-
2012 оны 4 сарын 13
Н.Энхбаярыг баривчлах болсон шалтгааныг зарим эх сурвалжууд ийнхүү тайлбарлаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэг жилийн өмнөөс АТГ-т ирж мэдүүлэг өгөхийг өмгөөлөгчөөр нь дамжуулан хэд хэдэн удаа дуудуулсан ч тэрээр ирж мэдүүлэг өгөөгүй учир ийнхүү албадан баривчилсан байна. Үүнийг Х.Тэмүүжин гэх гишүүд мэдэж байгаа аж.
-
2012 оны 4 сарын 13
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж, Төв аймгийн цагдан хорих төвд хорьжээ. Энэ газарт хүнд гэмт хэрэг хийсэн, бусдаас тусгаарлах гэсэн хүмүүсээ хорьдог гэж эх сурвалжууд хэлж байна.
-
2012 оны 4 сарын 13
Өнөөдөр МАХН-аас мэдээлэл хийлээ. Тэд “Н.Энхбаярыг албадан саатуулсан нь долдугаар сарын 1-ний үеэр хуралдсан ҮАБЗ-ын протоколыг дэлгэн тавьж, үнэн мөнийг илчлэх болсоны төлөө ийнхүү улс төрийн өшөө авалт хийн, үнэний дуу хоолойг хорих, гэм буруутай этгээдийг нуун далдлах гэсэн бусармаг явдлын илрэл боллоо.
-
2012 оны 4 сарын 13
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнөөдөр 12 цагаас мэдэгдэл хийх гэж байна.
-
2012 оны 4 сарын 13
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр 06.00 цагийн үед албадан саатуулсан. Үүнийг улс төрийн зорилгоор хорьсон хэмээн хүмүүс үзэж байгаа юм. Учир нь тэрээр өчигдөр Төрийн ордонд 2008 оны долдугаар сарын 1-ний ҮАБЗ-ын протокол бүхий 300 хуудас материал дэлгэсэн билээ. Уг протоколыг 24tsag.mn сайт цувралаар хүргэж байна.
-
2012 оны 4 сарын 13
МАХН-ын дарга Н.Энхбаярын биед халдан, өнөөдөр өглөө 06.00 цагийн орчимд хүч хэрэглэн, хууль бусаар баривчилсан. Түүнийг баривчлахдаа 50 гаруй тусгай тасгийн цагдаа, 5О гаруй энгийн хувцастай үл мэдэгдэх этгээдүүд, 600 орчим цагдаагаар хүч хэрэглэсэн хэмээн МАХН-аас мэдээлэв.
-
2012 оны 4 сарын 13
Юнител хулхидаж гэнэ. Яг л үнэг шиг сүүлээ шарваад алга болсон юм байх. Интернэтээс л харлаа. “Ээ чааваас...” гэж би өөрөө юнителийн хэрэглэгчийн хувьд бодоод л өнгөрөв.
-
2012 оны 4 сарын 13
МАН доторх зөрчил ширүүсч оргил хийгээд тайлалдаа хүрэхэд тун бага хугацаа үлдээд байгаа бололтой. Учир нь намын бүлгийн хурал нэлээд ширүүсч эцэстээ бие биедээ хэвлэлээр битүү хатуу утгатай үг дайдаг боллоо.
-
2012 оны 4 сарын 13
МАХН-ын байранд МАХН-ын гишүүд, идэвхтэн дэмжигч нараас ард иргэдэд хандан мэдээлэл хийлээ. Уг хуралд оролцож буй хүний эрхийн хуульч М.Ичинноров МАН-аас удахгүй гарна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн МАН-аас маш олон гишүүд нь гарах гэж байгаа гэдгийг тэрээр хэлсэн юм.
-
2012 оны 4 сарын 13
Өчигдөр орой 22.00 цагийн үед Н.Энхбаярын гэрээс “Буян”-гийн Жагаа гарч ирсэн. Түүнээс хэвлэлийнхэн тайлбар авахыг хүссэн ч тэрээр учиргүй уурлаж, хэвлэлийнх рүү дайрч байсан юм.
-
2012 оны 4 сарын 13
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр төвд хоригдож байгаа цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Сүхбаатарын захирамжаар цагдан хорих 111-т саатуулаад байгаа.
-
2012 оны 4 сарын 13
МАХН-ын дарга ЕНБД Н.Удвал сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Өглөө 6.00 цагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, Наранбаатар нараар ахлуулсан 300 гаруй албан хаагчид Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан юм.
-
2012 оны 4 сарын 13
Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярыг орой үдшийн цагаар буутай баривчлах гэж оролдоод үүрийн цагаар хүчээр авч явсанд олон нийт ихээхэн дургүйцэж эхэллээ. Тиймд уг асуудлыг хэлэлцэх ёстой хэмээн МАН-ын нөлөө бүхий хүмүүс ярилцаад байна.
-
2012 оны 4 сарын 13
Шинээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол сонгуульд нэр дэвшихийг хориглосон заалт орсон. Тиймд МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд бүтэн гурван жил шалгаж байгаа хэргээр нь шалтаглан баривчилсан гэж зарим эх сурвалжууд хэлж байна.
-
2012 оны 4 сарын 13
Өчигдөр орой 7 цагийн үед Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж байна гэж сонссон олон хүн Н.Энхбаяр дээр очсон. Тэдний тэргүүнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нар яаран, сандран очиж Н.Энхбаярын үнэнч “цэргүүд” гэдгээ олон нийтэд тунхаглан зарлалаа.
-
2012 оны 4 сарын 13
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 8 цагт АТГ-ынхан баривчлахаар завдсан. Сэжигтнээр татсан тогтоол танилцуулаагүй байж баривчлахаар болсныг эсэргүүцэж МАХН-ын гишүүд болон дэмжигчид гээд мянга гаруй хүн Н.Энхбаярын Удирдлагын академийн ойролцоох байрны гадаа шөнийн 2 цаг хүртэл байсан.
-
2012 оны 4 сарын 13
Энэ үгийг АТГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга Э.Амарбат урьд шөнө цөөн хэдэн хүний хүрээнд биш түмний нүдэн дээр телевизийн камер харж байгаад хэллээ. Аймшиггүй хэлэв. Аймшигтай санагдав.
-
2012 оны 4 сарын 13
Н.Энхбаярыг АТГ-аас баривчиллаа. Н.Энхбаярыг 7 сарын нэгний асуудлын талаар дэлгэсэн материалууд нь улсын нууцын зэрэглэлтэй байсан. Тиймээс уг асуудалтай нь холбогдуулан улсын нууц зардруулсан гэсэн үндэслэлээр хорих гэж байгаа хэмээн эхлээд мэдээлж байсан.
-
2012 оны 4 сарын 13
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2012 оны 4 сарын 13
Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр орой АТГ-аас баривчилна гэж тотоолыг танилцуулсан ч энэ ажиллагааг өглөө хүртэл хойшлууллаа гэж мэдэгдэж байсан. Орой 8 цагийн цагийн үед Удирдлагын академийн ойролцоох байранд нь АТГ-ын зарим ажилтнууд түүнийг баривчилахаар биед нь халдсан тухай бид өмнө нь мэдээлсэн.