Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё ид дундаа орлоо. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр давсан (8-0)-аар тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа. Түүнтэй хамт тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж буй бөх бол озеки Такакейшо юм. Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол бөхчүүдээс Ичиножо А.Ичинноров (3-5), Хошорюү С.Бямбасүрэн (4-4), Тамаваши Б.Мөнх-Оргил (6-2) нар унасан бол Чиёошома Г.Мөнхсайхан (4-4) Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-6) давлаа.
Б.Жаргал