Монголын оюутны спортын холбооны Чуулган өнгөрсөн амралтын өдөр “Red Rock” цогцолборт боллоо. Энэ чуулганд 30 их, дээд сургууль, коллежийн 70 гаруй багш, удирдах ажилтан оролцов. Чуулганд оролцогчдын дийлэнх нь МОСХ-ны ерөнхийлөгчөөр “Голомт”-ын хэмээх Д.Баясгаланг сонгожээ. Д.Баясгалан нь “Бодь” группийн ТУЗ-ын дарга, “Голомт” банкны ерөнхий захиралын албан тушаал эрхэлж буй бөгөөд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Д.Баясгаланг МОСХ-ны ерөнхийлөгчийн тамга авсан шалтгааныг хүмүүс янз бүрээр харж байна. Удахгүй болох МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд түүний гарын хүн гэгдэх Д.Жаргалсайхан нэр дэвшиж байгаа сурагтай. Иймд Д.Жаргалсайханыг холбооны ерөнхийлөгчөөс чөлөөлөх хурлаа яаран хийсэн нь энэ байж. Д.Жаргалсайхан нь МОСХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Б.Жаргал