Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5656 5657 5658 5659 5660 5661 5662
  • Фото: Дэлхийн хотууд 2016 оны ингэж угтав
    2016 оны 1 сарын 02
    Манай дэлхийн хотууд 2016 оноо ингэж угтжээ.
  • 2016 оны Ерөнхий зурхай
    2016 оны 1 сарын 02
    Ирэх жил бидэнд цоо шинэ адал явдал, баяр хөөрийг бэлдэж. Олонх хүмүүс хийхийг хүсдэг зүйл, хүсэл мөрөөдлөө олж амьдралаа цоо шинээр эхлүүлэх бололтой. Үүнийг биелэнэ гэдэгт би итгэлтэй байна. Учир нь Гоолингоо бүсгүйчүүд бүгд ухаалаг, эрч хүчтэй бас мэдрэмжтэй шүү дээ.
  • Онлайн луйварын гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе
    2016 оны 1 сарын 02
    Хэн нэгэн гадаад фэйсбүүк хэрэглэгч таньтай санаандгүй байдлаар найз болсон бол, таны гар утсанд их хэмжээний мөнгө хожсон юм уу хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа талаар мессеж ирсэн бол, таны цахим шууданд хэн нэгнээс их хэмжээний мөнгө олох боломжтой талаарх төрөл бүрийн ухуулга бүхий шуудан ирсэн бол таньд онлайн луйварт өртөх бодит эрсдэл үүссэн байна гэсэн үг юм.
    Элдэв хуурамч мэдээлэлд хууртахаа больцгооё !
  • Цагдаагийн ахмад Ц.Мөнхзаяад хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 1 сарын 02
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн  ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүсийг төрийн дээд, одон медалиар шагнаж урамшуулсан.
    Энэ үеэр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ц.Мөнхзаяад Монголын улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүртээсэн билээ.
    2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Ц.Мөнхтуяаг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
  • Ордуудын өнөөдрийн зурхай
    2016 оны 1 сарын 02
    ХОНЬ - (3/21-4/19)
    Өглөө сэтгэл санаа тоггворгүй байх төлөвтэй. Хэдхэн хором ч болов чимээгүй сууж, тунгаан бод. Бага насны зургаа гаргаж дотоод сэтгэлтэйгээ ярь, хариулт таныг гайхашруулна. Зөн билэг өндөр байж, Азын тэнгэр ивээх болно. Сонор, сэргэг бай, танд асар их ашиг айсуй. Том төсөл эхлэх, эсвэл ашиг тус авчрах хамтын нийгэмлэгт цаг, мөнгөө хандивлахад тохиромжтой үе.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    ҮХЭР - (4/20-5/20)
    Эрч хүчээр дүүрэн байж, амсхийх завгүй их ажил хүлээж байна. Зорьсон зүйлдээ саадгүй хүрэхийн тулд идэвхтэй ухаалаг байгаарай. Энэ өдөр үүссэн асуудлыг бүх талаас нь харж ярвигтай болохоос болгоомжилж, харилцаа
    холбоондоо буруу хандлага төрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс хэлэлцэж буй асуудлаа шийдэхэд бусадтай санал зөрөлдөж болзошгүйг анхаар. Хүнд бэрх зүйлтэй нүүр тулж магадгүй. Ганц бие Үхрүүдийн хувьд сэтгэл хөдөлгөсөн сайхан хүнтэй танилцана.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    ИХЭР - (5/21-6/21)
    Урлагийн болон гүн ухааны сонирхолтой санаанууд таны бодлыг эзэмдэх болно. Хэрвээ ямар нэг зүйл бичиж эхэлж байгаа бол өгүүллэг эсвэл номоо маш сонирхолтойгоор дуусгаж чадна. Хосууд чухал асуудлаар санал зөрөлдөх бөгөөд мухардалд орно. Та асуудлыг хурдан мартаж чадахгүй. Тиймээс ямар нэг шийдэл хэлж өгч чадах дотны найз нөхөдтэйгөө ярилцаад үзэхэд гэмгүй.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Энэ өдөр мэлхийн ордынхны хувьд хайр дурлалын бас мөнгөний гариг юм. Эд хөрөнгө, эрх мэдэл чинь таныг зоригжуулна. Нөхөрлөл чинь хангалттай сэтгэл ханамжийг мэдрүүлнэ. Нөхөд чинь таныг ихэд хүндэлдэг тул та өөрөө хичээх хэрэгтэй. Баярын дараа ажиллах эрч хүч суларч магадгүй. Хамт ажиллагсадтайгаа эвгүй харьцахаас болгоомжлоорой. Ажил төрлийн холбоотой хүмүүстэйгээ огцом ширүүн харьцахаас зайлсхий. Хөгжилтэй цоглог байхыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    АРСЛАН - (7/23-8/22)
    Өөрийн зөн совиндоо итгэж, жижиг сажиг зүйлсийг тоолгүй орхи. Таны төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох бололтой. Сайн төвлөрч чадвал та зардлаа багасгаж чадна. Шинэ мэргэжлийн гараагаа эхлүүлэх боломж юм уу аялал зугаалгад явах завшаан танд тохионо. Гэхдээ гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг бол аялалд явах аятай цаг мөн эсэхээ сайтар тунгаагаарай. Гаргаж байгаа шийдвэртээ эргэлзэх хэрэггүй, бусдын санаа бодлыг асуу.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    ОХИН - (8/23-9/22)
    Хайр дурлал болон бизнесийн харилцаанд бага зэрэг гэнэтийн асуудал гарах бөгөөд үүнд бэлэн байх хэрэгтэй. Аливаад ухаалаг хандахгүй бол танд хүнд цохилт болно. Санхүүгийн асуудал үүсч хэт их мөнгө үрж, зардал гаргаад байгаа бол энэ талаар гэр бүл дотроо сайтар ярилцахыг зөвлөж байна. Хайртай хүмүүстээ тавих анхаарлаа сайжруулснаар сэтгэл зүйн дарамтаас гарах болно.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Найзархаг, нийцтэй өдөр. Адал явдлын нөлөөгөөр энэ өдөр гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх нь. Өглөө эртлэн босох нь бизнесийн үйл ажиллагаанд маш чухал бөгөөд аливаа үйл ажиллагаанд хоцрохгүй байх хэрэгтэй. Татварын буцаан олголт, эд хөрөнгө өв залгамжлах болон бизнесийн сайн хамтрагчтай болсноор санхүүгийн хувьд азтай байх болно. Гэр бүлийнхээ аливаа асуудлыг ойлгож, шийдвэрлээрэй.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Нар таны харилцаа холбооны ордыг тойрно. Сурталчилгааны эсвэл шуудангийн компаниуд олон нийтийн болон бизнесийн асуудалд цаг зав, анхаарлаа хандуулахыг танаас хүсэх байх. Та баярын дараа амрахыг хүссэн ч нэг ажлаас нөгөөд шилжсээр, олон үйл ажиллагаанд оролцох бололтой. Хэрвээ та сүүлийн үед найз нөхөд, ах дүүтэйгээ хамт цаг бага өнгөрүүлсэн бол тэдэнтэй холбоо барь.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    НУМ - (11/22-12/21)
    Ажил мэргэжлийн хувьд, хувийн харилцаан дээр ч тогтворгүй байдал ажиглагдана. Арилжаа наймаанд одгүй байна. Та хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч тохиолдох саад бэрхшээлийг даван гарч чадахгүй. Сэтгэл санаагаар гэнэт унах, хар дарж зүүдлэх эсвэл толгой өвдөх гэх мэт байдал ажиглагдаж мэднэ. Энэ жил аливаа зүйлийг хийхдээ зөв эхэлж өөрөө өөртөө анхаарах хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    МАТАР - (12/22-1/19)
    Таны, шийдэмгий зан чанар бусдын анхаарлыг татах болно. Бусдад түрэмгий хандахаас зайлсхий. Өөрийн хэл яриагаа цэгнэ. Өдөр тутмын чухал ажлуудаа өглөөгүүр эртхэн амжуул. Гэр орны болон санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолоогүй асуудлуудад тайван ханд. Өнгөрсөн үеийн хэцүү асуудал эргэн сөхөгдөж магадгүй.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    БУМБА - (1/20-2/18)
    Урт хугацааны төлөвлөгөөгөө шинэчлэн өөрчил. Жижиг зүйлсээс болж стресстэх хэрэггүй. Учир нь таны олох ашиг их. Гаднаас ирэх зочид танд төвөг удахын зэрэгцээ маш их баяр хөөр бэлэглэнэ. Таагүй зүйлс тохиолдсон ч эерэг сэтгэлгээгээ хадгал. Өдрийн талыг дэлгүүр хэсч өнгөрөөх шинжтэй. Хилийн чанадад аялах бол шинэ хувцас ав, гэхдээ зардлаа хатуу хяна. Алдагдалгүй аялах мэдээж таатай.
    Дэлгэрэнгүй
    БЯМБА, 2016 ОНЫ 01 САРЫН 02
    ЗАГАС - (2/19-3/20)
    Өнөөдөр ч мөн адил амьдралаа энгийн байлгаж, урагшилсаар бай. Загасны ордны хүмүүс удирдлагаа алдаж мэдэхээр байгаа тул, хэтэрхий их аз жаргалтай байдлаа харуулах гэсний хэрэггүй. Хэрэв та өдийд дараа жилийнхээ баярт хэрэгтэй зүйлсийг цуглуулдаг бол одоо энэ мөнгөө хадгалж эхэл. Мөнгө болон хайр дурлалтай холбоотой асуудалд хачин тогтворгүй зан ааш гаргахаасаа болгоомжил. Чухал хүмүүсээсээ хайр халамж авах гэж тэднийг хэт их хүчлэх хэрэггүй.
  • ”Ороолон” УСК энэ сард үзэгчдийн хүртээл болно
    2016 оны 1 сарын 02
    “ЗООРЬ”, “ ХҮҮХЭЛДЭЙ” зэрэг киног бүтээсэн “ КИНО ЦАМХАГ” студийн ээлжит дэлгэцийн бүтээл “ ОРООЛОН” аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголд цор ганц гэж хэлж болох аймшгийн төрлөөр бичдэг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоор өмнөх хоёр киногоо хийсэн бол энэ удаа тус студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ “ОРООЛОН”аймшгийн киноны зохиолыг бичжээ.

    Энэхүү киноны найруулагчаар Жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “ХҮҮХЭЛДЭЙ” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г. Сувд- Эрдэнэ, Зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт,найруулагч Х.Түвшин нар ажиллаж байна.Киноны дууг реппер DESANT,дуучин SOLO нар хамтран дуулж байна.Киноны дүрүүдийн хувьд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон чадварлаг багийг бүрдүүлжээ.

    СТА Жүжигчин Д.Бямбацогт, СТА Жүжигчин Б. Сарантуяа, Жүжигчин Б.Энхтүвшин /Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүүдэнд ч оромгүй явдал, Зүрх зогсохгүй/, Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг /Хөгжилтэй гэр бүл, Улаанбаатар би чамд хайртай, Сүүлчийн шөнө/, Жүжигчин М.Батзориг /650, Анхаар дотор чимээгүй, Хэцүү анги/, жүжигчин Э.Пүрэвжаргал / Сүүлчийн шөнө, Луйвар, Эгэлийн гайхамшиг/, жүжигчин Г.Баярхүү /Луйвар, Хүүхэлдэй/, Жүжигчин П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, Уран нугараач н.Сэндэр нар ажиллажээ.

    Шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүй эргэлт, сонирхолтой өрнөл, аймшигт үйл явдалруу хөтлөхийг үзэгч та уг киноноос харах болно. Үзэгчдийн анхаарлыг татаж хүлээлт үүсгээд байгаа “ОРООЛОН”аймшгийн кино шинэ оны 1р сард нээлтээ хийнэ.
  • Дулааны худагт унаж нас баржээ
    2016 оны 1 сарын 02
    Дулааны худагт унаж нас барсан байсныг гаргажээ.

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн ард дулааны шугамын худагт хүн нас барсан байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага нэгдүгээр сарын 1-ний өдрийн 14:55 цагт онцгой байдлын албанд иржээ.

    Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж нэр, нас, гэрийн хаяг тодорхойгүй эрэгтэй хүн унаж нас барсан байдалтай байсныг гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
  • Фото: Парламент-2015 он
    2016 оны 1 сарын 02
    Өнгөрсөн 2015 онд УИХ ямар ажил амжуулсныг эндээс харна уу.
  • Цасан шуурга шуурна
    2016 оны 1 сарын 02
    3-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
  • Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
    2016 оны 1 сарын 02
    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
    2016 оны 1 сарын 02
    Өвлийн дунд шар хулгана сар
    Харагчин хонь өдөр

    Аргын тооллын: 2016.1.2, Бямба гараг
    Наран ургах шингэх: 08.43-17.07
    Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

    Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно. Тэрсүүд өдөр.
  • Улаанбаатарт 10 хэмийн хүйтэн байна
    2016 оны 1 сарын 02
    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 17-22 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 градус хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.
  • Х.Монголжин ийм том болжээ
    2016 оны 1 сарын 01
    Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин
  • 2016 оны нэгдүгээр сарын зурхай
    2016 оны 1 сарын 01
    Хонь
    2016 оны 1 сард чи хувийн амжилт, ажил мэргэжлийн тал дээр анхаарлаа хандуулах болно. Энэ нь гарагиудын дийлэнх нь хойд зүгт байгаатай холбоотой юм. Гэр бүл болон хайр дурлалын амьдрал энэ сарын турш хэвийн байдлаар үргэлжилнэ. Зарим нэг тодорхойгүй зүйлсийн өмнө тэвчээртэй байх хэрэг гарна. Мөн энэ сард бизнесээ төлөвлөгөөтэйгөөр авч явах нь ирэх саруудад амжилттай хэрэгжих боломжийг бий болгоно.

    Үхэр
    Мэргэжлийн болон хувийн зорилтууд анхаарал татах 1-р сар ирж байна. Одоо Үхрийнхны хувьд карьерээ өсгөхийн тулд эртнээс тавьж байсан зорилтоо биелүүлэх тохиромжтой цаг мөн. Гэр ахуйн асуудлууд тийм ч чухал биш байх болно. Гараг эрхсийн хүч баруунаас зүүн жигүүр лүү шилжиж байгаа учир эхний хэдэн долоо хоногт бие даан шийдвэр гаргах хүсэл эрмэлзэл, нийгмийн шаардлага хоёрын хооронд тэнцвэрийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хүслийг, бусдын хүсэлтэй уялдуулж эв эеийг хичээгээрэй. Харин 22-ноос хойш бүх зүйл чиний хүслээс хамаарна. Өөрийгөө танин мэдэхийн тулд аялалаар явах сонирхол төрнө. Үүнийгээ биелүүлэхэд таатай сар.

    Ихэр
    Энэ сард Ихрүүд карьер, ажил хэрэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлэх бололтой. Энэ хооронд гэр бүлийнхэн чинь чиний арын албыг даана. Нийгмийн хандлага, хэм хэмжээнд тааруулах гэж хичээх нь утгагүй мэт санагдаж, өөрийнхөөрөө байхаар хичээж эхэлнэ. Ихрүүдийн хувьд хувь хүнийхээ аз жаргалын утга учрыг олж нээх сар нь энэ сар болно.

    Мэлхий
    2016 оны нэгдүгээр сард чиний хувьд гэр бүлээс илүүтэйгээр ажлын нэр хүнд давамгайлах хандлагатай байна. Чамайг хүрээлж буй хүмүүсийн тусламж дэмжлэг нь чиний амжилтын түлхүүр болно. Биеэ даасан, өөрийнхөөрөө зан араншин өөрт чинь сэтгэл дундуур байх нөхцлийг авчирч болох юм. Мэлхийн ордныхон 2016 онд өөрийгөө нээж, олох ба 1 сард идэвхтэй амьдралын хэмнэлийг бий болгохын төлөө тэмүүлж амьдарна. Энэ нь спортоор хичээллэх болон шинэ хувцас, гоёл чимэглэлд анхаарах зэрэг өөрчлөлтүүдийг чамд авчирна.

    Арслан
    Ихэнх гараг эрхэс Арслангийн ордны зүүн талд байрласан байх тул аливаа үйл хэрэгтээ энхийг сахиж, дотооддоо амар амгалан байдлаа хадгалахаар хичээхийг зөвлөж байна. Карьерын тал дээр бодолтой байж, өөрийн зүгээс шалтгаалах зүйлсийг хичээнгүйлэн хийж сорилтуудыг даваарай. Энэ сард бусад хүний хүсэл сонирхол чиний хувийн зорилгод өөрчлөлт оруулах магадлалтай. Бодож яваагаа биелүүлэхийн тулд өөрийн таньж мэдэх хүмүүсээсээ тусламж аваарай. Харин хувийн харилцаануудын хувьд тааламжтай сар өнгөрнө.

    Охин
    Од гарагс Охины ордныхны өмнөд хэсэгт байрлаж байгаа учир энэ сард гэр бүл, гэр орны асуудлууд давамгайлах нь ээ. Гэр бүлийн гишүүдээ илүү сайн хүн болгох тал дээр чиний нөлөө шууд мэдрэгдэнэ. Ажил дээрээ өмнөх амжилт ололтуудаа тунгаан бодож, алдаагаа залруулж, шинэ төсөл хөтөлбөр эхлүүлэхэд таатай. Нийгмийн хэм хэмжээ чиний өөрийн үзэл бодлоос дээгүүрт тавигдана. Бусдын өнцгөөс харахад азтай гэж хэлж болохуйц таатай боломж чамайг хүлээж байна. Буд гараг буцах хөдөлгөөнд орчихоод байгаа ч хамтын ажиллагаа, хэлсэн амандаа хүрдэг зан чинь зорилгоо биелүүлэхэд чамд туслах болно.

    Жинлүүр
    Энэ сард Жинлүүрийнхэн өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд уян хатан байх шаардлагатай болох нь. Өөрийн хувийн зан байдал, үзэл бодлыг үнэлж, таатай өөрчлөлтийг хийх болно. Танилын хүрээгээ өргөсгөхөд анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын турш гараг эрхэс Жинлүүрийнхний өмнөдөд байрших ба энэ нь гэр бүлийн дотоод асуудлууд руу анхаарлыг чинь хандуулна. Ажил мэргэжлийн асуудлуудыг энэ сард хоёрт тавина.

    Хилэнц
    Энэ сард Хилэнцүүдийг гэр бүл, гэр орныхоо асуудалд илүү ихээр санаа тавиарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Ингэснээр сэтгэл санаа чинь сайжирч, гадаад ертөнц, ажил албаны бодит асуудлуудтай нүүр тулах хүчийг чамд өгнө. Од гарагс Хилэнцийнхэний баруун зүгт байрласнаар нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж, бусдаас хамааралгүйгээр зорилгодоо хүрэхээд тэмүүлэх хүчийг чамд өгөх болно. Хилэнцүүд өмнөх ажлаасаа илүүтэй томоохон бизнес төслүүдэд анхаарал хандуулж эрч хүчээ тэдгээрт зарцуулах бололтой. Хэт ачаалалтай ажилласнаас эрүүл мэнд, сэтгэл санаа чинь асуудалд орж эхлэх магадлалтай учир өөрийгөө мартаж болохгүй шүү.

    Нум
    Нумын ордны 2016 оны эхний сарын зурхайнд санасан бодсон зүйлсээ хэрэгжүүлэхэд саадгүй хэмээжээ. Амьдралаа чи өөрийнхөө гарт бүрэн атгах бөгөөд, цээжинд байгаагаа гүйцэлдүүлэхэд хэн нэгний туслалцаа дэмжлэг хэрэг болохгүй. Гэрийн дотоод болон сэтгэл санааны асуудлууд энэ сарын турш голлох байрыг эзэлнэ. Чиний анхаарлыг бүрэн шаардах томоохон шинэ ажлыг эхлүүлэх бололтой. Энэ нь чиний санхүүгийн боломж болон гэр бүлд бага зэрэг дарамт учруулж болзошгүй. Алсдаа ирэх ашиг нь өндөр боловч үүний тулд эхэндээ бүсээ чангалах хэрэгтэй болж мэднэ.

    Матар
    Бусадтай хамтран ажиллахдаа уян хатан байж, эвлэрэх эхний алхамыг хийж байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн оюун санаагаа дэмжлэг болгоорой. Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийж өөрчлөлт хэрэгтэй гэдгийг өөртөө байн байн сануулж байгаарай. Энэ сард гэр бүлийн чинь хувьд их чухал сар байх болно. Үүнийгээ дагаад санхүү болон гадаад төрхөндөө анхаарал тавих болно.

    Хумх
    Энэ 1-р сард чи бие даасан хандлагаар өөрийнхөө амьдралыг зохицуулах болно. Бусдын туслалцаа, дэмжлэгийг харах шаардлагагүй, бүх юм чиний гарт байна. Оюун бодлыг өөдрөг сэтгэл эзэмдэж, дэлхийг ч удирдаж чадах юм шиг хүч чадал мэдрэгдэх болно. Томоохон төсөл эхлүүлэхэд таагүй. Мөн Хумхынхан гадаад төрх, имижээ сайжруулах тал дээр тодорхой хэмжээний анхаарал хандуулна. Биед эрч хүч мэдрэгдэж өөрийн эрхгүй л илүү үзэсгэлэнтэй болох болно. Амбицаа хөгжүүлснээр дотоод хүч чадал нэмэгдэнэ.

    Загас
    Энэ сард ажил мэргэжилтэй холбоотой зорилт, зорилгууд гэр бүлээс өмнүүр тавигдана. Ирээдүйн өндөр албан тушаалынхаа төлөө ур чадвараа сайжруулах хэрэг гарна. Энэ хооронд гэр бүлийнхэн чинь бүгдээрээ чиний арыг дааж, чамайг хамгаалах болно. Сорилтын өмнө эргэлзэх хэрэггүй ба зоригтойгоор нүүр тулаад үзээрэй. Буд гараг буцах хөдөлгөөнд орчихсон энэ үед амжилтад хүрэх хамгийн бодит тохиромжтой арга нь азаа турших юм.
  • 2016 оны эхний Засгийн газрын хуралдаан даваа гарагт болно
    2016 оны 1 сарын 01
    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны эхний хуралдаан ирэх Даваа гараг буюу нэгдүгээр сарын 4 -ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • Ард иргэдэд, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж
    2016 оны 1 сарын 01
    Ард иргэдэд, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж
  • Reuters агентлагийн өнгөрсөн долоо хоногийн онцлох зургуудаас
    2016 оны 1 сарын 01
    Reuters агентлагийн өнгөрсөн долоо хоногийн онцлох зургуудаас
  • ”Авьяаслаг Монголчууд” шинэ жилийн баярын дугаар
    2016 оны 1 сарын 01
    ”Авьяаслаг Монголчууд” шинэ жилийн баярын дугаар
  • Шинэ оны эхний өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүд
    2016 оны 1 сарын 01
    Нэгдүгээр сарын 1,2-нд амрах

    Нарантуул худалдааны төв
    Хар хорин худалдааны төв
    Бөмбөгөр-1,2 худалдааны төв
    Номингийн бүх салбарууд
    Баянзүрх худалдааны төв-1
    Баянзүрх худалдааны төв-2​
    Нэгдүгээр сарын 1,2-нд ажиллах

    Сандэй плаза худалдааны төв
    Макс моллын бүх салбарууд
    Берлин зоогийн бүх салбарууд
    Бургер Кингийн бүх салбарууд
    Номингийн бүх салбар төвүүд
    Да хүрээ зах
    Эх сурвалж:www.polit.mn
  • “Улаанбаатарын Мөнгөн шөнө”-ийн ёслолын буудлага хэсгээс
    2016 оны 1 сарын 01
    “Улаанбаатарын Мөнгөн шөнө”-ийн ёслолын буудлага хэсгээс
5656 5657 5658 5659 5660 5661 5662
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    4 цаг 46 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    5 цаг 23 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    5 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 45 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 58 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК