Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5327 5328 5329 5330 5331 5332 5333
  • 1072 хувьцааг сая төгрөгөөр худалдан авах асуудлыг ЗГ-т хүргүүллээ
    2016 оны 6 сарын 09
    1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүллээ
  • М.Энхболд ”Улаанбаатар палас”-ын ойролцоох газрыг хууль бусаар олгосон уу
    2016 оны 6 сарын 09
    М.Энхболд ”Улаанбаатар палас”-ын ойролцоох газрыг хууль бусаар олгосон уу
  • “Эрдэнэтийн халуун өдрүүд” шуугиан тарьж байна
    2016 оны 6 сарын 09
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/58ID0cbdcpM” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна
    2016 оны 6 сарын 09
    Энэ сарын 29 буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль эл өдөр болох бөгөөд хуульд заасны дагуу бүх нийтээр амрах юм.
  • ЕБС-ууд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн гуравдугаар хуралдаан өнөөдөр болов.
  • Зуслангийн газрыг өмчлүүлсээр байна
    2016 оны 6 сарын 09
    Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн хүсэлтийг land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хүлээн авч байна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа юм.

    Одоогоор Сүхбаатар дүүргийн Ар Хустай, Хандгайт, Шарга морьтод 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайт зэрэг 7 байршилд газар өмчлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ удаагийн газар өмчлөлөөр ойролцоогоор 18 мянган нэгж талбарыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

    Иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч анхан шатны хариу өгч ажиллах зорилгоор “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглаж байгаа юм. Үүнээс гадна иргэд зуслангийн газар өмчлөлтэй холбоотой шаардлагатай мэдээллээ авсны дараа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад холбогдох материалаа хүргүүлснээр өмчлөлийн ажлаа эхлүүлэх юм. Зуслангийн газар өмчлөлийн бүртгэлийг есдүгээр сарын 15-ыг хүртэл хийх аж.

    Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа үргэлжлүүлэн газар өмчлүүлэх юм.
  • Нэр дэвшигчдийн шог зураг: Хиллари Клинтон ба Дональд Трамп
    2016 оны 6 сарын 09
    Нэр дэвшигчдийн шог зураг: Хиллари Клинтон VS Дональд Трамп
  • Сангийн сайд нарын уулзалтад 43 орны 210 төлөөлөгч оролцож байна
    2016 оны 6 сарын 09
    АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын уулзалт өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан , ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал нар мэдээлэл хийлээ.
  • Сонгуулийн хууль зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавихаар ”ТББ” байгуулжээ
    2016 оны 6 сарын 09
    Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар “Шударга сонгууль” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь сонгуулийн үеэр хууль зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавин ажиллахаар байгуулагджээ.
  • Ц.Одонтунгалагийн эсрэг 370 хүн шүүхэд ханджээ
    2016 оны 6 сарын 09
    “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хууль бусаар халагдсан гэх хүмүүс хуулийн байгууллагад ханджээ. Энэ талаар өнөөдөр иргэдийн төлөөлөл болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлтэй хамтран мэдээлэл хийлээ.
  • Хийн буу сум хил нэвтрүүлэхийг завджээ
    2016 оны 6 сарын 09
    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд 06 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн авто машины урд талын хайрцганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ.
  • Аврагчид 13 цаг ажиллаж, цогцсыг гаргажээ
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялагийн хонхорт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн уурхайд хоёр хүн дарагдсан дуудлага 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангид ирсэн байна.


  • Мадонна Брэд Питттэй унтсандаа Жолигоос уучлалт гуйлаа
    2016 оны 6 сарын 09
    Мадонна Брэд Питттэй унтсандаа Жолигоос уучлалт гуйлаа
  • З.Энхболд “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийн нээлтэд оролцов
    2016 оны 6 сарын 09
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.09/ “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийн нээлтэд оролцов.
    Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гаргахаар баталсан. Нийтдээ 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар амжилттай арилжаалсан. Өнгөрсөн хугацаанд бондын хөрөнгөөр олон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, улс орны хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсэн юм. Энэхүү бүтээн байгуулалт, бондын хөрөнгийн зарцуулалтын үр дүнгийн талаар тайлагнаж, хэлэлцэх “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэгт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, мэргэжилтнүүд, судлаачид зэрэг 600 орчим төлөөлөгч оролцож байгаа юм байна.
    Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр, 2012 онд бидний өмнө том сонголт тулгарсан юм. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дахин өсөхийг хүлээгээд зүгээр суух уу, эсвэл хямралыг сөрөн, бүтээн байгуулах замаар эдийн засгаа олон тулгууртай болгож, ирээдүйн хөгжлийн суурийг тавих уу гэдэг салаа замын бэлчир дээр бид ирж зогссон байв. Бид хямралыг сөрье, эдийн засгаа олон тулгууртай болгоё гэж бүтээн байгуулалтын замыг сонгосон.

    Бид бүтээн байгуулалтынхаа гол тулгуур баганыг Засгийн газрын бондоор босгож, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын хөрөнгө оруулалтаа хүчтэй тэлж чадлаа. Бондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болголоо.

    Хуримтлалыг дэмжих санхүүжилтийг хийх тогтолцоог эрс шинэчилснээр 4 жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 4 жилд 3,405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөж чадлаа. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсөж, өнгөрсөн жил уг салбар анх удаа ашигтай ажиллаа.
    Бонд босгож бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад үүссэн хуримтлалаараа ирээдүйн орлого, эдийн засгийн өсөлтөө баталгаажуулдаг загварт шилжлээ. Монголчууд бид бүтээн байгуулж чадна гэдгээ өнгөрсөн 4 жилийн ажлаараа харуулж чадлаа. Халамж авч суудаг монголыг бүтээн байгуулдаг монгол болголоо хэмээн хэллээ.
    Дэлхийн олон улс орнууд эдийн засгийн зогсонги байдлаас гарах арга замаа хайж, мухардаж байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга зам тодорхойлсон байгааг тэмдэглэн хэллээ. Өнгөрсөн 4 жилийн амжилтаа ирэх 4 жилд эрчимжүүлж, бүтээн байгуулагч Монголыг экспортлогч Монгол болгох ёстойг Улсын Их Хурлын дарга онцлоод “Монгол Улс уул уурхайн хэт хамаарлаас ангижирч, аж үйлдвэр, ХАА-н бүтээгдэхүүнээрээ дэлхийд хүчтэй өрсөлддөг орон болох ёстой. Бидний энэхүү түүхэн зорилтод илүү таатай орчин манай бүс нутaгт болон хөрш орнуудын эдийн засагт бүрэлдэн бий болж байна” гэв. Төгсгөлд нь тэрээр, хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын эдийн засагт амин чухал аж үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбаруудад өнгөрсөн 4 жилийн турш хийсэн бүтээн байгуулалтын ажлаа нэгтгэн дүгнэж, эдгээр салбарын ирээдүйг илүү бүтээлчээр тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
    Хэлэлцүүлгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүд Н.Батбаяр оролцсон юм. “Чингис” бондын хөрөнгийг эх орондоо бүтээн байгуулалт болгосон хүмүүс энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгааг тэмдэглээд, талархал илэрхийлэв. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны үе шат дуусч байсан 2012 онд тодорхой алхам хийхгүй бол хүнд байдалд орох байсан тул олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах санаачилга гаргасан болохыг тэрээр хэллээ. Улсын Их Хурал уг санаачилгыг дэмжснээр улс орны эдийн засгийг огцом уналтаас хамгаалсан 1.5 тэрбум ам.долларын бондыг Засгийн газар арилжаалсан болохыг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, анхнаасаа 5 тэрбум ам.долларын төлөвлөлттэй эхлүүлсэн энэ ажилд хуулийн хүрээнд Улсын Их Хурал хориг тавьсан, үүнтэй холбоотойгоор олон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэр нь борлуулалт, зах зээлтэй холбоотой хүндрэл үүсээд байгаа. Бондын хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт хүн бүрийн нүдэнд ил байгаа, монголчууд зам, эрчим хүчний дэд бүтэц, шинэ орон сууцууд, ажлын байрыг нэмэгдүүлсэн олон үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын үр ашгийг мэдэрч байна. Улс орны эдийн засгийг огцом хямралд оруулалгүй авч гарсан энэ ажлыг зарим хүн буруутгадаг. “Өр” гэж хэлдэг. Үнэндээ энэ мөнгөөр улс орны эдийн засаг огцом уналтаас аврагдсан, энэ мөнгөөр олон бүтээн байгуулалт хийгдсэн, энэ мөнгөөр хувийн хэвшлийнхэн үйлдвэртэй болсон.

    Оюутолгойн хөрөнгө оруулалт бол мөн адил улсын зээлд “өр” гэж бичигддэг, гэхдээ үр ашгийг нь гадаадад байдаг эздэд нь хүртдэг. Тэгвэл “Чингис бонд”-ын хөрөнгийг монголчууд өөрсдөө зарцуулж, бүтээн байгуулалтдаа ашигласан. Бондын хөрөнгөөр барьсан, бүтээсэн бүхэн монголчуудынх. Бид эдийн засгаа солонгоруулах, хувь заяагаа өөрсдөө бүтээж, үйлдвэрлэх ажлыг эхлүүлж чадсан. Цаашид үйлдвэрлэгчид Та бүхнийг дэмжсэн бодлогуудыг төр засгаас авч хэрэгжүүлнэ гэлээ.
    Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат бондын зарцуулалтын ерөнхий тайланг танилцуулав. Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаар монголчууд үндэсний хөгжлийн бодлогынхоо дагуу санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэн, өөрсдөө нэн даруй шаардлагатай хэмээн үзсэн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байгаа ач холбогдолтой болохыг тэрээр танилцуулгынхаа эхэнд хэлсэн юм.

    2013-2015 онд бондын 4.9 их наяд төгрөгийг авто зам, томоохон төслүүд, хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд гэсэн гурван чиглэлээр санхүүжилт хийсэн байна. Дээрх хугацаанд 2250 км авто замын бүтээн байгуулалтад 946.7 тэрбум төгрөг, инженерийн дэд бүтцийн 69 төсөлд 318.3 тэрбум төгрөг, Гудамж төслийн бүтээн байгуулалтад 120.5 тэрбум төгрөг, автозам дэд бүтцийн төсөлд нийтдээ 1.39 их наяд төгрөгийг зарцуулсан ба гүйцэтгэл 84 хувьтай байгаа аж. Түүнчлэн улсын томоохон төслүүдийг 1.95 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн ба гүйцэтгэл 87 хувь, хувийн хэвшлийн үйлдвэрийн төслүүдэд 1.56 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн ба гүйцэтгэл 71 хувьтай байгаа талаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал танилцууллаа.
    “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийн үеэр “Орон нутгийн авто зам”, “Нийслэлийн авто зам”, “Гудамж төсөл”, “Тавантолгой, Гашуун сухайт чиглэлийн авто зам”, “Тавантолгой, Гашуун сухайт чиглэлийн төмөр зам”, “Буянт Ухаа1,2 төсөл”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн төсөл”, Барилгын материал үйлдвэрлэлийн төслүүд”, “Ноос ноолууран болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд”, “Жижиг дунд үйлдвэрлэл” зэрэг 30 орчим илтгэлийг холбогдох төрийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдээс танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

    Энэхүү хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • С.Эрдэнэ: Дундаж тэтгэврийн хэмжээ 306 200 төгрөгт хүрлээ
    2016 оны 6 сарын 09
    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйгээр инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр заасны дагуу нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014, 2015, 2016 онд гурван удаа нэмэгдүүллээ гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.

    Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэргэврийн доод хэмжээ 2012 онд 180 300 төгрөг байсан бол 2016 онд 251 000-д хүрч 40 хувиар нэмэгджээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 49 хувиар нэмэгдэж, 216 000 төгрөгт хүрсэн байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 306 200 төгрөг болж 38 хувиар нэмэгджээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэдгийг С.Эрдэнэ сайд онцоллоо.

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны зургадугаар сарын 1-ээс 35 хувиар нэмэгдүүлж 140 000, асаргааны тэтгэмжийг 33 хувиар нэмэгдүүлж 64 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам эхэллээ
    2016 оны 6 сарын 09
    Монголын Урлагийн Зөвлөлөөс соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна.

    Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг 9 орны 18 уран бүтээлчид оролцож байгаа ба наадмын хүрээнд “Уламжлал ба орчин үе” сэдэвт үзэсгэлэн, “Мөргөлдөөн” Австрали-Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал аялал, “Тэнцвэр” Францын орчин үеийн бүжгийн тоглолт ба Бүжгийн урлагаар анагаахуй сургалт, “Номадинк” уран бүтээлчдийн графити арт зэрэг урлагийг нэг сарын хугацаанд цувралаар олон нийтэд нээлттэйгээр хүргэх болно.
  • Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажил 9 дүгээр сард дуусна
    2016 оны 6 сарын 09
    Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил 9 дүгээр сард дуусна
  • Нэр дэвшигчдэд арга зүйн зөвлөгөө хүргүүллээ
    2016 оны 6 сарын 09
    Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд хандан аргазүйн зөвлөмж гаргажээ. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11 буюу ирэх бямба гаригт албан ёсоор эхэлнэ. Сурталчилгааг хэрхэн явуулах талаар зөвлөмж өгсөн байна. Тухайлбал, нэр дэвшигчдийн менежер, шадар туслах, ухуулагчдыг тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хороонд бүртгүүлж, үнэмлэх авах ёстойг дурджээ. Мөн ямар намаас нэр дэвшигч буй хүний сурталчилгааг хийж буйгаа тодорхой байлгахыг сануулсан байна.
  • Эерэг 24: Аврагчид таван уурхайчны амь насыг аврав
    2016 оны 6 сарын 09
    Өчигдөр 19 цаг 08 минутанд Уул уурхайн аврах ангид Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зоогийн эх” ХХК-ны уурхайд таван хүн нурангид дарагдсан дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.
  • Бага ангийн багш нарын хөдөлмөрийг үнэлж 462 сая төгрөгөөр урамшуулжээ
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа.
5327 5328 5329 5330 5331 5332 5333
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    32 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    33 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    40 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    46 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    59 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    1 цаг 1 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    1 цаг 2 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 4 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    2 цаг 18 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 22 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    2 цаг 31 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    16 цаг 50 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    19 цаг 0 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК