-
2016 оны 5 сарын 20
УИХ-ын Хаврын ээлжит чуулганыг энэ сарын 31-нийг дуустал буюу ирэх сарын 1 хүртэл хуралдуулаад, завсарлуулахаар төлөвлөжээ.
Хуулийн дагуу УИХ-ын Хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл хуралддаг. Харин энэ оны хувьд УИХ-ын ээлжит сонгууль тохиож буй учир хугацаанаас нь өмнө завсарлуулах болсон. Тэгвэл УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар Хаврын ээлжит чуулганыг энэ сарын 31 хүртэл хуралдуулж, шаардлагатай хууль, тогтоолуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ингээд ирэх зургадугаар сарын 1-нээс чуулганыг завсарлуулах юм байна.
Үүгээр 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь чуулганы хуралдаанууд дуусгавар болох юм.
-
2016 оны 5 сарын 20
Том оврын автобусны жолооч осол гаргаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай осол өчигдөр гарчээ
-
2016 оны 5 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг томилуулах тухай Засгийн газрын саналыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын бүлгийн гишүүд асуудлыг улс төржүүлж байгаа учраас дөрвөн цагийн завсарлагыг Ардчилсан намын бүлэг хүсэж байна” гэв. Энэ саналыг УИХ-ын дарга хүлээн авч байгаагаа мэдэгдэж, 16.00 цаг хүртэл Ардчилсан намын бүлэг завсарлага өглөө.
-
2016 оны 5 сарын 20
Энэ сарын 18-ны өдөр мобикомын зарим хэрэглэгчдийн утсанд ”12345” гэх дугаараас улс төрийн агуулга бүхий дуут мессэж илгээжээ.
-
2016 оны 5 сарын 20
Лхагва гаригт Эквадор улсад хэдхэн цагийн зайтай хоёр хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн бол үүнээс хэдхэн цагийн дараагаар 6.8 магнитудын хүчтэй дахин нэг газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн дараах хор хохирлын хэмжээг гүйцэд тодорхойлоогүй байгаа ч тус улсын далайн эргийн дагуух зарим хэсгээр цахилгаангүй болсон бөгөөд урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд нийт сургуулиудыг хэсэг хугацаанд хаах шийдвэрийг гаргасан тадаар Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс хоёр дахь удаагийн газар хөдлөлт орон нутгийн цагаар лхагва гаригийн 11 цаг 46 минутанд явагдсан ба уг газар хөдлөлтийн төв цэг нь тус улсын баруун хойд хэсгийн Роса Зарате хотоос 24 км-т орших далайн эргийн ойролцоох газарт байсан талаар мэдэгдсэн байна.
-
2016 оны 5 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Түүнийг сайдаар томилуулах тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцууллаа. Үүнээс өмнө УИХ-аар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна.
-
2016 оны 5 сарын 20
Төв аймгийн Алтанбулаг сумын Булгийн тохой гэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ний өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа эхлүүлэхээр төлөвлөсөн ч боловч товлосон цагаасаа хожимдож эхэлээ. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүйгээс болсон байна. .
Хуульд зааснаар чуулганы нэгдсэн хуралдаанд 39 гишүүн ирж байж ирц бүрдэх ёстой. Хуралдаанаас ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг сайд болгох асуудлыг хэлэлцэх юм.
-
2016 оны 5 сарын 20
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
-
2016 оны 5 сарын 20
Парисаас Кайр хүрэх Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компаний зорчигч тээврийн онгоц пүэв гаригийн үүрээр Газар дундын тэнгист осолдсон болохыг Египетийн албаныхан албан ёсоор мэдэгдээд байна. Онгоцонд зорчигч болон нислэгийн багийнхан гээд нийт 66 хүн байсны дотор 2 нялх хүүхэд байсан талаар мэдээлсэн байна. Уг онгоц орон нутгийн цагаар пүрэв гаригийн үүрийн 2 цаг 45 минутанд радараас алга болсон бөгөөд тухайн үед 11.2 км-ийн өндөрт нисч явсан байна. Египетийн иргэний агаарын тээврийн албанаас EgyptAir компаний 804 дүгээр нислэгийг үйлдэж байсан Эйрбус А320 загварын уг онгоц Египет улсын агаарын хилийг нэвтрэн орж ирээд 16 км замыг туулсны дараагаар буюу Газар дундын тэнгисийн боомт хот болох Александриа хотоос хойд зүгт 280 км-ийн зайнд радараас алга болсон гэжээ. Египетийн зэвсэгт хүчний албан хаагчид онгоц унасан байж болзошгүй бүсэд онгоцны үлдэгдэл болон амьд үлдэгсдийг эрж хайх, аврах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Онгоцны зорчигчдын ар гэрийнхэн Парис болон Кайр хотын нисэх онгоцны буудалд цугларан, ослын талаарх мэдээллийг хүлээсээр байна.
-
2016 оны 5 сарын 20
Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 5 сарын 20
fff
-
2016 оны 5 сарын 20
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдаж Эрүүл мэнд, спортын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тэрбээр Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм.
Өмнө нь Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” гэж үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдэж байсан юм.
-
2016 оны 5 сарын 20
Ерөнхийлөгчид “Хүндэт доктор”-ын цол, өргөмжлөл гардуулах ёслол боллоо
-
2016 оны 5 сарын 20
Орон нутагт мотоцикльтой хурд хэтрүүлж яваад амиа алдах хэрэг их гардаг. Урин дулааны улиралд ийм төрлийн гэмт хэрэг гарах тоо нь нэмэгддэг байна.
-
2016 оны 5 сарын 20
-ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир эхнэрийгээ даргын сэнтийд лоббийджээ-
Өнгөрсөн оны долоодугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газраас хууль зөрчин томилогдсон 21 албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд ил болгож байсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдээс “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” авч, АТГ-т хянуулах үүрэгтэй байдаг. Тус газар нь тухайн мэдүүлгийг хянаж үзээд нэр дэвшиж буй албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байдлыг тогтоож, албан байгууллагад нь мэдэгдэл хүргүүлдэг хуультай.
Д.Уранчимэг ар тал томтой гэдгээ харуулж албан тушаалд томилогдсон уу
-
2016 оны 5 сарын 20
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.
-
2016 оны 5 сарын 20
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 5 сарын 20
НӨАТ-ийн 20 сая төгрөгийн азтан Д.Халиунтай ярилцлаа.
-
2016 оны 5 сарын 20
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн ээлжит 8 дугаар бага хурал энэ сарын 29 хуралдах гэж байна. Тус бага хуралд төлөөлөгчдийг сонгохдоо 40 хүн тутмаас 1 хүнийг төлөөлөгчөөр сонгохоор өөрсдийн төлөөлөгч сонгох журмандаа тусгасан байх юм. Тус дүрэм ёсоор бол “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажилтан ажиллагсдаас 150 хүн тус хуралд оролцохоор байгаа чамлалттай тоо гэж хэлж болно.
Учир нь Ажилтан нэг бүрийн цалингаас 1 хувийн татвар цалин дээрээс суутгаж авдаг бөгөөд дунджаар ажилчдаас 9500-17000 төгрөг, удирдах албан тушаалтан 14000-30000 төгрөг авдаг байна.
Мөн тус журамд ҮЭХ-ы даргад нэр дэвшигч нь “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭ-ийн гишүүн байх, ба сүүлийн гурваас дээш жил гишүүний татвараа тасралтгүй төлсөн байх гэсэн заалт оруулж хүний сонгох сонгогдох эрх болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа юм байна. Өөртөө зориулсан дүрэм гаргаж, өөрсдийн тойрон хүрээлэгчийн дунд бага хурал хийхээр төлөвлөж байна гэхэд хилсдэхгүй.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагааны олон асуудал гарч үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой ҮЭ-ийн Xороо хэдхэн хүмүүсийн төлөө үйлчилдэг байгууллага болсон гэж үйлдвэрийн ажилчид үзэж эсэргүүцлээ цахим орчинд хүчтэй илэрхийлж байгаа билээ.
Жишээ нь:
Тус холбооны дүрэм ёсоор жил бүр санхүүгийн хяналт шалгалт оруулж гишүүдэд мэдээллийг нээлттэй ил тод мэдээлэх ёстой ч нэг ч удаа мэдээлээгүй байна.
ҮЭХ нь тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө жилийн санхүүгийн төсөл, төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийг удирдах зөвлөлийн 56 хүнээр батлуулж үйл ажиллагаагаа явуулах ёстой ч ҮЭ хорооны дарга Н.Батбаатар тэргүүлэгч 13 хүнээрээ төсөв батлуулж дур мэдэн захиран зарцуулсан байна.
ҮЭ жил бүр “Эрдэнэт” үйлдвэрээс хангамж авдаг. Эрдэнэт үйлдвэрээс 40-50 сая төгрөгийг татаас буюу 4 жилд 200 сая төгрөгийг авсан байна. Бонус, гар утасны төлбөр, Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, халуун хоол, машины түлш, угаалгын мөнгө г.м Жишээ: 42-90 ОРХ дугаартай машинд нэг жилд 7 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан бол тус машины шатахууны зардлыг үйлдвэрээс гаргадаг юм байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид 4 жилд нийт 2 220 677 865 төгрөг татвар төлсөн ба ҮЭХолбоонд 888 271 146 төгрөгийг хуримтлуулан захиран зарцуулсан. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн тайлангаа огт тавиагүй байна. Зарцуулалтад хяналт тавихад дараах зөрчлүүд илэрсэн 16 сая төгрөгөөр хэдхэн хүнийг тойруулан шагнасан нь шагналын байгууллага болсон гэнэ. Хангал сумаас нэг га газар 12 сая төгрөгөөр худалдан авсан, Хангал сумын засаг даргад 1 сая төгрөгийн хандив өгсөн боловч зарцуулсан баримт байхгүй. Гурван машины граж дуудлага худалдаагаар 4 800 000 төгрөгөөр авч 11 500 000 төгрөгөөр бариулан 16 300 000 төгрөгөөр 3 граж авчээ, амралтын газар тойруулан хашаа барих нэрийдлээр 18 000 000 төгрөг 2015 онд төсөвлөөд зарцуулж байгаа буруу гэж үзэж буцаан зарж мөнгийг холбооны дансанд төвлөрүүлэхийг дарга Н.Батбаатарт үүрэг болгосон байна.
2014 онд 10 сая гаруй төгрөгийг машины сэлбэг-энд зарцуулсан ба сэлбэг худалдан авсан баримт нь хуурамч, тамга тэмдэггүй зэрэг санхүүгийн хууль дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Н.Батбаатар ҮЭ холбооны даргаар сонгогдохдоо ажиллагсдын цалинг 2500 доллар болгох амлалт авч сонгогдсон ч амлалтаа биелүүгүй байна. Эрдэнэт үйлвэрт хэдхэн хүний цалинг амласан амлалтандаа хүргэхийг зорьсон нь ҮЭ удирдлагуудын цалинг нэмэгдүүлсэн нь байна.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас цалингаас шударга бусаар дүрэм зөрчин татвар авдаг байна.
Энэ мэт олон зөрчил дутагдлууд гарч “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид хохирч байгаа нь харамсалтай. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг ажилчдаа хамгаалдаг, ажлын байрны орчин нөхцөл, цалин хангамжийг сайжруулахын төлөө ажилладаг байхад Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ хороо эсрэгээрээ ажиллаж байгааг шинэчилж өөрчлөх шаардлага тулгараад байгаа юм. Ингэхийн тулд ажилтан нэг бүрийн оролцоо хүсэл зориг шаардлагатай бөгөөд та бүхэн тус бага хуралд төлөөлөгч болоход идэвхтэй оролцохыг уриалж байна.