг батлах, транзит тээвэрлэлтийг явуулахын тулд Монголын талаас Д.Наранпүрэв, Н.Нямдаваа, Д.Батбаатар нарын зам тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчнүүд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсныг цохон тэмдэглэж байлаа.

    ОХУ, БНХАУ-ыг холбосон хамгийн дөт зам болох энэ чиглэлээр дамжин өнгөрөх тээврийг тогтмол хийдэг болсноор Азийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал нөлөө үзүүлэх орны нэг болох боломж нээгдэж байгааг албаныхан хэлж байна. Учир нь Ази, Европ хоорондын ачаа тээврийн 90 гаруй хувийг далайн замаар хийдэг. Энэ нь хуурай замын тээврээс, хоёр дахин урт замыг туулж, 2-3 дахин их хугацаа зарцуулдаг байна. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол зам байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрч байгаа.

    Ази, Европын хооронд далайн тээвэр 45 хоног, төмөр замын тээвэр 10 хоногийн хугацаанд хийгддэг. Тэгвэл манай улсын нутгаар дайран өнгөрөх авто замын шинэ чиглэлээр тээвэрлэлт хийхэд энэ хугацааг 7 өдөр болгон богиносгож байгаа юм.
  • “Хичээлийн шинэ жил”-ийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
    2016 оны 8 сарын 19
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Хичээлийн шинэ жил”-ийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
  • 24 баримт. С.Тамир: Будлианы мөрөө балласаар, нотлох баримтуудыг устгах хугацааг бид өөрсдөө олгож өглөө
    2016 оны 8 сарын 19
    АН-ыг булшилж, МАН-тай тохиролцон төр барих процесс удаан хугацаанд өндөр зохион байгуулалттай нууцаар явж ирсээр сая үр дүн нь гарсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар тог­лоомын төр байсан. Гаргасан анх­ны шийдвэрээсээ эхлээд хамгийн сүүлчийн шийд­вэр хүртлээ энэ нь харагдана.
  • Ээлжит бус чуулган хуралдах уу
    2016 оны 8 сарын 19
    УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг Ардчилсан намын бүлгээс шаардсан. Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас улбаалж төсвийн тодотгол хийх шаардлагатай байгаа юм.

    Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар наймдугаар сарын 25-нд ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй гэлээ. Нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг батлах аж. Мөн төсвийн тодотголыг хийх юм.
  • Ройтерс: Монгол улс тамирчдаа урамшуулж чадахгүй
    2016 оны 8 сарын 19
    Монгол улс олимпт амжилт гаргасан тамирчдаа урамшуулж чадахгүй...

    Риогийн зуны олимп үргэлжлэн явагдахтай зэрэгцэн хэзээний спортод дуртай Монголчууд тамирчдаа улс орноороо уухайлан дэмжиж байгаа ч, эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас засгийн газар нь тамирчиддаа цалин хангамжийг нь олгож чадахааргүй болжээ. 4 жилийн өмнө Монгол улсын эдийн засаг 12.3 хувийн өсөлттэй, Лондоны олимпоос 5 медаль авчихсан, бүх зүйл сайхан байлаа. Гэтэл энэ жил экспортын бараа бүтээгдэхүүний үнэ унаж, хөрөнгө оруулагчдын итгэл үзүүлэлт огцом доошилсноор эдийн засаг гүн гүнзгий хямралд автаад байна. Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох төгрөг нь энэ 8 дугаар сард дэлхийн хэмжээнд хамгийн сул мөнгөн дэвсгэртээр тодорсон бөгөөд доллартай харьцах ханш нь сарын эхний байдалтай харьцуулахад 8 хувиар унажээ. Түүнчлэн тус улсын шилдэг тамирчид нь төрөөс олгодог цалин урамшууллыг хүртэх боломжгүй болоод байна. Ерөнхий сайд Эрдэнэбатын хэлж буйгаар засгийн газар нь бокс, чөлөөт бөх, нум сум харваа гээд нилээд хэдэн спортын тамирчдад нийт 1.7 тэрбум төгрөг буюу 579,489 фунт стерлингийг сарын урамшуулал цалин болгох олгох ёстой ч, төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. 20 орчим жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн уг хуулийн дагуу сард 500 мянгаас 4 сая хүртэлх төгрөгийн урамшуулалт цалинг тамирчдад олгох ёстой юм. Хамгийн өндөр цалинг нь олимпийн наадмын алтан медаль хүртсэн тамирчид хүртэхээр зохицуулагдсан байдаг. Засгийн газар зардлаа хэмнэх үүднээс ерөнхий сайд, ерөнхийлөгч, парламентын гишүүдийн цалинг 30 хувиар бууруулах шийдвэрийг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Хөрөнгө оруулагчидтай санал зөрчилдсөн явдал, нүүрс, зэсийн үнэ буурсан, эрэлт унасан зэргээс болж эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 4 жил огцом доройтсон бөгөөд энэ нөхцөл байдалд ажиллах хүнд хэцүү шалгуур шинээр бүрэлдсэн Монгол Ардын Намын засгийн газрын өмнө тулгараад байна.
  • Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2016 оны 8 сарын 19
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

    Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст, Канад Монгол хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй болохыг дурдаад, парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад Монгол Улсад ирсэн гэлээ. Энэ удаагийн уулзалт хоёр орны парламент хоорондын харилцааг эрчимжүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэв.

    Уулзалтын үеэр талууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр санал солилцон, байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүд энэ салбарыг амжилттай хөгжүүлсэн Канад Улсаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөгжлийн банкны захирлаар Б.Даажамбыг томилжээ
    2016 оны 8 сарын 19
    Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилсон байна. Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт хуралдаж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон. Тодруулбал, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилжээ.

  • З.Дүвчин: С.Батцэцэг бэртэлтэй учраас сайн барилдаж чадсангүй
    2016 оны 8 сарын 19
    З.Дүвчин
  • ТАХ-ын эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчилж байна
    2016 оны 8 сарын 19
    харьяалал харгалзахгүй үйлчилж байна
  • Долларын ханш 2260 төгрөгт хүрлээ
    2016 оны 8 сарын 19
    дийн засагчдын зүгээс уг шийдвэрийг буруутгаж байгаа ба үл хөлдөх хөрөнгийн салбар болон улсын нийт эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн мэдээллэж байна.

  • Усайн Болт найм дахь алтан медалиа хүртлээ
    2016 оны 8 сарын 19
    Ямайкийн 29 настай тамирчин Усайн Болт Рио Де Жанейро хотноо болж буй олимпийн гүйлтийн 200 метрийн төрөлд түрүүлж алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Риогийн олимпоос гурван алт авна гэсэн амлалтандаа хүрэхэд ганцхан 4х100 метрийн уралдаан үлджээ. Түүнийг барианд орж ирэхэд стадион дүүрэн суусан хөгжөөн дэмжигчид нь “Болт, Болт, Болт” гэж орилж байсан учир бага зэрэг хяналтаа алдсан байна. Ингэснээр өөрийн амжилт болох 19.19 секундээ эвдэж чадаагүй аж. Тэрбээр 19.78 секундэнд орж ирсэн бол Канадын тамирчин Андре де Грасси хоёрдугаар байрт орж, Францын тамирчин Кристофе Лемайтри гуравдугаар байрт орсон байна. Усайн Болт 4х100 метрийн гүйлтийн финалдаа маргааш гүйх юм байна.
  • Хар тамхины хэргээд 4 иргэнийг шалгаж байна
    2016 оны 8 сарын 19
    Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс өнгөрсөн долдугаар сард Т, Г, Б, С нар бүлэглэн бусдад хар тамхи болон мансууруулах төрлийн бодис болох Мөсийг зарж борлуулах зорилготой явж байхад нь илрүүлсэн билээ.

    Улмаар тэдэнд ЭХ-ийн 192-192,2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад дээрх гэмт этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон бол Г нь хар тамхины хэргээр өмнө нь ял эдэлж байсан нэгэн ажээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 17-ны өдөр тэдний хамсаатан болох П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг их хэмжээгээр түүж бусдад борлуулах зорилготой авч яваад цагдаагийнханд баригдсан байна. Энэ хэрэгт холбогдуулан одоогоор гурван хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
  • Фото: Рио 2016 13 дахь өдөр
    2016 оны 8 сарын 19
    Өнөөдрийн тусгал
  • Зам тээврийн ослоор 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна
    2016 оны 8 сарын 19
    Зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгджээ
  • Гонгор, Намсрай бурханы тахилга эхэллээ
    2016 оны 8 сарын 19
    Гонгор, Намсрай бурханы тахилга эхэллээ
  • ​“Хичээлийн шинэ жил-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно
    2016 оны 8 сарын 19
    Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 10 гаруйхан хоног үлдлээ.

    Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.

    Тус үзэсгэлэн энэ сарын 20-ны бямба гаригаас эхлэн есдүгээр сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Глобал Ивэнт ХХК хамтран ажиллаж байна.

    Үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бмбөгийн тэмцээн, Боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, иргэд 9903-1800 утсаар холбогдох боломжтой. Иргэд та бүхнийг Хичээлийн Шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдаанд өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

    Мөн Цэрэндоржийн гудамжинд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа явагдана. Энэхүү худалдаа нь есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
5186 5187 5188 5189 5190 5191 5192
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 0 мин
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    4 цаг 53 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    5 цаг 14 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    7 цаг 32 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    8 цаг 51 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    9 цаг 6 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    9 цаг 49 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    9 цаг 53 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    20 цаг 5 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    20 цаг 9 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК