2014 оны 4 сарын 22
Харин Ерөнхий сайдын хэлсэн “АТГ ажил хийлгэхгүй юм” гэдэг үгэнд хариулт болгож АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд “Тэр үг нь Н.Алтанхуяг гэдэг хувь хүний үг гэж бид ойлгож, Монгол Улсын Ерөнхий сайдын үг биш гэдэгт итгэж байна” хэмээв. Мөн Д.Сугарыг “Өөрийгөө илтэд хаацайлсан ярилцлагууд өгч байна. Хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон” гэсэн юм. Ийн ажлаа хийж, үүргээ гүйцэтгэж байгаа АТГ-ын ажилд төвөгшөөж байгаа зарим эрхмүүдийн үгэнд АТГ-ын тэргүүн комиссор “анализ” хийсэн бололтой.