-
2016 оны 1 сарын 05
Цаг агаар: Ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэрнэ
-
2016 оны 1 сарын 05
Засгийн газар 2016 оны эхний хуралдаанаа хийж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шийдвэрүүдийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.
-
2016 оны 1 сарын 04
Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болж, хэн даргаар очих асуудал одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэ нэгтгэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буй. Хэдхэн хоногийн өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээж, хэд хэдэн зүйлийг шаардсан. Статистикчид Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, ямар ч халаа сэлгээ хийхгүй байхыг хүссэн. Мөн шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайхан томилж, хэнийг ч халж сэлгэхгүй байхыг Засгийн газрын тэргүүнд “хатуу сануулсан”. Тэдний шаардлагыг үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд буй.
-
2016 оны 1 сарын 04
Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн
-
2016 оны 1 сарын 04
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын МСҮТ-ийн оюутан 15 настай хүү ангийнхаа хүүхдээс гар утас, 20 мянган төгрөг дээрэмдсэний төлөө амиа алдсан харамсалтай хэрэг оны өмнө гарсан. Уг хэрэгт эд зүйлээ алдсан хүүгийн аав Б-г буруутган цагдан хорьсон билээ.
-
2016 оны 1 сарын 04
Оны өмнө батлан даалтанд гарсан Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын яамны сайдын ажлаа өнөөдрөөс эхлэн хийхэд хуулийн хориг байхгүй гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын, Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн байна.
-
2016 оны 1 сарын 04
Гэхдээ энэ бол урлагийн талын л үнэлэмж. Харин Монголын төр тэр үедээ 30 сая төгрөг төлөөд бүтээлгэсэн Их хааны хөрөг, төрийн ордонд хүндэтгэн залах ёстой бүтээл гэдэг талаас нь авч үзвэл энэ хөрөг монгол төрийн уламжлалыг хадгалаагүй, харин ч эсрэг утга бэлгэдэлтэй зүйл болсон. Мөнх тэнгэр шүтлэгт Чингис хааныг түвд тигээр бурхан дүрд оруулж, монгол төрийн амин сүнс болсон хар, цагаан сүлдийг нь хүртэл байрлал сольж зурсанд нь ихэд эмзэглэдэг. Төрийн сүр хүчний бэлгэдэл хар сүлдийг өргөөний баруун талд, өөрөөр хэлбэл өрх гэрийн шүтээн зүг хоймор тийш харсан хүний бол зүүн гар талд байрлуулдаг энгийн үнэнийг бурханч ламтан маань мэдэхгүй байсан гэхэд эргэлзэнэ.
-
2016 оны 1 сарын 04
Шүүх байгуулах тухай хуулиар, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн билээ.
Мөн уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг Үндсэн хуулийн цэц нотолсон болно.
Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөхөөр тогтсон боловч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд түүнийг хүлээн авч холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд байна.
Иймд Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэхээр 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр их суудлын хуралдаанаа зарлаж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 04
Цахим газар өмчлөлийн эрхийг 10 хоногийн хугацаанд баталгаажуулна
-
2016 оны 1 сарын 04
2016 оны 1 дүгээр сарын 01, 02, 03-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 720 авснаас зам тээврийн ослын 555 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 22 бүртгэгдэж, 1 хүн нас барж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 7, Зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 6, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 180 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж, Зөгийний үүр барилгын дэлгүүрийн хойд зам дээр Т.Rav 4 маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 38 настай эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.
-
2016 оны 1 сарын 04
”Исламын Улс” бүлэглэлийнхэн Их Британий тагнуулчдыг хороосон хэмээн баталлаа
-
2016 оны 1 сарын 04
2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Мөрдөн байцаах газрын 2 давхарт суух мөрдөн байцаагчийн өрөөний тааз нурсан байна. Уг нуралтын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй ч байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулжээ.
Уг Мөрдөн байцаах газрын байр нь 1930-аад онд модоор баригдсан байр бөгөөд 2013 онд мөн л таазнаасаа нуралт өгч байсан, Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа “Уг барилгад хүн ажиллуулж болохгүй аюултай байдал үүссэн” гэсэн дүгнэлт гаргаж байсан гэж эх сурвалжууд хэлж байна.
Тус байранд одоогоор Мөрдөн байцаах газар, Тахарын ерөнхий газар байрладаг бөгөөд иргэд олноор үйлчлүүлдэг газар юм.
Уг байрны асуудлыг холбогдох газрууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхгүй бол төрийн алба хаагчид болон иргэдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсээд байгааг сануулж байна.
-
2016 оны 1 сарын 04
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагаас эхэлж, 14 цагийн үед шүүх шийдвэрээ гаргажээ. Түүнд эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргажээ. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа гэнэ. Ингээд шүүхэд очоод хэрэг нь шийдэгдэхгүй хойшилж байх үед Ц.Баярсайханд холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин гарч иржээ. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан бусдын 50 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэг дээр нь нэмэгджээ. Ийнхүү анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон тэрбээр дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.
-
2016 оны 1 сарын 04
Улс төрийн намын тухай хуулийн шинэчлсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
-
2016 оны 1 сарын 04
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 1 сарын 04
100 Асуулт & 100 Хариулт - Бурхан урлаач Д.Ухаанзаяа
-
2016 оны 1 сарын 04
Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Т.Аюурсайхан өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ.
-
2016 оны 1 сарын 04
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагаас эхэлжээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилсан хэргээр ийнхүү шүүж байгаа ажээ. Өнгөрсөн сарын 23-нд шүүх хурал нь болох байсан ч хохирогчийг оролцуулах шаардлагатай гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хурлыг хойшлуулжээ. Шүүгдэгч Ц.Баярсайханы хувьд “Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар ч асуудал байхгүй баймаар юм. Гэхдээ шүүх хуралд хохирогчийг оролцуулмаар байна” гэсэн хүсэлтээ гаргасан учраас хохирогчийг оролцуулахаар болжээ. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа гэнэ. Ингээд шүүхэд очоод хэрэг нь шийдэгдэхгүй хойшилж байх үед Ц.Баярсайханд холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин гарч иржээ. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан бусдын 50 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэг дээр нь нэмэгдэж байгаа гэнэ.
-
2016 оны 1 сарын 04
Т.Энхэлээ
-
2016 оны 1 сарын 04
Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо
9 минутын өмнө
Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Улсын онцгой комиссын хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 21 аймгийн өвөлжилтийн байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой шуурхай бүлэг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдаж, 2015 оны 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллажээ. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 110 сум зудархуу байна. Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.
Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн асуудлууд, улсын нөөцөөс үнэгүй болон үнэ хямдруулан олгох өвс, тэжээлийн тухай Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн 16 аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Улсын онцгой комисст ирүүлэхийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Мөн Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 2011-2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж, хянал тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://www.zasag.mn/news/view/11816#sthash.bG3nnHlg.dpuf