зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5270 5271 5272 5273 5274 5275 5276
  • Эмгэнэл
    2016 оны 3 сарын 07
    МГЭНЭЛ
  • Нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр худагтай танилцав
    2016 оны 3 сарын 07

    УИХ-ын дарга З.Энхболд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр худаг байгуулж буй төслийн явцтай танилцав
  • Нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов хойшилжээ
    2016 оны 3 сарын 07
    Нотариатчийн мэргэшлийн шалгалтын хугацааг хойшлуулжээ.
  • АСЕМ-ын талаар мэдээлэл хийлээ
    2016 оны 3 сарын 07
    Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
  • НӨАТ-ын сугалаанаас 11 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ
    2016 оны 3 сарын 07
    Энэ сарын 6-ны өдрийн ням гаригт НӨАТ-ын сугалааны зургаа дахь удаагийн тохирол явагдаж, нийт 17 мянга 447 азтан тодорсон байна.
  • Энэ сарын башёг Д.Бямбадорж тэргүүлнэ
    2016 оны 3 сарын 07
    Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын “Харү башё”-гийн банцүкэ гарлаа.
  • 95 мянга гаруй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар төлөвлөжээ
    2016 оны 3 сарын 07
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр,автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал зохион байгуулж байна.
  • Засгийн газрын хуралдаанаар 16 асуудал хэлэлцэнэ
    2016 оны 3 сарын 07
    Бичигт чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • 20+1=Онцгой бэлэг үзэсгэлэн дэлгэгдэнэ
    2016 оны 3 сарын 07
    НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг.
  • Байлдааны бэлэн байдалд шилжих үйл явцтай Ким Чен Ун биечлэн танилцжээ
    2016 оны 3 сарын 07
    Байлдааны бэлэн байдалд шилжих үйл явцтай Ким Чен Ун биечлэн танилцжээ
  • Буу тулган дээрэм хийсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
    2016 оны 3 сарын 07
    Өнгөрсөн бямба гаригийн орой 17-18 цагийн үед зураг дээрх хоёр этгээд баруун дөрвөн замд байрлах Төрийн банкны орчимд буу тулган дээрэм хийжээ.
  • Р.Бурмаа сайдын гэм буруутайг дахин нотолжээ
    2016 оны 3 сарын 07
    Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн билээ.
  • З.Энхболд: 21 аймагт ипотекийн зээлийн хүү 5 хувь боллоо
    2016 оны 3 сарын 07
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт болж буй говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв.

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв. Танилцуулгынхаа эхэнд Улсын Их Хурлын дарга “Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан болох гэж байна, нэг дор 1000 тэмээ байх нь гайхалтай харагдах нь лавтай. Гинессийн амжилтаа ахиулахаар мэргэжилтнүүдийг урьж авчирсан байна. Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Өнөөдөр Та бүхэнд 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын тойм, эдийн засгийн зарим асуудал, бүтээн байгуулалт, бонд, мөн барилгын салбар, ипотек, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ” хэмээн хэлэв.
    Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан ба үүний 29 нь бие даасан хууль байв. 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм.
    Эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиудын талаар танилцууллаа.
    2015 оны намрын чуулганаар Эрүүгийн хуулийг баталсан нь чухал дэвшил болсон. Хуучин нийгмийн үнэт зүйлсийг хамгаалдаг байсан эрүүгийн зүйл, заалтыг өөрчилж, шинэ Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулахаар оновчтой ялын бодлогыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бололцоо бүрдсэн. Эрүүгийн хуулийг батлахдаа хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгууллын аюулгүй байдал, Үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилтуудыг дэвшүүлсэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцолж байв. Эрүүгийн хуулийн хамгийн гол зорилго бол ялын бодлого байдаг гээд “Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг ногдуулах бололцоо бүрдсэн. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял болон эрх хасах ял ногдуулах зэрэг ялын төрөлтэй болсон. Торгох ялыг ногдуулах үед нэгж хэмээх ойлголт хэрэглэгдэх ба 1 нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх юм” гэлээ. Түүнчлэн Эрүүгийн хуульд шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаар оруулсан талаар дэлгэрэнгүй танилцуулав.
    Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад 210 гаруй хуульд заасан зөрчлүүдийг нэгтгэн, стандартад оруулан 17 бүлэгтэй Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг дурдаад “Гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хууль, зөрчил гаргавал Зөрчлийн тухай хууль үйлчилнэ. Эдгээрийн процессын хуулиудын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна” хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ.
    Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг танилцууллаа. Энэ хуулиар онц аюултай гэмт хэрэгтэн, онц хүнд, хүнд болон авилга, албан тушаалын зэрэг 33 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлсэн. Өршөөлийн хуульд нийт 4340 хүн хамрагдсан ба төрийн хүнлэг энэрэнгүй зарчмыг хэрэгжүүлсний үр дүнд 1253 ялтан хорих газраас суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 81451 иргэн өршөөлд хамрагдсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн 329600 зөрчилд оногдуулсан 3.1 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгожээ.
    Мөн Монгол Улс олон улсын жишигт хүрсэн хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн баталсан. Аливаа төр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ онцгойлон халамжлах үүрэгтэй байдаг. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зохицуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нь шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, нийгмийн халамж, хамгаалал хүртэх эрхийг нь баталгаажуулсан болохыг талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцууллаа.
    Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг Улсын Их Хурал 2015 оны намрын чуулганы хугацаанд баталсан. Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насны ахмадуудынхаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор батлагдсан энэ хуулийн зүйл, заалт, хамрах хүрээг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” (УИХ-ын тогтоолоор баталсан), Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг танилцууллаа. Хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг дэмжих чиглэлээр батлагдсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиудыг мөн тайлбарлав.
    Дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн онцлог, нөхцөл байдлыг талаар мэдээлэл хийж, 2016 оны төсвийг батлахдаа баримталсан зарчмуудыг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав.
    Бондын зарцуулалт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө. Өмнөх Засгийн газар 600 гаруй сая ам.доллар хүүтэй зээлж аваад бэлнээр тараасан ба 2012 онд байгуулагдсан Засгийн газар дээрх өрийг төлсөөр өнөөдөр 400 сая ам.долларыг барагдуулсан байна.
    Бонд бол санхүүгийн энгийн харилцаа бөгөөд олон нийтэд энэ талаар буруу ойлголт өгсөн гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлов. Монгол Улсын ДНБ-д Засгийн газрын зээлийн эзлэх хувь 40-59 хувь байдаг ба энэ бусад улстай харьцуулж харвал хэвийн түвшинд байгаа гээд бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийв.

    2015 оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 1055 төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байгаа талаар танилцуулаад үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол Улс 1921 оноос хойш 91 жилийн хугцаанд 2964 км хатуу хучилттай авто зам барьсан бол сүүлийн 3 жилд 2720 км хатуу хучилттай автозамыг шинээр барьсан байна. Ингэснээр улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээ 2015 оны байдлаар 5684.62 км болсон бөгөөд Засгийн газар 2016 онд 1284.05 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байгаа талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцууллаа. Мөн ипотекийн зах зээлийн талаар, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээс үүдэн үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2012 оноос бага хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр барилгын салбар, барилгын материалын үйлдвэрлэл сэргэж, олон мянган монгол ажилчид ажлын байртай болсон уялдаа холбоог дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн энэ үеэр Засгийн газраас ипотекийн зээлийн хоёрдугаар шат эхлүүлж байгааг албан ёсоор дуулгасан юм. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс /434/, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг /945/, хөдөө орон нутаг 21 аймгийн нутаг дэвсгэр /17071/, Улаанбаатар хотын зарим дүүрэгт нийт 18450 өрх ипотекийн зээл нь 5 хувийн хүүтэй болж байгааг танилцууллаа.
    Өмнөговь аймагт 1155 орон сууцны зээл бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 700 гаруй нь аймагтаа байдаг статистик байсныг дуулгаад зээлийн хүүгийн өөрчлөлтөөр ипотекийн зээлтэй иргэдийн өрхийн санхүүд хэр хэмжээний хэмнэлт хийж болох тооцооллыг хийж үзүүлэв.
    Мөн хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар танилцуулж, тус салбар дахь экспортын нөхцөл байдал, хэтийн төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ийнхүү Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд иргэдийн асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Цагдааг хөнөөсөн цагдаагийн алба хаагчийг ирэх лхагва гарагт шүүнэ
    2016 оны 3 сарын 07
    Цагдаагийн албан хаагчид амралтын газарт нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан.
  • УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллалаа
    2016 оны 3 сарын 07
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр буюу 2016.03.06-ны өдөр Өмнөговь аймагт ажиллалаа.
  • Ноцтой ослын улмаас хоёр хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ
    2016 оны 3 сарын 07
    Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ.
  • Ил тод, сайн засаглалын төлөө хамтын ажиллагааны тунхаг
    2016 оны 3 сарын 07
    Ил тод, сайн засаглалын төлөө хамтын ажиллагааны тунхаг
  • АНУ-ын тэргүүн хатагтай асан Ненси Рейган таалал төгслөө
    2016 оны 3 сарын 07
    АНУ-ын тэргүүн хатагтай асан Ненси Рейган таалал төгслөө
  • Л.Гансүх нарын гомдлыг хэлэлцэнэ
    2016 оны 3 сарын 07
    Д.Гансүх нарын гомдлыг хэлэлцэнэ
  • 3 сарын 8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2016 оны 3 сарын 07
    Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон.Тэгвэл бүх нийтийн амралтын энэ өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.

    Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
5270 5271 5272 5273 5274 5275 5276
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    18 цаг 7 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    Уржигдар 12 цаг 55 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 51 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 11 цаг 06 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК