зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудыг чандарт мөргүүлж, их хааныг дорд үзэх нүгэлт сэтгэл

2016-1-04
0
ЖИРГЭХ


 

Оны өмнөхөн C1 теле­ви­зээр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг үзлээ. “Улаанбаатар буян” компани хэний өмч болох, түүнд бурханч лам Г.Пүрэвбат болоод гэргий нь хамааралтай эсэхийг эрэн сурвалжилж эхэлсэн нэвтрүүлэг талийгаачдыг чандарлах зан үйл буруу хийгдэж байгаа тухай дүгнэлтээр өндөрлөлөө. Энэ асуудал дээр тогтож ярьсан бурханч ламын яриа олон нийтэд хортой үр дагавартай учраас дуугүй байж тэвчсэнгүй. Бурууг мэдсээр байж буруу гэж хэлэхгүй өнгөрөөх нь өөрөө нүгэл учраас энэхүү нийтлэлийг бичиж байна.

 

Г.Пүрэвбат бол бурханч лам нарын уламжлал хариугүй тасардгийн даваан дээр галыг нь тэтгэж, залгамж халааг нь бэлтгэж, буцаан сэргээсэн гавьяатан. Монголын орчин үеийн урлагийн түүхэнд үлдэх ёстой олон сайхан бүтээл хийсэн нэрт урлаач. Мөн бурханы шашны сургаал нь зөв амьдрахуйн сургаал болох тухай сүсэгтэн олонд айлтган таниулах талаар ихээхэн зүтгэл гаргадаг соён гэгээрүүлэгч. Энэ утгаар нь би түүнийг ихэд хүндэлж, нэгэн цаг үед амьдарч байгаагаараа бахархдаг. Гэхдээ энэ нь түүний зарим үг үйлдэл нь надад огт таалагддаггүйг нуух шалтгаан болох ёсгүй. Олны танил, нийгмийн тодорхой хэсгийн сэтгэлийг дагуулсан хүний үг үйлдэл бүр нь хариуцлагатай, зөв шударга, олон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой гэж мөхөс би мунхагладаг. Түүний энэ удаагийн айлдвар өмнө өгүүлсэн, хийсэн хэд хэдэн хариуцлагагүй үйлдлийн үргэлжлэл болж байгаа тул нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг нь сануулах үүднээс баримт түшин өгүүлье.

 

НЭГ ДЭХ ТОХИОЛ БУЮУ “ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ”

 

Бурханч лам маань Монголын төртэй нэг хэсэг нягт хамтран ажилласан. Тэр үед хийсэн ажлын нэг нь “Чингис хааны хөрөг” болон хумхыг 2006 онд бүтээсэн явдал. Төрийн ордонд залах их хааны хөргийг монгол зураач монгол зургийн аргаар хийгээгүй. Харин бурханч лам Г.Пүрэвбат зурах болж, түвдийн тиг горимоор бурханчлан бүтээсний цаана шашин, улс төрийн том агуулга байсныг тэр болгон хүн анзаараагүй өнгөрсөн байх. Урлагийн бүтээлийн хувьд энэ хөрөг содон шийдэлтэй, ур хийц сайн нь үнэн. Гэхдээ энэ бол урлагийн талын л үнэлэмж. Харин Монголын төр тэр үедээ 30 сая төгрөг төлөөд бүтээлгэсэн Их хааны хөрөг, төрийн ордонд хүндэтгэн залах ёстой бүтээл гэдэг талаас нь авч үзвэл энэ хөрөг монгол төрийн уламжлалыг хадгалаагүй, харин ч эсрэг утга бэлгэдэлтэй зүйл болсон. Мөнх тэнгэр шүтлэгт Чингис хааныг түвд тигээр бурхан дүрд оруулж, монгол төрийн амин сүнс болсон хар, цагаан сүлдийг нь хүртэл байрлал сольж зурсанд нь ихэд эмзэглэдэг. Төрийн сүр хүчний бэлгэдэл хар сүлдийг өргөөний баруун талд, өөрөөр хэлбэл өрх гэрийн шүтээн зүг хоймор тийш харсан хүний бол зүүн гар талд байрлуулдаг энгийн үнэнийг бурханч ламтан маань мэдэхгүй байсан гэхэд эргэлзэнэ.

 

Монгол гэрийн хоймор хийгээд баруун талыг эр хүний тал гэж үздэг, түүхнээ Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн ард түмэн маань ертөнцийн зүгээр баруун талд оршин буйн учир нь монголчууд Алтан гадас одыг хойд буюу хоймор зүг гэж үзээд түүн рүү хандан хүндэтгэл үзүүлэхэд баруун зүг маань зүүн гар тал болдог онцлогтойг монгол уламжлалын зах зухтай хүн болгон л мэддэг дээ. Аливаад бэлгэдлийг эрхэм болгодог монголчуудын хувьд Г.Пүрэвбатын “Чингис хааны хөрөг” дэндүү бэлгэ муутай зүйл болсныг сануулъя.

 

ХОЁР ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ОЧИРВААНИЙН САЛТААН ДАХЬ ЧИНГИС ХААН

 

Бурханч ламтан маань 18 метр өндөр Очирваань бурханыг зээгт наамлаар бүтээлгэсэн нь урлагийн бүтээлийн хувьд үнэхээр гайхамшиг. Монголд толгой цохих сайхан бүтээл. Дээр нь монгол туургатнууд хамтдаа бүтээсэн болохоор үнэ цэнтэй. Гэхдээ утга агуулгын хувьд дахиад л уучилж болшгүй алдаа бий. Яагаад гэвэл Очирваань бурханы орой дээр Шагжамунийг залж, хөл дор нь Чингис, Өгөдэй, Хувилай хаануудыг хөрөглөн бүтээсэн, тэгэхдээ Чингис хааныг яг Очирваанийн алцайсан салтаан дор урласан нь ихээхэн шашинжсан, Их хаан хийгээд монгол төрийг доромжилсон, түүхэн үнэнийг гажуудуулсан бусармаг үйлдэл байлаа. Ийнхүү их хаанаа “салтаадсан” нь энэ чинь хэн бэ гэх эргэлзээг минь бататгасан билээ.

 

Очирваань бурхан монголчуудтай холбогдсон уг түүх нь огт өөр. Улаагчин луу жилд (1577 он) III Далай лам Содномжамцыг Түмэдийн Алтан хааны заллагаар Хөх хотноо ирээд байхад нь халхын Автай сайн хаан бараалхсан байдаг. Дараа нь Түвдэд очиж уулзаж байв. Ийнхүү ойртон шадарласан Автай сайн хаанд Далай лам “Очирваань бурханы хувилгаан, Очирай бат Түшээт хаан” гэдэг цол олгосон бөгөөд Түвдэд очиж уулзахад нь “Энэ олон бурхадын дотроос дуртайгаа ав” гэхэд нь Автай хаан Очирваанийг сонгож нутагтаа залснаас хойш Очирваань монголчуудыг даасан бурхан гэгдэх болсон түүхтэй. Энэ бол Чингис хаанаас хамаагүй хойно буюу 16 дугаар зууны үйл явдал. Чингис хааныг Очирваанийн дүр байсан гэх зохиомол домгийг ном судруудад шургуулах болсон нь түүнээс ч хожим үе. Монголчуудыг шашнаар дамжуулан номхотгох бодлогоо манжууд хэрэгжүүлэхдээ Их хааныг маань шашны түүхтэй санаатайгаар хольж хутгасан хорт бодлогыг XXI зуунд үргэлжлүүлж, хөрөг дүрийг нь бурханд салтаадуулах нь хэнд ашигтай байв, үүгээрээ юуг илэрхийлэх гээд байна вэ, ер нь үүнийг бүтээгчийн маань чинхүү санаа монголчуудынхаа төлөө юу үгүй юу гэж эргэлзэх асуулт ч зүй ёсоор урган гардаг. Бурханч ламын хувьд ийм төсөл хэрэгжүүлж мөнгө босгох л чухал болохоос энэ бүтээлийн агуулга, утга бэлгэдэл, танин мэдэхүйн хийгээд түүхэн ач холбогдол, холбогдон гарах үр дагавар нь нэг их чухал биш байсан байж магадгүй юм.

 

ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ БӨГСӨНДӨӨ БУРХАНТАЙ ХӨШӨӨНҮҮД

 

Монгол Улс төрийн ордноо шинэтгэн өргөтгөж өмнө талд нь Их Чингис хаан, Өгөдэй, Хувилай нарын хөшөөг суурилуулж байсан үе. Бурханч лам Г.Пүрэвбат гурван хааны хөшөөн дор язгуурын гурван бурханы хөрөг шуумлыг нэг нэгээр нь байрлуулна гэж зүтгэн төрөөс 180 сая төгрөг нэхэж эхэлснийг мэдэх гэрчүүд өнөөдөр нэлээд хэд бий. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс дээр энэ асуудал яригдаж, тухайн үедээ бяцхан дуулиан болоод өнгөрч байв. Комиссын зарим хүний зүгээс төр шашныг холих нь буруу, түүхэн талаасаа ч боломжгүй гэж татгалзсанаар энэ асуудал намжсан ч үүрийн харанхуйгаар олны нүднээс нууцлан байж мөнөөх зан үйлээ гүйцэлдүүлсэн болох нь хожим тодорхой болсон билээ. Үүнийхээ төлөө бурханч ламтан ямар харамж авсан нь эрх биш төр юм хойно данс хараанд нь бичээстэй байгаа л байх.

 

Хамгийн харамсалтай нь язгуурын гурван бурхан гэгдэгч Жанрайсиг бурхан бол Түвдийг даагч, Манзушир бурхан нь Хятадыг ивээгч, Очирваань бурхан нь Монголыг даагч гэж үзэн цагаан, шар, хөх гурван өнгөөр бэлгэдсээр ирсэн түүхэн уламжлал талаас нь харвал энэхүү зан үйл ихээхэн эргэлзээтэй, ёр далласан хачин зүйл санагддаг. Бас нэг болохоор Их хааныг маань Очирваань бурханы салтаан дор урлаад, үгүй бол Их хааны минь бөгсөн дор бурханыхаа шуумлыг булаад байгаа үйлдэл нь нэг л ойлгомжгүй, логикгүй санагдана. Энд чин сэтгэл үйлчлэв үү, мөнгө босгох аян шалтаг л байв уу гэдэг ч зайлшгүй асуух ёстой асуултын нэг мөн.

 

ДӨРӨВ ДЭХ ТОХИОЛ БУЮУ МОНГОЛООР ДҮҮРЭН СУВАРГА

 

Монголд суварга босгох уралдаан өрнөж байна гэхэд хилсдэхгүй. Улаанбаатараас мянга хэдэн зуун километрийн цаана байх аглаг зэлүүд ууланд хүртэл хэд хэдээр нь суварга босгосонтой таарч л явлаа. Энэ бүхний цаана суварга бүтээлгэж байгаа хүмүүсийн цаглашгүй их сэтгэл байгааг ойлгож байна. Гэхдээ л лам нарын суварга бүтээх, бөө нарын овоо босгох хоёр энэ цаг дор хэрээс хэтрээд байгааг хэлэлгүй орхиж болохгүй нь.

 

Суваргыг уг нь бурхан шүтээн бүхий хүрээ хийд газарт бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоохын тулд босгодог байсан гэж мөхөс би ойлгодог. Гэтэл зарж үл болох гурван шүтээний нэг болох тааллын шүтээн гэгддэг суваргыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хаа сайгүй өндөр үнээр босгох болсонд бурханч лам Г.Пүрэвбатын оролцоо их бий. Энэтхэгт бурхан урлалын чиглэлээр ном дүүргэсэн, ирээд гарын шавь олонтой болсон бурханч лам маань Монголд төдийлөн дэлгэрлийг олоогүй байсан суваргын соёлыг түгээснээр Монголоор нэг эзэнгүй суварга нар салхинд элэгдэн элэгдэн сүүдийлцэх болов. Суварганы үнэ ханш гэж сүрхий л юм дуулддаг. Миний найз нөхөд хүртэл бурханч ламаар суварга бүтээлгэж л байсан. Буяны гэхээсээ мөнгөний агуулга нь дийлээд байна уу даа гэх бодол өөрийн мэдэлгүй төрдөг.

 

Аливаа зүйл хэмжээ хязгаараа алдахаараа утгагүй болдог. Суварга босгох асуудал бас ийнхүү замаа алдаж байгааг хамгийн түрүүнд хэлж сануулах ёстой хүний нэг нь бурханч лам өөрөө баймаар бодогддог. Харамсалтай нь хичнээн олон сургууль, цэцэрлэг барьж, хичнээн олон үгээгүйчүүдийг толгой хоргодох оронтой болгож, сайн үйлд зарцуулбал жинхэнэ буян хурааж болох маш их хөрөнгө ийнхүү суварга бүтээх нэрээр урсаж байгааг анзаараагүй мэт байх нь шударга үйл мөн үү?

 

ТАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ЧАНДАР БОЛГОНЫГ ШҮТЭЭН БОЛГОХ СОНИРХОЛ

 

Шулуухан хэлчихье. Г.Пүрэвбат лам “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгөхдөө талийгаачдыг чандарлах зан үйлд сүжиг гэхээсээ сэжиг төрүүлмээр стандарт тогтоох санааг илэрхийллээ. Нас барагсдын чандрыг шавар шороотой холин барлаж хатаагаад шүтээн болгох ёстой гэнэ. Энгийн хүнийг ингэж шүтээн болгох ёс ер үгүй.

 

Эртний ёс ярих гэж байгаа бол ариусаж гэгээрсэн хутагт хувилгаадыг л таалал болохын цагт лагшинд нь гал мандал өргөөд чандрыг нь бумбалж, алт мөнгөн суварганд хийж, эсвэл сацлаад шүтээн болгож хийдийн газарт нь тахидаг, үнэнч шавь нарт нь өгдөг байсныг бурханч лам мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүний нэг дээ. Мөн хэргэм зэрэг өндөртэй хаад ихсийн шарилыг галд хайлуулаад ихсийн хоригт оршоох зэрэг зан үйл бол байсан. Харин эгэл хүмүүнийг бол хээр хөдөө аваачиж ил задгай оршуулдаг учраас "хөдөөлүүлэх", “чулуу дэрлүүлэх” зэргээр хэлэлцдэг байсны улбаа одоо ч монгол хэлнээ хадгалагдаж байна.

 

Мэдээж цаг үеэ дагаад оршуулах зан үйлд өөрчлөлт орсоор байгаа. Өнгөрсөн зуунд монголчууд нас барагсдаа газарт булж оршуулах болж, энэ нь уламжлалт зан үйл мэт санагдталаа өөриймшсөн. Дараа нь чандарлах зан үйл орж ирлээ. Цаг үедээ нийцсэн, хот суурин газрын соёлд тохирсон, байгаль орчинд ээлтэй энэ зан үйлийг дагаад олон чухал үйлчилгээ бий болж, монголчуудын ор­шуулах соёл дэлхий нийтийн жишигтэй дүйж эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Гэтэл бурханч лам дээрх ярилцлагаараа оршуулгын үйлчилгээ эрхэлдэг газрууд чандарлах зан үйлийг буруу хийж байна гэх ойлголтыг олон нийтэд түгээв. Тэгэхдээ хутагт хувилгаад, гэгээнтнүүдийн чандрыг сацлан шүтээн бол­годог байсан зан үйлийг энгийн хүмүүсийг чандарлан бумбалах зан үйлтэй санаатайгаар хольж хутгаж байгаа нь сэжигтэй санагдана.

 

Түүний ярьж байгаагаар бол энгийн хүмүүсийг нас барахаар нь чандарлаад, “Ясны чого” номоор ясыг нь цэвэрлээд, нунтаг шороо, 25 зүйлийн зайтай холиод хэвэнд барлаж, барласныгаа хатаагаад тоосго мэт хатууруулан биежүүлж шүтээн болгох гэнэ. Тэгээд бусад хүмүүс түүнийг шүтэж мөргөх ёстой гэнэ. Олон жижиг сац болгоод ойр дотнынхон, үр хүүхдэд нь шүтээн болгож тараах ёстой гэж зөвлөдгийг нь “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгсөн оршуулгын газрын эзэн эмэгтэйн яриа нотлоод өгөв. Аюул энд л байгаа юм. Хайртай дотно хүнийх нь чандраар шүтээн бүтээгээд үр хүүхдийнх нь тоогоор өгдөг болчихвол мөн ч мундаг шахааны бизнес гарч ирнэ дээ. Хүн гэдэг амьтан үхэж төрж л байдаг жамтайгаас хойш монголчууд нэг мэдэхэд хээрээр дүүрэн суварга, гэрээр дүүрэн шүтээнээ яахаа мэдэхээ байх вий дээ!

 

Ийнхүү бурханч лам Г.Пүрэвбат “Их Монголын суварга: онол хийгээд бүтээх ёс” ном бичиж, энд тэндгүй суварга бүтээсэн нь багадаад одоо өөд бологсдын чандрыг сацалж шүтээн болгохын чухлыг номлоод эхэллээ. Одоо ажиллаж байгаа буяны газруудын үйл ажиллагааг буруу зан үйл хийж байна гэх худал шалтгаар эрх мэдэлтнүүд хааж боогоод, бурханч ламын номлосны дагуу үйл ажиллагаа явуулж үхэгсдийн чандраар шүтээн үйлдвэрлэдэг жинхэнээсээ буруу бизнес цэцэглэх вий дээ гэхээс яс хавтайж байна.

 

Эцэст нь өгүүлэхэд, би бурханч лам Г.Пүрэвбатыг танихгүй. Бид хоёр хэн нэгэндээ буруу санах юмгүй улс. Түүний зөв сайхан үйлийг нь би дэмждэг талархдаг, өгүүлэл бичвэртээ иш татдаг. Аглагийн хийд гэдэг Монголын нүүр тахлах их бүтээн байгуулалтыг зориглон хийж, бурханы шашинтнууд төдийгүй нийт аялан жуулчлагчдын нүд сэтгэлийг булаах сайхан үйлс бүтээж байгаад нь талархдаг. Хэлмэгдсэн лам нарын сүнсийг амирлуулж, цаглашгүй буян үйлдсэнд нь талархдаг. Гэхдээ хортой үр дагавартай, Монголын төрт ёсноо харш, эсвэл монгол уламжлалыг үгүйсгэсэн, монголчуудыг доромжилсон худал номлол түгээх аваас хүлцэхгүй. Энэ удаад ч, хойшид ч...

 

Урианхан Б.ГАЛААРИД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (27.123.214.121)
    co abgaitaiga zailaa
    2016 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    хортой үр дагавартай, Монголын төрт ёсноо харш, эсвэл монгол уламжлалыг үгүйсгэсэн, монголчуудыг доромжилсон худал номлол түгээх аваас хүлцэхгүй. Энэ удаад ч, хойшид ч...
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Эцэст нь өгүүлэхэд, би бурханч лам Г.Пүрэвбатыг танихгүй. Бид хоёр хэн нэгэндээ буруу санах юмгүй улс. Түүний зөв сайхан үйлийг нь би дэмждэг талархдаг, өгүүлэл бичвэртээ иш татдаг. Аглагийн хийд гэдэг Монголын нүүр тахлах их бүтээн байгуулалтыг зориглон хийж, бурханы шашинтнууд төдийгүй нийт аялан жуулчлагчдын нүд сэтгэлийг булаах сайхан үйлс бүтээж байгаад нь талархдаг. Хэлмэгдсэн лам нарын сүнсийг амирлуулж, цаглашгүй буян үйлдсэнд нь талархдаг. Гэхдээ хортой үр дагавартай, Монголын төрт ёсноо харш, эсвэл монгол уламжлалыг үгүйсгэсэн, монголчуудыг доромжилсон худал номлол түгээх аваас хүлцэхгүй. Энэ удаад ч, хойшид ч...
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    бурханч лам Г.Пүрэвбат “Их Монголын суварга онол хийгээд бүтээх ёс” ном бичиж, энд тэндгүй суварга бүтээсэн нь багадаад одоо өөд бологсдын чандрыг сацалж шүтээн болгохын чухлыг номлоод эхэллээ. Одоо ажиллаж байгаа буяны газруудын үйл ажиллагааг буруу зан үйл хийж байна гэх худал шалтгаар эрх мэдэлтнүүд хааж боогоод, бурханч ламын номлосны дагуу үйл ажиллагаа явуулж үхэгсдийн чандраар шүтээн үйлдвэрлэдэг жинхэнээсээ буруу бизнес цэцэглэх вий дээ гэхээс яс хавтайж байна.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Эртний ёс ярих гэж байгаа бол ариусаж гэгээрсэн хутагт хувилгаадыг л таалал болохын цагт лагшинд нь гал мандал өргөөд чандрыг нь бумбалж, алт мөнгөн суварганд хийж, эсвэл сацлаад шүтээн болгож хийдийн газарт нь тахидаг, үнэнч шавь нарт нь өгдөг байсныг бурханч лам мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүний нэг дээ. Мөн хэргэм зэрэг өндөртэй хаад ихсийн шарилыг галд хайлуулаад ихсийн хоригт оршоох зэрэг зан үйл бол байсан. Харин эгэл хүмүүнийг бол хээр хөдөө аваачиж ил задгай оршуулдаг учраас хөдөөлүүлэх, “чулуу дэрлүүлэх” зэргээр хэлэлцдэг байсны улбаа одоо ч монгол хэлнээ хадгалагдаж байна.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хамгийн харамсалтай нь язгуурын гурван бурхан гэгдэгч Жанрайсиг бурхан бол Түвдийг даагч, Манзушир бурхан нь Хятадыг ивээгч, Очирваань бурхан нь Монголыг даагч гэж үзэн цагаан, шар, хөх гурван өнгөөр бэлгэдсээр ирсэн түүхэн уламжлал талаас нь харвал энэхүү зан үйл ихээхэн эргэлзээтэй, ёр далласан хачин зүйл санагддаг. Бас нэг болохоор Их хааныг маань Очирваань бурханы салтаан дор урлаад, үгүй бол Их хааны минь бөгсөн дор бурханыхаа шуумлыг булаад байгаа үйлдэл нь нэг л ойлгомжгүй, логикгүй санагдана. Энд чин сэтгэл үйлчлэв үү, мөнгө босгох аян шалтаг л байв уу гэдэг ч зайлшгүй асуух ёстой асуултын нэг мөн.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Монголчуудыг шашнаар дамжуулан номхотгох бодлогоо манжууд хэрэгжүүлэхдээ Их хааныг маань шашны түүхтэй санаатайгаар хольж хутгасан хорт бодлогыг XXI зуунд үргэлжлүүлж, хөрөг дүрийг нь бурханд салтаадуулах нь хэнд ашигтай байв, үүгээрээ юуг илэрхийлэх гээд байна вэ, ер нь үүнийг бүтээгчийн маань чинхүү санаа монголчуудынхаа төлөө юу үгүй юу гэж эргэлзэх асуулт ч зүй ёсоор урган гардаг. Бурханч ламын хувьд ийм төсөл хэрэгжүүлж мөнгө босгох л чухал болохоос энэ бүтээлийн агуулга, утга бэлгэдэл, танин мэдэхүйн хийгээд
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Монгол гэрийн хоймор хийгээд баруун талыг эр хүний тал гэж үздэг, түүхнээ Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн ард түмэн маань ертөнцийн зүгээр баруун талд оршин буйн учир нь монголчууд Алтан гадас одыг хойд буюу хоймор зүг гэж үзээд түүн рүү хандан хүндэтгэл үзүүлэхэд баруун зүг маань зүүн гар тал болдог онцлогтойг монгол уламжлалын зах зухтай хүн болгон л мэддэг дээ. Аливаад бэлгэдлийг эрхэм болгодог монголчуудын хувьд Г.Пүрэвбатын “Чингис хааны хөрөг” дэндүү бэлгэ муутай зүйл болсныг сануулъя.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Төр шашны харьцааны талаар үндсэн хуулинд маань тов тодорхой заасан байгаа. Энэ сайхан улс оронд минь орчин цагийн олон дампуурал түүний дотор оюуны дампууралд хувь нэмэр оруулагчийн нэг нь бурхан ч хэмээч та мөн. Гэхдээ таны урлахуйн авъяасыг тань хэн ч үгүйсгэх үгүй . Уламжлалт бурханы шашны таван ухаанд бурханы шавь нар өөр өөрийн мэргэшилээр буян номоо түгээдэг байсныг өвгөн профессор би сайн мэдэх юм. Миний дүү бүү улс төрж . нүгэл болно. Эсвэл 2016 оны сонгууль нэр дэвших санаатай дөвчигнөж байна уу. . Санаа байв ч сачий хүрэхгүй буй заа
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Маш зөв бичсэн байна ....Хүн гэдэг амьтан үхэж төрж л байдаг жамтайгаас хойш монголчууд нэг мэдэхэд хээрээр дүүрэн суварга, гэрээр дүүрэн шүтээнээ яахаа мэдэхээ байх вий дээ!...
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.102)
    er ni gexde ene olon cybarga ytgagyi canagddag xairan gazar hsoroogii mini byan gexeecee ilvv nygel uy mhsig canagddag tegj ix ggazar hsoroog cybargaar dyyrgex xereg bga cn yum y vgyi cn ymy bv med ter cnandriig taraadag gedeg ni bac byry
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • undur nastan (174.51.184.181)
    Galaarid-d talarkhalaa Er ni nasnii etses bolsonii daraa iimerkhvv khvmvvsiin garaar orsnoos ulamjilal yosoor shuvuunii khool bolokh deer yum baina . ZOVLON garval lam zooldog deden mergen vg baidagdaa! Yer ni ene orshuulgiin asuudliig tur medeldee abmaar yum Adaglaad l mungu ni shunaltanii khalaasruu bish. turiin sanruu ornoshdee . Khen bolobch yalgaagvi taliigaach bolokhdoo turuuruu vilchilvvlbel ter ulsiin irgen bolj tursniikhee buyang etsesiin udaach gesen edelj baigaa. Khered bolno
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • щ%гхф (202.9.41.228)
    Энэ цагт лам бөө нарын хэрэг гэж алга ард олон жаахан ялгаж салгах л хэрэгтэй бна даа буян нэрийн дор бузар хийх ээ боль
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Buyan companii zahiral idermaa ih mungu amlaj iim yum bichuulehe bolison ni deer. Nwg ih unetei murtuu yund tiim ih undur une ordgiig medehgui. Shunal ni ihedsen eh ohin 2iin business hirees heterch bgaag bugd medej bga shde. Purevbat lamtai margaldah gesnii hereggui ta nariig bodvol ih yum hiij buteej bga hun.
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • mongol (73.22.95.194)
    er ny medemkhiirsen mongo urgelj yarydag xary ekhnertei l khun
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin (27.123.214.91)
    end bichsen zuil unen bol burhan ch lam bus bosoo oroolon baina daa
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Ламхай (103.26.195.204)
    Энэ ламын бизнес шүү дээ. Их л оройтож мэдэж байна даа та нар
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Chuluun (108.170.170.53)
    hun ch neg shualtah esvel tolgoi ni ergej tuilshirhaaraa diilddeggui yum shig baigaa yumaa,yostoi nuguu shashnii ad zetgert ezemduulne gedeg ni l boldog baih
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • ZOCHIN (203.194.118.22)
    UB BODI BUYAN-iinhan ingej tulburtei niitlel bichih hereg bsiimuu. Hen haanaas yamar ontsgoor yug yaj ch yarij bolno. Harin taluugchaa udehed dor hayj 5 saya tugrug ordog jishigiig businessiig tsetsegluulsen gazar bol 1 ezentei buynii nertei companiud. Uhehdee hurtel zindaagaaraa yalgarah gdg ni harin utgatai uildel uu
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • лхагва (103.26.193.167)
    Маш зөв одоо цагийн энэ гуулин эхнэртэй бизнес лам уг нь жинхэнэ хувраг хүн эм хүнтэй орооцолдох ёсон үгүй бөлгөө арай дэндүү энхбаяртай их орооцолдсон асман нөхөр
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Өвгөн (202.131.227.50)
    Төр шашны харьцааны талаар үндсэн хуулинд маань тов тодорхой заасан байгаа. Энэ сайхан улс оронд минь орчин цагийн олон дампуурал түүний дотор оюуны дампууралд хувь нэмэр оруулагчийн нэг нь бурхан ч хэмээч та мөн. Гэхдээ таны урлахуйн авъяасыг тань хэн ч үгүйсгэх үгүй . Уламжлалт бурханы шашны таван ухаанд бурханы шавь нар өөр өөрийн мэргэшилээр буян номоо түгээдэг байсныг өвгөн профессор би сайн мэдэх юм. Миний дүү бүү улс төрж . нүгэл болно. Эсвэл 2016 оны сонгууль нэр дэвших санаатай дөвчигнөж байна уу. . Санаа байв ч сачий хүрэхгүй буй заа
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Амар (103.57.92.10)
    Таны энэ бичсэнтэй санал нэг бна.
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Ene asuudliig ert bichchihej boloogui ym uu.Gehde (49.0.185.108)
    Zochin
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Aimaar lam
      2016 оны 01 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    13 цаг 18 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    13 цаг 31 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    14 цаг 17 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 цаг 30 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 39 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 46 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 50 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 51 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 52 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    16 цаг 14 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 36 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 41 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    18 цаг 24 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    20 цаг 12 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    20 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 46 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 50 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 58 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    21 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    21 цаг 5 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК