-
2016 оны 1 сарын 18
Дуурийн театрынхан малчдад гараа сунгана
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон ирэх лхагва гарагт 19:00 цагт “Сонгодог гала тоглолт”-оороо үзэгчидтэйгээ уулзахаар болжээ. Сонирхолтой нь тэд тоглолтынхоо бүх орлогыг өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт малчдад олгохоор төлөвлөсөн байна. Учир нь, тус театрын уран бүтээлчид малчдаа дэмжих, нэг малыг ч болтугай эсэн мэнд онд оруулах сэтгэлийг тээж, ийнхүү “Монголын удаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран ээлжит тоглолтоо үзэгч олондоо аж. Ямарваа нэг байгалийн гамшиг, осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэхүү тоглолтыг үзэж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Улсын дуурь бүжгийн эрдмийн теартын хамт олон уриалж байна.
-
2016 оны 1 сарын 18
“Мөнгөлөг шагшуурга” хоёр өдөр үргэлжилнэ
Хар ус нууранд хоёр жилд нэг удаа болдог “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг ирэх хоёрдугаар сарын 20-21- нд хийхээр болжээ. Байгаль дэлхий, амьтан, ургамлаа хайрлан хамгаалж, үндэсний ёс зан заншлаа сэргээн, өв- лийн аялал жуулчлал хөгжүүлэх зорил- гоор Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг уг арга хэмжээг энэ удаа “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор явуулна. Мөсний баярт Ховд аймгийн 17 сум, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд тус бүр 30-аас доош- гүй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Баярын үеэр тэмээний уралдаан, бүх нийтийн гүйлт, олс татах тэмцээн болохоос гадна сайхан тэмээтэй хос шалгаруулна. Мөн аймгийнхаа шагай, тэшүүр, мөсний сурын аваргыг тодруу- лах юм. Энд очсон жуулчдад морин болон энгийн чарга, тэшүүр, морь, тэ- мээгээр үйлчлэх нь.
-
2016 оны 1 сарын 18
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав
-
2016 оны 1 сарын 18
Үндэснийхээ урлагийн гайхамшгийг гэрэл зурагг мөнхөлжээ
Амьдралын олон өнгийг хором алдалгүй анаж байдаг гэрэл зурагчид хамтран эх орныхоо ёс заншил, оюун сэтгэлгээг шингээсэн үндэснийхээ урлагийг гэрэл зургаар дамжуулахыг хүсчээ. Тэгвэл тэд хүслээ биелүүлж, өнгөрсөн бямба гарагт “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа.
Энэхүү үзэсгэлэн нь бусад гэрэл зургийн үзэсгэлэнгээс олон талаараа ялгаатай аж. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас манай оронд морилон ирсэн зочид төлөөлөгчид, аялан ирсэн жуулчдад үндэсний соёл урлагаар дамжуулан улс орноо сурталчлан таниулах зорилгоор гаргаж байгаа үзэсгэлэнг маань дэмжиж хамтран ажиллаж буйгаараа чухал онцлогтой болжээ. Үүнээс гадна Монголын үндэсний дуу бүжгийн чуулга 65 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан “Үндэсний урлаг Монголын бахархал” аяныхаа хүрээнд “Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан” урлагийн төв хамтран зохион байгуулж шилдэг шинэ бүтээлүүд болох ”Монголын их нүүдэл” Үндэсний хөгжмийн их найралын концерт, ”Монголын их хатад” бүжгэн туульс, ”Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг зэрэг тоглолтуудаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зурагсонирхогчдод нээлттэй болгож зураг авалт хийх нөхцөл боломжийг хангаж өгснөөрөө онцлог аж. Үзэсгэлэнд 25 мэргэжлийн гэрэл зургийн мастер, гэрэл зураг сонирхогчид оролцож 295 бүтээл ирүүлснээс мэргэжлийн болон хэвлэлийн шаардлага хангасан, гэрэл зургийн онцгой мэдрэмж, өнгө дүрслэл, өгүүлэмж сайтай 50- 60 бүтээлийг сонгон авч олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм.
-
2016 оны 1 сарын 18
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав
-
2016 оны 1 сарын 18
1255 монгол хүүхэд гадаадад мэндэлжээ
Манай улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн оны нэгдугээр сард Өмнөговь аймагт мэндэлж, монголчууд бид улам олуулаа болов. Тэгвэл Х.Мон- голжин охин 60 гаруй мянган дүү дагуулжээ. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2015 оны эцэст манай улсын хүн ам 3.061.600 болж, өмнөх оны мөн үеэс 65.600 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд нийт 82.150 хүүхэд төрсний 1255 нь гадаадад мэндэлсэн байна.
-
2016 оны 1 сарын 18
НИТХ-ын дарга Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн эзлэх мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тодруулбал, нийслэлээс сонгогдох НИТХ-ын гишүүний тоог нэмнэ гэсэн үг юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл байр, сууриа илэрхийллээ.
-
2016 оны 1 сарын 18
“ПюрХаус”, “ЖигүүрГранд”, “ЮБП”, “Зүүн хүрээ шилтгээн”, “АО Жаргалант”, “Ричфортун”, “Блю Скай”, “Ажигана” зэрэг барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулжээ.
-
2016 оны 1 сарын 18
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхэллээ. Нэгдсэн сургалт, зөвлөгөөний ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ : “Прокурорын байгууллага, түүний хамт олон 2015 онд хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо зохих түвшинд биелүүлэн ажиллалаа. Прокурорын байгууллагын энэ удаагийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн нь Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй болон прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хангах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн эхлэж байгаа цаг үед болж байна.
Цаашид прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, хууль, эрх зүйн шинэ орчинд ажиллах бэлтгэлээ базаах, прокурор, ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар, журмуудыг шинээр батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэх, ажлын ололтоо бататгах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, прокурор, ажилтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нийгэмд гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлийн дагуу бодлого үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох үүргээ бүрэн хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын үр дүнг нь тооцож дүн шинжилгээ хийж байх шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, прокурор, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг шаардлагууд гарч байна. Байгууллагаас дэвшүүлсэн зорилт, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудыг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхэд удирдах ажилтны идэвхи зүтгэл, ажлын санал, санаачлага их үүрэгтэй.
Та бүхнийг сургалт, зөвлөгөөнөөс ихийг сурч мэдэн удирдлагын үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэв.
Өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудад “Төрийн захиргааны шинэтгэл, хөгжлийн хандлага”, Мэдээллийн аюулгүй байдал”, “Удирдлагын манлайлал менежмент”,”Өөрийгөө танин мэдэх, өөрийгөө олох, өөрийгөө бүтээх үе шат” зэрэг сэдвүүдээр сургалт явагдах ба шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал”-ын талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар сургалт явуулна.
-
2016 оны 1 сарын 18
Байнгын хорооны хурал зарласан ч ирц бүрдэхгүй байна
-
2016 оны 1 сарын 18
Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн, тамир спортын хөгжлийн төв нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлтэй хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
-
2016 оны 1 сарын 18
МУГЖ Л.Болдбаатар шинэхэн дуугаа өлгийдөн авчээ.
-
2016 оны 1 сарын 18
“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааны бүртгэл 19-нд эхэлнэ
-
2016 оны 1 сарын 18
Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал энэ сарын 17,18-ны өдөр болж, тус хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцлоо.
-
2016 оны 1 сарын 18
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 1 сарын 18
Геологийн төв лаборатори дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гурвалсан стандантаар итгэмжлэгдсэн лабораторитой болжээ.
-
2016 оны 1 сарын 18
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох дөрөвдүгээр дээд чуулган Төрийн ордноо үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 18
Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
-
2016 оны 1 сарын 18
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төв, Азийн сан хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан юм. Өнөөдөр энэхүү санал асуулгын урьдчилсан дүнг олон нийтэд мэдээллээ.
Зөвлөлдөх санал асуулга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл болон АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар нараар удирдуулсан Зөвлөх хорооны хяналтан дор хэрэгжсэн юм. Зөвлөх хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Д. Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр, Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ нар ажиллан, санал асуулгын явцад хяналт тавьсан.
Санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 300 гаруй иргэн оролцож Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, их хэмжээний зээл аван хэрэгжүүлэх 14 гол төслийг хэлэлцэн, ач холбогдлоор нь эрэмбэлсэн юм. Санал асуулгад оролцсон иргэд нь нийслэлийн хүн амыг бүрэн төлөөлж чадахуйуц гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Мөн санал асуулгын үеэр иргэдийн анхлан эрэмбэлсэн дараалал өөрчлөгдөж хамгийн их үнэлгээ авсан эхний 6 төслийн 4 нь байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүд байсан гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл хэллээ.
Тодруулбал, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдалтай холбоотой төслүүд, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх, Туул Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Эко парк байгуулах болон Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах зэрэг төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх ёстой гэж иргэд үзжээ.
Харин дараа нь үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэлтийн төвлөрлийг сааруулж хотын төвөөс гаргахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Налайх дүүрэгт байгуулах барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эмээлт орчим байгуулах хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслүүдийг санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн байна. Түүнчлэн “аюултай ба хортой хог хаягдал гаргах болон хадгалах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр компаниудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн санааг иргэд илэрхийлсэн байна.
Харин Улаанбаатар метро болон Экологийн коридор байгуулах төслүүдийн үнэлгээ доошилжээ. Мөн энэхүү зөвлөдөх санал асуулгын үр дүнд иргэдийн дунд “төрийн албан хаагчид над шиг хүмүүс ямар бодолтой байгааг тоодог анхаардаг”, “Улаанбаатар хотын захиргаа зөв зүйл хийж байгаа” гэсэн итгэл нэмэгдсэн нь ажиглагдсан гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Ж.Фишкин хэллээ.
Зөвлөлдөх санал асуулгын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, иргэдийн өгсөн саналын дагуу эрэмбийг тогтоосон захирамж гарган үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Мөн анх удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулга нь үр дүнтэй амжилттай болсон гэж иргэд дүгнэж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2 дахь Зөвлөлдөх санал асуулгыг “Хотын дүрэм болон Улаанбаатар хотын өөрийн засаглалыг сайжруулах” асуудлаар зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 18
Нийслэлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийж, сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний үүсч болзошгүй ачааллаас урьдчилан сэргийлж, зохицуулах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярыг угтсан түр зохицуулалт хийдэг. Өнгөрсөн жилүүдэд түр зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байсан тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны Ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.
Мөн энэ өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Хүчит Шонхор” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвийн чиглэлд шинэ чиглэлээр автобус явуулна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гариг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны Ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авна
Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах, гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг хангаж ажиллана.