Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5270 5271 5272 5273 5274 5275 5276
  • Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн өрөөнд оруулсангүй
    2016 оны 7 сарын 05
    Ерөнхийлөгчийн хамгаалагчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчтэй уулзуулахгүй хэмээн дотогш нэвтрүүлэхээс татгалзлаа.
  • Ерөнхийлөгч чуулганыг даргалж байна
    2016 оны 7 сарын 05


    УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхий Ц.Элбэгдорж үг хэлж нээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхдугаар чуулганыг нээсэн үгэндээ “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. СЕХ УИХ-д сонгогдсон гэсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Иймээс УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулахад бэлэн боллоо. УИХ-ын шинэ гишүүдэд хандаж хэлэхэд Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах, иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудын тасалдалгүй хөгжүүлэх, Монгол Улсын нээлттэй, тууштай төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ажиллах хэрэгтэй” гэлээ.

    Анхдугаар чуулганы хуралдаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, УИХ-ын шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн хүлээн зөвшөөрөх ёстой гэж Сонгуулийн Ерөнхий хороо үзэж байгаагаа илэрхийллээ. Дараагаар нь СЕХ гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.
  • Бичлэг: УИХ-ын гишүүн С.Жавхлан ажилдаа мориор ирэв
    2016 оны 7 сарын 05
    УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан гишүүд яг одоо тангараг өргөх гэж байна. Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойргоос сонгогдсон С.Жавхлан тангараг өглөө ажилдаа ирэхдээ 99 морьтон дагуулан ирсэн нь олны анхаарлыг ихээхэн татаад байна.
  • Анхдугаар чуулган нээлтээ хийж байна
    2016 оны 7 сарын 05
    ИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ парламент тангараг өргөж байна.
  • Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярилцжээ
    2016 оны 7 сарын 05
    МАН-ын Бага хурал маргааш хуралдана. Хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Намын дарга УИХ-ын дарга болох тул Ерөнхий сайдыг УИХ-ыгн гишүүд дотроосоо томилох нь зөв гэдэг дээр МАН-ынхан тохирчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайдад Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх бололтой. Харин У.Хүрэлсүхийг шадар сайдаар тоилох бололтой.
  • М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
    2016 оны 7 сарын 05
    МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад М.Энхболдыг, УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг, бүлгийн даргаар Д.Хаянхярваа нарын нэрийг дэвшүүлэхээр эцэслэн тохирсон байна.
  • “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд тодорлоо
    2016 оны 7 сарын 05
    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
  • МАН-ын УЗ хуралдаж байна
    2016 оны 7 сарын 05
    МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанаар УИХ-ын даргаар хэнийг нэр дэвшүүлж томилуулах тухай хэлэлцэж байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганыг товлосон. Анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангараг өргөнө, мөн УИХ-ын даргыг томилох юм.

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
    2016 оны 7 сарын 05
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа.
  • Н.Энхбаяр, З.Энхболд хоёр анхдугаар чуулганыг эсэргүүцэж мэдээлэл хийж байна
    2016 оны 7 сарын 05
    АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд сонгуулийн хуулийг зөрчсөн дөрвөн асуудлыг хууль хүчний байгууллагаар шалгагдсаны дараа анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой гэдэг байр, суурийг илэрхийллээ. Өнөөдөр яарч, сандран хуралдах шаардлагагүй. Тэрбээр уг мэдэгдлийн дараа Ерөнхийлөгчтэй уулзаж анхдугаар чуулганыг хойшлуулах хүсэлтийг өргөн барина гэв. Түүний шалгуулах ёстой гэсэн дөрвөн асуудлыг энд дарж уншина уу.


    Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийг ингэж луйвардаж болохгүй. Ард түмэн Ардчилсан намд шүүмжлэлтэй хандаж болох ч ийм үр дүн гарна гэж байхгүй шүү дээ. МАХН ялагдсан байж болно. Гэхдээ луйврын шинжтэй асуудлууд их байна. Чуулганыг зарлахаас өмнө луйврын асуудлыг шийдэж, шалгах ёстой. Ерөнхийлөгч ийм луйвруудыг дэмжээд анхдугаар чуулганыг хуралдуулах захирамж гаргаж байгаа бол өөрөө энэ асуудлыг зохион байгуулсан гэсэн үг. Хэн ялах нь хамаагүй шударгаар л ял” гэлээ.

    Т.Энхэлээ
  • 24 баримт: Ц.Элбэгдорж ”АСЕМ Монголчууд биднийг нэгтгэнэ”
    2016 оны 7 сарын 05
    АСЕМ-ын уулзалт болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сарын 1-нийг “АСЕМ”-ийн өдөр болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын талаар олон нийтэд зориулж илтгэл тавьж байсан байна билээ. Тэгвэл Ерөнхийлөгч АСЕМ-ын талаар илтгэлдээ юуг онцлож байсныг эргэн 24 баримтаар хүргэж байна.
  • 956 золбин нохой устгав
    2016 оны 7 сарын 05
    Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 956 золбин нохой устгав
  • Иргэдийг хохироосон компаниудыг төсөл хэрэгжүүлэгчээс хаслаа
    2016 оны 7 сарын 05
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд:
  • 24VS24: Тахимаа авна, өгөхгүй
    2016 оны 7 сарын 05
    АН-ын дарга З.Энхболд өдөр мэдээлэл хийж маргааш анхдугаар чуулганыг хуралдуулах нь зохисгүй гэсэн билээ. Тэрбээр МАН-ын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан мөн сонгуулийн хууль зөрчсөн хэд, хэдэн асуудал байгааг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал анхдугаар чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэсэн. Түүний мэдээллийн дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж төрийн албан тушаалыг 60 тэрбумаар худалдсан эсэхийг шалгах, энэ асуудалд хууль хяналтын байгууллага нь анхаарах ёстойг сануулахаар хуралдсан юм. Харин үүнийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эсэргүүцсэн. Ингээд АН-ын дарга З.Энхболд болон МАН-ын бүлгийн даргын эсрэг байр, суурийг хүргэж байна.
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орчин үеийн тайз, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа
    2016 оны 7 сарын 05
    БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ОРЧИН ҮЕИЙН ТАЙЗ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭН АВЛАА
  • 24 баримт: Наадамд бэлэн үү
    2016 оны 7 сарын 05
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил тэгш ой тохиож байгаа бөгөөд АСЕМ-ын зочид ч наадмыг үзэж сонирхох учир наадмыг зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлаа өрнүүлсээр байгаа юм. Мөн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл энэ жил монголчууд наадмаа хэрхэн тэмдэглэх хийгээд баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн эсэх талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Т.Цогт, Г.Маралмаа нарыг өнөөдөр шүүнэ
    2016 оны 7 сарын 05
    Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

    Уг нь тэднийг өнгөрсөн сарын 20-нд болох байсан ч шүүгдэгч нар өмгөөлөгч нэмж авсан бөгөөд шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай гэж үзсэн учраас энэ сарын 5-ыг хүртэл хойшлуулсан юм. Уг хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн ял тус бүрт нь оноосон билээ. Гэхдээ 25 жилийн хорих ялаас хоёр жилийг өршөөж, тус бүр 22 жилийн хорих ял оноогоод байгаа.
  • НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болно
    2016 оны 7 сарын 05
    НИТХ шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийх байсан ч хойшлогдсон. Учир нь НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад хуралдааны товыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна.


    НИТХ-ын хуралдааныг өнөөдөр 11:00 цагаас хуралдах юм. Хуралдаанаар НИТХ-ын шинэ бүрэлдэхүүний бүрэн эрхийг баталгаажуулж, НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилох юм.


    Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас Хотын даргад Су.Батболд, НИТХ-ын даргад Ц.Сундуй нарын нэрийг дэвшүүлсэн байна.
  • Иргэн, аж ахуйн нэгжийг орчноо тохижуулахыг уриалж байна
    2016 оны 7 сарын 05
    АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажлуудыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүдээс АСЕМ-ын 13 гудамжинд байрлаж буй аж ахуйн нэгжүүдэд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, дэлхий нийтэд Монгол орны нүүр царайг харуулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо их байгааг сануулж гадна орчноо тохижуулахыг үүрэгжүүлэн албан бичиг өгсөн юм. Үүргийн хэрэгжилтийг хэрхэн хангасныг ажлын хэсгүүдээс шалгаж байна.

    Намьянжүгийн гудамжийг хариуцсан ажлын хэсгээс “Сан билэг” ХХК, “Монгол Цзэнтэй” ХХК, “Wen Zhou” hotel/, “Жентл” ХХК, “Номин тав трейд” ХХК , “Начин заан” ХХК, “Сутай төв”-д хаяг реклам, мэдээллийн байгууламжаа янзлах, байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, орчноо тохижуулахыг үүрэг болгосон.

    Их сургуулийн гудамжинд байрлах “Wega Computers” төвд хашаагаа засварлах, “Poman” зоогийн газарт нийтийн эзэмшлийн зам талбай руу оруулан дур мэдэн өргөтгөл хийхгүй байхыг анхааруулжээ.

    Харин Зайсангийн гудамж “Ариг Гал” ХХК-д гадна фасадаа будах, хашаагаа засварлах, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд Дүнжингарав худалдааны төвд хашаагаа будах, Жигүүр Гранд, Limon ХХК-д орц гарц хийх, Чингисийн өргөн чөлөөнд “Залуу Монгол групп” “Глобал Хурд” ХХК, “Монголын үндэсний номын сан”-д үүдний довжоо, гадна хашаагаа засах, будах, Энхтайваны өргөн чөлөөнд “Монгол бэлэг”, “Цэцэг” төв, “Протон Электроникс” дэлгүүр, “Нью Бэлэг”,”Big Pizza, “Шинэ зуун” ХХК зэрэг байгууллагуудад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шаардах хуудас өгсөн. Үүргийн хэрэгжилтийг сайн хангасан аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулж, шаардлага хангахгүй ажилласан аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд ил тод зарлах бөгөөд НИТХ-ын 61,63-р тогтоолын дагуу иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй юм.

    Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмаар наадамчин олон ил задгай хог хаяхгүй, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тохижилтоо сайжруулж, хаяг рекламаа шинэчлэн, хайс хашлагаа будан, цонх шилээ угааж цэвэрлэгээ хийн байгууллагынхаа өнгө үзэмжинд анхаарахыг нийт аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Үхрийнхэнд маш гайхалтай хайр дурлал ирнэ
    2016 оны 7 сарын 05
    Хонь - (3/21-4/19)
    Ажил дээрх найрсаг харилцаа юунаас ч илүү чухал. Хамт ажиллагч зөвлөгөө асуух бололтой. Түүний ажлыг амжуулахын хажуугаар өөрийнхийг шийд. Хүүхдүүддээ санаа зовних баих. Тэдэнтэй нөхөрсөг байж харилцаагаа саижруулах боломж гарна. Түүнээс гадна бүх зүйлииг хянах хэрэггүй, асуудлыг төвөгтэй болгож будилуулна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Үхэр - (4/20-5/20)
    Аливаа зүйлд урам зоригтой хандана. Ихэнх Үхрийн ордны зохиолч, дизайнер болон зураачдын шинэ санаанууд хөгжиж, туйлын ашигтай байна. Найз тань хэн нэг онцгой хүнтэй сохор болзоонд явахыг санал болгоно. Оройн цагаар уг болзооноос татгалз. хамгиин сайн зүйл гэвэл маш гайхалтай хайр дурлал танд ирнэ. Сурталчилгааны эсвэл шуудангийн компаниудаас олон нийтийн болон бизнесийн асуудалд цаг заваа зориулахыг хүснэ. Хэдийгээр та амрахыг хүсэж байгаа ч саналыг нь хүлээн авах болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Ихэр - (5/21-6/21)
    Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн харахыг хичээ. Ингэж чадвал нөхцөл байдлыг зөв үнэлэх болно. Та юуг дутуу хийсэн гэдгээ бодож хамаг цагаа өнгөрөөх хэрэггүй. Гадаад хүмүүстэй ярилцахад хэлний бэрхшээл гарах бөгөөд таны бусадтай харилцах харилцаанд асуудал гарна. Тайван байж, тухайн хүний юу хэлж байгааг нарийвчилсан биш юмаа гэхэд ерөнхийд нь ойлгохыг хичээ. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Мэлхий - (6/22-7/22)
    Хайр дурлал ба янаг амрагийн явдал гол байр суурь эзэлсээр байх болно. Од гарагийн зохилдлогоо дурлалын оч цацруулж байна. Мэлхийн зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрап эсвэл бүтээлч ажиллагаандаа ашиглаж болох юм. Янз бүрийн санаанууд доор доороосоо ундрах болно. Мөн тайван байдал, цаг хугацаа, энерги зэрэг бүх боломжийг бүрдүүлж өгөх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Арслан - (7/23-8/22)
    Нарийн төвөгтэй арга замыг юм уу эсвэл ов мэх хэрэглэснээс, итгээд буулт хийсэн дээр байж болно. Харилцаанд саад бэрхшээл гарснаар үнэнч, илэн далангүй байхыг шаардана. Гэрлэх хосууд биенээ хэрхэн ойлгож, халамжлах талаар зөвлөгөө авах нь зүйтэй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох бөгөөдд баримт бичиг нуун далдлах шаардлага байхгүй. Та нээлттэй, шударга байж, эерэг үр дүн харуулж чадна. Хууль зүйн тэмцэл өрнүүлэхээс зайлсхий. Асууж шаардахаас нааш мэдээлэл дамжуулсны хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Охин - (8/23-9/22)
    Та цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт орлого олохыг зорьж байгаа бол од эрхэсийн зүгээс танд гайхалтай нөлөө үзүүлнэ. Бизнесийн ажилдаа өмнөхөөс илүү цаг зарцуулах шаардлага гарах бөгөөд хэр их ажиллана төдий чинээгээр орлогын хэмжээ өсөх болно. Гэхдээ сайтар судалгаа шинжилгээ хийж, үнэ өртгийг зөв тооцоогүйгээс алдагдалд орох магадлалтай гэдгийг сана. Өндөр үнэтэй зүйл худалдан авахаа түр хойшлуул. Эрүүл мэнддээ анхаарч бэлэн бүтээгдэхүүнээс татгалз.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Жинлүүр - (9/23-10/22)
    Санамсаргүй жижиг зүйл таны санхүүг бууруулж, санаа зовоход хүргэнэ. Жижиг муу зуршлууд танд сайн зүйл авчрахгүй байгааг ойлго. Муу зуршлуудаасаа салах цаг болжээ. Хэцүү мэт санагдавч хэсэг хугацааны дараа бүх зүйл сайжирна. Амжилтад хүрэхийн тулд богино хугацаанд өөрийгөө дайчил. Хань тань таны ухаан, мэдрэмтгий занг гайхна. Тэрээр таны үгийг дагахад бэлэн байна. Хэн нэгэнд туслахад бэлэн бай. Та хэлэх үгэндээ анхаар эс тэгвээс хов живэнд орно. Шинэ гэрт нүүн орж магадгүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Хилэнц - (10/23-11/21)
    Cap Хумхын ордонд шилжин ирж байгаа тул гэр бүлийн асуудал, өмч хөрөнгөтэй холбоотой хэрэг шийдэгдэнэ. Хилэнцийн ашиг орлого нэмэгдэн, хуучин хөргөгч, угаалгын машин, хатаагч, аяга шанага угаагч зэрэг цахилгаан хэрэгслээ солих байх. Хүмүүсийг өөртөө татдаг увидасаараа олон хүний анхаарал татна. Сансар огторгуйн нөлөөгөөр хайр дурлалын асуудал нилээн сонирхолтой өрнөнө. Харин ганц бие Хилэнцүүдийн одоо үүсгэсэн хайр тийм ч удаан үргэлжлэхгүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Матар - (12/22-1/19)
    Та өөрийн амьдралдаа амар тайван, аз жаргалтай байх ёстой. Энэ өдөр данс тооцоо болон гэр бүлийн төсөвт тохиромжтой цаг. Хэд хэдэн гэнэтийн зардлууд гарч ирэх ба та ажлаа хийх ёстой тул зэрэг амжуулах шаардлага тулгарна. Гэхдээ бэлэн мөнгө олоход тийм ч хэцүү биш байх болно. Та боломжоо хэн нэгэнтэй хуваалцсанаар бага зэрэг асуудал үүснэ. Үдээс хойш сэтгэлийн түгшүүр нэмэгдэх тул стрессд орж магадгүй. Танай гэрт хамгийн гайхалтай баяр хөөр болно. Та өөрийн амьдралдаа амар тайван, аз жаргалтай байх ёстой. Энэ өдөр данс тооцоо болон гэр бүлийн төсөвт тохиромжтой цаг. Хэд хэдэн гэнэтийн зардлууд гарч ирэх ба та ажлаа хийх ёстой тул зэрэг амжуулах шаардлага тулгарна. Гэхдээ бэлэн мөнгө олоход тийм ч хэцүү биш байх болно. Та боломжоо хэн нэгэнтэй хуваалцсанаар бага зэрэг асуудал үүснэ. Үдээс хойш сэтгэлийн түгшүүр нэмэгдэх тул стрессд орж магадгүй. Танай гэрт хамгийн гайхалтай баяр хөөр болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Бумба - (1/20-2/18)
    Өглөө эрт cap таны эрч хүчийг шинэчилнэ. Дотно харилцаа илүү сэтгэл хөдлөм байх төлөвтэй. Хайртынхаа хэлсэн зүйлийг зөв ойлгосон эсэхээ тухай бүрт нь лавла. Түүнийг ярьж байхад үгийг нь таслах хэрэггүй, хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн. Хамт олны маргаан мэтгэлцээнээс зайлсхий. Таагүй хов живийг үгүйсгэ. Атаархагчид, хов жив гаргагчид хүртэл таны тэвчээрийг үнэлж, хүндэтгэх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 05
    Загас - (2/19-3/20)
    Сайхан зан аашаараа бусдыг өөртөө үргэлж татаж байдаг Загаснууд хэн ч дайрч орж ирж чадахгүй орон зайгаа байгуулж, өргөтгөх хэрэгтэй. Өөрийн ажил хэрэгтэйгээ нүүр тулах, хамтран ажиллагсадаасаа хол байх ямар нэгэн газар олохыг чухалд үз. Гэртээ ажиллаж байгаа Загаснууд үдээс хойш бие болон оюун санаагаа сэргээхийн тулд сайн амрах хэрэгтэйг сануулж байна.
5270 5271 5272 5273 5274 5275 5276
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    2 цаг 54 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    2 цаг 56 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    4 цаг 30 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    4 цаг 38 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    5 цаг 49 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    7 цаг 3 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    7 цаг 16 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    7 цаг 17 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    7 цаг 35 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    8 цаг 39 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    9 цаг 6 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    9 цаг 30 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    9 цаг 44 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    10 цаг 23 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    10 цаг 32 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    10 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    10 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    11 цаг 11 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    11 цаг 19 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    11 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК