-
2016 оны 4 сарын 27
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
-
2016 оны 4 сарын 26
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 307.20 хаалтын ханштайгаар 20.0 сая юанийг нийлүүллээ.
-
2016 оны 4 сарын 26
MAH Бага хурлаа ирэх сарын 3-5-ны хооронд товложээ
-
2016 оны 4 сарын 26
Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.
-
2016 оны 4 сарын 26
Дундговь аймгийн Өлзийт сумын “Загийн ус” 1996 онд байгалийн нөөц, Дэлгэрхангай сумын “Дэлгэрхангай уул” 2011 онд байгалийн нөөц, Дэлгэрцогт сумын “Бага газрын чулуу” 2011 онд байгалийн дурсгалт, Гурвансайхан сумын “Их газрын чулуу” 2012 онд байгалийн цогцолборт газар болгож Улсын тусгай хамгаалалтад авсан.
-
2016 оны 4 сарын 26
АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, саяхан болж өндөрлөсөн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочлох үйлчилгээний үр дүнг хэлэлцэж, алдаа оноогоо дүгнэлээ.
-
2016 оны 4 сарын 26
Дэлхийн oюуны өмчийн өдрийг тохиолдуулан аялал жуулчлалын салбар дахь оюуны өмч, бизнес эрхлэгчдийн контентийн эрхийг хамгаалах талаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
-
2016 оны 4 сарын 26
СҮЙТГЭГЧ МАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ЗОГСОО
2016.04.26
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Ардчилсан нам биелүүлэхээр чамгүй хичээж ажиллаа. Засгийн газар, Нийслэл болон Дүүргийн түвшинд томоохон шинэчлэлийн ажлуудыг хийж чадлаа. Цаашид хийж бүтээх олон ажлын суурийг тавьж, Монголын ирээдүйг өөдрөгөөр харан ажилллаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг хүчин болох МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд АН-ын Засгийн газрыг огцруулах, хийж бүтээсэн болгоныг харлуулах, гацаах ажлыг хийсээр ирлээ. МАН-ын хийдэг ганц ажил нь Засгийн газрыг огцруулах, сайдуудыг шүд сугалах мэтээр огцруулахаар өргөн барьж УИХ-ын чуулганы ихээхэн цаг хугацааг барсан байдаг.
Сонгууль дөхсөн энэ үед тэдний засаг огцруулах, төрийн ажлыг гацаах явуургүй үйлдэл нь дүүргүүдрүү шилжиж байна. СХД-ийн МАН-ын санаачлагаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцруулах хурлыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар удаа дараа зохион байгуулсан. 2016 оны 4 сарын 22 нд ИТХ-ын хуралдаанд нийт 41 төлөөлөгчөөс МАН-ын 21, МАХН-ын 1 төлөөлөгч ирүүлэн ирц бүрдүүлж, өмнөх жилүүдэд дүүргийн Засаг даргын ажлыг 90 гаруй хувиар “Хангалттай” хэмээн дүгнэсэн байтал муу ажилласан хэмээн олонхиороо огцруулах шийдвэр гаргалаа.
Дашрамд дурьдахад СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь 2012 онд сонгогдохдоо хууль зөрчин байж намын жагсаалтаар сонгогдсон, олонхиороо хаацайлуулж 4 жил хууль бусаар ажиллаж байна. Тодруулбал Х.Нямбаатар нь “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн ... тухайн дүүрэгтээ сонгуулиас өмнө 180 хоног амьдарсан байх ... ” заалтыг зөрчин сонгогдсон Баянгол дүүргийн иргэн юм.
СХД-ийн Засаг дарга М.Чинболд сүүлийн 3 жилийн хугацаанд Нийслэлийн 152 хорооноос 152-р байранд орсон 22-р хорооны Засаг даргыг ажлын хариуцлага тооцож, мөн 5-р хорооны ИНХ-аас ажлын тайланд “Хангалтгүй” үнэлгээ өгч огцруулсан ИНХ-ын тогтоолыг хүлээн авч шийдвэр гаргасан.
Гэтэл ажил хийдэггүй, ажлын үзүүлэлт хангалтгүй Хорооны засаг дарга нарт хариуцлага тооцсон дүүргийн Засаг дарга М.Чинболдыг буруутгаж, улс төржүүлэн жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар ИТХ-ын хуралдаан зарлаж огцруулж, иргэдэд чирэгдэл учруулж байгааг СХД-ийн Ардчидсан нам хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд СХД-ийн ИТХ болон СХД-ийн иргэд хүндрэл учруулж, улс төрийн тоглолтоо зогсоохыг СХД-ийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, СХД-ийн ИТХ-ын хууль бус дарга Х.Нямбаатар нараас шаардаж байна.
СӨРӨГ ХҮЧИН БИШ СҮЙТГЭГЧ ХҮЧИН МАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ЗОГСОО!!!
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам
-
2016 оны 4 сарын 26
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдөр гаргасан 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авахыг дэмжлээ.
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Одоо уг асуудлыг 14.00 цагт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Үүний дараа буюу ирэх пүрэв гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ хүлээж авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Хүлээж авахгүй Цэц их суудлын хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Ингэснээр намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болох юм.
-
2016 оны 4 сарын 26
“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудыг өчигдрөөс эхлэн бүртгэж эхэлжээ. Бүртгэл МОХ-ны байранд явагдаж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
-
2016 оны 4 сарын 26
Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлон яваа хос дуучид бол Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний ”Атгасан шагай”, “Ханийн тэнгэр”, “Самрын гурван толгой” зэрэг дуунуудыг нь дуунд дуртай дуучин Монгол түмэн минь андахгүй мэднэ биз ээ. Гэр бүлийн хос дуучид маань сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй их л завгүй яваа гэнэ. Энэ үеэр нь тэдэнтэй уулзаж цөөн хором ярилцснаа хүргье.
- Юуны түрүүнд уншигчиддаа өөрсдийгөө танилцуулаач
- Намайг Эрдэнэбатын Түвшинсайхан гэдэг. СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгсөөд өнөөдөр ийнхүү нөхөртэйгээ дуэт дуулаад уран бүтээлээ хийгээд явж байна.
- Гэр бүлийн хүн тань мөн урлагийн мэргэжилтэй юу ?
- Манай хүн урлагаас огт өөр мэргэжилтэй л дээ. Эдийн засагч, нягтлан хүн байгаа.
- Урын сандаа хичээн уран бүтээлтэй вэ?
- Бид хоёр 2015 онд багтаагаад “Тэнгэр мину” нэртэй цомгоо гаргасан. Энэхүү цомогт багтаж олон түмэнд хүрсэн дуунуудаас дурьдвал “Атгасан шагай”, “Ханийн тэнгэр”, Монгол ардын дуу “Самрын гурван толгой”, “Хөтөч” олон ангит киноны soundtrack “Хайр харц” мөн “Шинэ жилийн үдэш” гэх мэт дуунууд байгаа. Хамгийн сүүлд “Шаман” хэмээх онгод тэнгэр бөө мөргөлийн талаар өгүүлэх дуугаа өлгийдөн авлаа.
- Та хоёр маань урлагт өөрсдийгөө зориулаад урлагийн төлөө гээд явж байна. Яг одоо урлагаас гадна ямар мэргэжлээр ажиллаж байна вэ?
- Э.Ууганбаяр: Миний хувьд би эдийн засагч нягтлан мэргэжилтэй. Одоогоор өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийгээд явж байна. Би дуу хуурийн өлгий нутаг Дундговь аймагт төрж өссөн л дөө. Манай аймаг уртын дуу, дэмбээгээрээ алдартай айл болгоны хойморьт дуулагдаж байдаг юм. Манай нутгаас төрөн гарсан олон сайхан дуучид байдаг л даа. Уртын дуучин Норовбанзадгуайгаас авхуулаад нэрлэж болно. Энэ ч утгаараа урлагийн хүн болсон байхаа гэж боддог юм. Урлагийн хүн байна гэдэг их сайхан шүү.
- Э.Түвшинсайхан: Би 2013 онд СУИС-ийг төгссөнөөс хойш гуравдахь жилдээ дуулж байна. Энэ хугацаанд ам бүл дөрвүүлээ болж өнөр өтгөн сайхан айл гэрийг бий болголоо. Тиймдээ ч цаашдын уран бүтээлдээ илүү их анхаарч өөрийн суралцаж төгссөн мэргэжлийн дагуу сонгодог уран бүтээлийг бие даан гаргахыг зорин ажиллаж байна.
- Урлагийн амьдрал гэдэг амаргүй. Цаг наргүй ажиллаж байдаг шүү дээ. Та хоёр хоёулаа урлагийн хүн болохоор энэ тал дээр бие биентэйгээ үл ойлголцох асуудал гардаггүй байх гэж бодож байна. Магадгүй энэ нь та хоёрт уран бүтээлээ хийхэд давуу тал болдог байх?
- Э.Ууганбаяр: Тэгэлгүй яахав. Энэ нь бид хоёрт их амар байдаг. Зөрчилдөх асуудал ер нь гардаггүй дээ. Хамгийн гол нь гэр бүлийн амьдрал, ажил хоёроо хольж болохгүй гэж бид боддог юм. Тайзны ард бол нэг нэгэндээ шаардлага тавина зөвөлнө ярилцана. Харин гэр бүлийн тал дээр бие биенээ хайрлана, халамжилна, үр хүүхдээ эрүүл саруул сайн хүн болгож өсгөхийн төлөө хичээж байна. Мэдээж нийгмийн үүргээ ухамсарлаж эх орондоо ч ихийг хийж бүтээхийг төлөө л явдаг даа.
- Хамгийн сүүлийн уран бүтээлийн тань талаар яръя гэж бодлоо. Монголд бөө мөргөлийн талаар дуулсан уран бүтээл байхгүй гэхэд болно. Яагаад заавал бөө мөргөлийг сонгож уран бүтээлээ хийх болсон бэ?
- Энэхүү дуугаа бид жилийн өмнөөс гаргахаар төлөвлөж байсан юм. Энэ дууны маань бүтэх болсон шалтгаан нь бид хоёр өөрсдөө бөөгийн удам тэнгэртэй, залсан онгод шүтээнтэй. Энэ ч үүднээс яруу найрагч Х.Соёомбо ахдаа мөнх хөх тэнгэр онгод тэнгэр шүтээний тухай дуу хийгээд өгөөч хэмээн хүсэлт тавьсны дагуу шүлэг нь бэлэн болж Аранзаа ах маань аялгууг нь хийж бөө мөргөлийн тухай өгүүлэх “Шаман” дуу маань төрсөн түүхтэй.
- Клипны зураг авалтыг хаана хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?
- Э.Ууганбаяр: Би өөрөө бөөгийн онгод сахиустай улаач хүн л дээ. Үүнийгээ ч нууж хаахыг хүсдэггүй. Тиймдээ ч өөрсдийн хүндэлж хайрладаг өвөг дээдсийнхээ ариун голомт болоод бөөгийн шүтээнийг Монголчууддаа зөв талаас нь таниулахыг хүссэн. Клипны хувьд “Shine” продакшны хамт олон Төв аймгийн Батсүмбэр аймагт очиж хийсэн байгаа. Клипны зураг авалтанд нутгийн ард олон оролцохын зэрэгцээ клипэнд өвчтэй охины дүрийг бүтээж буй бүсгүй бол манай хүний сайн найз нь Энхтайваны Хулан гээд охин байгаа. Дүрс зургийн хувьд хэр баргийн эрэгтэй хүн дээр буудаггүй хамгийн хатуу үйлтэй, хамгийн хэцүү үйлийг хийж явдаг “Дорлигийн сахиус”–ыг бид авч яваад бууж байх үед нь авсан учраас тэнд ямар нэгэн худлаа зураглал байхгүй. Яг ингэж бууж байхад нь камераар зураг авахад сахиуснууд маань догшроод уурлаад их л хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч бид “Шаман” хэмээх дэлхий нийтийн мэдэх далд ертөнцийг клипэндээ үзүүлэхийг зорьж зураг авалтаа амжиллтай дуусгасан байгаа.
- Та хоёрын урын санд байгаа дуунуудын хэд нь дүрсжээд клиптэй болсон бэ? Мөн цаашдын зорилгынхаа талаар хуваалцвал?
- Э.Түвшинсайхан: “Тэнгэр мину” хэмээх цомогт 12 дуу багтсан. Эдгээр дуунуудаас “Шаман” дуу маань наймдахь клип болон мэндэлсэн байгаа. Цаашдын зорилго гэвэл олон зорилтууд байна л даа. Тоглолтын төлөвлөгөөнүүд гарч байна. Мөн кино уран бүтээлийн sounttrack-ын саналууд ирж байна, шинэ уран бүтээлүүд гээд хийгдэх ажлууд ар араасаа төлөвлөгдөөд байж байна даа.
- Тоглолтыг хэдийгээр хийхээр төлөвлөж байна вэ?
- Э.Ууганбаяр: Саяхан бид хоёр “Хаврын хит 2016” тоглолтонд “Атгасан шагай” дуугаараа оролцсон. Тэгэхэд үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан. Тэр ч утгаараа гурван жил дуулсан хөдөлмөрийн маань үр шим харагдаж байна уу хэмээн бодогдсон. Тийм учраас сонсогчид бидний тоглолтыг хэзээ хүснэ тэр үед л тоглолтоо хийх байх даа. Дээрээс нь Дундговь аймгийн нутгийн зөвлөл болоод аав ээжийнхээ зөвлөгөөг даган нухацтай бодож тоглолтоо хийе гэж бодож байна. Нуулгүй хэлэхэд нийтийн дуучид гэхээрээ л тоглолт хийхдээ зууны тавин хувь нь дан ам барьж дуулдаг. Бид хоёрын хувьд бүх дуугаа амьдаар дуулна гэсэн зорилго тавьж байгаа.
- Одоо та хоёр урлагт хүчин зүтгээд явж байна. Ер нь ирээдүйдээ урлагаараа явах бодолтой байгаа юу эсвэл өөрсдийн мэргэжлээ урлагтайгаа хослуулаад явна гэж бодож байна уу?
- Э.Түвшинсайхан: Миний хувьд гэвэл СУИС-д сурч байхад багш маань Орос юм уу Итали руу сонгодог чиглэлээ дагнаад суралцахыг санал болгодог байсан. Тиймдээ ч багшийнхаа хүсэлтийн дагуу энэ мэргэжлээ улам гүнзгийрүүлж суралцах хүсэлтэй байна.
Э.Ууганбаяр: Би өөрөө урлагийн мэргэжилтэй хүн биш л дээ. Гэсэн хэдий ч хар багаасаа л аавынхаа машинд дуу сонсоод явах дуртай хүүхэд байлаа. Одоо бол хэдий урлагийн мэргэжлээр сураагүй ч гэсэн ямар ч нийтийн дууг бол гаргаахгүй шүү /Инээв/ Би чинь телевизийн салбарт гурав дөрвөн жил ажилласан юм. Энэ хугацаандаа “Хүрээ аялгуу” гээд нийтийн дууны нэвтрүүлгийг хийдэг байлаа. Мөн UBS, Za телевиз гээд хэд хэдэн газар ажилласан. Энэ бүгдээс харж байхад би чинь сайн дурын уран сайханч шиг л өөрийнхөө чин хүслийн дагуу л урлагтаа зүтгэж явна даа. Цаашдаа бол энэ хоёр мэргэжлээ хослуулаад л ажиллана гэж бодож байна.
- Анхнаасаа яагаад та урлагийн мэргэжлээ сонгож суралцаагүй юм бэ?
- Э.Ууганбаяр: Манай аав ээж хоёр ардын боловсролын сэхээтэн хүмүүс байсан л даа. Аав, ээж хоёр маань надад захиж хэлдэг байсан юм. Хүнд үлдэх зүйл мэргэжил боловсрол л байдаг юм. Урлаг гэдэг цаг хугацаа байдаг юм хэмээн захиж хэлдэг байсан. Энэ захиасанд нь ч би өдийг хүртэл баярлаж явдаг. Өнөөгийн энэ нийгмийн үед эдийн засаг, санхүү гэдэг зүйл чинь хамгийн чухал зүйл болчихлоо. Урлагийн хүмүүс хэдий мундаг байлаа ч бүх зүйл мөнгөөр хэмжигдэх болсон цаг шүү дээ. Тиймдээ ч энэ мэргэжлээ сонгосондоо баяртай байдаг юм.
- Асуултаа та хоёрын анх танилцаж байсан түүхрүү шилжүүлье. Яагаад гэвэл та хоёр маань хоёр өөр мэргэжилтэй гэр бүлийн хос дуучид шүү дээ. Анх танилцсан түүхээсээ уншигчдад сонирхуулбал?
-Э.Түвшинсайхан: Их сургуулиа төгсдөг жилдээ бид хоёр танилцаж байсан л даа. Тэгээд бага багаар дотно болоод үерхэж эхэлсэн. Ер нь одоо бодоход их хурдан суусан юм аа. /Инээв/ Ганц хоёрхон сар үерхээд тэгээд л сүй тавьж байлаа. Нөхрөө анх хараад л миний заяаны хань байна даа надтай яасан адилхан юм бэ гэж бодож байлаа. /Инээв/ Манай хүн чинь урлагт их элэгтэй. Би хэдийгээр номыг нь сураад заалгасан ч гэсэн манай хүн чинь надаас дутахгүй шүү. Манай мэргэжлийн багш хүртэл манай нөхрийг урлагийн хүн болох заяатай, хоолойны өнгө нь ёстой зөв гээд л магтдаг байсан юм. Тийм ч учраас хувь заяагаараа л учраад урлагтай амьдралаа холбосон байх даа.
- Ярилцлагынхаа төгсгөлийг та хоёрт үлдээе ?
- Э.Түвшинсайхан: Хамгийн сүүлд гарсан “Шаман” уран бүтээлийг яагаад хийхээр зорьсон бэ гэхээр Монгол хүн гэдэг хамгийн үнэтэй баялаг байдаг. Тийм учраас энэ сайхан Монгол цусаа, ёс заншилаа, мөнх хөх тэнгэрээ алдахгүйн төлөө хүн бүр хичээх ёстой юм шүү. Тиймээс бүгдээрээ эрүүл энх байж Монгол түмэн минь илүү өнөр өтгөн болоосой гэдэг үүднээс уран бүтээлчид бид уран бүтээлээрээ дамжуулан дамжуулж байгаа юм.
Э.Ууганбаяр: Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд Монголчууд маань бөө мөргөл онгод тэнгэрээ дээдлэн хайрлаж хүндэтгээсэй бөө нар нь ч мөн адил зан үйлээ зөв авч яваасай гэж хүсэх байна даа.
Ярилцсанд баярлалаа
-
2016 оны 4 сарын 26
МАНАН-ын захиалгаар бий болсон олонхийн тогтолцоог дархлах гэж байгаа зарчмыг бий дэмжихгүй байна. Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. Гэхдээ энэ зөвхөн Н.Энхбаярын эрх, ашиг биш юм байна. Энэ бол нийт арчдилалын хувь заяа юм байна гэж бодож буй учир энэ талаар өөрийнхөө үгийг хэлж байна. Өнөөдрийн 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс цөөнх 49-ийгөө ад үзэж янз бүрээр дарангуйлж байна. Маргааш нөгөө 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс 49 хувь болж болно шүү дээ. Харин нөгөө 49 хүн өшөө хонзон санаж нөгөө 51 ийгээ устгана шүү дээ. Ийм харгис дэглэмийг хүсээд байгаа юм уу. Бид гуравхан сая хүн амтай мөртлөө 49 хувийн саналаа хаях гээд байгаа юм уу. МАНАН-г хүсэхгүй байгаа хүмүүсийн саналыг яаж байгаа юм бэ. Яагаад ийм муухай захиалгат үйл ажиллагаа явуулж байна вэ. Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эвсэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөврчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь МАНАН-ийн захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. Тиймээс онол, практикийн аль алиных нь хувьд Монголын ардчилалд асар том аюул занал учруулсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа. Монголчуудыг хагалган бутаргасан большвик дэглэм рүү ойртуулсан аюултай алхам гэж үзэж буй учир энэ саналыг хэлж байгаа юм. Түүнээс биш ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох гээд байхад нь бид саад учруулах гэсэнгүй. Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна. Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон мажоритор, пропорциональ системийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно. ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Бид дахиад МАНАН-г арилгаж чадахгүй. МАНАН-ийн үед Оюутолгойн буруу шийдвэр гардаг Тавантолгой хэдхэн хүний гарт ордог. МАНАН-ийн хүмүүс нь олон жижиг тойрогт очоод мөнгөөр сонгогчдын саналыг хувааж авдаг. Зөв зүйл яриад нэмэргүй. МАНАН-ийнхан зориудаар ард иргэдийг ядуу байлгаад саналыг худалдаж авах гэж байна. Иргэд ядуу учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Одоо энэ шийдвэрээр хуучин нөхдүүд дахиад сонгогдоно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ.
Хуулийн талаас нь харсан ч ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. УИХ-аар баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын дотор хуулийг өөрчилж болохгүй гэж заасан байдаг. Бүр хориглоно гэсэн байдаг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг бүдүүлгээр зөрчиж байна. Тоглоомын дүрмээ бүгдэд нь ойлгомжтой болгох ёстой биз дээ. Гэтэл сонгуулийн хууль, дүрмийг хоёрхон сарын дотор өөрчилж байна. Ийм бүдүүлэг, хууран мэхлэх үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Шүүмжлэх амархан. Харин ямар гарц байна вэ. Би хувьдаа ийм хувилбар байж болно гэж бодож байна.
Нам бүр 76 хүний нэрийг дэвшүүлнэ. Жагсаалтаа гаргана. Сонгогчид санал өгөхдөө намын жагсаалтын аль нэгэн хүнийг дугуйлна. Намыг биш хүнийг дугуйлна. Мэдээж сонгогчид олон юм чинь ганцхан хүнд бүх санал ирэхгүй шүү дээ. Дор хаяж 20-30 хүний саналыг аль нэг намын гишүүн авна. Тэр саналыг бүгдийг нь гээгдүүлэхгүйн тулд тэр саналыг тухайн намд, хүнд өгсөн санал гэж үзэх хэрэгтэй. Тэгээд аль намын хэн нь илүү санал авсан байна түүгээр нь эрэмбэлэх хэрэгтэй. Тэр нь тухайн намд нь өгсөн санал болж тооцогдох ёстой. Үзэл бодол, үнэт зүйл, хамт олон багт нь өгсөн санал гэж тооцох ёстой. УИХ-д ч олон хүний санал авсан эрэмбээрээ орж ирэх ёстой.
Ингэх юм бол нэг ч хүний санал гээгдэхгүй. Ийм хувилбарыг бид гаръя. Гэхдээ АН, МАН хоёр хэлэлцэхгүй л дээ хараарай. Монгол улс нэг л тойрог байна. Улс төрчид Монголын бүх суманд сургууль, цэцэрлэг барихгүй шүү дээ. Харин нэг суманд нэр дэвшиж байгаа хүмүүс сургуулв, цэцэрлэгээр хуураад байна.
-
2016 оны 4 сарын 26
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн шатанд Сангийн сайд Б.Болор, ”Тус зээлийн асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор ярихад заавал төмөр замд хөрөнгө оруулна гэж нарийвчлан тусгах шаардлага байна уу. Үүний оронд хөрөнгө оруулах салбарын нэр заалгүй дэд бүтцийн салбарт зээлийг авья гэсэн байдлаар тусгах нь зүйтэй” гэсэн байр суурьт нэгдсэн гэхэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, ”Энэтхэгийн Засгийн газартай тохиролцсон зарчмаа хатуу барих хэрэгтэй. Төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол энэ тохироон дээрээ манай улс байх ёстой. Засгийн газар яагаад анхнаасаа тохирсон тохиролцоогоо хадгалахгүй байна вэ. Бид тохирооноосоо буцаад байвал Энэтхэг гэлтгүй хөрөнгө оруулагчдад төрүүлэх итгэлээ алдах болно” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн уг зээлийг авснаар өрийн босгыг давах юм биш биз гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Б.Болор, ”Хуульд заасан өрийн босгод багтана” гэсэн тайлбарыг өгч байв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэхүү зээлийн багахан хувийг ХАА-д авах саналтай байгаагаа хэлсэн. Байнгын хорооны дарга Ч.Улааны хувьд, ”Энэ зээлийг авах нь зөв. Тус зээл нь хөнгөлөлттэй хэлбэрээр олгогдох учир манай улсын төсөвт ачаалал болох нь бага. Харин үр ашигтай зарцуулахад анхаарах хэрэгтэй. Эхнээсээ төмөр замд зээл авахаар ярьсан тул ийш тийш тараан хуваарилах нь оновчтой биш. Ч.Хүрэлбаатар гишүүний ярьсан шиг төмөр замд зээлээ авья гэсэн зарчим дээрээ байж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал хүргүүлье” гэсэн юм.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзлээ.
-
2016 оны 4 сарын 26
Алберт Эйнштейний товч намтар
-
2016 оны 4 сарын 26
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэл гарчээ. Нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
-
2016 оны 4 сарын 26
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар ОБЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар онцгой байдлын хурандаа П.Баттогтохыг томиллоо.
-
2016 оны 4 сарын 26
Ким Кардашиан найзынхаа хуримаар ийм зураг авдаг
-
2016 оны 4 сарын 26
Жүжигчин Амараагийн “Би юу хийчихэв ээ” хэмээн харамслаа илэрхийлсэн бичлэг цацагдаж, тэрхүү бичлэгийг хэн захиалж хийлгэсэн гэдэг нь өнөөдрийг хүртэл олны анхаарлыг татсан сэдэв хэвээр байсан. Тэгвэл уг бичлэгийг МАН-ын захиалгаар Херо энтертайментэд хийсэн байна. Энэ талаар өнөөдөр Херо энтертаймент ерөнхий редактор Б.Батзориг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 26
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 26
Дэмпингийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина