зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4260 4261 4262 4263 4264 4265 4266
  • Сэтгэл гутрал нь хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг
    2017 оны 8 сарын 17
    ДЭМБ-аас нийт 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг аж.
    Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэддэг бөгөөд үүний 2,3 хувийг нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд эзэлжээ.



    Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гарчээ. Ийнхүү сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байгаа нь харагдсан юм.
    Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чаддаггүй ажээ. Нөгөө талаас, сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна.


    Сэтгэл гутрал гэж юу вэ?
    Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжээр илэрдэг.
    Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.


    Өөртөө анхаарал тавих
    Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.


    Сэтгэл гутралаас сэргийлэх боломж
    · Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших
    · Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
    · Булчин сулруулах дасгал хийх
    · Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
    · Стресс тайлах ур чадварт суралцах
    · Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
    · Согтууруулах ундаанаас татгалзах
    · Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
    · Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах








    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
    2017 оны 8 сарын 17
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 60 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 148 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 125, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 9, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 88 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Инженер хайгуул, мониторинг, мониторингийн хэлтсийн Инженер геологи, хот суурин газрын мониторинг, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Бямбахүү, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Энхсайхан нарын зэрэг 125 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.
  • Гангийн үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    2017 оны 8 сарын 17
    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

    Нэгдүгээр ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох ахлан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллах бол хоёрдугаар ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тус тус ажиллах юм.

    ГАНТАЙ, ГАНДУУ АЙМАГ СУМЫН ЗУРАГЛАЛ (2017.08.10)

    Ажлын хэсгүүд орон нутагт гангийн үнэлгээ хийх, Онцгой комиссын үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм.

    “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна
    2017 оны 8 сарын 17
    “Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр зохион байгуулагчид арга хэмжээнд оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, арга хэмжээний агуулга, ач холбогдол, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
  • Үхрийн махны үнэ буурч, хонины мах 85 төгрөгөөр өсчээ
    2017 оны 8 сарын 17
    Махны дундаж үнэ

    2017 оны 8-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6410 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7380 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 90 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 60 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 1.3 хувиар буюу 85 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 8-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 8-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр буурчээ.
  • Манай тамирчид 14 жингийн 12-т нь түрүүлжээ
    2017 оны 8 сарын 17
    “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоо, нийт 14 жинд өрсөлдөв. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд аваргалсан. Хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ түрүүлсэн. Ийнхүү Монголын өсвөр тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь буриад хөвгүүд авч нутаг буцахаар болж байна.

    ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
    Хөвгүүдийн 42 кг: 1. Мандахын Мөнхтөгөлдөр 2. Энхбаярын Мөнхжин 3. Тайвангийн Цэндсайхан (бүгд Монгол), Булат Цыренжаров (ОХУ)
    50 кг: 1. Владимир Ринчинов (ОХУ) 2. Пүрвээгийн Дашцэрэн 3. Даваанямын Төрбаяр, Энхчимэгийн Цогжаргал (бүгд Монгол)
    63 кг: 1. Олонбаярын Сүлдхүү 2. Баярмөнхийн Мөнхдаваа 3. Жигмидсүрэнгийн Далайдорж (бүгд Монгол), Оюунчуглаа (БНХАУ)
    100 кг: 1. Энхтүвшингийн Батмагнай (Монгол) 2. Хүрэлбаатар 3. Ма Венчиан (хоёул БНХАУ), Павел Иванов (ОХУ)
    Охидын 43 кг: 1. Долгоржавын Отгонжаргал 2. Алтанцэцэгийн Отгонзаяа 3. Баатархүүгийн Хонгорзул, Түвшинжаргалын Энхжин (бүгд Монгол)
    52 кг: 1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд 2. Батцоожын Марал 3. Батчулууны Бямбажаргал, Мөнхбат Пүрэвтунгалаг (бүгд Монгол)
    60 кг: 1. Тамирын Оюун-Эрдэнэ (Монгол) 2. Сүндарь 3. Лей Жин (хоёул БНХАУ), Батхуягийн Оюунгэрэл (Монгол)
  • Засгийн газар өнөөдөр хуралдана
    2017 оны 8 сарын 17
    засгийн газар
  • МАН-ын хагаралаар ”Халиарууд” үлдэж наймаачид буцна
    2017 оны 8 сарын 17
    ...Өдгөө албан тушаал хашиж байгаа нөхдүүд л суудал дээрээ хавчигнаж, төлсөн мөнгөндөө горойж суусан юмдаг уу даа. Ямарч байсан энэ удаагийн хурал зүрх муутай хүн муужирч унамаар халуухан болж. Иймэрхүү зураглалыг хурал гэх цурам дотроос гарч ирсэн эх сурвалж хэлнэ лээ...
  • Монголынхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ашиглаж болох төсөр арга
    2017 оны 8 сарын 17
    Би монгол орныхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ууршуулж, шингээж, нэг хэсгийг нь ашиглаж болох төсөр аргыг сонсгоё. Агуулга нь УИХ-аас баталсан “УС ХӨТӨЛБӨРТ”-тэй цав хийтэл нийцнэ.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 8 сарын 17
    Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    2017 оны 8 сарын 17
    2017.8.17, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
    ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

    Аргын тооллын: 2017.8.17, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 05.49-20.02
    Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураах, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна
    2017 оны 8 сарын 17
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баян бүрд орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
  • Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ
    2017 оны 8 сарын 16
    Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэдийн саналыг тусгуулахаар хэлэлцүүлж байна.



    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрийн байдлаар 11 аймаг (Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгийн, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Архангай), нийслэлийн 3 дүүрэг (Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар)-т хэлэлцүүлсэн бол УИХ-ын Тамгын газраас томилогдсон төсөл хэлэлцүүлэгч таван баг Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж байна. Аймаг тус бүрт бүсчилсэн гурван хэлэлцүүлгийг өрнүүлсний дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн 6 дүүрэгт үргэлжлүүлэн зохион байгуулах юм.



    Нийслэлийн хувьд ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.16) Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг захиргааны V байранд зохион байгуулагдаж, тус дүүргийн 20 хорооноос 235 иргэн оролцлоо.






    Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн заалтын агуулга, төслийн заалтын агуулга болон ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.







    УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.


    Тогтоолын төсөл ёсчлогдож, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан мөчид буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” болон бусад сонин, сайтуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийтлэгдсэн. Мөн Ажлын хэсгээс энэ оны 06 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн.

    2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон. Түүнчлэн 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 7 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.

    Мөн цахимаар иргэдийн саналыг авч байгаа, иргэн та http://forum.parliament.mn/projects/171 сайтаар орж саналаа өгөх боломжтой гэлээ.









    Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, хариулт авав, мөн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийлж байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав иргэдийн асуултад хариулт, тайлбар өгсөн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Нийслэлийн эрүүл мэндийн газраас эцэг, эхчүүдэд зөвлөгөө өглөө
    2017 оны 8 сарын 16
    Эцэг эхчүүдийн хувьд, өсвөр насны хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, тэдний үзэл бодол, хүсэл сонирхлыг анхааралтай сонсох, санааг нь зовоосон ямар нэгэн асуудал байгаа эсэхийг сайтар анзаарах нь чухал юм. Сургуулиа солих, шилжилтийн нас зэрэг амьдралд тохиолдох өөрчлөлтийн үед ТА хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайханд хэрхэн онцгой анхаарал хандуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
    2017 оны 8 сарын 16
    Монголбанк 1 долоо хоногтой 604 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны
  • Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна
    2017 оны 8 сарын 16
    Өнөөдөр цайны цагаар хүн бүрийн тав тухыг алдуулсан мэдээ нийтэд түглээ. Эрдэнэт хотод өсвөр насны үеэл охиууд 9 давхраас үсэрчихжээ.
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хойшлогджээ
    2017 оны 8 сарын 16
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болохоор товлогдсон. Энэ удаагийн хуралдаанаар
  • Иргэдийн гомдлоор жолооч нарыг торгож байна
    2017 оны 8 сарын 16
    Замын цагдаагийн албанаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.

    Тухайлбал иргэнээс ирүүлсэн /2017.08.13/ мэдээллийн дагуу явган хүний зам хааж зогссон автомашины жолоочийг зөрчлийн мэдээлэлд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэг 14.7 зүйлийн 14.7.35 дахь хэсгийг үндэслэн хорин нэгжтэй тэнцэх хэмжээний /20 мянган төгрөг/ төгрөгөөр торгожээ.

    Энэ мэтчилэн иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан жолоочид Замын цагдаагийн албанаас хариуцлага тооцож байна.
  • У.Хүрэлсүх М.Энхболдыг улс орныхоо төлөө зүгээр л яваад өг гэжээ
    2017 оны 8 сарын 16
    МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэн явагдаж байна. Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтайгаар
  • Дарханчууд улсын чанартай хотын статусыг хүлээж байна
    2017 оны 8 сарын 16
    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ээлжит бүсчилсэн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ. Хэлэлцүүлэгт тус аймгийн Дархан, Хонгор, Орхон сумын иргэд оролцож байна.
    Төслийн талаар орон нутагт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс санал авах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан хэсэг ажиллаж байна.




    Үдээс өмнө Дархан сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт Дарханаас гадна Хонгор, Орхон сумын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын 40 гаруй албан хаагч оролцов. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Үндсэн хуульд нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол УИХ, түүний дэг, гишүүдийн ирцэд эхлээд өөрчлөлт оруулсныхаа дараа шат шатны байгууллагын хурлын дэгт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Учир нь ард түмний итгэл хүлээн сонгогдсон гишүүд олон хоногоор ажилдаа ирэхгүй байна. Анхан шатны нэгж буюу яг иргэдтэй тулж ажилладаг сум, аймаг дээрх нэгжийн бүтэц, бүрэлдэхүүн, хуралдааны дэгийг зохицуулж өгөөгүйгээс нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тиймээс энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн санал гарч байлаа. Мөн баг, сумын засаг даргын томилгооны асуудал нэлээд яригдаж, иргэд нийтийн хурал болохоор багийн Засаг даргаа л сонгоно гэж ирдэг, хэрэв багийн Засаг даргыг дээрээс томилчихвол иргэд энэ хуралд тэр бүр ирэхгүй. Тиймээс багийн Засаг даргыг дээрээс томилох бус иргэд дотроосоо сайн мэдэх хүнээ сонгох нь зүйтэй хэмээн ярьж байлаа.




    Дархан-Уул аймгийн хувьд янз бүрийн газраас ирсэн олон үндэстэн, ястан оршин суудаг, дөрвөн сум нь өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, өмнө нь Дархан хот гэгддэг байсан томоохон төв газар гэдгээрээ онцлог. Тухайлбал Шарын гол л гэхэд уурхайдаа түшиглэсэн амьдралтай, Орхон сумын хувьд жимс ногооны үйлдэрлэлийн нэгдүгээрт бичигддэг сум гэгддэг, Хонгорын хувьд улсдаа ганц элит сортын үр тариатай гэж гайхуулдаг, Дархан сумын хувьд 10 гаруй том үйлдвэр ажилладаг Монгол Улсын үйлдвэрийн томоохон район билээ. Тийм ч учраас Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор энд тавигдаж буй гол асуудал нь улсын чанартай хотын статустай болох явдал юм.

    Сумын иргэд “Улсын чанартай, орон нутгийн чанартай хотод их ялгаа бий. Одоо 3000 хүн амтай сум, 80 мянган хүн амтай сум хоёр ялгаагүй болчихоод байна. Тухайлбал, газар нутгийн хувьд л гэхэд Хонгор сум аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 шахам хувийг эзэлдэг болохоор газар нутаг, хүн амын тоог харгалзах, эрх мэдлийн хувьд давхардал нь ямар байхыг харж үзэх хэрэгтэй байна” хэмээн ярьж байв.




    Үдээс хойш Дархан сумын Залуучууд театрын Дугуй заланд болсон нийт иргэдийн хэлэлцүүлгийн үеэр ч энэ асуудал ярианы гол сэдэв болж байсан юм. Дархан сумынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар удаа дараа хэлэлцүүлэг зохиосны хувьд энэ талаар харьцангуй сайн мэдээлэлтэй байгаа нь харагдав. Хэлэлцүүлэгт 300 гаруй хүн оролцсон бөгөөд Ардын Их Хурлын депутат, 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсан Дархан сумын иргэн М.Мөнхбат гуайгаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал бодлыг нь сонирхвол:



    -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй ерөнхийдөө санал нийлж байна. 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөс болж Үндсэн хууль маань гажуудаж эхэлсэн. Зарим нэг заалтын хувьд саналаа хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаар сонгодог байж таарахгүй. Манайх шиг цөөн хүн амтай улс нийт ард түмнээсээ сонгох нь зөв. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлахыг зөвшөөрөмгүй байна. Манай зарим Ерөнхийлөгч зөв, сайн хууль санаачилж байсан шүү дээ. Харин хориг тавихыг нь болиулах нь зүйтэй байх. Засгийн газрын хувьд Ерөнхийлөгчийнх ч юм шиг, Их Хурлынх ч юм шиг, энэ хоёр субъектийн зүгээс нэлээд бужигнуулж байна. Миний хувьд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй байх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Эцэст нь Үндсэн хуулийн цэц ихээхэн улс төржиж, хоёр том намд үйлчилж байна. Тиймээс түүний харьяаллыг Улсын дээд шүүхэд байлгах нь зүйтэй болов уу гэсэн бодолтой байгаагаа илэрхийллээ.

    Бүсчилсэн хэлэлцүүлэг маргааш Шарын гол суманд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4260 4261 4262 4263 4264 4265 4266
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТӨСӨВ 2026: Хөвсгөл аймагт хамгийн их, Дундговь аймагт хамгийн бага санхүүгийн дэмжлэг олгоно
    2 мин
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
    9 мин
  • Улсын Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
    14 мин
  • Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо
    23 мин
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
    28 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
    43 мин
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
    1 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулна
    1 цаг 29 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 34 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
    1 цаг 41 мин
  • Ө.Шижир: Х.Нямбаатар дарга хуулийн байгууллагад очиж гэрчээр мэдүүлэг өгөх хэрэгтэй
    11 цаг 52 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно
    15 цаг 52 мин
  • Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө
    16 цаг 22 мин
  • АНИМО 2025: Хүүхэдтэйгээ хамт анимейшн ертөнцөөр аялаарай
    16 цаг 23 мин
  • Э.Төгсжаргал дагах барилдаанд Бельгийн Ибрахим Велиевийг яллаа
    16 цаг 34 мин
  • Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо
    17 цаг 23 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    17 цаг 30 мин
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
    17 цаг 50 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна
    17 цаг 58 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК