-
2021 оны 11 сарын 22
Сүүлийн 24 цагт 287 тохиолдол шинээр илэрсний 197 нь нийслэл Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлын тоог мэдээлж буй.
-
2021 оны 11 сарын 22
“Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо.
Бизнесийн байгууллагуудаас анхлан хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2003 оноос эхлэн өнөөг хүртэл нийт 1,500 оюутанд тэтгэлэг олгон, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭД, шилдэг оюутнууддаа баяр хүргэе.
#ОюутныТэтгэлэгтХөтөлбөр
#СайнСайхныгСанхүүжүүлнэ #ГоломтБанк
-
2021 оны 11 сарын 22
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давсан (8-0)-аар тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа.
-
2021 оны 11 сарын 22
Богд Зонховагийн хөшөөнд зориулсан 32 тэрбум зөв бурууг энд орхиод ярихад Монгол Улсын төсөв бол УИХ-аар баталдаг хууль. Гэтэл Соёлын сайд “Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна” гэснээрээ Монгол Улсын хуулийг зөрчинө гэдгээ мэдэгдлээ гэсэн үг юм.
-
2021 оны 11 сарын 22
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжиж буй эх үүсвэрүүдийн төсөл хөтөлбөр”-үүдийн талаар салбарын эрдэмтэн багш судлаач, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын захирал, ахмад үеийн төлөөлөл нартай чөлөөт уулзалт, ярилцлага хийв.
-
2021 оны 11 сарын 22
10 дахь удаагийн тэмцээнд Чикого, Сан Франциско, Вашингтон хот, Нью Жерси, Виржина мужид ажиллаж амьдарч буй Монгол, Халимаг, Буриад, Өвөрмонголчууд 10 багт хуваагдан өрсөлджээ.
-
2021 оны 11 сарын 22
Монгол Улсад коронавирусний эсрэг вакцины III тунг 561 мянга иргэн хийлгэсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 17 хувийг эзэлж байна.
-
2021 оны 11 сарын 22
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймгийн Тэшиг суманд ажиллажээ.
-
2021 оны 11 сарын 22
НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр боллоо. Өнгөрсөн сарын 1-31-ний хооронд бүртгүүлсэн, 34.9 сая ширхэг баримтыг тохиролд хамруулсан байна. Гучин сая төгрөгийн супер шагналын эзэн тодроогүй бол гурван сая төгрөгийн гурван азтан тодорлоо.
-
2021 оны 11 сарын 22
Чуулганд оролцогчдын дийлэнх нь МОСХ-ны ерөнхийлөгчөөр “Голомт”-ын хэмээх Д.Баясгаланг сонгожээ.
-
2021 оны 11 сарын 22
Ингэж илгээсэн хууль, тогтоолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж дэгийн тухай хуульд заасан байдаг. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг УИХ-ын дарга ёсчилсон эсэх талаар тодрууллаа.
-
2021 оны 11 сарын 22
Бас нэг зүйл нь бөхийн эрэмбэ гэдэг зүйл ямар үнэ цэнэтэй болохыг харуулж чадлаа.
-
2021 оны 11 сарын 22
Ц.Мэргэний тоглогчдын холбоонд ямар тамирчид харьяалагдаж байгаа вэ?
-Ямар ч тамирчин байхгүй. Тэргүүн нь Ц.Мэргэн гэж хүн л байгаа. Одоо магадгүй манай холбоонд гишүүнчлэлгүй бусад тамирчныг бүртгээд нэмсэн байхыг үгүйсгэхгүй. Уг нь тоглогчдын хүсэж байгаа зүйл бол нэгдэх, нийлэх, нягтрах.
-
2021 оны 11 сарын 22
Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт АН ялалт байгуулж, аймгийн Засаг даргаар М.Идэрбат томилогдон ажиллаж буй. Энэ нэг жилийн хугацаанд Сүхбаатар аймагт ямар хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа талаар Засаг дарга М.Идэрбатаас тодрууллаа.
-
2021 оны 11 сарын 22
10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.
-
2021 оны 11 сарын 22
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
-
2021 оны 11 сарын 22
Улаанбаатар хотод явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна.
-
2021 оны 11 сарын 22
Ерөнхийлөгчид энэ эрхийг Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр олгосон байсан юм. Байсан гэхийн учир нь, Монгол Улсын эрх зүйн мэдээллийн үндсэн систем legalinfo.mn -д байршуулсан Үндсэн хуульд төрийн тэргүүний энэхүү эрхийн талаар үг үсэг алга болсон байв.
-
2021 оны 11 сарын 21
Бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтануудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулья.
-
2021 оны 11 сарын 21
Тэр тэмцээнд зургадугаар байр эзэлсэн байна. Түүний хувьд пауэрлифтингийн анхны УАШТ нь энэ юм.